Азжаргалаа баярлуулах уу?

Зургаан жилийн өмнөх салхи исгэрч, моддын навчис сэрчигнэсэн сэрүүхэн намрын яг энэ өдөр надад хорвоогийн хамгийн гайхалтай бэлэг ирж билээ. Амьдралдаа ааваа гэж дуудуулах үртэй болсон минь миний амьдралын хэмжээлшгүй жаргалтай мөч байсан юм. Насан туршдаа хайрлана гэж андгай тангараг өгсөн хань минь надад тэрхүү аз жаргалыг өгсөн юм. Аз жаргал минь одоо ч бидэнд амьдрал ямар гайхамшигтай болохыг, томчууд бид яагаад, юуны тулд ингэж хэрэггүй зүйлд бухимддагийг мэдрүүлдэг.

Бидний юугаа ч зориулахаас үл татгалзах бяцхан үр минь амьдралын босго алхахаар бага сургуульд саяхан элссэн. Ухаалаг зулзагахан маань цэцэрлэгт байхаасаа ээж ааваасаа шалсаар байгаад тоо, үсэг заалгаж хэдийнэ уншиж, бичээд сурчихсан. Хүүхдэдээ зарцуулах цаг хомсхон ч түүнийхээ бяцхан зүрх юу хүсдэгийг үргэлж мэдэрч, ойлгохыг хичээдэг болохоор охиныхоо хэлсэн бүхнийг биелүүлэхийг хичээдэг юм.

Манайх гэдэг айл хотын төвийн хуучны гэгдэх 5 давхар байрны 2 өрөөнд аж төрөн суудаг. Хэдий жижиг ч гэлээ эхнэр бид хоёр орон сууцаа орчин үеийн заслаар цэмцийтэл нь зассан учраас бид гуравтаа л тохилог, орой ажил, сургуулиасаа ирээд амрахад их тухтай. Харин 2 өрөө байр учраас охиндоо тусдаа өрөө гаргаж чадаагүй ч түүнийхээ сурах хүсэл тэмүүллийг дэмжих үүднээс том өрөөнийхөө тагтыг охиндоо өрөө болгон дулаалж, тохижуулсан юм. Одоохондоо бяцхан үрд минь хангалттай эргэж, хөрвөх зайтай басхүү тохилог учраас тэр минь маш их баярлаж гэрийн даалгавраа хийж сууна.

Бидний охин багаасаа номонд дурлаж эхэлсэн учир түүндээ зориулж хотын аль сайн номтой дэлгүүрээс дуртай номыг нь авч өгсөөр байгаад номын тавиуртай болохоор хэмжээний болчихсон. Иймээс бид охиныхоо бяцхан ертөнцөд зориулан тусгай номын тавиурыг тагтан дээрээ хийлгэж наана нь тухтай сууж хичээлдээ шамдах боломжтой ширээ сандал байрлуулж мөн нөгөө талд нь тоглох, амрах хэсгийг гаргаж өгсөн юм. Жижиг зайг оновчтой ашиглан хийсэн охины минь номын тавиур тун удахгүй номоор дүүрэхнээ.

Охиныхоо хүсэл мөрөөдлөө бүтээх өөрийн гэсэн орчинг нь бүрдүүлэхэд тийм ч хэцүү байгаагүй. Нэгэнт шууд май гээд гаргаад өгөх боломж залуус бидэнд тэр бүр гардаггүй. Цалингаасаа илүүчилж хадгална гэдэг тийм ч хялбар биш, дээрээс нь бид охиныхоо ирээдүйд зориулж сар бүр хуримтлал хийдэг болохоор үлдсэн цалин маань урсгал зардалдаа л шингэчихдэг. Иймээс эхнэр бид хоёр байрны дотоод заслын асуудлаа зээлээр шийдчихсэн. Энэ нь биднийг танил нэгнээсээ мөнгө зээлэхэд байнга нэхэгдэж бухимдуулаад байхгүй амар.

Жижигхэн ч гэсэн тухтай байдал нь азжаргалыг өгч байдаг болохоор би энэ байрандаа хайртай. Эцэг, эхээс нь минь үлдээсэн ганц хөрөнгө бол бидний гэр. Гагцхүү хөрөнгөө үргэлж тордож сайжруулж байх нь чухал. Одоохондоо байр маань бид гуравт болоод байгаа ч ирээдүйд олон хүүхдээ сурч, тоглуулах таатай орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Саруулхан байшиндаа үр хүүхдүүдээ тойруулаад халуун ам бүлээрээ ширээний ард суух өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

5 Comments

  1. Bismark says:

    Saihan yum bichsen bn. Setgel shuud saihan bolloo. Bi ch gesen chamtai adil er hun. Tanai ger buld sain saihan buhniig husie

  2. Boldoo says:

    Mongolchuud bid nar yagaad neg huniig demjeed uramshuulaad yavj boldoggui yum be? Ygaad zaaval bolj butehgui yum yarij huniig uramiig hugalj bdag yum be? Bid nar uursduu uursdiinhuu sul taliig huleen zub\vshuurch uursdiiguu hugjuulj baij , busdiig hundelj baij uursduu hundlel huleene gedgiig l oilgoh heregtei gej bi boddog.

  3. Goy2 says:

    Ene deer comment bichij bga humuusig oilgohgui bn harin ch jargaltai ger orondoo tsag gargadag huuhde zuw humuujuulsen bolomj taaruu ch ohindo polkon zasaad uruu hiisen bn shde gol n ih shan setgeltei yma. Daatsiin hana tiim amar nurchihdaggui yma deed taliin hund zoriulaw. Mongoliin shan ger bul bna

  4. daatsyn hana pizda says:

    daatsyn hana nuragaad baigaa pizda bna l daa

  5. kkk says:

    khend yund kheregtei yum bicheed baiinaa gaikhuulaad baigaa yumuu uruvduulekh geed baigaa yumuu oilgosongui kkkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.