Азербайжаны модель ээждээ туслахаар охин биеэ зарна

Виртуалаар охин биеэ худалдах нь орлого олох энгийн арга болоод уджээ. Саяхан “Sinderella Escorts” веб сайтад Азербайжаны модель Махбуба Мамедзаде бүртгүүлжээ. Тэрбээр охин биеэ 100 мянган еврогоос багагүй үнээр зарах төлөвлөгөөтэй байгаа аж.

Махбуба нь Азербайжаны эрэлттэй моделиудын нэг юм. Тэрбээр одоо Туркт ажиллаж амьдарч байгаа аж. Бүсгүй “Brave Model Management” агентлагтай хамтран ажилладаг ч ажлын хөлс нь мөрөөдлөө биелүүлэхэд нь хүрэлцдэггүй байна. “Ээж минь бүгдийг миний төлөө хийсэн. Харин одоо миний ээлж. Ээж минь надаар бахархаасай гэж хүсч байна. Моделиор ажиллаад би байшин худалдаж авч чадахгүй байна. Иймээс энэ шийдвэрийг гаргасан” гэж Махбуба Мамедзаде ярьжээ.

Махбуба ээжтэйгээ хамт дэлхийгээр аялахыг хүсдэг гэнэ. Мөн байшин худалдаж авч, АНУ-д очиж моделийн карьераа үргэлжлүүлэх мөрөөдөлтэй аж. Мөнгө үлдэх юм бол Азербайжандаа тэнэмэл амьтдыг амьдруулах газар байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

“Sinderella Escorts” веб сайт моделийн охин биеийг худалдаж авах үйл явцыг хянах аж. Мэргэжлийн эмч нар Махбубаг онгон гэдгийг баталж, модель бүсгүй худалдан авагчтайгаа Германд уулзахаар болжээ. Уулзаад худалдан авагч нь бүсгүйг онгон эсэхийг хувийнхаа эмчээр дахин шалгуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.