Зуныг та хэрхэн төсөөлдөг вэ. Мэдээж, гоё тод өнгөнүүд, цэцэгс, гудамжаар алхах охид, бүсгүйчүүд, тэдний хөнгөн нимгэн, дэгжин хувцас гээд зуныг илэрхийлэх зүйл олон. Гэтэл сүүлийн үед охидын урин дулаан цагийн дурсамжид айдас, болгоомжлол нэмэгдсээр байдаг боллоо. Охид, бүсгүйчүүдийн ихэнх нь үүнийг “street attack” буюу гудамжны халдлага гэж нэрлэдэг.
ЧАМД ИЙМ ЗҮЙЛ тохиолдож БАЙСАН УУ?
Урин дулаан цагт хотын гудамжаар өөрийн хүссэн хувцсаа өмсөөд сэтгэл дүүрэн алхах эрх хүн бүхэнд бий. Гэтэл өнөөдөр гудамжаар алхаж буй охид, бүсгүйчүүдийг элдвээр дуудан, өдөж хоргоох нь хэвийн үзэгдэл болсон байна. Энэ тухай яриа дэлгэхэд л олон охин хотын гудамжаар айдастай явдгаа хэлж байсан.
Тухайлбал, “Зам хөндлөн гарах гээд гарцан дээр зогсож байхад хэсэг залуус ирээд дугаар асууж, тойрч зогсоод явуулахгүй байсан. Өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаад явахаар олуулаа зогсож байгаа залуусын хажуугаар зөрөхөөс айдаг” гэсэн оюутан охины яриаг цахим сүлжээнд нийтлэхэд өдөр бүр ийм зүйлтэй тулгардаг бүсгүйчүүдийн маш олон сэтгэгдэл ирж байсан.
Тэр дунд “Хичээлийнхээ завсарлагааны цагаар сургуулийн цайны газарт зогсож байхад хэн нэгэн миний өгзөгнөөс базсан. Бужигнасан олон хүүхэд байсан болохоор хэн тийм үйлдэл гаргасныг мэдээгүй.
Бас найзууд минь намайг ийм байдалтай хараагүй байгаасай гэж бодож их ичсэн хэмээн дунд сургуулийн нэгэн охин сэтгэгдлээ хуваалцсан байсан. Харин танд ийм явдал тохиолдож байсан уу. Та тэр үед ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ. Энэ үйлдэл нь “хууль бус” гэдгийг мэддэг үү эсвэл бусад эмэгтэйн адил чимээгүй л дотроо цочролд ороод өнгөрдөг үү.
МОНГОЛД ХАА САЙГҮЙ ТААРАЛДДАГ БҮДҮҮЛЭГ ЗАН
“Гудамжны дарамт шахалт (The verbal street harassment)”-ын талаар АНУ-ын “Маттер” цахим сүлжээнээс 2014 онд 10 орны эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан байдаг. Энэ судалгаагаар мексик бүсгүй долоо хоногт дунджаар 29 удаа ийм дарамтад ордог бол Монгол Улсыг төлөөлсөн эмэгтэйн хувьд долоо хоногт дөрвөн удаа ийм дарамтад өртдөг гэж хариулсан байна.
Манай орныг төлөөлөн нэрээ нууцлан судалгаанд оролцсон эмэгтэй энэ төрлийн дарамт зөвхөн гудамж талбайд ч гэлтгүй автобус, нийтийн тээвэр, үйлчилгээний газруудад ч элбэг тохиолддог болохыг онцолсон байв. Мөн энэ эмэгтэйчүүдэд тохиолдсон гудамжны дарамтын 72 хувь нь ганцаараа явж байх үед тохиолддог гэсэн байна.
Хэн нэгнийг хүсэхгүй байхад нь шүүмжилж, доромжилсон өнгө аясаар хандахыг хамгийн энгийнээр гудамжны дарамт, шахалт гэж ойлгож болно. Эрчүүдийн дийлэнх нь охидыг өдөхдөө шүгэлдэх, элдвээр дуудан хоргоох, биед нь зөвшөөрөлгүй хүрэх зэрэг үйлдэл үзүүлдэг нь эмэгтэйчүүдэд сэтгэл санааны дарамт болдог гэдгийг бүдүүлэг зан гаргагчид мэддэггүй нь харамсалтай.
Манай улсын хувьд өнгөрсөн оны байдлаар 80 гаруй эмэгтэй хүчирхийлэлд өртсөн, үүнээс зургаан хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж бүртгэгджээ. Гэтэл үүнээс хэд дахин олон охид эмэгтэйчүүд өдөр тутамдаа “гудамжны дарамт”-д өртөж байна. 21 настай Б.Н “Олуулаа залуус хажуугаар гарахдаа нэгнийгээ түлхэж, түлхэлтэд нь цохигдож унах ч тохиолдол гарч байсан.
Тэдний хариу үйлдэл нь шоолж инээлдэх. Ямар ч “уучлаарай” байхгүй. Харин надад энэ нь огтхон ч хөгжилтэй санагдаагүй” гэлээ. Францын “The Local” мэдээллийн агентлагаас гаргасан судалгаагаар эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь энэ төрлийн дарамтаас зайлсхийхийн тулд өмсөх хувцсаа тохируулан сонгодог гэсэн байв. Мөн залуус хүссэн хувцсаа өмсөж болно, харин эмэгтэйчүүдэд тийм “боломж” байхгүй гэж бодож явдгаа хэлсэн байна.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮРЭХ ХЭРЭГГҮЙ
Манай улсын иргэдийн дунд хүчирхийлэгчийг бус хохирогчийг буруутгадаг гажууд хандлага ажиглагддаг. Яг үүнтэй нэгэн адилаар гудамжны дарамт шахалтад өртөх явдлыг охидын өөрсдийн биеэ авч явах байдалтай холбон шүүмжлэх нь тун ч гайхмаар. Уг нь богино юбка өмсөх нь хүчирхийлж болно гэсэн утга биш шүү дээ.
Гудамжны дарамт шахалт бол гэмт хэрэг гэж үзээд хуулиараа зохицуулсан Белги, Португал, Шинэ Зеланд гэсэн орнууд бий. Харин манай улсын хувьд энэ талаар тодорхой арга хэмжээ байдаггүй, энэ нь гэмт хэрэг гэдгийг мэдэх хүн ч ховор.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөөх олон үйл ажиллагаа жилээс жилд явагддаг. Тэр бүрт ихэнхдээ нүдэнд ил харагдах зүйлсийг л тусгадаг. Харин сэтгэл санааны хохирол үзүүлж буй энэ төрлийн дарамтыг төдийлөн авч үздэггүй. Гэхдээ Монголд дан ганц гудамжны халдлагын эсрэг хууль гэж байхгүй ч “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” гэж бий.
Энэ хуульд бусдыг хүйсээр ялгаварлаж, адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн эсвэл хүргэхийг оролдсон үйлдлийг “жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт” гэж заасан байдаг.
Хэрэв та гудамжаар алхаж яваа эрэгтэй хүний хажуугаар зүгээр өнгөрчхөөд, эмэгтэй хүн рүү ус цацаж, элдвээр хэлж, дуудаж байвал энэ чинь яах аргагүй жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт юм. Харин таны “халдлага”-д өртсөн хохирогч Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст энэ тухай гомдол гаргах эрхтэй.
Тиймээс хотын соёлд хүн бүхний оролцоо хэрэгтэй. Гудамжаар алхаж буй, нийтийн тээврээр зорчиж буй бүх хүн гудамжны дарамт бол энгийн нэгэн зугаа биш, энэ бол гэмт хэрэг гэдгийг мэдэх нь чухал. Эмэгтэйчүүдийг хүндэл, тэдэнд зөвшөөрөлгүй хүрэх хэрэггүй. Тэд гудамжаар айдасгүй алхахыг хүсэж байна. Яг л эрчүүдтэй адил.
Б.Пунцагхорлоо
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
14 Comments
Хүүхнүүд өөрсдөө хүсдэг юм биш үү. Яах гэж эр хүний хараа татсан эгзэгтэй хувцас өмсдөг юм. Яах гэж гунхалзаж ганхалзаж алхдаг юм. Эрчүүд шүлсээ гоожуулан харахыг, өдсөн сөдсөн үг хэлэхийг хүсэхгүй биш хүсч л байгаа. Матар шиг охидыг хэн ч тоохгүй. Тэд харин жинхэнэ халдлагад өртөж магадгүй. Уг нь эм өдөж эр сөддөг хорвоо юмсан даа. Одоо л жендер мэндэр гээд голдуу лесби маягийн бүдүүн, үсээ хуссан, эсвэл эр хүн тоохгүй хүүхнүүд байж ядахаараа элдвийн юм донгосоод байх юм.
Эмэгтэйчүүд өөрсөддөө, өөрөө өөрийгөө сайхнаар мэдрэхийн тулд сайхан хувцасладаг. Эмэгтэй хүний үйлдэл болгон эр хүнд зориулагдсан байдаг гэсэн өнгөрсөн зууны мунаг муйхар бодлоосоо салаасай. Эмэгтэй хүн сайхан хувцаслах дуртай гдг нь чмг шаамаар бн гсн дохио биш шүү эргүү минь. Чи хүүхэдтэй бол хүүхдээ битгий өөр шигээ хүн болгож хүмүүжүүлээрэй. Хүүхэдгүй бол битгий өсч үржээрэй гуйя, нийгэм чам шиг мунхаг хүмүүсээр дутаагүй
Buduuleg guilgachidiin orond welcome shudee. “engiin,daruu,gunduugui,nomhon” uur yu yu gedeg bilee tiim hutsmal todorhoiloltuud hend heregtei yumbe. Daruuhan engiin hun gej yamar haraal idsen hyazgaarlagdmal uzel we. Hun yamar ch turhtui blaa geed hen neg nowsh ni eldeweer todorhoildog yuwe. gudamjind hun zuger yawuuldaggui hulgaichuudiig yaamr ch ymdee
Монгол шиг ийм хууль дүрэм хэрэгждэггүй, хүссэнээ хийдэг, үг хэлж болдоггүй улс орон байдаг болов уу. Өөр улсад, герман ч юм уу, америкт ингэвэл яах бол нээрээ. Монголчуудын гаргаж байгаа үйлдэл үнэн жигшмээр, ой гутмаар п….. нээрээ, үхэр монгол илүү соёлтой сонсогдохын гахай монгол гэвэл таармаар. Японд сурсан нэг таньдаг хүн лав хүний биеэд хүрэх байтугай эмэгтэй хүнрүү удаан харахад хүртэл эмэгтэй хүн цагдаа дуудах эрхтэй, тийм тохиолдол байдаг гэж хуулийн ангийн багш нь хэлж байсан гэсэн. Бас урсдаг шатаар дээш гарж байгаад нэг америк залуу хамаагүй ийш тийшээ, урагшаа харж байгаад урд талын эмэгтэй нь цагдаа дуудаад бөөн юм болоод өчнөөн мөнгөн торгууль төлсөн гэсэн. Харин манай нэг таньдаг эмэгтэй монголд таксинд суусан чинь хажууд нь суусан гахай монгол дахин дахин өгзөгөнд нь хүрээд, яагаад байгаан гэсэн чинь юун сүртэйн ухааны юм ярьсан гэсэн. Дараа нь тэр гахай цагдаад дуудагдсан чинь ердөө гадаа таван цагийн ажил хийлгэж “шийтгүүлсэн” гэсэн. Хууль байтугай ёс суртахуун байхгүй дураараа аашилсан гахай монгол.
Minii yavj baisan ornuudad manai huuhnuud shig hariugui delen huh,doodohoo gargachih ni holgui udur bolgon partiind yavj baigaa yum shig huvtsas hunar umsduggui yum bilee.Zarim orni huulind ch baidag sex-d urialan duudsan geh zuil angi ch baidag.Amidrald ergej harahgui baihin argagui saihan huuhnuud baidagaa baidag Evrop huuhentei taarch uuriin erhgui duu aldan harj l baiv harsani hariud ter huuhen saihan ineemsegleleer myalaaj bilee yagaad ch yum ter udur setgel sanaa neeg ih saihan baij bilee.Oyuni bolovsrol undurtei humuus gej er,em geltgui saihaan evrop busguichuudtei haritsahad iluu amar,hylbar buguud shudraga baidag.Mongoldoo haa neg bar savand orhod gulumtsuu huuhnuud ih daramttai baidag deer neg davgui bolovsroltoi saihan ch huuhnetei tanilcaj vino uun yariltsaj bilee.Naiz bol ehleed tsembegneed baisan gants 2 shahaad ugsun daraa ni uuruu gulguulj ugch baina.Neleen halaad sogtoh tiishee handaad irheer ni za odoo 2-laa bolie naiz ni gert chin hurgeed uguy getel saihan baina sh dee jaahan suuy l daa pizda min goloo tsohiod baigaa yum uu gej avdagiimdaa.
Minii yavj baisan ornuudad manai huuhnuud shig hariugui delen huh,doodohoo gargachih ni holgui udur bolgon partiind yavj baigaa yum shig huvtsas hunar umsduggui yum bilee.Zarim orni huulind ch baidag sex-d urialan duudsan geh zuil angi ch baidag.Amidrald ergej harahgui baihin argagui saihan huuhnuud baidagaa baidag Evrop huuhentei taarch uuriin erhgui duu aldan harj l baiv harsani hariud ter huuhen saihan ineemsegleleer myalaaj bilee yagaad ch yum ter udur setgel sanaa neeg ih saihan baij bilee.Oyuni bolovsrol undurtei humuus gej er,em geltgui saihaan evrop busguichuudtei haritsahad iluu amar,hylbar buguud shudraga baidag.Mongoldoo haa neg bar savand orhod gulumtsuu huuhnuud ih daramttai baidag deer neg davgui bolovsroltoi saihan ch huuhnetei tanilcaj vino uun yariltsaj bilee.Naiz bol ehleed tsembegneed baisan gants 2 shahaad ugsun daraa ni uuruu gulguulj ugch baina.Neleen halaad sogtoh tiishee handaad irheer ni za odoo 2-laa bolie naiz ni gert chin hurgeed uguy getel saihan baina sh dee jaahan suuy l daa pizda min goloo tsohiod baigaa yum uu gej avdagiimdaa.
Hund yu medruulne terigee erguulj uuruu neg tsagt mederch l taardag. Haraad maasaigaad zogsoj bui er humuus uneheer uruwdultei! Karma gj bdg. Uuriig n toirloo ghd ur huuhdiig n toirdoggui.
er ni engiin daruu ch gj yah ch yostoi ym ene zunii haluund chin tegeed short maik omsoj arisandaa nar salhi uzuulj bolohgui yu daruu bishdee yaj huvtsasladag ym mongol huuhnuud chin harin ch ypon solongoschuudiig bodvol gaigui huvtsasladag shuu
Энгийн даруу эмэгтэйг хэн ч зүгээр бхад нь оролдохгү гэж нэг их мэдэгч нь гуцаж бн. Би үргэлж жинсэн өмд, гадуур нь өгзөгөө дарсан урт цамц л өмсөж өссөн. Хүзүү хоолойгоо ил гаргадаггү Хичээл номоо л хийсэн охин бсан. Бас нүдний шил зүүдэг. Олуулаа явж бгаа залуусын хажуугаар зөрөхөөс одоо ч дургү хүрдэг. Бие биенээ түлхэж мөргөж унагах нь энгийн үзэгдэл блаашд. Нэг пизда бүр түлхэж унагаад зогсохгүй унасан шилэн дээр минь гишгээд эвдэлчиж билээ. Тэгээд уучлаарай ч бхгү. Гудамжинд зүгээр алхаж бхад араас гүйж ирээд өгзөг рүү алгадчаад тэнэг юм шиг инээнэ. Ерөөсөө тэдний хийдэг үйлдэл нь халдах, дараа нь эргүүтэн баясан инээх. Иймэрхүү халдлагыг зүгээр хараад зогсож бгаа нь ч учиргүй баярлаж инээнэ. Энэ мэт байдлаараа мгл эрчүүд угаасаа дэлхийгээр нэг шившиг болсон тэр герман хүүхнийг оролдож, тэр үйлдлийг нь зөвтгөж.
Harahaas hazahiin zayagui oligtoi ohin nairch chadahgui garuud tgdeg bhdaa
Hoorhii buduuleg mongol zaluus yaanaa..iim buduulgeesee bolj koread lav zondoo saatuulagdaj barigdsan..zovshoorolgui emegtei hunii bied hureh yumu zurag darahad l duusaa sh dee.kk buduuleg mongol zaluus yana.daa yana
Энгийн даруу байхад хэн ч оролдохгүй гэнээ ёстой худлаа шүү.10 аад жилийн өмнө дөө Багшийн дээдийн урдуур олны дунд явж байтал 2 залуу татаж байсан тамхины ишээ хажуугаар зөрөхдөө энгэр лүү минь хийчихэж билээ.Би ч цочоод түлэгдээд орилж хашгираад тэдэн лүү хартал хоорондоо инээлдээл яваад өгсөн дөө.Ёстой соёлгүй бүдүүлэг залуус байсан.Юун уучлал гуйх.Ингэж кайф авдаг бололтой юм билээ.Цээжэн дээр юм түлэгдэж жижиг бор сорви үлдэж билээ
Yooo ymz zevuun novshnuud ve hund sorvi uldeecheed medrel garuud daanch mongold iim yumtai temtseh gazar bhgui yum daa tsagdaad barij uguud ch barag toohui uur hurmeer yumaa
engiin daruu emegteig khen ch zugeer baikhad ni oroldokhgui uursduu yankhan tsarailj yavj baij l iim yum bolj baigaa biz Khokhi ni l gekhees kkk