Надад 2 л сонголт байна…

Сайн байцгаана уу? Би одоо 20 настай эмэгтэй. Найз залуутайгаа үерхээд 1 жил болж байна. Онгоноо найз залуудаа өгсөөн. Өөрөөр хэлбэл би амьдралдаа найз залуугаасаа өөр хүнтэй унтаж үзээгүй ээ. Манай найз залуу бусад хүмүүсийн хэлдгээр их мэдрэмжгүй л дээ. Тэгээд л би болохгүй зүйл гарвал байнга тэрийгээ нуулгүй хэлж ярилцдаг. Тэгсэн ч амжилт олохгүй, надтай нэг л хөндий харьцаад байдаг юм. Гэхдээ байнга хэлдэг үг нь “би чамд хайртай, хоёулаа заавал гэрлэнэ” гээд л би олон удаа салах гэж оролдоод намайг явуулаагүй ээ.

Бас нэг ядаргаатай юм нь хөдөө хэдэн ч хоногоор хамаагүй холбоо барихгүй яваад өгнө. Ихдээ 2 сар явж байсан. Би хэдий найз залуутай ч хэзээ ч хайрлуулж байгаа юм шиг санагдаж байгаагүй ээ. Өөх ч биш булчирхай ч биш үерхээд л явж байна даа. Сексийн хувьд ч надад хааяа дажгүй хааяа тийм ч сайхан санагдадгүй. Тэр надад ямар санагдаж байгааг анхаардаггүй өөртөө л гоёор хийдэг нь мэдэгдээд байдаг юм. Ер нь бол юун дээр ч миний саналыг сонсдоггүй өөрийнхөөрөө л зүтгэдэг.

Тэгэхээр дээрх шалтгаануудаас болоод миний найз залуугаа гэх хайр бүр л багасаад одоо бол бүр салсан гэж бодоод л сууж байна. Манай найз залуу өөрөө олон охинтой унтаж байсан бас янхан авдаг байснаа ч надад хэлсэн. Тэгэхээр би сүүлийн үед нэг зүйлийг их бодох боллоо. Би магадгүй өөр хүнтэй унтаж үзвэл надад илүү сайхныг мэдрүүлэх хүн олдож магадгүй гэж бодох боллоо. Надад 2 л сонголт байна. Анх удаа хүнд дурлаад тийм ч олигтой болоогүй шархтай үлдэж байгаа учираас найз залуугаасаа салаад ахиж хүнтэй унтахгүй хүн өөртөө ойртуулахгүй ганцаараа л амьдрах.

Эсвэл хүмүүсийн хэлдгээр секс хийх нь хоол идэхтэй адил хэрэгцээ гэдэгтээ санал нийлж амьдралаа зохицуулж амьдрах? Би зүгээр л өөр хүнтэй унтана гэхээр жоохон эмзэглээд та бүхний хувьд энгийнд ордог зүйлийг хүлээж авж чаддаггүй ээ. Аль сонголтыг нь хийвэл дээр бол. Битгий харааж зүхээрээ гуйж байна :’)

18 Comments

  1. Gwgw says:

    Nadad bas 2 l songolt bn. 20 awah uu 200 awah uu

  2. Sambuu says:

    sain baina uu holbogdooroi

  3. Women s first says:

    Tarzantai uchirtsan yumu. Yun 2 sar we. Chamd hairtai bsn bol 2 honogch suraggvi baij chadahgvi

  4. zaluu says:

    yariltsii zuger l skype: ochirbat.uuganbaatar

  5. zaluu says:

    yariltsii zuger l skype: ochirbat.uuganbaatar

  6. ff says:

    Doh tembuu avav da. Jaahan yum bj yum ch sex

  7. zaluu says:

    husvel holbogdooroi yariltsii bilguun haluun facebook dajgui zalu bn zuger l yarilstiii

  8. sea says:

    юун секс хоол моол, наад тархиндаа жоохон юм хий. чи ийм тэнэг болохоороо 2-оос өөр сонголт бодож олж чадахгүй байна.

  9. H says:

    Өгөх миний зөвөлгөө бол энэ Амьдралд хэзээ хоёрхон сонголт байдаггүйг юун түрүүнд сайн ойлгох хэрэгтэй. Энэ асуудал дээр бол эхний бөгөөд “ганцаараа амьдрах” нь арай дээр сонголт шиг сонсогдож байна. Гэхдээ нь энэ нь тийм ч сайн сайхан сонголт бас бишээ. Яахав сэтгэл санаа тиймхэн хүнд хүндүүр байгааг ойлгож байна, иймээс чи ганцаараа амьдрах гэж хэлсэн байх. Өөрөө өөртөө илүү анхаарал халамж тавь даа. Аандаа бүх зүйл сайхан болно.
    Өөө нээрээ секс хийх нь хэзээ ч хоол идэхтэй адил байдаггүйн юм шүү. Тайлбарлая Энэ дэлхий дээр хамгийн их оюуны хөгжил хүрсэн бодьгал бол Хүн төрөлхтөн. Дараа нь амьтад орно. Амьтад дотроо бас олон ангилалтай. Биднээс оюуны хувьд доош түвшиний амьтад хоол тэжээлийн эрэлт гарахдаа өдөр болгон хурьцаад байдаггүйг мэдэж байж яагаад Хүн төрөлхтөн өглөөний юм уу оройны хоол шиг сексийг хийдэг гэж чи бодсын? Энэ чинь буруу байна аа маш буруу. Хэзээ ч хоол шиг хийхгүй шүү амлъя. Магадгүй ийм баба ойлголтыг янхан авдаг тэр залуу чинь чамд бат нот ойлгуулсан бололтой.

    • Mogi says:

      Энэ хүүхэд буруу ярисан ажгуу. Хүмүүн биднийг адгуустай жишин тэнэгтсэн бөлгөө. Сэкс бол хоол лугаа адил бие болоод сэтгэлийг сэргээх агуу шидтэй байгалийн хишиг мөн тул, өөрийн амьдрал ашигтайгаар насан турш тохируулан ашиглах нь туйлаас зүйтэй тэнгэрийн таалалд нийцмой. Адгуус амьтан зөвхөн үр удмаа үлдээхийн төлөө сэксдэх ажгуу. Хүмүүн бид үүнээс илүү бие сэтгэлийн жаргалийг эдлэн эдлэн сексдмой. Тиймээс бүсгүй та эртнээс цэнгэлийн манлайд умбан хурьцах урлагийг эзэмшивээс ашдын амьдрал ерөөл мэт аз жаргалаар бялхан ажил үйлс бүхэн бүтэх үндэс суурь тавигдмой.

      • H says:

        Мал сексдмой…? хахахаха Үгээээээ хэзээнээс сексддэг болоо вээ тэд чинь хоорондоо. Эсвэл чи хамт даа хийдэгийн юмуу тэдэнтэй ? Хоёр мал хоорондоо хэзээ ч сексдэх боломжгүй юм. Секс бол шал анги өөр ойлголт.
        Ахуй ашидын амьдрал даа чи хурьцах урлагийг эзэмшиж, ажил үйлсээ бүхэн бүтэх үндэс суурь болгодог, хэн бээ гэдэг чинь хэдхэн үгнээс танигдаж байна ЯНХАН минь… Чи яг л өнөө цагийн хямдхан бүтээгдэхүүн байна Mogi…

      • zochin says:

        Angliar amitad hoorondoo huritsahiig animal sex gedeg kk. Sex gedeg ugiig zovhon hund heregledeg ariun yum geh geed bnaa daa, tsaana chin sex gedeg ugiig zohioson uls ni hun malgui hereglej bn. Google youtube ees haigaad uz ho. Tegeed hun sexguigeer amidrah bolomjtoi yu setgeleer unaad dutagdaad tovlorolgui bolood buh zuil buruugaar ergedeg yum er ni bol oodlohgui. Sexiig zov ashiglaj amidralaa gerel gegeetei bolgodog yum daa. Uuniig l heleed bgaam uhaan muut aa. Sain oilgoj unsh medlegee tel. Busdaas oo haisan bandi bn daa chi ch.

      • Gygyf says:

        Zochin-ii heldeg zuv shuu, Sex hiiheer l yanhan, hyamdhan bolchihdog yum uu. Hun sexguigeer udah, hooloo tsagtaa idehgui ulsgulun yavah ali ali ni biy organizmd surug nuluutei. Sex-gui udaan yavaad uzehgui yu ene teneg H. Daavriin balance aldagdaad eruul mended ch muu nuluu uzuuldegiin. Mongolchuud teneg tuulishirsan bodloosoo hezee salah yum be. Sex hiivel yanhan hyamdhan, mungu tugrug ogt harahgui yaduu huntei “setgeliig” ni harj suuh, arhichin nuhurtuu zoduulj amidrah, ur huuhdee ooriin bool met uzeh geed yariad bval ih teneg ard tumen yum daa.

  10. Hhmm says:

    Ter medremj chn unen bdg shuu. Jhn horood zaiga barih shud medegddeg amidralda gants zaluug harna gewel ih uitgartai oor zaluus ymar bdgiig ymar aashtai medeed huntei suusan dr zaluuhan ym gj yu yugui suuwal hairan blno haramsana shu naad chn hair bish huntei suuh neeg huseed bh zuil bish tgd jiremsen bolchihow sn hamgaalarai amaa bariw

  11. Ooo says:

    Chamd 3 dahi songolt bna. Neg hesegtee erchuudiig amidralaasaa avch hayaad hicheel nomdoo anhaaraad, (bodvol oyutan blgui), gadaad hel suraad, zugeer neg haltiurdah bish, uuriiguu hugjuuleh heregtei. Tsag ni bolohoor buh yum ayandaa bolno. Zugeer l uuriiguu l anhaarch hugjuul.

  12. шүри says:

    чи хайр мэдрэхгүй л бгаа бол харилцаагаа түр завсарлаад үзээрэй. залуухан учраас чамд зөндөө учралууд тохиох бно.

  13. шүри says:

    чи угаасаа л өөр олон хүмүүмпстэй унтах болно

  14. Po says:

    Condom heregleerei de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.