Би тэр хүнд хайртай даанч бидэнд ирээдүй байхгүй

Сайн байна уу? Шууд л захиагаа эхлэе дээ. Би сургуулиа төгсөөд нэг барилгын компанид ажилладаг байсан юм. Тэр хугацаанд захиралтайгаа уулздаг болов. Мэдээж насаар зөндөө ах гэхдээ бүх зүйл нь сэтгэл татам үнэхээр гоё хүн л дээ. Хүүхдүүд нь гадаадад сурдаг. Эхнэрээсээ олон жилийн өмнө салсан гэхдээ найзууд шиг л байдаг. Анхнаасаа бие биедээ хайртай байгаагүй зүгээр л 2 тал нь суулгачихсан мөнгөний гэрлэлт байсан гэдэг. Эхнэр нь гадаад залуутай суугаад тэрнээсээ хүүхэдтэй тэндээ амьдардаг юм. Захирал надтай уулздаг болсноо хэлсэн чинь харъя л даа хөөрхөн юмуу энэ тэр гэсэн гээд миний зургийг харуулчих уу гэхэд нь би зөвшөөрөөгүй. За тэр ч яахав…

Бие биедээ таалагддаг болохоор бүх юм сайхан байсан. Хамт амьдрахгүй ч байнга уулздаг, уулзаагүй үедээ байнга ярьж чатладаг шинэ залуу хосууд шиг л байлаа. Би ч алийн болгон ингэж явхав хэзээ нэг өдөр болино гэж боддог ч больж чадахгүй байсан. Намраас нэг даруухан сайн залуутай уулздаг болоод захиралтай харилцаагаа дуусгая гэж шийдээд хэлж чадахгүй явсаар өвөл мсж ээр бичээд явуулсан. Хэд хоног таг чиг алга болж байгаад нэг өдөр залгаад өрөөндөө дуудсан. Надруу харж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй тэр үед л би надад ямар их хайртайг нь бас өөрийгөө тэр хүнд ямар их хайртайг ойлгосон. Намайг залуу хүн амьдралаа бодолгүй яахав би садаа болохгүй хэзээ нэг өдөр ийм юм болох байсан гэсэн. Тэгээд ажлын шугамаар унадаг байсан компаны машиныг надад бэлэглээд туслалцаа гарвал хэзээ ч хамаагүй хандаарай гэсэн. Би ч ажлаасаа гараад саяхан л нэг ажилд орсон. Тэр өдрөөс хойш дахиж холбоо бариагүй, эхэндээ үнэхээр хэцүү байсан өглөө нүдээ нээгээд орой унтах хүртлээ бодож санадаг байлаа.

Саяхнаас овоо гайгүй болоод байж байсан чинь нэг хурал дээр тааралдсан. Надаас нүдээ салгахгүй хараад л байсан би ч хараад зүрх салгалаад догдлоод аягүй их баярласан сандраад хальт мэнд мэдэлцээд хэдэн үг солиод өнгөрсөн. Орой нь би өөрөө мсж бичээд уулзая гээд уулзсан. Намайг очиход юм уучихсан шууд тэвэрч аваад уйлсан. Зөндөө санасан, ганц гэрэл гэгээ минь намайг орхиод явчихлаа, амьдрал утгагүй байна гээд л чанга тэврээд үнсээд уйлаад байсан. Би ч гэсэн салж чадахгүй гэдгээ ойлгосон одоо яахаа мэдэхгүй байна. Энэ хүнтэй сууя гэвэл гэрийнхэн цус харвана биз.

Ядаж хааяа уулздаг байя ингээд гэнэт яваад өгөхөөр үнэхээр хэцүү байна жоохон жоохноор дасгаж байгаад яв. Тэр залуутайгаа суугаад жирэмсэн болох юм бол уулзахаа больё гэсэн. Ямартай ч хоёр хүний дунд байна гэж байхгүй найз залуугаа сонгоно. Гэхдээ л сэтгэл минь өөрийн эрхгүй тэр хүнийг гээд, оюун ухаан болохоор болохгүй гээд байх юм. Өөрийгөө ойлгохоо байлаа хоол ч идэлгүй хэд хонолоо сэтгэлээс нэг юм зулгаагаад үнэхээр хэцүү байна. Би тэр хүнд хайртай даанч бидэнд ирээдүй байхгүй. Намайг харааж зүхэх л байх гэхдээ хамаагүйэ. Сэтгэл минь жоохон онгойлоо.

18 Comments

  1. unen says:

    Zuvlugch nertei khugshin yashka iin zuv zuv nasaara bie unelj amidrsan okhiduudiiinkhaa bieig uneluulekheer zutgej baigaa zuvlugch yashkagiin zuv
    Ugaasaa Mongol khuukhnuud diilenkh ni oyunii chadamjgui bie unelekhees naash amidrakh chadvargui khen negneer tejeelgekh gesen belenchlekh setgelgeetei khugshi zaluu yankhnuud bolchikhson zailuul
    Oyunii undur potentsialtai uuriiguu avaad yavakh chadaltai oyunlag emegteichuud iim yum zuvlukhgui baikh
    Zuvlugch yashka yamar emotstoi bicheevee uuriig ni shuumjilj baigaa sanagdaad ukhekh gej baina kkk
    Uvchnii uur zavaan yashka l baigaa okhiduud ni ter zamaar ni yavaad bas buun uvchnii uur savniui khavdar shaakh baikhdaa khokhin ee
    Ekh ni kheer alag bol gej …kkk

  2. Tuka says:

    Zahidliin ezen vneheer taalagdlaa. Vneheer vnen setgeleesee bichjee. Setgelee daga l gej helii dee. Zahiral Ta 2s hair medregdej bna.

  3. зөвлөгч says:

    Хөгшин залуу хоёрын дунд хайр байж болку юу. Хайр заавал залуу хүмүүсийн дунд бх ёстой юу. Баян өвгөчүүл дурлаж хайрлаж болку юу. Залуу эхнэр аваад нүднийхээ цөцгий шиг хайрладаг тохиолдол зөндөө бна. Манай монголд л янхан гэж хараана гадныханд бол хэвийн үзэгдэл шдээ үхэрнүүдээ. Ямар айлын нөхөр булааж бгаа биш нэг машин бэлгэнд аваал биз шууд л янхан энэ тэр. Хүн зүгээр ч баагийд май гээд машин бэлэглэдэггүй л бхгүй юу. Нэг нь мөнгөтэй нэг нь залуу байхаараа яагаад хайр байж болдгүйм бэ. Харин ч хайр байх боломжтой. Бид нар хүнд дурлахдаа эхлээд дур булаам талыг нь л олж харж дурладаг тэр нь хайр болдог. Тэгвэл энэ хоёр хүнд бие биедээ татагдах мянган шалтгаан бна яагаад болдгүйн. Залуу нас гоо үзэсгэлэнд хөгшин залуугүй бүгд дурлана эд хөрөнгө нэр төрд хөгшин залуугүй бүгд дурлана энэ бол хүний мөн чанар үгүй л гэж битгий худлаа хуцаарай даа. Энд коммэнт бичсэн зарим нэг халтар хүүхнүүд бол өөрсдөө жинхэнэ хямдхан янхнууд бгаа даа. Өөрсдөд нь ийм хүн олдсон бол аль хэдийн гэрт нь очоод хэвтцэн шалз шиг наалдцан бгаа. Захианы эзэн шиг үнэнээ хэлэх нь бүү хэл зарим нь аль болох удаан юм салгах гээд найз залуутай болсноо ч хэлэхгүй давхар явалдана. Нэг л ариухан хүмүүс шал худлаа бүгд яс юман дээр шүлсээ гоожуулаад бүр улайраад дайрна. Эрчүүд нь ядуу гуйлгачид болохоороо бас мөнгөтэй амжилтанд хүрсэн нэгэндээ аиаархаастай. Мөнгө гэдэг чинь хэр баргийн арчаагүй баагийд олддог тогтдог үрждэг зүйл биш. Тэрний цаана асар их хичээл зүтгэл тэвчээр ухаан хөдөлмөр байдаг юм. Тийм учраас би ч охидоо залхуу ядуу хүнтэй суулгахгүй. Амьдралын нугачааг тэвчиж сөрж чадаагүй арчаагүй нь л ядуу гуйлгачингаараа хоцордог юм шдээ. Тийм учраас мөнгөтэй хүнд дурлах мянган шалтгаан байдаг юм даа. Энэ охинд бол би захиралыгаа сонго гэж л хэлнэ. Тэр залуу чамд хайртай юу үгүй юу суухуу гүйюү суулаа гэхэд ямар амьдруулах нь тодорхойгүй. Таньж ч амжаагүй шахам байж яагаад ийм шийдвэр гаргаваа.Захирал чинь бол чамайг хайрлаж бна бас жаргааж ч чадна. Тэрэнд одоо өөр хүүхэн рүү үсчээд байх шаардлага бдгүймаа. Тиймээс хүн юу гэх нь хамаагүй өөрийнхөөрөө л шийд. Нас тогтсон эр хүнтэй амьдрах амар тайван байх болно. Чи харин уйдаж янз бүр болохгүй л бол хэр баргийн асуудал гарахгүй дээ.

  4. ok says:

    setgelee bish oyunaa daga tgeel boloo

  5. Сарангоо says:

    Бүсгүй минь сэтгэлээ дага.

  6. oona says:

    zurh setgelee oyun uhaanaara chigluulj boldog ym.

  7. Гэрэл says:

    Хэн нэгнийг санана гэдэг үнэхээо хэцүү. Бодлоос гарахгүй, сэтгэлд нэг хүндүүр мэдрэмж. Гэхдээ өөрөөсөө ах хүнтэй сууна гэдэг ирээдүйд л хэцүү дээ. Хайран залуу нас гоо сайхан гэж бодох өдөр ирэх байх. Чи тэр хүндээ их дасчихжээ. Учир нь ах нар хэнийг яаж уяраахаа маш сайн мэддэг улс

  8. Захидлын эзэнд says:

    Захира чинь чамд үнэхээр хайртай үгүйг цаашид хань болж чадах эсэхийг шалга хайргүй хүнтэй амьдарч байснаас хайртай хүнтэйгээ амьдарсан дээр шүү. Ээж аавдаа хэл зөвлөгөө ав. их хол насны зөрүүтэй бол цаашид бие биедээ итгэлцэж амьдарч чадах үгүйг сайн тунгаан бодно биздээ. Жнь: та 2-н дунд сексийн асуудал гарлаа гэж бодход чи тэр хүнийг хуурахгүй байж чадхуу сайн боддоо бүсгүй амжилт

  9. Ooo says:

    Uurtuu hairtai, uuruu hairladag hunteigee l bval. Chi ter huniihee mungund bolood bna uu, esvel uneheer hund ni bolood bna uu? Huurhii zaluugiin amidraliig bitgii ureerei.

  10. Ok says:

    mungund ni horhodood salahad hetsuu bgaa yum bolv uu daa, zaluu buldug saihan bolovch halaas hoson gej gologdod mungutei tal ruugaa hazaichih gd bgaa boltoi,

    mungund tatagdaj bish, itgel, hariltsan hundlel, hair halam harj songooroi.

  11. сэтгэгдэл13 says:

    Уншаад явж байтал дунд хэсэгтээ чи яг тэр олон ах хүнийхээ ээж нь юм шиг л санагдлаа шд. Чи амраг нь биш сэтгэл зүйч нь юм уу хаашаа ч юм. Лав л тэр секс мекс бол нээх чухал биш ээ. Хүүхэлдэй гэх юм уу. Нөгөө Японы ширээний хүүхэн гэх юм уу. Их ажлын дараа өөрийг нь сонсож алжаалыг нь тайлдаг нэг тийм маягийн л хүүхэн байна. Японд ч бас тэгж үнэтэй бэлэг өгөх тохиолдол байдаг гэсэн. Тэгэхээр чи нээх хайр майр гээд байх шаардлагагүй. Залуу хүн залуу хүндээ дурлаж догдлох шиг сайхан зүйл байхгүй л дээ. Магадгүй ядуу болохоор мөнгөнд хайртай байж болно л доо. Буруу биш. Хүний үзэж харж байгаа, үзэж туулсан сэтгэлгээ шүү дээ. Буруутгах аргагүй..

    • .. says:

      Ataarhuu hulgaich we

    • sss says:

      Setgegdel 13 neeree l ataarhsan aystai bichjee. Cuiniiheer bol tegeed hugshin zaluu hoyriin hoorond hair baih esgvi yu tee. Yum bolgoniig bitgii uur shigee sanaj bai. Chi ch bas hugshirnu zvrh setgel harin hugshirdgvi yum shdee.

  12. kkk says:

    Orchin tsagiin ork yashkanuudiin neg baina Mungutei khunii munguur tetguulj baij baigaad terneesee salaad yum yumaar gachigdaad ekhlekheer khair mair yaridag yashkanuud Mongoloor neg
    Ternii khuvid ajil deer belen khuukhen shaaj baikhad amar khugshin baagii khuukhen erguuleed yavaad baij chaddaggui tegeed gants shaadgaa aldchkhaad ……. bas teriigee khair mair geed l
    Uvgun yankhan khoeriin duuli gedeg orchin ueii drama baina kkkk

    • .. says:

      Chi yasan sn meddiin uuruu bas uwguntei yawj bgaad salaad dutagdaj gachigdaj vzjee dee xxa chi ch bas ork yanhniihaa neg n lbna daa

  13. hunter says:

    Одоо барилгын салбар хэдэн цаастай болоод захиралууд нь сайн ах болж харагдаад байхгүй юу. Тэр хүнд бол чиний залуу нас л хэрэгтэй. Салтааны чинь үс хүртэл зөөлхөн байгаа чинь чамд дурлах шалтгаан. Өөх ч биш булчирхай ч биш байж хэрэггүй. Нэг талдаа хурдан гараад шийдвэртэй алхам хийгээд өөртөө үнэнч бай. Үеийн залуугийн цаг хугацаа сэтгэлийг үрээд хэрэггүй. Ах хүүгийн сэтгэлийг хоёрдуулаад хэрэггүй. 3 дахь сонголт гэж байгаа. Архи уу. Хэнийг нь дуудмаар байна. Өөрийгөө сонс.

    • Mogi says:

      “хүүхнүүд эхэндээ тэгж л байдаг юм.” gej tungalag tamir iin Erdene heldeg dee. Yaag unen ug. Amidraliin shalguuraar yavah ni yavj uldeh ni ulddeg yum daa. Er hun Uldseniih ni toloo l zutgene shuu dee gej.

      • man says:

        Архи уусны дараа хэнийг нь дуудах нь ойлгомжтой. Сэтгэлдээ биш ухаандаа захирагдаж чадна гэвэл залуугаа сонгоод яв. Сэтгэлдээ захирагдаад явбал хөгшнийг нь сонгоод яв. Сэтгэл, ухаан хоёроо аль алиныг нь захирч чадахгүй бол хоёр эрийн хооронд гүйгээд байж дээ. Хөгшин нь ч яахав хүлээцтэй хүн юм. Залуу нь харин хэр хүлээцтэй юм бол доо. Амьдралын шалгуураар аль нэгэнтэй нь үлдэж таарна. Түүнийг таны сэтгэл, оюуны аль нэгэн нь шийдэж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.