Эрэгтэй хүнээс гоё сайхан үг сонсохгүй насыг барна гэхээр аймаар байна

Сайн байна уу? Ярилцаж зөвлөх хүнгүй болохоор та бүгдээс зөвөлгөө авах гэсэн юмаа. Би 32 настай 3 хүүхдийн ээж, нөхөр маань надаас цөөхөн ах, хүмүүжил сайтай, ар гэрээ хангалттай сайхан авч яваа, нэр хүндтэй хүн. Бидний амьдралыг гаднаас харахад үнэхээр хүмүүс атаархам сайхан. Хүн болгон л 2-ланг маань сайн ханьтай гэцгээдэг. Гэхдээ би байнга ганцаардмал стресстэй амьтан байдаг.

Яагаад гэхээр нөхөр маань анхнаасаа надаа тийм хайртай байгаагүй, бид 2 хар багаасаа л хамт байгаа уг нь, миний хувьд нөхрөөсөө өөр эр хүн мэдэхгүй 19-тэйгээсээ л нөхөртэйгөө танилцаж хамт байгаа, залуу жаахан байхад энэ хүн л хажууд байвал болоо гэж бодон салий гэх болгонд нь уйлж дуулсаар нэг гэрт орсон, тийм болоод ч тэр байх би нөхөртөө ямарч үнэ цэнэгүй.

Намайг олон ч удаа хуурч гомдоож байсан тэгээд салий гэхээр нөхөр одоо салахгүй гэдэг угаасаа надаас илүү хүн олдохгүй, тэгсэн хэрнээ надаа нэг ч удаа хайртай битгий хэл хөөрхөн сайхан нтр гэж хэлж байгаагүй, ямарч халамж хайр энхрийлэл байхгүй. Ер нь дуу цөөтэй хүн л дээ би л хэл амий нь сугалах шахам байж жаахан юм ярина би юм ярихгүй бол тэгээд юу ч ярихгүй хэд ч хонож чадна, хааяа нэг сексдэнэ.

Гол асуудал би маш их ганцаардаж стрессдэж бухимдуу болоод энэнээсээ болоод маш их хөгширч байна бас сүүлийн үед байнга шахуу өөр эрэгтэй хүмүүс ямар байдаг бол өөр эр хүнээр халамжлуулж хайрлуулж үзэх юмсан гэж бодох боллоо. Нөхрөөсөө саллаа гэхэд өөрийгөө төсөөлж чадахгүй байгаа ч ингэж стрессдэж бухимдаж амьдрах хэрэг ч байна уу, хүүхдүүдээ бодоод л амьдарч байна.

Гэтэл би залуу хүн эрэгтэй хүнээр халамжлуулж хайрлуулж эрэгтэй хүнээс гоё сайхан үг сонсохгүй насыг барна гэхээр аймаар байна, нөхөртөө инээж уйлж дуулж гүйж гувшиж загнаж зодож бүх л аргаар үзээд би ийм л хүн өөрчлөгдөхгүй гэдэг. Би уг нь их хөгжилтэй охин байсан одоо бол нэг их стресстэй нервтэй ярвайсан юм л болчихлоо. Хэзээ сүүлд тас тас хөхөрч инээснээ ч санахгүй байна, та бүхэнд миний оронд өөрсдийгөө тавьж үзээд нэг зөвөлгөө өгөөч баярлалаа…

25 Comments

  1. gerel says:

    anhnaasa hairgui bsn ym bol argaguie hairtai geed guij bsn humuus ch tiim boldog , olon huuhdgui bol sal gj helhsnm zuger l evler , ooriigo oor ymnd sataaruul tegj hairtai geed gviged bdg er hun hovr bsn ch hudlaa l nyalgnsn ymnuud bga emgtei hun ooriigo hairlhgui bol ohen ch hairlhgui setgl sanaaga udirdj sur sataarh zavgui l bai ghes de

  2. name says:

    Нөхөр чинь чиний юунд анх татагдсан гэдгийг мэдэх үү. Мэдэж байгаа бол одоо тэр зан чанар дүр төрх чинь байна уу өөрийгөө нэг хараад үз.

  3. i says:

    arhi uuj zodood bdaggui, olson mongo togrogoo avchiraad ogchihdog bol ter hairtai durtaig heleed bh shaardlagagui

  4. mm says:

    Yr ni manai mongol erchuudiin niitleg dur torh shde. Neeh heegui ghed haashain tiim medremjgui tag holduu humuus shde. Oroi ajlaasaa ireel hool undaa idcheel buidantai nohorlool utsaa bariad esuul com der suugaad toglood suuchdag ulsuud ter ehneriin yu husej moroodoj bgaa yaj bgaa yrn ogt hamaagui yum shig bgan mongo l olj irj bval boloo gsen aytai. Zaa ter chihend chimegtei ugs helj bolzoond urina gdeg bol odriin od shig hovor bhdaa. Fifty shades of Grey ntr bitgii ih uzee ter chini zuger l kino amidral der bh bolomjgui bailaa ch mongold l lav tiim zaluu oldohguideg haha

    • Yag says:

      Tiim neg gadaad (amerik) zaluug ulaanbaataraas (tinderees) olj bailaa gej. Estoi neeree Christian Grey l gesen ug. Saihan ugsiig ueriin us shig ursgana, shuud unseltseel bozoond urial hooloor dailaad… hedhen udaa l uulzsan l daa, gehdee hezee ch martagdashgui

  5. Цой says:

    Монгол эрчүүдийн нийтлэг хэдхэн төрхүүдийн нэг нь бол энэ. Нөгөө талаас мөн л нийтлэг эмэгтэй төрхүүдийн нэг нь чи. Аль аль нь хичээлт чармайлт байхгүй. Амьдралаа аз жаргалтай болгоё гэсэн сэтгэл байхгүй. Аль аль нь амьдралаа голсон, хүнд хэлбэр нь үзэн ядсан. Үр хүүхдүүдээ л гэсэн худал үгсээр аргацааж өнгөрүүлдэг. Яс юман дээрээ ийм үхээнц 2 хүний дунд хүүхдүүд улам бүр хохирдог байхгүй юу. Амьд харилцаагүй гэр бүлд хүүхдүүд чинь та 2шиг л болно. Хүйтэн хөндий, ойлголцдоггүй. ХҮнтэй тухтай хэд гурван солих чадваргүй. Хэт дотогшоо, гэхдээ бодлууд нь эерэг хандлагатай байх нь юу л бол. Чи ч өөрөө яг ямар байхыг хүсч байгаагаа, яаж амьдармаар байгаагаа мэддэггүй болоод, ямар шаардлага тавихаа мэдэхгүй, нөгөө хүнээ харж суудаг юм бишүү. Өөрөөсөө эхлээд өөрчлөлтийг хий л гэж хэлье дээ

  6. бат says:

    Ер нь хүн сайхан харагдах гэж толинд хардаг шигээ сайхан үгэнд дуртай байдаг шүү дээ.

  7. Zochin says:

    zygeer l goyod bai, ondor osgiit omsood ooriigoo hoorhon bolgood nyden deer ni oor zaluustai seetegneechih,… oort ni bas seetegneed, daraa ni minutiin daraa oor hyn ryy nalj unaad, tanidag hynee toglood og gechih..yasiin bol gej bodoh hyrtel ni… zygeer l chi yamar ch yum bodoh hereggyi, ooriigoo shyyh hereggyi, …hen ni ih yum bodno, ter ni buuj ogdog yum. zygeer ooroo oortoo l sonirholtoi bhad bolno.

  8. Hggff says:

    Haramsmaar l yum…iimerhuu humuus anh yaj yavaad gerlechihsen yum bol gej gaihah yum. Gehdee bi ch bas adilhoon, gants udaa kazak zaluu bujgend urij bailaa, daraa ni 1 amerik zaluutai yavdag bhdaa saihan enhriilsen ugs sonsoj uzlee. Harin mongol erees hezee ch saihan goy ugs sonsohgui bh…amerik zaluu namaig goy ustei goy uruultai gej helsen. Iim ugs sonssonii daraa yostoi usluulsan tsetseg shig l sergedeg yum bn lee.

    • H says:

      Цэцэгхэн минь дээ цэцэгхэн минь тэр сайхан Америк устайгаа цуг амьдрахгүй дэээ. Тэгээд чиний нас цус явна(байгалийн жам хойно) тэр үед нөгөө сайхан ус чинь угаадас болдогийг Амьдрал чамд хэлээд өгнө өө. Яахав Монгол эрчүүд сайн сайхан чихэнд чимэгтэй үгс чихэнд чинь хэлдэггүй байж болно. Гэлээ гэхдээ чи хажууд нь жинхэнэ үлдэж чадвал, насны эцэст чи жинхэнэ алт болж хувирна. Сайн бодоорой.

      • Uguiguiguiguigui says:

        Ugaadas bolj huvirsan ch bai, mongol sheesnees Amerik muudsan us ni deer bailgui yahav.

      • H says:

        “Uguiguiguiguigui” Чам шиг бодолтой хүнд шээс байтгуйа баас ч таарсан багадана. заа

      • Tiimeetiimtiimtiim says:

        Getel nadad zugeer neg us bish Rashaan us taaraad bgaa yum daa. Bi uuriiguu unelj chaddag bolohoor, yu husdegee meddeg bolohoor ter l dee.

  9. Эсвэл надтай шаалцах юм уу? Би хайрын үгийг үерийн ус шиг урсгая.

  10. aagii says:

    hi shan yriltsmaar bwal aagiib989@yahoo.com face add hiigeed orood ireerei…Bi ch bs iim bn

  11. Ooo says:

    Naad sonsohiig huseed bgaa ugee uurtuu hel. Bi l lav setgeleer unasan uyedee, esvel shine yum ehleh uyedee tolind harj bgaad l , minii huurhun Oyuna mundag shuu, chi chadahgui bol hen chadah yum, iim uhaantai, huurhun, sergelen yum chini geed l avch ugnu. Bi uul ni tsarai muutai taldaa sh dee, gehdee sanaa dagaad yum uu tegeed l buh yum saihan bolood l yavchihdag.

  12. sea says:

    жишээ нь чиний ямар ч сонирхдоггүй залуу өөрийгөө чамаар хайрлуулах гээд тулгаж шаардаад байвал чи өөрийгөө хүчилж тэрийг хайрлаж энхрийлж чадахгүй биз дээ. анхнаасаа ямрыг нь мэдсээр байж суучаад олон юм нэхэж шаардаад, өөртөө тохируулж өөрчлөх гэж хүчлээд өөрийгөө ч нөгөөдхөө ч нээрэвтүүлээд… нөхөрт чинь ч сайхан байхгүй байгаа. хэн хэнийгээ тайван орхиод өөрсдийнхөө тааваар байсан нь дээр биш үү, сал гэж байгаа юм биш, тэрнээс өгч чадахгүйг нь нэхэхээ л боль. өөр хийдэг сонирхдог юмтай бол, сэргэлэн сэмбэгэр бай, энэ яацын гэмээр саак бай, хайрлуулмаар байвал хайр татам бай

  13. dfds says:

    Goy saihan ug heleed uguy l duu hureed ir. heden udur dunichihaad harin hayaad yavna shuu, helchiy shudargaar erthen…

  14. Hhmm says:

    Bi bas mederch ywna zgr amidral ene huntei hungui az jargaltai bh bolomjiig heleed bgn bolwuu zaawal hunees hamaaraltai bish bgasai gj oilguulj bgazdee. Tgleech erchuud ert nas barah magadlaltai ooriin durtai shn yuma oloh heregtei

  15. .......... says:

    Жинхэнэ толгой чинь эргэдэг дээрээ байна даа чам шиг өөр эрийн муу сайныг үзээгүй хүүхнүүд 30 гараад ийм стресст их өртдөг юм шиг байгаан удахгүй 1 дон жуан чамайг хараад амархан дээрээ байгаа гэдэгийг хараад мэдчихэнэ хүсээд байсан зүйлийг чинь хүзүүгээр чинь таттал мэдрүүлнэ эцэст нь дон жуан өөрийнхөө явдаг замаар явна харин чи шархалсан сэтгэлтэй амьдралаа нураагаад л дуусах байх даа

  16. zaluu says:

    Энэ хүүхнүүд хэцүү юмаа.Өөр хүүхэн эргүүлэхгүй ууж идэхгүй гэрт орчим байхаар ажилгүй арчаагүй гэнэ, Ажил төрөл хийгээд гялалзаж мандаад явахаар халамж анхаарал тавьсангүй үхлээ гэнэ.Ёстой монгол хүүхнүүд их авгай шинжтэй болсон гэдэг нь үнэн юмаа.Солонгос кино бага үз.
    Тэр кинон дээр гардаг гоё романтик юмнууд манай монголд байхгүй ээ.
    Бүүр болохгүй бол нууц амрагтай бол.

  17. Эр хүн says:

    Нөхөртэй чин уулзаж учирч бгагүй болхор ямар хүн яг тийм хүн гэж хэлхэд хэцүү. 1- нөхөр чин чамтай танилцахдаа үг дуу цөөтэй бсан бол одоо өөрчлөгдөнө гхэд их хэцүү. Ийм хүмүүс их дотогшоо (introvert) сэтгэл хөдлөл, юу хүсч бгагаа ил гаргахгүй. Сайхан, муухай бгагаа илэрхийлэхгүй. Тэгсэн мөртлөө толгой дотроо маш их юм бодоостой тэрийгээ үгээр илэрхийлэхгүй. 2-т чамд анхнаасаа хайргүй зүгээр хүүхдээ, чамайг бодоод суусан. Хүүхдүүдүү хаяж явж өнчрүүлж зүрхлэхгүй. Нэг хэвийн уйтгартай. 3-т эрчүүдэд (mid age crisis) ахимаг гэхиймуу дундажаас дээш насны эрчүүдэд тохиолддог сэтгэл зүйн хямрал. Энэ гэхдэ биш юм шиг бгаан танай нөхөр. Танай нөхөр угаасаа би өөрчлөгдөхгүй гэж хэлсэн бна. Тэгхээр чи наад хүнээсээ юу ч битгий хүс юу ч битгий хүлээ. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сур. Одоо бгаа моментэндо аз жаргалыг мэдрэлдэ, ирээдүйд хэн нэгэн залуутай учираад ч юмуу. Нөхөр чин өөрчлөгдөөд аз жаргалыг хүлээж суух хэрэггүй. Дэлхий ертөнц чамтай зохицохгүй, чи өөрөө дэлхий ертөнцтэй зохицож сурах хэрэгтэй. Хүнийг өөрчлөгдөхийг хүлээх биш чи өөрөө өөрчлөгдөж хүнтэй, нөхөртэйгөө зохицож сурах хэрэгтэй.

  18. Hi says:

    Anhnaasaa nuhur chin durgui bsiin bol anhnaasaa l tiim ug helj bgaagui chi ch sonsoj bgaagui chamd tiim ch hairtai bish yum bishuu dee teglee geed odoo salah n ch haashain nuhur chin uur huuhen olj chadku bolohooroo salku bgaa yum bish harin ger bulee bodood 3 huuhdee bodood l salahgu gdg bhdaa anhnaasaa tiim ug sonsoogui bj odoo tgd heleh ym bolovuu daa chi uuruu l goy shn bj romantic bgaad l uzehgui yu hun uuruu yu ch hiihgu gedsee unjuulchaad ene ndd hairtai gsngui ene namaig hairlah yostoi ged blgui uuriiguu neg har uurr ehleed helj bai uuruu ehleed sn oilguulaad hairtai gdgee heleed medruulehgui yu nuhur chin zugeer l tegej asaj durlahgui bgaa zugeer l bdg l geriin hun bdg l egel jiriin amidral hen ch goy delbeeleegui tsetsgiig huurhun shniig magtahgui shuu dee.
    Magadgui nuhur chin ch gsn adilhan shn amidrahiig hairiig medrehiig iluu az jargaltai iluu goy amidrahiig husej l bgaa

  19. lol says:

    наадах чин ёр нь монгол нөхрүүдин нийтлэг төрх лдөө. ар гэрээ асуудалгү аваадтявчихдаг архи ууж зодох нүдэхгүй ч гэсэн нэг л хүйтэн хөндий зарчимч ямарич халамж энхрилэл үзүүлдэггү . манай хүн ч гэсэн танай хүн шиг гэхдээ намайг гомдоох зүйл хигээгү ч гэсэн ямар ч хайрлаж байгаа шинжгү. урамгүй л амьдар ч бсан харин хүнээс сайхан үг сонсох сайхан хайрлуулах энхрийлүүлэх үнэхээр сайхан бдагыг мэдэрсэн эмэгтэй хүн гэдгээ мэдрээд л сэргээд ирдэг юм блээ. чи жоохон өөртөө анхаараад өөригөө өөр эрчүүдэр хүрээлүүлээд үз. эмгтэ хүни залу нас богинохоншдэ. гэхдэ хэмжээгээ мэдээрэф

  20. Igloo says:

    Chi uneheer zaluuhun baina.bitgii setgeleer una minii duu. Olin naiz nuhudtei bol, bas shine kurs duguiland yavj shine hobbytoi bol. Nuhur chini chamd hairtai l yum shig baina. Emegtei hunii 32 nas hamgiin goyo nas yum shuu minii duu.Goyo setgel sanaagaa uudrug bolgood shine huvtsas avchumsuud zuragnuudaa goyo avahuulaarai.uuruu nuhurtei goyo ugnuudiig bainga turuulj helj bai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.