Ядаж 3 настай болгочихмоор байх юм яах вэ?

Сайн байцгаана уу. Би та бүхэнд сэтгэл уудлах гэсэн юм. Би нөхөртэйгөө 6 жил болж байна бэр гуйгаагүй байгаа бас хурим хийгээгүй. Энэ намар л хийнэ гэчихсэн байгаа. Би нөхөртөө мааш их хайртай байсаан гэтэл одоо миний сэтгэл өдрөөс өдөрт холдоод байх юм. Миний нөхөр намайг үнэндээ хүний дайтай бодохоо болилоо. Нэг өдөр гараад хоёр өдөр амардаг хэрнээ өдөржингөө орондоо хэвтээд зурагт цоо ширтээд ямар ч амьд харилцаагүй өнгөрөөдөг. Охин маань ой 4 сартай, бид хоёрыг ерөөсөө тоодгүй юм. Хэлээд юм ярих гэхээр зурагт руу анхаарлаа хандуулаад тоож анзаарч сонсохгүй заавал хүүе гээд очиж татаж байгаад юм хэлээд сонин сайхан гээл юм ярихаар сонссон хэрнээ дуугүй л байдаг.

Надад хариулт өгвөл дандаа буруу тийшээ мушгиж хэрүүл уруул болгодог. Бүр их уурлахаараа намайг зодох болсон. Тэгээд юу ч болоогүй байхад л намайг пизда чинь гээл байнга хэлнэ. Ойрд миний зүрх өвдөөд байнга амьсгаадаад аймаар хэцүү байгаа л даа. Нөхөртөө ингээд байна гээд 7, 8 удаа дараа хэллээ ганц ч дуу гарсангүй. Өдөр ирэх тусам ааш нь зэрлэгшээд л байх юм. Намайг бол тоохоо бүр больсон өвдөж, өлсөж даарч, ядарсан ч тоохгүй, арчаагүй амьтан л гэдэг.

Хадмын хамаатан эмэгтэй орж ирээд юм ярихаар зүв зүгээр зурагтны дуугаа багасгаад юм яриад байдаг. Аягүй тэнэг тэнэг юм яриад нөгөө эгч тас тас хөхрөөл инээгээл өөхшүүлээл нөхөр ч улам өөхшөөд эргүү эргүү юм яриа л надтай ярьдаггүй юмаа хүртэл яриад л тэгээд би дундуур нь ороод адилхан юм ярьж байтал нөгөө эгч зэрэгцээд ярингуут миний яриаг таслаад нөгөө эгчтэй яриад явчихна. Би эвгүй байдалд орох жишээний.

Манайх эмээлтээс мал авсан юм, нөхөр хүний машин гуйж аваад явна гэхээр нь цуг явъя тэгэх үү гэсэн чинь үгүй гээд байсан тэгсэн чинь гэнэт хүрээд ирлээ. Тэгсэн нөгөө эгчийг хархорин дээр ажилтай явж байхад нь хүлээсээр байгаад аваад ачааг нь гэрт авч ирчихээд намайг явъя гэлээ тэгээд машинд ороод суусан чинь нөгөө эгч араас гараад ирж байх юм тэгээд би энэ хүн бас явах юмуу гэсэн чинь тэгнэ гэв тэгээд хамт явсан.

Замд хоёулаа тас тас хөхрөлдөөд явах юм. Та буугаад зам асуучих хэлтэй амтайгаараа ч гэх шиг. Гэх мэт зөвхөн гэр бүлээрээ байх боломжийг дандаа тэр эмэгтэйг дундаа хавчуулж байх юм. Тэр одоо манай гэрийн чухал гишүүн аятай л. Тэр эгч бас нөхөрт миний талаар янз бүрийн юм яриад байдаг нь илт байдаг л даа. Тэгээд хоёулаа энэ хашаанаас нүүе л дээ гэхээр тэгээд хаачих гээд байгаан гээд хөдлөхгүй.

Өнөөдөр өглөө нөхөр ажилдаа явах гээд хоол хийгээд өг гэхээр нь цуйван хийгээд дуусч байтал намайг өнөөдөр утсаа өгчих би авч явъя чи юнитэл аваад үлд гэсэн өөрөө л дуртайдаа сонин томоо нокиа авч барьчихаад. Тэгээд би үгүй ээ өнөөдөр би гэрийхэнтэйгээ ярина гэсэн чинь яг одоо ярьчих гээд шахаад байхаар нь үгүй ээ гэсэн чинь үхсэн эцэг чинь пизда, наад хоолыг чинь идэхгүй гээд гараад явахаар нь хоолоо саванд хийгээд араас нь автабусны буудал дээр гараад очтол авахгүй гээд авахгүй юм. Тэгээд авчих л даа дэлгүүр ороод уутанд хийгээд барьчих гээд ядваа. Тэгээд сүүлдээ цөхөрлөө бараад сандал дээр тавьчихаад хоолоо аваарай гээд явсан чинь нөгөө тавьсан хоолыг тас хийтэл миний араас өшиглөөд хаячих юм, тэр олон хүмүүсийн хажууд шүү. Тэгээд тэр чигээрээ л яваад гэртээ ирсэн гэрт ирээд амьсгаа давхцаад боогдоод өдөржингөө үхэх шахаад байж байна. Айх юмуу уурлахаар бүр их амьсгал давчдаад байх боллоо.

Илүү ихийг нуршиж та хэдийг залхаамааргүй байна ингээд өндөрлөе. Нуршсан бол уучлаарай. Би үнэндээ ийм хүнтэй цааш нь амьдармааргүй байна. Тэглээ гээд би ийм жаахан хүүхэдтэй яаж ч чадахгүй ш дээ. Ядаж 3 настай болгочихмоор байх юм яах вэ?

22 Comments

  1. Болороо says:

    ёооо юу вэ чи тэр гэрт эхнэр нь биш зүгээр л гэрийн зарцын дайтай үнэлэгддэг юм байна. Хүн ер нь хоймор суухуу хатавчинд суухуу гэдгээ өөрөө л тодорхойлдог юм шүү. жаахан зүтгэлтэй, тэмцэлтэй, хор шартай амьдрах хэрэгтэй бүсгүй минь. хажуу айлын гадны хүүхнээс долоон дор ярьж хөөрөх ч эрхгүй байна гэж юу байсийн. өөрийгөө хайрла, өөрийгөө үнэл, өөрийгөө өөрчилж, өнгө зүс, гадаад дотоод гоо сайхандаа анхаар. Ганц хүүхдийн доороос өндийж чадахгүй арчаагаа алдвал эр нөхөр битгий хэл эргэн тойрныхон дорд үзнэ. Амжилт хүсье

  2. Zoloo says:

    Ishhh chaawaas daa yag yaj amidraad bg yumbe. Nohoi gahainaas ch doloon dor hunii erhend amidarch bgm bishu. Haranhui nuhen dtor bsaar bgd hralgan bolchihdog yumu?

  3. i says:

    ene sitiig unshsan chin buur setgel ovdchihloo. huntei suugaagui humuus bair mashin nas 5-6 jiliin amidarahad hangalttai 50-60 saya togrogtei bolsoniihoo daraa huntei suusan n deer yum daa. ugui bol ch huntei suusanii daraa problem ih bna. baruuniihan amidraliin asuudlaas bolj ur huuhed, hani ijilgui nasiig bardag bh daa

  4. Zaya says:

    Hetsuu ch yumaa daa salan geheer huuhedee gantsaaraa yaj usguhi aav eej chini harj uguh yumu nuhuruu adilhan toohgui bhaas uur araggui bhdaa chamd yamar ch setgelgui bolsiim shig emegtei hun er ni yaduu ch bai bayan ch bai uurtuu hairtai huntei l jaragdag

  5. Эр хүн says:

    Ахын дүү жаахан нийгэмш. Хүүхэд жаахан бна гэд ингэж арчаагүй амьдарч болохгүй. Би 2 эгчтэй. 2 эгч минь муу ханьтай байлаа. Би чадлаараа тусалж бсан гэж худлаа хэлэхгүй хүүхэд бсан болхор боломжоро тусалдаг блаа. Хүүхэд харах хүнгүй үед 2 жаахана цоожлол явдаг бсан. Жаахан том бсан бол 2 нөхрийг сайн хашраагаад өгөх юмсан гж их боддог байлаа. Эгч маань ч дэмий юмнуудын хойноос өөрийгөө ирээдүйгээ баллад хэрэггүй дүү минь гдэг блаа.

  6. Zochin says:

    Эвий дээ. Бүүр өрөвдчилөө. Яаж наадхантайгаа энэ насыг барна даа.

  7. shagdar says:

    Ashgui dee gesen shig sal sal geed bh yumaa. Yag ali aliniig ni sain medehgyi bj. Ene huuhen ooriigoo omoorool bichsen bgaashd. Horon sanaat muu humuus ih boljee sal l geed bhiin. Bugd sain huntei suuh yostoi yu te bolomjguishdee oldsonoo avaal yavah yostoi bdiin uhaan dutuu garuudaa.

  8. Djf says:

    Huuhnuud aygui sonion uurtuu buruu uguh durgui ene namaig zodloo shanalgalaa geed bi l zutegjiin ene ter geed bdg unendee hunees bish uuruusuu ehleed uuguu haigaad uzeldee yardag aashtai ch yum biluu anhniih shigee baihaa boliod nuhur chin uidaad ch bgaa yum biluu tiim l ih hairtai bsiin bol uuriinhuu buruug ehleed haigaad uzdee. Hun usalj bgaa tsetsegee ene muu uheed bn geed haraaj zagnaad bdaggui bizdee ternii orond bi us hiij uu bi nartai gazar tavij uu gj anhaardag bizdee uurtuu dugnelt hii..

  9. post says:

    ydargatai engej nohoi shg er guij amidarhaar salaajee ELII BALAI ERHIIN BALAI BOLSON ERIIN ORONTSOGUUDiig vhsend ne guij archaa alddag bnaa uru guij suusimu hasham yarshigtaim be EHTEIN TUSTE TIIM CHAWGANTSII NULUUND ORJ tarhiduulsan bn odoo chawgantsii alnaas zuhuihgve iimerhvv erhiin balainuud ihewchlen UNDUR NASTAI HUGSHIN CHAWGANTS NARTAI IH YAWALDIIM

  10. Mogi says:

    Heseg oor zaluutai yavaldchih teheer nohor chin medeed heruul uruul bolno gesen ch chamaig haramlaj oilgoj eheldiim daa. Une tsenee tegj medruulj bolnoo. Ternees naash heleed yariad guigaad oilgonoo gonj shuu. Negent shiidsen amidral bol uuniig turshaad uz dee.

    • Цой says:

      Эрүүлдээ зүгээр хэрэлдсэнээсээ болж эхнэрээ зодож байгаа хүн, өөр залуутай уулзаад учраад явж байгааг мэдвэл яах бол. Ийм уур омогтой эрчүүд эхнэрээ алж ч мэднэ шүү.
      Чиний хэлсэнээр ойлгож авдаг төрлийн хүн байсан ч гэсэн ер нь хүнтэй явалдах нь зөв үү айн?

      • Зочин says:

        Салснаас явалдсан нь дээршдээ. Энэ сал гээд байгаа новшнууд салсан хойно нь туслахуу хогийн жоомнууд.

      • Цой says:

        Чам шиг арчаагүй хүний гар харж амьдардаг хүн цөөхөн байх шүү. Ийм балиар амьтан тэвчиж, өөрийгөө хуурч явалдаж амьдарсанаас, ганц амьдрахдаа нэртэй төртэй, хүний ёсоор жаргаж амьдрахаа боддог юм байгаа биздээ. Ямар ч нөхцөлд хүн эхнйи алхамаа хийчихэд цаашдаа амьдрах аргаа олоод явчихдаг юм.
        Тэгж байгаад толгойд нь ухна ишиг үхчихсэн бодолтой юмнууд байхымаа.

  11. Gdl says:

    Tm teneg zaluus bdgin sh de anhaaral tawih tusam tenegted bga bol heseg zaigaa bariad uzel de hool tsaig ni hiilgui argalsan ym yriad garaa ch hodolgoho bail da zoolon bish huiten hatuu zan garad uz teghed why bgag chini oilgon orinho zang ch oilgon

  12. бат says:

    Хайран цаг хугацаа ийм эрийн оронцогтой үхсэнээ хийнээ наад амьдрал чинь там болчихжээ нэн даруй сал

  13. шүри says:

    сал сал имнөхөртэй бсанаас байгаагүй нь дээр шүү

  14. Ромашка says:

    Ямар сэтгэлгүй хүнтэй байхаар байнга нервтээд зүрх өвддөг болно.Яваандаа хөгшрөөд нүдэнд чинь гал цог байхгүй болно.Бага балчир болохоор аюулгүй байдал талаасаа өөрөө авсан нь дээр юм байна.Аав ээж чинь байдаг бол хүүхдээ түр үлдээгээд ажилд ор өөрийгөө болон хүүхдээ тэжээх мөнгө хуримтлуул.өөртөө анхаарал тавиад одоо байгаагаасаа олигтой яв.Эргээд нөхөр чинь сэтгэл наашлах үед харин энэ хүн надад хань болох эсэхийг дахин нэг бодоорой.Миний бодлоор боловсрол, соёл дутмаг хүн л ингэж аашилдаг юм шиг санагдсан.Хүний эрхэнд зовохоос өөрийн хүчээр жаргах
    хүртлээ хичээ дээ.

  15. Эрхэм says:

    Даварсан давсаг вэ? Хаяг утсыг нь өгчих, хашраагаад өгье!!

  16. ыыы says:

    Салсан нь дээр дээ миний дүү.

  17. ЭГЧ НЭГЭН says:

    ЭЭ…хөөрхий дөө…чамд хайртай юмуу нөхөр чинь хайртай болоод суусан уу…хүүхэдтэй болоод суусан юмуу. Ээ чаааваас хөөрхий хүний хань ийм байдаггүй л юм даа. Нөхрийнхөө сэтгэлд нэг юм хийцэн ч юм шиг санагдлалаа. Эсвэл ийм эргүү нөхөр юм уу. Чамд гэж хэлэхэд эртхэн ярилцаж учраа олохгүй бол чи их зовох нь дээ дөнгөж амьдрал эхэлж байхад.

  18. Цой says:

    Хүлээгээд авчих аав ээж ах дүү хамаатан садан байхгүй юм уу? Сурсан дадсан ажил төрөл мэргэжилтэй бол хүүхдээ ясли-д өгөөд өөрөө ажиллаад болно шүү дээ. Ингэж хүний гарын шүүс болж адлуулж байхаар, ажиллаж мэрий. Анх болж бүтэхгүй яах учир нь олдохгүй айдасд автавч, ажиллах газар түрээслэх байраа олоод авчихад үлдсэн нь бол том асуудал бишээ. Зөвхөн хичээж хөдөлмөрлөхөд л болно.

    Бас нөхрийг чинь засрана, өөрчлөгдөнө гэдэгт итгэлгүй л байна, бичсэнээр чинь дүгнээд үзвэл.

  19. EGI says:

    Сайн байна уу? Хүнд хэцүү л амьдрал байна даа Нэг хаалга хаагдлаа гээд нөгөөх нь онгойж байдаг шүү дээ ӨӨрийн мэдрэмж зүрх сэтгэлээ дагаад өөрөө л шийдвэрээ зөв гаргадаа Салаад үзэх хэрэгтэй хайртай амьдрах хүсэлтэй бол магадгүй араас чинь ирж өөрчлөгдөх ч юм билүү тийм биш бол эртхэн өөрийгөө бод хүүхдээ бод ЦАГ ХУГАЦАА гэдэг чинь ХАЙРАН бас ҮНЭТЭЙ шүү дээ!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.