2 дахь амьдрал нь үнэхээр асуудалгүй сайхан байдаг гэж үү?

Сайн байцгаана уу? Та бүхэн надаа зөвлөгөө өгч тус болооч. Ялангуя салсан амьдралтай сингл ээжүүд.
Би одоо 33 настай. Нөхөртэйгөө танилцаад 13 жил болж байна. Би нөхрийнхөө анхны хайр нь гэдэг байсан. Бид 3 хүүхэдтэй. Том охин 5-тай, хүү 3-тай бага охин ой 8 сартай. Бид 2 салаад 1 жил болжээ.

Би нөхөртэйгөө танилцаад надад нэг их таалагддаггүй байсан. Тэр харин миний араас их гүйсэн дээ. Тэгээд эмэгтэй хүн дасаж дурладаг гэгчээр хайртай болж бүхнийг болгоно гэж амьдарсан. Надад хадмуууд маань нэг их дуртай байдаггүй. Дээрээ 2 эгчтэй доороо нэг эмэгтэй дүүтэй. Тэд нар нь надад дүргүйгээ их олон удаа илэрхийлдэг байсан ч би тоохгүй байдаг байлаа.

Заримдаа нөхөртөө зах зухаас нь хэлнэ. Нөхөр би чамд хайртай би чамаас салахгүй гэсээр 6 жил өнгөрсөн.
Тэгээд хадмууд бэр гуйлаа. Би аавтайгаа амьдардаг. Аав маань бид 2-т байраа өгсөн. Харин хадмын талаас бэр гуйхдаа нэг хадаг нэг мөнгөн аяга өгч бидний амьдрал эхэлсэн. Аав минь 3 жилийн өмнө бурхан болсоон. Тэр үеэс нөхөр маань надад хайргүй гэдгээ бага багаар илэрхийлж түүний гаргаж байгаа зан үйлдэл нэг л биш болсон. Тогтмол ажил хийдэггүй болохоор байнга гэртээ байна.

Хааяа ажил хийнэ гээд явсан ч амьдралд олж ирсэн мөнгө нь хүрэхгүй гэр оронтой тулдаа л болдог байлаа. Би бас юм оёж зарна, хааяа айлын хүүхэд харна. Гэх мэт над шиг бага хүүхэдтэй хүнд үүнээс өөр хийх ажил олддоггүй юм билээ. Би их сургуулиа төгсөөд гадагшаа явж сурж байгаад бие муудаад ирсэн. Ирээд жирэмсэн болж бөөн баяр болж байсан. Нөхөр ч гэсэн чи гадагшаа явсан надад их хэцүү байсан. Одоо хүүхдээ өсгөөд эндээ амьдряы гээд буцаж явуулаагүй. Би ч бас өөрөө ээжгүй хагас өнчин хүүхдийн дутууг мэддэг тул нөхөртөө гэр бүлдээ амьдралаа зориулсан.

Гэвч амьдрал өнчин, 3 хүүхэдтэй надад дэндүү хатуу хандаж байна. Нөхөр 2 жилийн өмнө надад гар хүрсэн би цагдаад өгсөн. Тэр би ухаарсан одоо дахиж тэгэхгүй гэж гуйж байсан. Би за гэж уучлаад 2-лаа дахиад хүүхэдтэй болвол ажил төрөлтэй завгүй хэрүүл багатай байна гэж ярилцаад шийдсэн.

Харин бага охиноо 6 сартай байхад би чамд хайргүй болсон, энэ амьдралаас залхаж байна, та нар надад чухал биш гээд явсан. Хадмуудыг би эхнэр хүүхдээ бод гэж хэлэх байх гэж их горьдсон. Гэвч тэд нар бид 2-г салсан хугацаанд нэг удаа 3 ачийгаа асуусангүй. Нөхөр ч хүүхдүүдээ гэж ирсэнгүй би гомдсон ч тэвчсэн. Нөөрөө бид 4-г гээд ирэх байх гэж хүлээсэн. Харин тэр шүүхэд салах өргөдлөө өгсөн байсан. Шүүхээр 3 хүүхэддээ тэтгэмж тогтоогоод салсан. Шүүхээр салаад 3 сар болж байна. Тэтгэмжээ өгөхгүй асуусан чинь би сайн хүнтэй учирсан. Шинэ амьдрал шинэ хүүхдэд минь гай битгий болоорой наад 3-аа аваад зайл гэсэн.

Би маш их гомдож байна. Би нөхөртөө их хайртай. 3 хүүхэд минь ч аав хэзээ ирэх вэ миний аав хайчсан юм гэж өдөр бүр асуудаг. Хамт байхдаа би түүнд бүхнээ зориулж чадлынхаа хэрээр хүндэлдэг байсан. Найзуудтай уулзана гэхэд нь нэг ч үг хэлэхгүй, мөнгө олдвол чи л хувцас авч өмс бид 4 бол яахав гэртээ байж байх хүмүүс чи минь л ажил төрөл хөөцөлдөх хүн амьтантай уулзана гэж их сэтгэл гаргасны хариу энэ бололтой.

Би гомдож одоо бүр цөхрөнгөө барж байна. 3 хүүхдээ гээд ороод ирээсэй гэж их л хүлээх юм. Фб дээр ийм амьдрал үзэж туулж байгаа хүмүүсийн пост коммэнт уншиж өөрийгөө хайрлаад урагшаа харах хэрэгтэй гэж бодсон ч шөнө болгон уйлж шаналаж байна.

Дэндүү их хайрлаж гомдсондоо энэ хүн ингээд шинэ гэр бүлтэй болоод үнэхээр жаргах юм байхаа гэж би хэний төлөө юуны төлөө 13 жил хамт амьдарч 3 хүүхэд гаргасан юм бол гэж харамсаж суух юм.

Хаяад салаад явсан эрчүүд үнэхээр жаргалтай амьдардаг уу? Эргэж ирдэг уу? Суусан хүн нь үнэхээр 3 хүүхдийг минь бодуулахгүй мартуулахаар сайхан амьдрах юмуу? 2 дахь амьдрал нь үнэхээр асуудалгүй сайхан байдаг гэж үү? Суусан эхнэр нь бас салсан хүнтэй суугаад жаргал үздэг гэж үү? Надад зөвөлгөө өгч туслаач…

26 Comments

  1. Zahidliin ezen says:

    Minii textiig zag zav gargan unshij setgel zurhneesee hariulsan humuust bayarlalaa.
    Ex maani togtson ajilgui tul tetgemjiin munguu tsag tuhaid ni ugj chadahgui bgaa bolohoor shuuhiin shiidver guitsetgeh gazar ni handsan. Dansiig ni haaj tetgemjiig olgoj baigaa.
    Minii huvid bol setgel sanaa mash togtvolgui galzuurahad belen l bna. End tend iimerhuu asuudliin doorh zuvulguu sanal bodol esvel nom setguul deerees unshaad martah zavgui bai setgelee changal huuhduudee bod uuriiguu tord, naiz nubudteiguu garj orj ali boloh bodohgui bai gesen zaavar zuvulguu ih unshij ih hicheej bgaach yg sanasanaar bolohgui tiim amarhan zuil bish bna. Zavtai uedee nom unshij kino uzej ali boloh martah gej hicheej bna. Nadad tsag hugatsaa heregtei gesen dugneltend hursen ch her ih hugatsaa orohiig medehgui ym.
    Setgel mine mash ih gomdol tsuglarjee. Uuruusuu buruu haij uuriiguu zarimdaa uzen ydah ym.
    Irgej ireesei gej ih husej bgaach ireed amidral deerdehguig tolgoi mine bodood bna. Zurh setgelee yaj amgalan taivan bailgah estoi ym bol

    • Заяа says:

      Ганцаараа амьдарч чадахгүй гэсэн айдас чамд байна битгий ай муу юм бүү бод өөртөө итгэх итгэлээ ол, 3 хүүхдээ чмг байхгүйд яаж зовохыг нь төсөөлөөд үздээ тийм болохоор чи л хүүхдүүдийнхээ өмнөөс зовох нь илүү дээр байгах биз дээ орой эртхэн хүүхдүүдээ унтуулчихаад өөртөө цаг гарга уйлах муу юм бодох биш өөрийгөө өөдрөг байлгах цаг гарга, өглөө эрт босоод гүй 5.30аас гараад гүй дуу сонсоод гүй ,би нээрээ 3 жил өглөө алхаж гүйсэн юм байна шүү 9сар гэхэд сэтгэл чинь засранаа тэгээд бясалгалд яв, үнэгүй 2чгазар байдаг боломжтой бол чи емайлаа өгвөл эгч нь хаягийг нь илгээе.гүйхдээ том хүүхдээ дагуулж гараад байгаарай ганцаардахгүй шүү,

  2. Rg says:

    Oo tgd hadmuudiiih uhtlee byruugaar haraad anxnaasaa guilgachidta haritsaj bgaamshig haa gants tsagaan sar ntreer uzegdched busd ued harii , ireech ochiii gsnch mus shig muuha huiten huuhnuud bdg ym bilee. Nuhurn ch tgd bur eej aaw ger bulee baing tgj dooshn hiilgj dandaa ymniii doooguyrt uzegduuldeg bvl setgel sanaa n tsaanaa l gomdolto bdu ble. Chi tim blgagu gj naidii
    Uragsha temuul amjilt

  3. Заяа says:

    Сайн уу бүсгүй минь сэтгэлээ барьж тайван байх хэрэгтэй шинэ эхнэр хүүхдийг битгий бодож өөрийгөө зовоо хэлэхэд амархан хийхэд хэцүүг би мэднээ . Би ч бас 2хүүхэдтэй бага охиноо 1 нас ч хүрээгүй байхад нөхрөөсөө салсан 8 жил болж байна дахиж хүнтэй суусангүй сууя чгэж боддоггүй , бидний сэтгэл санааг дагаж үр хүүхдийн минь хувь заяа эрүүл мэнд шалтгаалдагюм ш дээ. Чи шөнө орондоо битгий уйл өнгөрсөнг дурсаж муухай бүхэнг нь дахин дахин гаргаж ирж өөрийгөө бүү зовоо чи л зовохоос өөр хэн ч зовохгүй э. Үхсэн гэж бодож ч хэрэггүй хаа нэгтээ холын холд та нартай байж аз жаргал амсах хувьгүй зовж л яваа даа гээд сайн сайхныг хүсээд мартахыг хичээ. Төрсөн эцэг хичнээн муу хүн байсан ч чиний 3хүүхдийн аав шүү дээ аавыга үзэн яддаг болгож өсгөж болохгүйэ. Зүгээр л март тэгээд дэвтэр аван ирээдүйн зорилгоо бич юунд хүрмээр байна хүүхдүүдээ ямар мэргэжилтэй ямар хүмүүс болгомоор байна тэрийгээ бичээд түүндээ хүрэхийн тулд мөнгө бас бус юм хэрэг болно тэр бүхнээ бодож тунгаа өөрийн гэсэн орох оронтой байгаа чинь чамд давуу тал болж байна /би байраа нөхринхөө зээлэнд хураалгаж орох оронгүй үлдсэн шүү дээ/ хүүхдүүд чинь сургуульд орохоор чиний ажил бүүр их болно оршин суугаа хороондоо очиж ажилгүй бүртгэлд бүртгүүлээд хороон дээр чинь ямар нэг төсөл хөтөлбөр дамжиж байгаа ядуурлыг бууруулах ч юмуу эсвэл дэлхийн зөнгийн хуримтлалын бүлэг ч гэх юмууюу байна тэр бүхнийг судлаад хамрагдахыг хичээгээрэй оёдлоороо дагнавал тоног төхөөрөмж ажлын байраар хангах гэх мэт асцудлаараа хандаад үзээрэй хэлтэй бол интернет ашигладаг бол сайн хайж үзээрэй. Аливаа юманд хугацаа хэрэгтэй байдаг одоо бодоход би өөрийгөө яасан их уйлж хайран цагаа хайран сайхан залуу насаа гоо үзүсгэлэнгээ зориулаа вэ гэж боддог юм шүү би яг 1 жил шаналж уйлж гутарсандоо хэхэхэ одоо салсан нөхөртэйгээ найз нөхөд шиг л байна даа. эр хүн амьдралд минь гарч ирсэн олноороо шүү чи нөхрөөсөө салаа юу гэсэн шиг л , ухаан мэднэ шүү дээ өөрөө зовлонг нь үзсэн болохоор эхнэртэй залуугбол сээтэгнэхээс хэтрүүлэхгүй хэмжээнд , ганц бие харчууд зөндөө байдаг юм байна лээ, эхнэргүй хүүхэдтэй эсвэл эхнэр нь салсан нас барсан хүүхдүүдтэйгээ байдаг гээд л ,эсвэл огт хүнтэй сууж байгаагүй хүүхэдтэйболохыг хүсдэггүй гээд л есөн жорын залцуучууд байдаг юм байн лээ.хамгийн гол нь хүүхдүүд эрүүл өвчин зовлонгүй өөрийн ажил үйлс бүтэмжтэй байхад бусад нь аандаа болдог юм доо би хүүхдүүдээ тусдаа гартал хүнтэй суухгүй гэж боддогдоо насны эрхэнд 50 гараад цайгаа хувааж уух ханьтай болмоор санагдвал болно л байх даа гэж би хүүхдүүддээ ярьдаг юм. Олон эрчүүдтэй заваарч явж гэж битгий бодоорой баргийн хүний хүрэхгүй авахыг хүсдэг хүндэлдэгбүсгүй юм шүү би , хэхххэ, би анхны нөхөртөө хайртай одооч хайртай гэхдээ тэр хайр миний зүрхний нэг буланд л байдаг би хааяа гаргаж ирээд хүүхдүүдтэйгээ хуваалцчихаад буцаагаад далд хийчэхдэг дээ, цаг хугацаа бүхнийг эмчилдэг миний дүү ухаантай байж 3 хүүхдээ бодож бас өөрийгөө хайрлаж өнгөрсөнг мартаарай амжилт хүсье найз нөхөд хэрэгтэй гэвэл эгчтэйгээ эргээд бичээрэй

    • Дулмаа says:

      Хуучин нөхөр чинь эргэж нийлье гэж хэлж байсануу

      • Заяа says:

        Салсан нөхөр маань яваад жил гаруйн дараа эргэж нийлье гээл хувцасаа авчраад ирсэн. Тэгээд сайн хүн гэж энэ хорвоод байдаггүйюм байна гэж хэлсэн , гэвч Эргэж нийлэе гэж хэлэхдээ зөвхөн хүүхдүүдээ бодож хэлж байгааг нь би мэдэрсээн надад хайргүй хүнийг би хүүхдээр уяж тогтоох хүсэл огт байгаагүйэ. Би анхны эр хүн анхны гэсэн бүхнээ өгсөн Нөхөртөө их хайртай байсан тул мартахын тулд бясалгалд явсан сэтгэлээ удирдаж амар тайван байхад суралцах ганц арга бясалгал санагдсаан. Үрдүнгээ ч өгсөн бас ном их уншсан даа, ажил дээр амжилт гаргасан тул гадагшаа сургалтанд явж дэлхий ертөнцийнхөгжилтэй танилцсанаар бид ямарөчүүхэн гэдгээ мэдэрч улам хичээх ёстойг минь ойлгуулсан азийн орнуудаар аялах эрхээр бас шагнуулж 4 улсаар яваад ирэхдээ монголд эмэгтэй хүн болж төрсөндөө маш их баярласан одоо хүүхдүүдийнхээ аавтай найз нөхөд шиг л байдаг тэр хүүхэнтэгээ буцаад нийлээгүй ганцаараа байдагюм шиг байна лээ, яагаад гэж би асуудаггүй хүүхдүүдийнхээ хэрэгтэй байгаа зүйлийг хэлэхэд боломжтой үедээ мөнгө дансруу шилжүүлдэг хамтран хүүхдүүддээ анхаарал тавьж байгаа. Эрүүл мэнд ажил үйлс нь сайн яваа болохоор надад өөр хүсэх хүлээх зүйл байхгүй, нмг ч гэсэн өвдсөн гэж сонсвол мөнгө төг хэрэгтэй юм юу байна гээд тусалдаг даа, би хүүхдүүддээ хэлдэг аав нь өөр газарт байгаа ч амьд мэнд байхад та нар хайрлаж байгаарай гэж захидаг хүү охин маань аавдаа хайртай хүндэлдэг, жилдээ цагаан сараар л бараг уулздаг бусад үед утсаар яриад л фб ээр мсж бичээд л болоо. Нэг юмыг сайн ойлгоорой сэтгэл тайван байхад бусад бүх юм сайхан болно шүү сэтгэлээ тайван байлгах арга ухаанд суралцаарай

  4. зочин says:

    Өвчин туссан биш, орох оронтой, 3 сайхан үртэй, эрүүл биетэй байж урагшаа хараад яваачээ. Ийм л тавилантай байж гээд орхи. Өөрөө л зовно. Зовлон, жаргал ээлжлэн ирдэг хүний амьдрал шүү дээ. Бурхан хүнд даах зовлонг л өгдөг юм гэсэн. Давж гарч чаднаа л гэсэн үг. Амжилт. Нэг сайн уйлж аваад, дахиж битгий уйл.

  5. зочин says:

    Энд янз бүрийн хүмүүс ордог байх , энэ хүнд боломжтой бол ажлын байр олж өгвөл их тус дэм болох байх гэж бодож байна. Гадаадад сурч байсан гэхээр хэлтэй бололтой.

  6. дондог says:

    тэтгэмжээ сайн хөөцөлдөж гаргуулж ав, тэр хүнд бас үүрэг хариуцлага нь байгаа гэдгийг нь сайн ойлгуул. Буцаад ирсэн ч нэмэр болохгүй нэрмээс болох хүн байна. Хэзээ буцаж ирнэ гээч гудамжны архичин болсон үедээ ичих ч үгүй миний 3 хүүхэд гэнэт гараад л ирэх байхдаа

  7. Zochin says:

    Humuus zov zovolgoo ogchee. Naad novshiigoo uhsen gej bodood, ur huuhed ooriinhoo toloo amidar. Hezee negen tsagt jargah tsag irne. Aav chine chaaig tengerees iveene gedegt itge. Hezee negen tsagt chamaig setgeleeree hairlah hun garch irjil taaraa. Amjilt husie, yamar negen argaar orlogotoi bolood, eruul baij zutgeed baigaarai!

  8. Тэнэгийн чинь л хохь шүүдээ. Энэ эмэгтэйчүүд яахаараа дандаа тэнэгийг нь сонгож суудаг байна аа, инээд хүрчихлээ. Эмэгтэйчүүд та нар ихэнх нь тэнэг хүмүүс байдаг байх. Нээх сайхан эмэгтэй байхаар нь тэгээл үерхэх гээл 2-3 жил хамаг юмаа зохицуулж бэлдээд үерхэх гэхээр л аль хэдийн нэг тэнэг юманд янзлуулчихсан суух дээрээ тулчихсан сууж байдаг тэнэг шүү. Тэгээд нөгөөхдөө эдлэгдээд хүүхдээ тэврээд үлдэхээрээ нэг зовлон тоочоод л. Арай амьдралын үнэ цэнийг мэддэг эрчүүд мөнгө төгрөг, өмьдрал ахуй ирээдүйгээ болгочихоод эхнэрээ авъя гээд явж байдаг юм шдээ, тэгээл нэг гэр бүл болох гэж яараад мөнгө ч гүй, ирээдүйгүы, карьергүй гуйгачинтай суучихаад эцэст нь тэдэндээ гологддог мал эмэгтэйчүүдийг яана вэ??? Тэнэгийн л хохь, гол нь тэнэгийн буруугаа үйлийн үрээр эдэлдэг, тэнэгээсээ болж энэ яваа насаа битүү зовж өнгөрүүлдэг. Охидууд минь ийм тэнэг байж болохгүй, амьдралд яардаггүй, буурь суурьтай ханддаг, сэтгэлээсээ хайрладаг, хийж бүтээсэн юмтай, өмчтэй хөрөнгөтэй залууг сонгож суугаарай. Юу чгүй хоосон залуу чамайг идэж амьдардаг юм шүү.

    • zow says:

      emegtei hun yvj yvj ih muu songolt hiideg sain emegtei hund ni muu zaluu taarch muud ni sain ni taardag.Odoo ued huntei suuna gdeg ih ayultai bolj de.Ar ger amidral etseg eh geed bugdiig ni sudal bolohgui bol meddeg chaddag hund ni ochood uzuulsen ch yadiin ooriinhoo toloo ireeduin toloo ged yum buhniig l hiih heregtei sjde

  9. Gerel says:

    Bitgii gutar daa busgui mini. 3huuhdee bodood erch huchtei amidar.iim hun chanargui huneer yah yum be. Hamt baival huuhduudediin chini humuujild muugaar nolooloh hun bn. Yavsan ni boljee. Yum buhen uchirtai. Magadgui chinii huvi zayanaas yavuulah gej burhan shiidsen bhaa. Bi burhan shutdeggui l de. Nadad ontsgui yum tohioldoh burt bi ingej bodoj bdag yumaa. Yum buhen uchirtai gej. Harin chi nohort garch uzeegui bish dahij huntei bitgii suugaarai. Zugeer l yavald. 3 huhedteigee ireedui harj saihan amidar. Chi bas yum oydog yum bn. Ene chini tom bolomj.

  10. ax says:

    geendee ch bii, goondoo ch bii. harin odoo ungursuniig rrgej harah hereggui, zuvhun uragshaa har.
    ungursuntei zuuraldaad yu ch uurchlugduhgui, huchtei bai, changa bai, nileed ertnees tuluvluj sur.

    ex-iinhee shine ehner, shine huuhded ni ushirhuud hereggui, ter 2 buruugui, ta 2 uursduu buruutai.
    gemgui hund ushirhuj nugel buu huraa.

    tetgemjiin tuhaid shuuhiin shiidveree huvilaad SHUUHIIN SHIIDVER GUITSETGEH GAZAR avaachij
    uguud, urgudul bichij ug, ted sar bur tetgemjiig gargaad ugnu.

  11. zzz says:

    ter nohriig uhsend tootsoj amidar

  12. lit says:

    тэд нар сайхан амьдрана уу муухай амьдрана уу одоо чамд ямар хамаатай юм бэ, өөрөө л цаашдаа яах вэ гэдгээ бодох хэрэгтэй, тэгж муухайгаар хэлүүлчээд эргээд ирвэл уучлаад хүлээж авах гээд байгаа хэрэг үү. тэглээ ч өмнөх хойдохоо бодохгүй, ажилгүй нөхөртэй, өөрөө тогтсон ажилгүй байж олон хүүхэд гаргасан чамд ч буруу байна. хүүхдийн тэтгэмжээ заавал авч бай. ухаантай, чанга бай. өөрөө л арчаатай байж өөдлөнө шүү

  13. a says:

    shuud shuuhed hand.. ene hun huuhduudiin tetgemjee ogohgui bn gd tsagdaad orgodol og.. tsalingaas n automataar suutgadag bolgpod ogno.. bichsen msg, yria ntriig n hadgalaad barimt bolgo.. amjilt husey amidral tushin 3-iin 3n saihn urtei hun alzahguie.. eej n bnga uilj unjij sul doroi bwal huuhduuded chin l hetsuu.. bas ter muug haramstal n saihn amidraarai.. huuhduud tomrood irheer hichneen amar saihan bolno geech 🙂

  14. duu huu says:

    Манай нэг танидаг эгчид минь яг ийм явдал болсон. Нөхөр нь хүүхдүүдээ зулбагасуудаа аваад үхээд өг гэж хэлсэн гэсэн. Эгч маань тэр үгсийг сонсоод хэзээ ч дахиж уйлахгүй гэж шийдсэн гэсэн. Одоо яаж амьдраж байгаа гээч өндөр албан тушаалтай, үр хүүхдүүд нь өөр нэгэн сайхан залууг ааваа гээд дуудаад эгч маань ч сайхан залууг эр нөхрөө гэж өдөр бүр хайр халамжнд умбаж байгаа. ХАРИН ХАЯАД ЯВСАН ХАР НӨХӨР НЬ АРХИНД ОРЖ ОДОО БИЕ НЬ ИХ МУУ БАЙГАА ГЭСЭН. Эгчээ ер нь амьдралд дэс дараалал гэж байдаг юм байна лээ. Одоо та зовж байгаач инээх нэгэн өдөр заавал ирнэ. Хүүхдийн заяа түшдэг юм байна лээ. Эгчээ битгий уйл, битгий тэр нөхрийг хүлээ. Хожмын нэгэн өдөр уйлах цаг наад нөхөрт чинь заавал ирнэ. Амжилт эгчээ

  15. Сахалт says:

    Үйлс нь бүтдэг л юм байх даа. Ядаж төрсөн 3 нялх үрээ тэгж хэлээд сууж байдаг дотор нь арилсан новш юм. Наад амьсгаагаа үхсээн гэж бодоод март. Юм болгон дандаа муу, эсвэл сайхан байдаггүй. Инээгээд, жаргаад суух цаг чинь удахгүй. Бууж өгч л болохгүй!

  16. иргэн says:

    Яасан хөгийн пизда вэ . Чамд хайргүй байж болно, гурвын гурван хүүхдээ бодохгүй ,хайрлахгүй хаяад явж байна гэхээр тэр хүнд сэтгэл зүрх юу ч алга. Нэгэнт явчихсан хүний араас зууралдаад яахав хүүхдийн тэтгэмжээ хуулийн дагуу ав монголын шүүх арай ч тэгтлээ дампуураагүй. Өөрөө сэтгэл чанга байж 3 хүүхдийнхээ төлөө тэмцэнэ шүү. Наад новшийг чинь амьдрал , цаг хугацаа шийтгээд өгнө.

  17. билэг says:

    Яасан хөгийн пизда вэ . Чамд хайргүй байж болно, гурвын гурван хүүхдээ бодохгүй ,хайрлахгүй хаяад явж байна гэхээр тэр хүнд сэтгэл зүрх юу ч алга. Нэгэнт явчихсан хүний араас зууралдаад яахав хүүхдийн тэтгэмжээ хуулийн дагуу ав монголын шүүх арай ч тэгтлээ дампуураагүй. Өөрөө сэтгэл чанга байж 3 хүүхдийнхээ төлөө тэмцэнэ шүү. Наад новшийг чинь амьдрал , цаг хугацаа шийтгээд өгнө.

  18. Билэгт says:

    Ямар хөгийн новш нь 3 хүүхэдтэй эхнэрээ хаяж явдаг байнаа. Үүрэг хариуцлага хүн чанар алгаа муу новшид.

  19. Gemten says:

    Za bi bol eregtei hun odoo Gadaadad amidardag 2 huuhedtei ehnereesee salaad shahuu end irsen de. Za tegeed bi odoo ehnereesee hamaagui deer shn huuhentei hamt amidraad halamjluulaal ybj bna. Gehdee ur huuhed huuchin ehneree martaj chadadgui um bilee. Dahid er em geltgui amidral zohioloo ch hezeech anhniih shg baidguin bilee. Tiimees yuch bolj bsn huuchnaa uuchilj zasaj avah heregtei. Olooon jiliin daraa oilgodog um bn shu.

  20. Busgui says:

    Chamd olon hun zuvluguu ugch setgel chin deerdeh bh. Esvel garts oldoj magad. Amjilt husie. Saihan 3n huuhedtei uuriiguu aztai gej bodooroi. Uuriig chin hairlaj hamgaalj halamjlah 3 huuhed bn. Bugd usch tom bolno. Ter ued buh yum saihan bolno. Uurtuu itgeerei

  21. Хужаа залуу says:

    Хэцүү л юмдаа. Нөхөр , хадмууд чинь дэмий хүмүүс байна. Одоо тэднээс юм хүлээгээд хэрэггүйдээ. Мэдээж ганц бие эмэгтэй хүнд 3-н 3 хүүхэд өсгөх хэцүү. Гэхдээ гүрийх л хэрэгтэй. Гомдоод, санаж, харамсаад нэмэр байхгуй ээ чи л өөрөө стрессдэж биеэ муутгана. Хэрвээ чиний бие муудаад, үхчихвэл 3 хүүхдэд чинь бүр ч хэцүүдэнэ шүү дээ. Өнгөрснийг өнгөрсөнд нь хаяад одоо урагшаа хараад, хүүхдүүдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй. Нөхөр чинь буцаад ирлээ гээд олигтой нэмэр болохгуй хүн байна. Аягүйдвэл чиний нуруун дээр дахиад нэг ачаа унана. Тэрний оронд хууль дүрэмийнх нь дагуу шүүхэд өгөөд, хүүхдийн тэтгэмж ав. Өгөхгүй гэж гүрийвэл нь, хууль шүүхийнхэнд танил тал мал гэж новширвол хаячих, тийм өөдгүй амьтанд үйлийн үр нь ирж л таараа. Тэр хүнийг үхсэнд тооц. Сайн бодвол нөхөр нь нас барчихсан олон хүүхэдтэй үлдсэн эмэгтэйчүүд зөндөө л байгаа. Тэдний дунд ихэнх нь зүтгэсээр байгаад одоо үр ач нараараа тойруулсан жаргалтай эмээ нар болоо бизээ. Хүүхдүүдтэйгээ ойр байж, сайн ярилцаж байгаарай. Ярилцах тусам хүмүүст ойлголцол ирж, ухамсар сууна. Юу байх вэ 20 жилийн дараа чи ч бас жарганаа. Зовсоны эцэст жаргадаг хорвоо шүү дээ. Ирээдүйд сайн сайхан хүмүүс болж хүмүүжсэн үр хүүхдүүд, олон ач зээ нар мөн чамайг ойлгодог цайгаа хувааж уух сайхан түшигтэй хань ижилтэй болохыг чин сэтгэлээс хүсэн ерөөе.

    Гэснээс ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд нэгдэж төрийн бус байгуллага байгуулаад дуу хоолойгоо нэгтгэж, нэгнээ сэтгэл санаа, эд материалаар дэмжиж байвал зүгээр юмуу гэж энэ бүсгүйн амьдралыг уншаад бодлоо. Мөн энэ хүний нөхөр мэтийн даварсан этгээдтэй хариуцлага тооцож, хүүхдийн тэтгэлэгийг авахад монгол шиг бохир нийгэмд, шүүхийн түвшинд элдэв танил тал, хээл хахуулийг таслан зогсооход та нарын нэгдсэн дуу хоолой их хэрэг болж, нийгэмд хүрэх байх. Би сая гүүглээс хайтал ийм мэтийн юмс зөндөө гарч ирж байна. Тусламж дэмжлэг, тэтгэлэг, төсөл гээд зөндөө юмс ухвал гарч ирэх болтой. https://www.singlemotherhelp.org/top-10-non-profit-organizations-that-help-mothers.html Та бүхэн дотор боловсролтой, чадалтай эмэгтэйчүүд зөндөө байх. Иймэрхүү зүйлс ухаж, танилцаад хэрэгтэй төсөл хэрэгжүүлж, өөрсөддөө болон зовлон нэгтэй эмэгтэйчүүддээ нэмэр болох боломж нээлттэй болтой. Эр явавч эм нь үрээ сахин өсгөж, улс орондоо хэрэгтэй хүн бэлддэг хорвоо юм байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.