Миний захидлыг цаг зав гарган уншиж сэтгэл зүрхнээсээ хариулсан хүмүүст баярлалаа.
Экс маань тогтсон ажилгүй тул тэтгэмжийн мөнгөө цаг тухайд нь өгч чадахгүй байгаа болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хандсан. Дансыг нь хааж тэтгэмжийг олгож байгаа.
Миний хувьд бол сэтгэл санаа маш тогтворгүй галзуурахад бэлэн л байна. Энд тэнд иймэрхүү асуудлын доорх зөвөлгөө санал бодол эсвэл ном сэтгүүл дээрээс уншаад мартах завгүй бай сэтгэлээ чангал хүүхдүүдээ бод өөрийгөө торд, найз нөхөдтэйгөө гарч орж аль болох бодохгүй бай гэсэн заавар зөвөлгөө их уншиж их хичээж байгаач яг санасанаар болохгүй тийм амархан зүйл биш байна. Завтай үедээ ном уншиж кино үзэж аль болох мартах гэж хичээж байна. Надад цаг хугацаа хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн ч хэр их хугацаа орохыг мэдэхгүй юм.
Сэтгэл минь маш их гомдол цугларжээ. Өөрөсөө буруу хайж өөрийгөө заримдаа үзэн ядах юм. Эргэж ирээсэй гэж их хүсэж байгаач ирээд амьдрал дээрдэхгүйг толгой минь бодоод байна. Зүрх сэтгэлээ яаж амгалан тайван байлгах ёстой юм бол?
4 Comments
hi, bi gantsaaraa 3 huuhdee usguj bgaa exendee xetsuu l bsn odoo huuhduud ch dasaad bna daa. Uuruu ajliin xajuugaar surguulid surj bgaa, temtseed bna daa buuj ugch bolohgui shuu, setgelee xubaaltsaj baiya gwel email bicheerei. gegeenee2018@outlook.com
don’t try to run away or avoid your pain, surrender to it, feel it with your whole body. let it pass through you, then you will be free from it. and then start fresh
Хамгийн амархан сэтгэлээ тайтгаруулж мартах арга өөр хүнтэй явалд гэхдээ явалдсан хүнээ ашиглах талаар ярьж байгаа шүү амьдрал энэ тэр зохиох юм бодож тэнэгтэв дээ дараа нь уйдахаараа хаяхад амар араас чинь чаргууцалдахгүй хүн сонгоорой доо
chi erduu gantsaaraa amidral avch yavahaas aij, butsaj iruulehiig huseed bna, bas chi amidraldaa hiisen aldaandaa haramsaad bgaa boltoi, tetgemjee avch bgaa bol odoo chamd huseh yum bhgui, busad ni chinii asuudal