Хvчирхийлэл гаарч, хvний нулимс урссаар байна

72046441

“Эхнэрийнхээ тоосыг сардаа нэг удаа гєвж байх хэрэгтэй хэмээх vгийг зарим эрчvvд тоглоом шоглоом болгон хээв нэг хэлдэг. Харин єнєєдєр энэ vг амьдралд биелэлээ олж гэхэд болно. Сардаа битгий хэл єдєр бvр хань ижил, vр хvvхэддээ гар хvрч, амьдын зовлон амсуулдаг мєчидхєн бодолтой эрчvvдийн тоо буурах бус нэмэгдсээр байна.

Хvний амьдрал эрээнтэй бараантай. Зарим нэг нь эхнэр хvvхдээ ганц удаа зодоо л биз, амьдралд байх л асуудал гэж хэлэх байх. Гэвч ганц удаагийн энэ болчимгvй vйлдэл давтагдсаар гэр бvлийн хvчирхийлэл болон хувирч, цаашлаад салалт, хvvхдvvд гэр орноосоо дайжих, хvн амины хэргvvдийн нэлээдгvй хувийг эзлэх vндэс болж байна.

Гэр бvлийн хvчирхийлэл нь хувийн орчинд, далд vйлдэгддэг учраас илрvvлэхэд тєвєгтэй, хохирогч нь хvчирхийлэл vйлдэгчийн хяналтад байдгаас vргэлж давтагддаг байна. Мєн судалгаагаар 44 хувь нь орон байрны асуудал, 21 хувь нь архидалтыг гэр бvлийн хvчирхийлэлд нєлєєлдєг хvчин зvйлс хэмээжээ.

Манай улсад «Хvчирхийллийн Эсрэг Vндэсний Тєв» ТББ-аас єєр иргэдээ хvчирхийллээс хамгаалах газар байдаггvй гэхэд хилсдэхгvй. Тус тєвийн харъяанд нийслэлд хоёр хамгаалах байр, Тєв, Дундговь, Сэлэнгэ аймагт тус бvр 20 ортой байрууд говийн бvсийн мэдээлэл vйлчилгээний тєв нэртэйгээр ажилладаг.

Тус байгуулагад хоногт дунджаар хvчирхийлэлд єртсєн хvvхэд эмэгтэйчvvд болох 7-8 хvн ханддаг ажээ. Хамгийн сvvлд долоон настай хvvхдийн бэлгийн хvчирхийллийн хэрэг бvртгэгдсэн байна. Уг хэргийг Улсын мєрдєн байцаах газар шалгаж байгаа бєгєєд Хvчирхийллийн Эсрэг Vндэсний Тєв энэ хэрэг дээр итгэмжлэгдсэн тєлєєлєгч, ємгєєлєгчєєр ажиллаж байгаа аж.
Тус байгууллагын зєвлєгєє єгєх тєвєєр vйлчлvvлсэн бvртгэлээс vзэхэд 1995 онд жилдээ 29 vйлчлvvлэгч хvлээн авдаг байсан бол єнгєрсєн онд 729 болтлоо єсчээ. Vйлчлvvлсэн иргэдийн 613 нь эмэгтэй, 116 нь эрэгтэй агаад 25-49 насныхан зонхилжээ. Мєн єнгєрсєн оны статистикаас харахад хамгаалах байраар vйлчлvvлсэн 487 хvний 63.8 хувь нь хvvхэд байжээ.

Манай улсад гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2005 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэвч одоо хvртэл хохирогчийг хамгаалах эрх зvйн орчин бvрдээгvйг мэргэжилтнvvд онцолж байна. Хэдийгээр хууль баталсан боловч бусад хуулиудад нэмэлт єєрчлєлт оруулаагvй, мєн хэрэгжvvлэх механизмыг нь орхигдуулснаас хохирогч хамгаалагдаж чаддаггvй аж.

Гэр бvлийн хvчирхийлэл нь гэмт хэрэгт тооцогддоггvй учраас цагдаа болон бусад хуулийн байгууллагуудын анхаарлыг тєдийлєн татдаггvй тулгамдаад буй асуудал болжээ. Ихэнх тохиолдолд цагдаагийн байгууллага гэр бvлийн хvчирхийллийн дуудлагад хайнга ханддаг. Согтуу л биш бол ямар нэг арга хэмжээ авдаггvй байна.
Мєн танхайрч, эхнэрээ зодож эрvvлжvvлэгдсэн хvмvvсийн 60 орчим хувийг ажилгvйчvvд эзэлдэг ажээ.

Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн тєдий агуулсан тул нийгэмд аюулгvй хэмээн vзэж, уг хэргvvдэд эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалздаг. Хvчирхийллийг таслан зогсоох vр дvнтэй арга байдаггvйгээс хохирогч єєрийгєє хамгаалж, санаатайгаар гэмт vйлдэл сонгох тохиолдол єссєєр байгаа ажээ. 2007 оны байдлаар улсын хэмжээнд 281 эмэгтэй ял эдэлж буйгаас 29 эмэгтэй гэр бvлийн хvчирхийллийн улмаас хэрэг vйлджээ.

Хэдэн жилийн ємнє салсан эхнэрээ уулздаг залуутай нь зодож, эцэст нь машинтай шатаасан аймшигт хэрэг гарч байсан. Энэ мэтчилэн гэр бvлийн хvчирхийллээс шалтгаалан хичнээн хvvхэд гэр орноосоо дайжиж, цаашлаад гэр бvл салалт, гэмт хэргийн хэдэн хувийг гэр бvлийн хvчирхийлэл эзэлдгийг тодруулахыг зорилоо. Харамсалтай нь Цагдаагийн ерєнхий газар болон бусад байгууллагад мэдээлэхvйц хэмжээний нэгдсэн тоо баримт алга байлаа.

Аль ч нийгмийн амьдралд гэр бvл хамгийн vнэт зvйл байсаар ирсэн. Гэр бvлийн хvчирхийлэл хэмээх далд хэлбэрээр бугшиж буй энэхvv «аюул»-ыг хянаж хязгаарлахгvй бол хэдэн хvvхэд гудамжинд гарч, хичнээн гэр бvл салж, хэн хэн шоронгийн хаалга татахыг таах аргагvй. Хvчирхийлэл гаарч, хvний нулимс урссаар байна.

Т.Сэлэнгэ
Нийслэл таймс

10 Comments

  1. manduulai says:

    дээрx сэтгэглүүдийг уншлаа.заавал эрэгтэй хүн гэхгүй эмэгтэй хүмүүс ч заримдаа тэвчмээргүй ааш гаргадаг ш дээ.тэр болгонд эр хүн хүлээтстэй гээд мангар хүн шиг суугаад байх уу.зарим нэг ууснаа шингээж чадахгүй гэр бүлээ бусниулдаг хүмүүсийг алийг тэр тэр гэхэв гэхдээ ганц нэг хүмүүсээр төлөөлүүлээд бүх эрчүүдийг тэгэж хэлж болохгүй ээ.эрчүүд боловсрол доогуур гээл байна монголчууд охин үрээ л боловсролтой болгое энэ эрэгтэй хүүхэд яахав хар ажил ч хийгээд амьдарчхана гээл….тэгээд л авгай нь нэг их боловсорлотой нөхрөө дээрэлхэх гээл…. зөрчил энэ тэр үүснэ биздээ.та ч гэсэн хүү охин 2 той бол миний хэлсэн шиг бодож байгаа лавтай.энэ нийгэмийг чин авч явдаг хүн бол эрэгтэй хүн байдаг.эр хүн ямарч байлаа гээд эмэгтэй хүнээс ухаанаараа ямагт илүү байдаг амьдралд нотлогдсон зүйл шүү. за за ямар их юм бичэчвээ хэхэ.
    эр хүний мэдэж байх зүйлүүдийн нэг миний блог дотор байгаа орж сонирхоорой эрчүүдээ.
    http://www.mandah87.bblog.mn
    за эмэгтэйчүүд ч нэг их ороод хэрэггүй байхоо доо угаасааа ч сонирхохгүй байх

  2. A guy says:

    хахаха,..LOND-ууд андуураад бна андуураад бна аан! Би лав эхнэртээ гар хурч байсан,гэхдээ нэг юм хэлэхэд танай нохор шиг чини худлаа чиний уурлах чини зохихгуй бн энэ тэр гэж шаадаг залуус бол унэндээ шаампар банзлууд л байга гэж баттай хэлие! За харин тэр дуугуй гараад явах бол яахав байж болох юмаа, шал 2 оор баачка нийлж суусан цагт хэрэлдэхгүй уурлахгуй бна ч гэж юу байхав аан. Хэн хэн ни амидралд тууртээд монго тогрог найз ноход гээд ямар нэгэн байдлаар заавал асуудал гардагийн! Нээх гэнэн хонгор юм узээгүйм байжийж худлаа хунд зовлох гээд байхиймаа,… Монгол эрчүүд гэхдээ жаахан морал муутай ,дээр ни жаахан боловсрол дутуу болохор ихэнх ни эхнэрээ дээрэлхэх гээд байдаг тал байдаг, гэхдээ одоо нийгэм сайжраад хумуус ухаараад сайжирч байгаа гэж бодож байгаа,….

  3. basn says:

    er ni bol erchuudiin bolovsroltoi shuud holbootoi mergejileeree mergeshij chadaagui buun deed bolovsroltonguud etseg ehiinhee munguur showdaj sursan yumgui ohidiig gomdoodog zorilgogui zaluuchuud uuruusuu icheesei!

  4. Lonsdale says:

    Лога -тай санал нэг бнаа, хэрэвээ миний нөхөр миний толгойтой үснээс ганцыг л унагаах юм бол маргааш нь өөрөө өөрийхөө хойдхыг унших хэрэг л гарах байхдаа яг зодуулж цохиулж харагдаач алалцана шд. Гэхдээ Бурханы аварлаар миний нөхөр тийм хүн бишээ үнэхээр сайн нөхөр шүү. Хэрэлдэх нь битгий хэл инээлдсээр бгаад л таардаг юм надаас жаахан ах ч болоод тэрүү би уурлаад загнахаар өхөөрдөөд бүмбийчөөд уурлах чинь чамд зохихгүй байна энэ тэр гээд өмнөөс инээгээд байдымөө,

  5. nuuts says:

    mini amidral ch gsn bas yag iimerhu l dur zurag haragdah yum da.heli ch gsn heleh hun bhgui ochi ch gsn ochih gazar bhgui.tsaashdaa yay da yaj ene buhnes garah be,garah garst n hna bna.

  6. baldag says:

    тэвчээр хэрэгтэй уур бухамдалаар асуудалыг шийдэх хамгийн тэнэг хэрэг

  7. Hmmm says:

    Er ni bol hereldheeree garaad yvchij bh ni l hamgiin zuv yum shig bnleeshd

  8. baldan says:

    мани н бол заримдаа эxнэрээ алгадаад авмаар санагдаx үе байдаг. ер н бол иxэнxээ гараад явчиxдагийн. 2 xоног дуугараxгүй гүрийж байгаад л нэгнийгээ санасан юмнууд л байдгийн.

  9. loga says:

    Энэ үнээн. Гаднаас нь харахад нээг их сайхан гэр бүл. Гэтэл дотроо заавал нэг проблем байдаг. Эрэгтэйчүүд хүчтэй чадалтайгаараа дандаа түрий барьж байдаг л даа. Жишээ нь хэрэлдэхэд уурласан нөхөр нь цохиод л авдаг. Хэрвээ эхнэр нь тэгэж цохиод авбал ёстой алуулах байлгүй. Тайван хүлээцтэй эрчүүд байдаг л байх. Гэхдээ ихэнх нь түрэмгий догшин гар хүрээд авахаас сийхгүй байдаг байхаа. хамгийн сонирхолтой нь эрчүүд эхнэрээ өөрийн өмч эд хогшил мэтээр үздэг. Салсан ч тэр эд хогшил нь өөрийнх хэвээрээ л байх ёстой гэсэн хачин гаж ойлголт суучихсан байдаг. Өнгөрсөн жил билүү дээ, нэг эмэгтэй зодож нүддэг нөхрөөсөө салсны хариуд нөгөөдөх нь нэг өдөр олон түмний нүдэн дээр дэлгүүрт билүү гудамжинд билүү цементэн хана мөргүүлж зодоод алчихсан байсан. тэгээд 6 настай хүү нь өвөө эмээ дээрээ өнчирч хоцорсон гэж сониноос уншиж байснаа санаж байна. эхнэр хүүхдээ зоддог эрчүүд сэтгэцийн гажигтай. хүнтэй сууж амжаагүй охид бүсгүйчүүдэд сануулахад найз залуу чинь эрүүл ч бай, согтуу ч бай, ууртай ч бай зүгээр ч бай ямар ч үедээ чамд өчүүхэн төдий л гар хүрвэл чи шууд л салах хэрэгтэй. бүр юу ч бодолгүй сал. өнөөдөр ганц удаа гар хүрч чадаж байгаа бол дараа нь чамайг зодож чадна гэсэн үг. би дахиж тэгэхгүй ингэхгүй, энэ миний алдаа энээ тэрээ гэж баахан худлаа донгоддог л юм. гэсэн ч нэгэнт л цусанд нь шингэсэн зан хэзээ ч арилахгүй. ер нь оюуны боловсрол доогуур тархи толгойндоо бага юмтай эрчүүд л эмэгтэй хүнд гар хүрчээд байдаг зантай байдаг юм билээ.

  10. Çî÷èí says:

    Áèå õîëäâîë ñýòãýë õîëäîíî… ×àìä ÷ òýð, ýõíýðò ÷èíü ÷ òýð õýçýý íýã öàãò èéì ÿâäàë òîõèîëäîõ íü òîäîðõîé ø¿¿ äýý. Óó÷èëæ ÷àäâàë èðýýä ýíäýý àæèëëàæ àìüäàð, ýñ ÷àäâàë ìºí㺠ÿâóóëàõàà çîãñîîãîîä ñàëàõ àðãàà áîäñîí íü äýýð.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.