Нөхөртөө маш их гомдож байна. Бид 2 одоо 2 хүүхэдтэй бага маань миний хэвлийд байгаа би уг нь жаргалтай байх байсан боловч маш их гомдол харууслын сэтгэл төрж байна. Нөхөр маань өдөр шөнөгүй ууж байна. Би 7 хоногийн хугацаатай гадагш гарсан тэр хойгуур найзуудтайгаа ууж гэртээ хонохгүй ажлаа хийхгүй үнэхээр хүнд байдалтай байна. Бид хоёрын амьдрал дөнгөж л эхэлж байна би ийм ирээдүйгүй хүнтэй хамт амьдралыг туулж чадахгүй нь ээ яах вэ?
Очоод шууд салахаар шийдлээ гэдсэн дэх хүүхэд минь томорсон эмнэлэг авахааргүй болсон. Эр хүн эхлээд ууна уухаараа хүүхэн эргүүлнэ дараа нь эхнэр хэрэггүй санагдаад зоддог болдог гэсэн. Өмнө нь намайг боож байсан түлхэж унагааж байсан чирч байсан би одоо л салахгүй юм бол хүний гарын шүүс болж дуусах вий гэхээс айж байна. Эхэндээ надад хайртай хайраа гээд л халамжлаад гүйдэг байсан одоо уугаад эрүүл болохоороо худлаа хайрыгаа уучлаарай би дахиж ингэхгүй гээд л аргалчих юм…
8 Comments
Угаасаа л архичин хүнийг жижүүрийн үг ш дээ согтуудаа алж хядчих гээд эрүүлдээ уучилаарай ёстой санахгүй байна дахиж уухгүй ч гэх шиг нэг их гэгээрсэн хүн худлаа л байдаг юм даа
зарим авгай нар асуудал гаргаад /архи ууна, гэнэт алга болно, худлаа хэлнэ, арчаагүй байх, үр хүүхэд гэр бүлээ хайхрахгүй байх, ямар ч зүйлд сэтгэлгүй ханддаг, хулгайч, / удаа дараа хэлээд болохгүй бол сүүлдээ зодохоос өөр аргагүй байх үе байна.
гэтэл зарим нь хайрлахаас аргагүй бүсгүйчүүд байх их л юм.. бурхан
Bi law iim zaluugaas aina zoduulah duurch nasaara holbootoi ur huuhdiin toruulsen dee gants huuhed bol yahude
Emegtei hund gar hurdeg er hun bol hezee ch er hun bish adgiin archaagui gomo nar l baidgiin em hun shig heruul hiij zodoon hiine oorsdoosoo ichej amidraasai hurdhan naad hogiin eriin hugarhaigaasaa sal lail bolno shu
Би эрэгтэй. Урьд нь эмэгтэй хүнд гар хүрэх бол орчлонгийн хүнд нүглүүдийн нэг гэж боддог байсан. Одоо бол хааяа эхнэртэй зодолдоно. Бид хоёр шоудаж яваад л эхнэр тасраа бол дураараа аашилна. Би үглэнэ, намайг цохиод л авна. Би эрийн хугархай цохиулаад зогсож байхгүй алгадаад авна. Маргааш нь өөрийгөө яаж аашилснаа мэдэхгүй би л эмэгтэй хүн цохиж зоддог буруутан болно. Нас тогтоод гайгүй болох байх гэж бодоод л байна.
ooroosoo icheech chi archaagui tsarailaad em hund gar hurch bdag ergtei huntei tuluul suuldee havchaad zugtana daa archaagui hogiin yumnuud bhinma mongoloor duuren
archaagui agsan heruulch mongol huuhnuudiig zodoj bolnoo
Ямар аймар юм бэ. Боож унагаана гэдэг хэтэрхий зэрлэг хүний авир байна. Гар хүрэх ч адилхан. Эмэгтэй хүнд гар хүрч болдоггүй гэдгийг эрчүүд яагаад ойлгодоггүй юм бол. Ихэнх нь махан толгойтнуудуу. Удвал нээрээ дараа нь юу ч болох юм билээ. Хичнээн дараа нь уучлал гуйдаг ч гэсэн тийм үйлдлийн дараа хайр биш зэвүүцэл л төрөх байлгүй дээ. Хүүхдээ харин яамаар юмбдээ. Ямар ч гэсэн тийм хүн бол засрахгүй шүү. Засардаггүй ч юм билээ. 60 гарсан ч ухаан суухгүй тийм хүмүүс