“Бэлгэвч” Баяраа

Хүний хоч заавал нэгийг илэрхийлдгийг монголчууд андахгүй л дээ. Тиймдээ ч манайхан хочийг онож өгдөг байх. Ажил мэргэжил, амьдрал ахуй, хобби гээд л юм юмаараа “алдаршсан” нөхөд олон буй. “Матар” хочтой улс төрч хүртэл бийг зарим нь мэдэх байлгүй. Хаанаас нь ч, яаж ч харсан халуун орны тэр амьтан санагдах бүлгээ. За, энэ ч яахав. Үндсэн яриандаа оръё. Багатойруугийн “бэлгэвч” Баяраа гэх нэгэн эрийн түүх сонин гэхээсээ илүү бусдад сургамжтай бөгөөд авууштай ажээ. Багатойруугийн “тэр” хэмээн цоллуулдаг нөхөд олон бий. Яг л “40 мянгатын атаман”-ууд гэдэг шиг гэх үү дээ. Тэгэхдээ “бэлгэвч” Баяраа тэдэн шиг нийтийн танил болоогүй, тэрүүхэндээ буюу найз нөхдийнхөө хүрээнд тэгж тодорсон нэгэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тодорхой хүрээнд гэсэн үг ээ. Уудаг иддэг биш, уулздаг ярилцдаг нөхдийнхөө дунд тийм мөнхийн “нэр”-тэй болсон эр л дээ.

Нэрийг чухам хэн хайрласныг яг таг оноочих нөхөр одоо хэр олддоггүй ч ангийнх нь Амарааг болов уу гэлцдэг юм. Тэгэхээс ч аргагүй биз. Нэгд, Амараа түүний багын найз яалтгүй мөн. Бараг оров ч, гарав ч хамт явах бүлгээ. Хоёрт, түүн шиг алиа марзан “амьтан” тэр хавьд байхгүй. Үеийнхээ ихэнх найзын нэр, хочийг оноосноор нь үзсэн ч тэр. Яаж ч бодсон Амараагаас гарахгүй гэх. Гэхдээ түүнийг хочилсон хүнийг Баяраа өөрөө ч, бид ч тэгтэл сүрхий хайгаагүй бөлгөө. Ерөнхийдөө ерээд оны сүүлчээс л Баяраа тийм хочтой болчихсон доо. Амьдралдаа гурав гэрлээд бүтэлгүйтсэнээс хойш ахин тэр талаар ярилгүй гоонь яваа нь харин хаа очиж үнэн шүү. Гучин есны жил нь ороод гялалзаж яваа эр ээ. Амьдралдаа алдаж оносон ч ажил төрөлдөө огт түүртдэггүйг нь хэлэх хэрэгтэй байх. Нийслэлийн нэгэн томхон жуулчны компанид менежер ажилтай билээ.

“Мэргэжлээ хүн сонгох, мэргэжил эзнээ олох” гэдэг ойлголт түүнд яв цав таарна. Төрөлхийн сэргэлэн, гүйлгээ ухаантай, хэнтэй ч үг хэлээ амархан олдог Баяраа мэт хүн л менежер баймаар санагдаад байдаг юм. Менежер гэдэг үгийг энд тэндээс хальт харахад яагаад ч юм Баяраа санаанд буудгаас тэр л дээ. Ажил төрлийн талаар нэг иймэрхүү. Амьдралын хувьд ёстой адармаатай хүн л дээ. Гэхдээ тийм шалиг самуун эр бас бишийг хэлэх нь зүйтэй байх. “Бэлгэвч” Баяраа гэхээр хүмүүст тийм сэтгэгдэл төрж магадгүй гэснээс үүнийг өгүүлэв. Найзыгаа өмөөрч байгаа юм биш. Чухам үнэн нь тэр. Ер нь ингэхэд хүүхэнд дургүй эр хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдлээ. Тэр тийм л нэг эрийн хугархай гэхэд хилсдэхгүй биз. Тэгээд ч бэлгийн амьдрал нь ид дундаа яваа ганц бие эр хүн тэр байтугайг л сэдэж, хийж явдаг биз. Хэтрүүлчихгүй бол ч хамаа юу байх вэ. Баяраа харин ёстой донжийг нь тааруулдаг гэхэд болно. Бэлгийн тогтсон хавьтагч үгүй ч бэлгийн эрүүл ахуй, ариун цэврийг дээд зэргээр сахидаг. Аминдаа арчтай нь зөвхөн найз нөхөд төдийгүй түүнийг таньдаг, мэддэг улсад дууриалтайг нь бас тодотгох хэрэгтэй болов уу. Найзууд нь түүнийг “аминдаа хайртай” гэдэг юм. “Айж явбал аминд тустай” гэх ардын сайхан үг ч бий. Баяраагийн талаар бид хоорондоо элдвийг ярьдаг л даа. “Баяраагийн албаны хар цүнхний нэг таславчаар дүүрэн бэлгэвч байдаг юм. Паах, нээрээ юу? Нээрээ байлгүй яахав. Багахан “секс шоп” гэхэд болно. Бүр төрөл төрлөөрөө гээч. Сахалтай, сахалгүй/өдөөгч/, өнгөтэй, өнгөгүй, үнэртэй, үнэргүй гээд л ёстой л ёоз уу, ёозоороо шүү. Чи тэрийг нь үзсэн юм уу? Үзэлгүй яадаг юм. Өөрөө үзүүлээд тайлбарлаж өгсөн юм чинь” гэх мэтийн яриа болдог хэрэг л дээ.

Одоо “бэлгэвч” Баяраагийнхаа амьдралын паянгаас ганцын зэргийг хүргэсэн нь дээр байх. Нэг герман хүүхэн “янзалсан”-аа ёстой нүдэнд харагдтал ярихыг нь яана. Нэгэн зун, наадмын дараахан Европын хэдэн жуулчин аваад Өвөрхангайн Хархорин, Элсэн тасархайгаар явах болжээ. Ердөө зургаахан жуулчин байсан агаад германууд таарчээ. Зургаа ч байсан, жар ч байсан нэг л автобус явах тул тэр удаагийн аян нэлээд чөлөөтэй, сэлүүхэн болжээ. Хоёр хос, нэг авгай, ганц бие бололтой бүсгүй хэд байжээ. Европынхон голдуу хайш яайш хувцасладаг, бие хаа хачин, тарган талдаа нь олон болохоор нэг их санаанд оролгүй тосчээ. Тэгтэл тэр Линда гэх шаргал үст бүсгүй жинхэнэ нүд унамаар амьтан байжээ. Бөгс хагс, бэлхүүс бөөр, хөх цээж, хэл уруул гээд л эр хүний анхаарал татахуйц газрууд нь харуут л харц булаажээ. Бараг хэсэг зуур алмайрчихсанаа ярьдаг юм. Тэр жил ирсэн хэдэн орос охидоос өөр үзэсгэлэн төгөлдөр европ бүсгүй анх харсан нь тэр гэхэд буруутахгүй биз ээ. Дашрамд хэлэхэд, Баяраа маань орос, англи, германаар “ус цас” нь энэ ажил хийхэд ихэд дөхөм болсон буй за. Өөрийнх нь хэлээр өөрөөс нь илүү шахам яриад ирэхээр хэн бүхний анхаарал татдаг нь мэдээж. “Та Германд байсан уу?” хэмээн Линда асуусан нь ч учиртай. Тэгэхээс ч яах билээ. Монголчууд бол морь унаж, мал хариулдаг зэрлэг, бүдүүлэг нөхөд гэх төдий л ойлголттой яваа нэгэн шүү дээ. Тэднийгээ аваад товлосон газраа очсон байна. Мэдээж, “Линдаг нэг тэнгэр харуулна даа” гэх “лүдийн бодол” цээжнийхээ цаана тээгээстэйг өгүүлэх юун. Барууныхан хэрэгтэй, хэрэггүй юм сонирхдогийг юу эс андах билээ. Тэмээ, морь унуулдаг хэдэн хүүхдээс тэд салах шинжгүй байжээ. Тэмээ, морийг тав, арван ам.доллараар унуулдаг бяцхан бизнес байдаг юм л даа.

Түүгээр явсан хүмүүс андахгүй болов уу. Очсон өдрөө монгол ёсоор хонь гарган дайлбал ёстой амаа ололгүй иддэг “хог”-нууд ажээ. Монголчууд өөрсдөө ч дотор мах олигтой иддэггүй атал тэд хоёр завьжаараа тосыг нь савируулан идэж байв гэнэ. Европынхон мах иддэггүй шахуу юм санасан нь худлаа байжээ. Махны даруулга болгон “идээний дээж” гаргасныг нь ч цөлмөж орхиж. Өөрсдөө авчирсан шар айргаа ч цөлж гарчээ. Ер нь лут цохидог улс бололтой харагджээ. Аз болоход Линда өөрөө наалдах янзтай байжээ. Элдэв зүйл шалгаан, энд тэндээс нь татах нь туршлагатай эрд тэгж санагдсан хэрэг л дээ. “Ханд” авалгүй яахав. Харцаараа ойлголцсон шигээ суусан байна. Нэлээд халж байгаа бололтой германуудын дуу өндөрсөөд, тэрүүхэндээ онигоорхуу зүйл ярин чанга чанга инээлдэж авай. Нар ч жаргах дөхөөд иржээ. Яриа, ундаандаа халсан германууд бусдыг бараг мартаж алдах үед Баяраа санаагаа гүйцэлдүүлэхийг хүсэмжилсэн байна. “Элсэн уулаар жаал зугаалах уу?” гэсэн саналыг Линдад тавьтал уухайн тас хүлээж авчээ. Шаргал үстийг дагуулан монетон шаргал элсэн дээгүүр мөр зэрэгцэн алхахын сайхныг хэлэх үү. Линда элдвийг ярингаа түүний бөөрөнд наалдаад ирснийг анзаарсан Баяраа түүний бүсэлхийгээр тэврээд биедээ шахчихжээ. Байгалийн сайханд ухаанаа тавьсан тэр хоёр нэг мэдэхэд бүр гүвээ давчихсан бололтой, нөхөд нь далд оржээ. Бяцхан довцог дээр гараад сууцгаажээ. Байдлыг мэдэрвэл юу ч хэлсэн шаргал үст хүлээж авахаар аж. Тэгэнгүүт янзыг нь үзэхээр үнсээд авчээ. Уруул, хэлний урлагийг ч Линда хариуд нь харамгүй үзүүлсэн юм байх.

Ингэж үнсэлцдэг юм гэх шиг л тачааджээ. Тэгэнгүүт нь барьцаа лавшруулалгүй яах билээ. Өөрийг нь хүсэмжлэн буйгаа хэлвэл жинхэнэ байгаль дээр “ориг” секс хиймээр байгаагаа ч шаргал үст ойлгуулсан байна. Ойлголцсон хоёр “ум хум” бололгүй яав гэж. Линдаа хамаг хувцасаа тайчаад монгол элсэн дээр могойчлоод, мурилзаад өгчээ. Энгэрийн халааснаасаа бэлэн “цув” нэгийг сугалаад, шодойндоо сурамгай гэгч углан дээр нь гарчээ. Оройн сэрүү орсон тул ориг элс дороос дулаан оргиулаад тухтайг хэлэх үү. Халуун хөнжилд шургасан мэт санагджээ. Алцайлгаж байгаад аарцагт нь тултал хийгээд нүдэж эхэлтэл германаа мартав уу, яав англиар “О, yes…” хэмээн орилоод, үргэлжлүүлэн гиншээд хөдөлж эхэлжээ. Нөхцөлгүй “жороо” нэгэн ажээ. Дээрээс нь холбирч унах нь холгүй юм болжээ. Хоёр урт хөлөөрөө бүсэлхийгээр нь ороогоод хоёр метр шахуу гулсан барин “үзсэн” байв гэнэ. Элс нурсан хэрэг л дээ. Түүнээс биш тэгж тийчилнэ гэж юу байхав. Сексийн оргил үед нуруу сэрвээг нь маажин, базан тачаадах нь даанч халуун байсныг найз маань шүүрс алдан ярьж билээ. Тавихдаа бүр тас тэврээд хөшчихжээ. Хоёр гарын тэврэлт, хөлийн ороолтыг нь арайхийж салгаад дээрээс нь амьсгаадан бууснаа ч хэлсэн бөлгөө. Линдагийн хэлснээр ёстой л жинхэнэ “ориг” секс болжээ. Тэр хавийн монгол элсэн дээр хүний нутгийн бүсгүйн бөгсөөр жинхэнэ “тэмээн тавхай” томоо гэгч нь буулгаснаа ярив аа. Хогийн сав үгүй тул хэрэглэсэн бэлгэвчээ сальфеткаар ороогоод өмднийхөө халаасанд хийсэн гэхийг бодоход найз минь байгальдаа хайртай бас ч гэж бузгай соёлтой хүн болж таараад байгаа юм. Өөр нэгэн бол элсэн дээр хаячих биз. Хэсэг амраад адгуусны байрлалаар/арын/ нэг “үзээд” хээрийн отгоо барааджээ.

Энд нэг талаар гадаад бүсгүй “амталсан” тухай яриад байгаа мэт ч яс юман дээр бэлгийн соёлын талаар цухас боловч давхар өчсөнийг минь болгооно биз ээ. Баяраатай нэг уулзахдаа “бэлгэвч” хочийнх нь талаар зүгээр нэг сонирхов. Тэрбээр ингэж ярилаа. “Найзынх нь ажил, амьдралын шаардлагаас үүдэлтэй юм аа. Нас бас болоогүй байна. Гадагш ч олон явах юм. Гадныхныг ч цөөнгүй хүлээж авах юм. Тэгж явахдаа амьдралын жамын хаагуур өнгөрөх билээ. Манайхан л ДОХ, тэмбүү, заг хүйтэн төдийхөн ярих юм даа. Бэлгийн замын өчнөөн өвчин байдаг ш дээ. Бэлгийн үү/кондилома/ гэж нэг айхтар өвчнийг монголчууд огт тоодоггүй бололтой. Тэр бүхнээс өөрийгөө авч гарах ганц найдвар чинь бэлгэвч шүү дээ. Тэгээд ч эсрэг хүйстэнээ жирэмслэх барихаас сэргийлчихнэ. Айлтгүй юм даа. Нэг сумаар хоёр туулай буудна шүү дээ. Нэг үеэ бодвол манайхан бэлгэвч хэрэглэж овоо дадаад байгаа юм. Холбогдох байгууллагууд бүр “Бэлгэвчийн хэрэглээг 100 хувьд хүргэнэ” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлснийг уншсан. Эрдэнэтийн буудлуудад бэлгэвч түгээдэг машин байсан шүү. Харин дэн буудлууд яадгийг мэдэхгүй. Нэгэн дэн буудлын эзэн найз минь “Манайхан соёлгүй дээ. Хэрэглэсэн бэлгэвчээ шалаар нэг хаячихдаг юм. Биднээс бараг авдаггүй. Өөрсдөө авчирдаг эсэхийг мэдэхгүй. Хэрэглэсэн тохиолдол их л цөөн ажиглагддаг даа” гэж ярьсан нь үнэн байх. Бэлгэвчээс цэрвэдэг өвчин чинь Оросын/Хуучны Зөвлөлтийн/ кондомоос үүдэлтэй байхгүй юу. Оросын архичид пивоо хүртэл хийгээд явчихдаг байсан зузаан резин углахаар ямар юмных нь таашаал байхав дээ. Одоогийн энэ латексаар хийсэн бэлгэвчүүд найдвартайгаас гадна угласан, углаагүй нь бараг мэдэгддэггүй юм. Тэгээд ч секс гэдэг чинь зөвхөн углахын нэр биш.

Таашаал авах ёстой, нэг талаас бараг урлаг гэж үзвэл зохиолтой зүйл ш дээ. Тэр талаас сонирхоод хийгээд байвал сэтгэл зүй ч дасчихдаг даа. Товчхондоо сексийг урлаг, таашаал талаас нь ойлгож, чанартай, цөөн, даацтай хийвэл сайхан даа. Ялангуяа эмэгтэйчүүдийн бэлгэвч бүр мэдэгддэггүй юм. Бүсгүйчүүд хэрэглээд заншчихвал чухал даа. Эрчүүдээс шаардахгүй болохоор бараг “ориг” секс болоод явчихна. Өөрсдийгөө ч, өрөөлийг ч хамгаална гэсэн үг. Үүнийг чинь л аюулгүй секс гээд байгаа юм ш дээ. Түүнээс секс битгий хий гэж хэн ч хэлээгүй биз дээ. Би хаана ч явсан бэлгэвч биеэсээ салгадаггүй. Шалиг самуундаа ч биш. Бэлэн байдал гэх юм уу даа. Бэлгэвчгүй явсан бол хэдий хүсээд ч тэр Линдаг “амтлах”-гүй ш дээ. Бэлгэвчгүй бол харин ёстой “но” шүү дээ. Тэгээд сурчихвал амар байдаг юм. Бэлгэвч сурталчилах талаар нэг санал хэлчихье. Бэлгийн эрүүл ахуй, ариун цэвэрт хамгийн их анхаардаг улс монголчууд гэж боддог. Хүн төрөлхтний түүхэнд шодойд чулуун хөшөө босгосон улс биднээс өөр байхгүй биз. Өвөрхангайд байдаг ш дээ. Өвөг дээдэс маань ямар ухаантай, соёлтой байсны гэрч л дээ. Тэгвэл бэлгэвчид “дурсгал” босгож яагаад болохгүй гэж. Олны нүдний газар нэг тийм хөшөө босгочихвол харах болгонд сануулсаар байгаад ёстой хэвшил болгож мэдмээр санагддаг юм. Хүн хэлэхээс нааш гэдэг шиг “харахаас нааш” ухаарахад хэцүү. Нэгэнт ам нээснийх эрэгтэйчүүдийн бэлгэвчийг “шодойвч”, эмэгтэйчүүдийнхийг “үтрээвч” гэмээр санагддаг. Монгол үг мундсан биш дээ. Халдвараас хамгаалах аргын нэгд, хэн хэндээ итгэлтэй байх. Хоёрт, тэвчих ордог. Гурав дахь нь бэлгэвч гэх юм билээ” хэмээсэн “бэлгэвч” Баяраагийнхаа сануулгаар бичвэрээ өндөрлөв. Энгийн хүн эл эр шиг мэдлэгтэй байвал уу? Айдас жинхэнэ утгаараа “авдар”-т орох биз.

Эх сурвалж www.wikimon.mn

5 Comments

  1. Ooo says:

    Belgevch 100 huvi hamgaalahgui, zuvhun uglagdsan havidaa l hamgaalna. Aman dotroo yartai bol unseltsehed l haldana

  2. Нэг says:

    Нэг удаа согтуу шалдан хуухэн наашаа оронд ороод ир гэхэд нь ёстой бэлгэвчгуй яаж ч чадаагуй дээ

  3. Sadist Simba says:

    Гахай шаануу, нохойн шаануу чамд хамаагүйээ. Дүнчүүр салаавч, дүнзэн хүүхэн минь бие сэтгэл оюун гурваа уусан нэгтэгяаа. Бацаануудын дунд орно +17 touch me шаанаа.

  4. germand bsan er says:

    german khuukhenuud unseltsdeg yum bainalee kharin baragtai l bol tegj gantsudaagiin tokhioldloor sexdekhgui yakhav zokhiol yumdaa

  5. Рр says:

    Ёстой шидийн муу бичвэр байна. Бэлгэвч хэрэглүүлэх гэсэн нь сайн хэрэг бусад зүйл нь авах уим алга бэлгэвч хамгаалах аа хамгаална чадахгүйгээ чадахгүй. Тэр гадаад хүүхэн барагтай хусуулахгүй мань баяраа худлаа ярьж баяраа сэргэлэн байлаа гээд тогооноосоо илүү гарч хусам долоохгүй л болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.