Ингэж хандахаа болио гэдгийг яаж ойлгуулах вэ?

picture of happy mother with baby over white

Сайн байцгаана уу. Би нэг зүйл асуух гээд. Би гэдэг хүн нөхрөөсөө салаад 1 жил 6 сар болж байгаа, 2 нас хүрэх гэж байгаа нэг хүүтэй ганц биe ээж. Төрийн албанд ажилладаг. Нөхөртэй найз залуутай болох бодол одоогоор байхгүй байгаа. Саяхнаас манай нутгийн надаас 2 дүү нэгэн багш залуу эвгүй үйлдэл гаргаад миний санаа жаахан зовоод. Олон нийтийн дунд нутгийн хүмүүсийн дунд хүү бид 2-т санаа тавьж гүйгээд, хүүг минь байнга халамжлаад байгаа нь надад аягүй эвгүй санагдаад. Хурал цуглаан дээр хүртэл хаана ч явсан хажууд байгаад л. Хүүг минь өлсөж байна уу цангаж байна уу алив би тэвэрье нтр гээд л. Ингэхээр нь би хүмүүсээс санаа зовоод яанаа юу гэж бодож байгаа болоо гээд л. Би энэ залууд хүү бид 2-т ингэж хандахаа болио гэдгийг яаж ойлгуулах вэ?

6 Comments

  1. Mogi says:

    Ehendee tegj guij huug chin orgoj dolignoj bgaa bol huuramch chamaig hed shaachaad udahgui zailna. Suuldee buur suuld 2, 3 jiliin daraagaas huug chin anhaarch halamjilj bval ta 2 uuland chin hani boloh hun.

  2. Hhmm says:

    Ehendee erchuud hamag ymaa barij guigeel hicheegeed tsag hugatsaa ywaad medegdenedee ihenh huuramch bagtai zaluus ehendee ih shn bdg sanagddag suulde sulrana

  3. Gdl says:

    Shuud l helel de hudla jujig tawiha boli gj amidral uzsen hun bolhor hudla jujigiig chini harj chadahguin gehgui yu chamaig oworto oruulsani daraa chi bitgii hel ur chini ch ter hunii huwid hen ch bish

  4. Эрхэм says:

    Чи наадхаасаа хамааралтай болсон юм уу? Дурласан юм уу? Эсвэл унтаж хэвтэж байсан юм уу? Тэгээгүй бол шууд хэлээч

  5. Цой says:

    Яг энд бичсэнээ шууд хэлвэл яасан юм. Чи сайн залуу гэж эхлүүлж байгаад л. Хэлэхгүй удах тусам, хайр халамж хэрэгтэй байгаа юм байна, хийж байгаа зүйлс нь болж байна, бүтэж байна гээд л бодоод яваад байна шүү. Тийм болохоор хурдхан хэлж ойлголц.

    Аа харин хэлсэн ч үг мушгиж зөрүүдлээд, өөрийнхөөрөө зүтгээд байвал түрэмгий л аашилсан нь дээрдээ. Уйлах, огцом уурлах, алгадах гэх мэт хувийн араншиндаа тохирсон байдлаар цочроо өгөөд нээрээ би юу хийж байнаа гэж бодогдтол нь.

    Уг нь хүнд санаагаа ойлгуулах тийм ч хэцүү биш л баймаар юм даа. Эсвэл өөрөө цаагуураа халамж хүсээд дутаад байгаа юм уу?

  6. Даваасүрэн даажаа says:

    Амаа ангайлгаад шууд хэлээч. Энд ийм
    асуугаад сууж бх гэж . Таалагдахгүй зүйлээ үгүй гээд хэлэх тийм хэцүү зовлон оогт биш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.