Би амьдралын арвин их туршлагатай хүмүүсээс зөвлөгөө сонсохыг хүслээ. Доромжилно уу, хараана уу өөрсдөө мэд ээ. Гол нь надад гарц хэрэгтэй байна. Би 30 настай. Нөхөр маань чацуу. Бид хоёр хайр сэтгэлээрээ учирсан хүмүүс. Бүхнийг хайраар сэтгэж өнөөдрийг хүрлээ. Хоёулаа боломжийн ажилтай. Гэвч нэг асуудал байна. Нөхөр маань уух дуртай. Уух юмны сургаар зүгээр л ниснэ. Миний асуух гээд байгаа зүйл бол архидалт удамшдаг уу?
Бид хоёр үерхээд, нэг гэрт орж дараа нь гэрлэлтээ батлуулах хүртэл чамгүй хугацаа орсон. Тэр бүх хугацаанд нөхөр уусан. Одоо ч уусаар л байна. Хадам аав маань толгой сайтай, сайхан ажилтай, сайн ч хүн. Гол нь насаараа л архи ууж байгаа. Одоо ч боломж л олдвол уудаг. Үнэндээ сайн мэргэжилтэн учраас ажлынхан нь харж хандаад өнөөг хүрлээ. Гэтэл нөхөр маань яг тийм юм аа. Би нөхөртөө маш их хайртай. Бүр тэр хүнгүйгээр амьдралаа төсөөлдөггүй, байхгүйд нь нойр ч хүрдэггүй. Гэтэл бас л уух боломжийг алдахгүй юм. Би сүүлдээ ууртай, уцаартай, хахир, хашгичсан авгай боллоо. Өөрийгөө ч эвдрээд байгааг мэдэж байна. Энэ их өөрчлөлт манай гэр бүлээс хальж ойр тойрныхонд маань мэдрэгдээд эхэлжээ. Одоо би яах вэ?
7 хоногийн 2 өдөрт нь эрүүл байвал зол завшаан. Үлдсэнд нь бүх л боломжийг хайж уух юм. Ар гэрийнхэн минь түшигтэй ч тэднээс энэ талаар асуумааргүй байна. Би нөхрийгөө муулах дургүй. Тийм учраас та бүхнээс зөвлөгөө хүсч байна. Хадам ээж бас л сайн, сайхан, боловсрол мэдлэгтэй хэдий ч одоо бол хэвийн биш хүн болсон. Хамаг насаа согтуу хүний хажууд өнгөрөөсөн учраас гэж надад хэлсэн. Намайг бас өөр шиг нь болж магад, тийм учраас залуу байгаа дээрээ сал гэж олон удаа хэллээ. Нөхөр, хадам аав аль аль нь согтуудаа элдэв авиргүй ч би тэр хүний согтуурхал, архины үнэр танарыг тэвчихгүй нь ээ.
Уг нь ч яг архи уудаггүй, дандаа пиво уудаг. Гадуур уух шалтаггүй бол гэртээ уудаг. Би ер яах вэ? Салах ёстой юу, үлдэх ёстой юу? Аврах гэж, согтуурлаас нь салгах гэж их хичээлээ. Одоо залхаж байна. Би хүүхэд төрүүлж чадахгүй байна. Эмч хэлэхдээ намайг энэ их стресснээсээ сал гэсэн. Би эмчийг хэлэх хүртэл стресст баригдсанаа ч мэдэлгүй явж. Одоо би ямар үйлдэл хийх вэ? Энийг бичих болсон шалтгаан ч нөхрийн согтуу байдлаас болж байна. Би яах ёстой вэ? Надад чин сэтгэлээсээ зөвлөж туслаач, та бүхнээс үнэн сэтгэлийн л хариулт хүсэж байна даа…
11 Comments
Arhi bol er udamshdag ma ehner uudg eej aaw ni uudg tehr gene bdg yum shigee hvvhdgvi bol salsan dr bz bid 2r 2r hvvhdtei odoo salj bgaa arhiddg hvntei zowhiin nemer er ch bai emch ylgaagvi zasah gj zondoo oroldloo hereg alga
AРХИЧИН. АРХИЧИД ҮХЭЭД ӨГВӨЛ, ЭНЭ МОНГОЛ ХӨГЖӨӨД АЯТАЙХАН БОЛОХ ГЭЭД БАЙХЫН. ХАР ЛАЙНЫ ПИЗДАКУУД,
ТЭГЭЭД ТЭДҮҮЛЭЭ ТЭДЭН ШИЛИЙГ УУГААЛ ГЭЖ НЭЭХ ДАЙН ТУЛААНД ЯЛСАН БААТРЫН ДҮРЭЭР ЯРИХ ДУРТАЙ.
Миний эхнэр миний тухай бичсэн юм шиг санагдчихлаа. Гэхдээ би ажлын өдрөөр их уудаггүй, ажилаа алахыг хүсдэггүй учираас. Харин танай нөхөр ажилаа алан байж уудаг бол асуудал. Манай эхнэр намайг уухаа боль гэдэг юм. Гэхдээ хориглох тусам уумаар санагддаг юм шиг. Би бол ер нь уух дуртай хүн, тэрийгээ ч нуудаггүй. Хамгийн гол нь зөв цагт уух дуртай, хэтрүүлэх дургүй (ажлын өдрөөр). Ажил амьдарлаа үрэн таран хийж ууж байгаа бол салсан дээр биз. Тэгдэггүй бол уух хэмжээг нь багасгах талаар ярилцсан дээр. Архи огт уухаа болино гэж худлаа байх шүү.
Манай нөхөр бас тийм. Ийм маягаар 14 жил амьдарч бн. Эртхэн салаагүйдээ хааяа харамсдаг. Архидалт хүүхдүүдэд хүртэл нөлөөлдөг. Эргээд бодход аав маань бас ингэж уудаг бсан. Одоо ч ууж байгаа. Охиноо ийм амьдарлаар амьдруулахгүйн тулд одоо ч салчихмаар л бн.
ЭРТХЭН САЛСАН ДЭЭРДЭЭ ХОЖИМ НЬ ЭРТ САЛАХ МИНЬ ЯАВДАА ГЭЭД Л ТОЛГОЙГОО ШААГААД СУУЖ БАЙХ ВИЙ ДЭЭ
Za amidralaas harahad iim bdag. Zarim hun arhinaas salj chaddag haramsaltai ni ih l hojuu 50 hurj bj l salna ihenh ni ter chigtee duusna. Bur hogshrood bie ni diilehee boliod argaguin erhend bagasgaj bgaam. Tanai nohor bol udamaa l dagna udmiig ni aaviig ni har, ter hun angijraagui bol tanai nohor odoogiin aaviinhaa nasan deer uusaar l bh bolno. Nohoriin chin torson eej ni helsen bol barag unen ug chinii ireedui zogsoj bgaa ni ter. Za tegeed arhichnii sex ntr bol bur bye bye orond ni booljis shees baas irdeg. Chi mash sain booljisnii shalnii alchuur tompon savaa beldeh heregtei bolno. Untaj bhdaa boglorood uhchihvii gej urgelj boddog. Tesne gevel uld dee.
Za amidralaas harahad iim bdag. Zarim hun arhinaas salj chaddag haramsaltai ni ih l hojuu 50 hurj bj l salna ihenh ni ter chigtee duusna. Bur hogshrood bie ni diilehee boliod argaguin erhend bagasgaj bgaam. Tanai nohor bol udamaa l dagna udmiig ni aaviig ni har, ter hun angijraagui bol tanai nohor odoogiin aaviinhaa nasan deer uusaar l bh bolno. Nohoriin chin torson eej ni helsen bol barag unen ug chinii ireedui zogsoj bgaa ni ter. Za tegeed arhichnii sex ntr bol bur bye bye orond ni booljis shees baas irdeg. Chi mash sain booljisnii shalnii alchuur tompon savaa beldeh heregtei bolno. Untaj bhdaa boglorood uhchihvii gej urgelj boddog. Tesne gevel uld dee.
Энэ нилээн дээр үед байсан нийтлэл байхын.Эзэн нь ахиж тавиад байдаг юмуу эсвэл…
Архинд донтсон гэж хэлж болохуйц өвчтэй болсон байна. Удамшдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг сонин юм нь нөхөр тань байнгын шахуу согтуурсан байдалтай байдаг байж яаж ажлаа хийгээд, цалингаа аваад яваад байна вэ? Архи уудаг болохоос өөрт тань болон гэр бүлдээ агсан согтуу тавьж, хүчирхийлэгч болдоггүй юм шиг байна, ёстой мөрөөрөө гэдэг шиг уугаад явдаг бол яахав боломж байна, сэтгэл зүйч дээр очих, гэр бүлийн уулзалт хийх, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Архи удамшдаг. Барагтай хүн өөрийгөө татаж авч дийлэхгүй дээ архинаас бол
Хэцүү дээ хө уудаг хүнд юу ч байгаад нэмэргүй. Амьтан ах дүүгийнхээ үр хүүхдийнхээ ад болоод эцэст нь дуусдаг. Наадахаа тэр А.Сүхбат аваргын ээж дээр аваачвал яадаг юм. Тэгээд нэмэргүй бол эртхэн холдсон дээр