Үтрээ юунаас хэлбэрээ алдаж, сунадаг вэ?

Шалтгаан 1: Хүүхэд төрүүлэх

Мэдээж үтрээ сунах хамгийн том бөгөөд үндсэн шалтгаан бол байгалийн жамаар хүүхэд төрүүлэх байдаг. Төрөх үеэр бүсгүйчүүдийн үтрээний амсар 14 см хүртэл сунаж, хүүхдээ аюулгүй төрүүлж чаддаг билээ. Төрсний дараа мэдээж үтрээ агших ч, урьдын адил чанга, бариу болоход хугацаа шаардлагатай. Гэхдээ анхны төрөлтийн дараа үтрээ суларснаас үүдэлтэй зовиурууд харьцангуй бага байдаг билээ.

Шалтгаан 2: Үтрээний чийглэл байдал алдагдах

Хүүхэд төрүүлсний дараа бас нэгэн тулгардаг асуудал бол үтрээний чийглэг байдал алдагдах юм. Төрсний дараах гормоны өөрчлөлтөөс болж, дөнгөж төрсөн эхийн үтрээний чийгшил алдагдаж, хуурайших шинж илэрдэг. Энэ нь бэлгийн харилцааны үеэр тав тухгүй болгох, хамтрагчид ч мөн хүндрэл үүсгэдэг. Үтрээ чийглэг байх тусам уян хатан чанар сайжирна.

Шалтгаан 3: Хэт их секс хийх

Зарим хүмүүс хэт их секс хийснээс болж, бэлгийн их бага уруул сунаж, үтрээ сулардаг хэмээн боддог. Гэхдээ энэ нь ч мөн өрөөсгөл ойлголтуудын нэг билээ. Учир нь сексийн идэвхитэй, тогтмол амьдрал нь харин ч үтрээг хэвийн байлгахад тусалдаг байна. Харин дараах шалтгааны улмаас үтрээ сунаж, тухгүй байдал үүсгэх магадлалтай.

  • Таргалалт
  • Аарцгийн гэмтэл
  • Цэвэршилтийн
  • Нурууны архаг өвчин
  • Үтрээний буюу эмэгтэйчүүдийн мэс заслын процедур
  • Өтгөн хаталт

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.