Гэр бүл үүсгэж, хань ижил болцгоосон хосууд нэг нэгнээ хуурч, мэхлэх явдал сүүлийн үед ихсэж байгаа нь нууц биш юм. Хүн бүрийн хийж байгаа буруутай үйлдэлд ямар нэгэн шалтгаан нуугдаж байдаг. Бид та бүхэндээ урьд өмнө нь эрчүүдийн эхнэрээ хуурах шалтгааныг хүргэж байсан бол өнөөдөр эмэгтэйчүүдийг онцолж, тэд яагаад нөхрөө хуурдаг болохыг дуулгахаар бэлтгэлээ.
Эмэгтэйчүүд яагаад нөхрөө араар нь тавьдаг вэ?
1. Өшөө авах
Өөрийг нь хуурсан нөхөртөө гомдож, сэтгэлийн шарх авсан бүсгүйчүүд юу ч хийхээс буцахгүй болж хувирдаг. Тэдний толгойд яаж өшөөгөө авах гэх бодол эргэлдсээр түүнтэй адил араар нь тавих хэрэгтэй юм байна гэх хэрэггүй бодол төрөх нь бий. Өөрийн амссан зовлон шаналалыг яг адил нөхөртөө амтлуулах гэж өөр хүнтэй амраглаж, араар нь тавих боловч эцсийн эцэст хохирч үлдэх хүн нь эхнэр нь байж таарах бөгөөд яг адил буруу зүйл хийсэн ч илүүтэй нэр хүндээ алдаж, буруутан болох хүн нь ямагт эмэгтэй хүн болж таардаг билээ.
2. Шинэчлэл хийх
Зарим эмэгтэйчүүд нэгэн хэвийн байдлаас уйдаж, өөр цоо шинэ зүйлсийг туршиж үзэхийн тулд нөхрөө хуурах ч болно. Ганцхан олдож байгаа амьдралдаа бүх зүйлийг хийж үзэх гэсэн бодлогогүй сэтгэлдээ хөтлөгдөж, буруу замыг сонгодог аж. Хамгийн гол нь шинэ содон зүйлсийг туршиж үзэх гэсэн тэмүүлэл нь бүсгүйчүүдийг харамсаад ч барамгүй алдаанд хүргэдэг юм.
3. Хайрыг мэдрэхээ больсон
Хамтдаа олон жил хайраа бататгаж амьдарна хэмээн нэг нэгэндээ тангараг өргөж байсан хосуудын харилцаа өдөр хоног өнгөрөх тусам хөндийрч, хайр мэдрэгдэхээ больсноос үүдэж, бүсгүйчүүд цоо шинэ нэгэнтэй уулзах сэдэл төрдөг аж. Харин удаан хугацааны дараа өөр хайртай учирсан бүсгүй юу ч хийхээс буцахгүй зориг тэвчээртэй болж өөрчлөгддөг билээ.
4. Хэт бардам
Өөрийгөө гоё сайхан гэдэгт 100 хувьд итгэдэг бүсгүйчүүд нөхөрт гарч, гэр бүл зохиосон ч бардам зангаа хадгалж үлддэг. Тиймдээ ч өөрийн гоо төрхөндөө бардсан, хээнцэр бүсгүйн хувьд нөхрөө хуурч мэхлэх нь тийм ч сүртэй асуудал болдоггүй аж. Зүгээр л тэд энэ сайхан царай төрх, бие хаа ганцхан хүнд зориулагдаагүй гэж үздэг байна.
5. Өөрийгөө хүндэлдэггүй
Өөрийн үнэ цэнээ мэддэггүй, хүндэлдэггүй бүсгүйчүүд ердөө нэг шөнийн зугаа гаргах гэсэн залуусын хараанд өртөж, нөхрөө хуурч мэднэ. Тэдний хувьд энэ бүхэн байх л нэг зүйл төдийгүй нөхөртөө мэдэгдэхгүй байхад л болно хэмээн өөрийгөө тайтгаруулдаг аж.
6. Энгэр султай
Нөхөрт гарч, хэн нэгний эхнэр, хэн нэгний ээж гэж хэлэгдэх болсон ч энгэр султай бүсгүйчүүд гэж байдаг. Гэвч энэ нь маш цөөн байдаг болохыг дуулгая. Хань ижил, үр хүүхдэдээ хайртай боловч хяналтаа алдаж, залуустай зугаацах тэднийг эх хүн гэж хэлэхэд ч бэрх.
7. Гэрээсээ хол ажилладаг
Гэрээсээ хол ажиллаж, амьдардаг бүсгүйчүүд эр нөхрөө сэтгэлдээ тээдэг байлаа ч өөр нэгэнд сэтгэл татагдах магадлал өндөр байдаг. Тэд хайр халамжыг үргэлж хүсч байдаг тул хажууд нь байхгүй нөхрөөсөө хөндийрч, дэргэд нь хамт байх залууг сонгож, дэндүү булчимгүй алхам хийх нь ч бий.
8. Юу ч болоогүй юм шиг аашилдаг
Тэдний араар тавьж байгаагийн шалтгаан нь эрчүүдтэй салшгүй холбоотой бөгөөд эмэгтэй хүний тэнгэрийн элч болгох уу эсвэл чөтгөр шулмас болгох уу гэдгийг эр хүний хайр халамж шийддэг гэх үг хүртэл байдаг шүү дээ. Тэд өөрт нь онцгүй зан гаргасан эр хүнд гомдож, хорсохдоо бусад эрчүүдээр тоглоод авахаа ч бас мэддэг бөгөөд тохиолдлын сексийг заримдаа байх л зүйл гэж боддог байна.
9. Утгагүй шалтгаан
Түр зуурын хосуудын маргалдаан, хэрүүл уруулаас болж бие биенээсээ түр зуур холдох үе байх бөгөөд энэ үед сэтгэл санаагаар унаж, болоод байгаа асуудлыг мартах үүднээс шоу цэнгээнд толгойгоо мэдүүлэх, тохиолдлын бэлгийн хавьталд орох, хэн нэгэнд ашиглуулах гэх зэрэг утгагүй шалтгаануудаар араар тавих үе байдаг юмсанж.
10. Гэр бүл салалт
Гэр бүл болно гэдэг хосуудын хувьд зүгээр л сэтгэл хөөрөлдөө автах үедээ шийдэх хэрэг биш бөгөөд сайтар бодсоны эцэст шийдвэрээ гаргацгаах нь маш чухал юм. Гэвч хосуудын ихэнх нь ингээгүйгээс болж, сүүлд нь харамсах хэрэг гардгаас гадна гэр бүл салалттай нүүр тулгардаг билээ. Харилцаагаа цааш үргэлжлүүлэх үү, эсвэл энд хүрээд өндөрлөх үү гэх шийдвэр гаргах хэрэгтэй энэ хугацаанд хосууд нэгэндээ сэтгэл хөрөх, түүнээсээ болж, араар тавих явдал гардаг аж.
11. Өөртөө итгэлтэй
Эмэгтэй хүн гоо ингэсгээ түрхэж, чамин хувцсаа өмсөж, хотын гудмаар өөртөө итгэлтэй алхах үедээ энэ хорвоо ертөнцийн бүх л нүд түүн дээр тусч, түүнээс өөр төгс төгөлдөрийн билэг тэмдэг энэ орчлонгийн хаана ч гэж боддог бөгөөд тэд төдий чинээ араар тавилтыг зохицуулж, асуудалгүй өнгөрүүлж чадна хэмээн боддог байна.
12. Халуун дотно байдал
Эмэгтэй хүн бүр эрчүүдээс халуун дотно үгс сонсож, хэмжээлшгүй их хайр халамж хүсч байдаг нь нууц биш юм. Энэ бүхэн зогсонги байдалд орж, эмэгтэй хүний сонорыг мялааж, сэтгэл зүрхийг догдлуулах үг хэлэх нь багасч, тэр ч бүү хэл орон дотроо түүнтэй цуг янаглаж, амраглахаасаа илүүтэйгээр шууд л унтаад өгөхийг боддог эрчүүд энэ мэдээллийн уншиж байгаа бол одооноос энэ бүхэнд цэг тавихгүй бол хайртыгаа өөр нэгэнд алдах аюул танд нүүрлээд байгааг сануулъя.
13. Эцэг эхээс нь өвлөх
Хайртай хүнээ араар тавих явдал нь үр хүүхдэд нь өвлөдөг болохыг АНУ-ын эрдэмтэд батласан бөгөөд энэ нь удам дамжсан өвчин шиг эцэг эхээс нь үр хүүхдэд нь дамжих бүрэн боломжтой гэж үзсэн байна. Тэгэхээр хайртай залуугаа араар нь тавьж буй эмэгтэйчүүдийн эцэг эхэд ч асуудал байж болох юм.
14. Сексээс шинэ мэдрэмж хүсдэг
Эрчүүдийн нэгэн адилаар эмэгтэй хүмүүс ч гэсэн сексээс шинэ зүйлийг мэдрэхийг маш ихээр хүсдэг бөгөөд тэд ч гэсэн зарим зүйлийг удаан хийхээрээ өөрийн эрхгүй залхдаг гэнэ. Сексийн харилцаа бол хосуудын хувьд хамгийн чухал учраас хоорондоо таарч тохирох, ойлголцох хүмүүс харьцангуй бие биенээ хуурах магадлал бага байдаг аж. Хэрвээ та хайртыгаа орон дотроо жаргааж чадахгүй ч юм уу эсвэл, секс хийх үедээ идэвхгүй байдал олон удаа үзүүлвэл түүний дүрэлзэм зан чанарыг үгүй хийж, унтарч байгаа очийг нь асаах нэгнийг эрж, хайхад хүргэдэг байна.
15. Гэр бүлээ боддог
Тэдний ихэнх нь ямар ч тохиолдолд гэр бүлээ бүхнээс илүү тавьдаг бөгөөд аль болох гэр бүлээ бусниулахгүй байхыг эрхэмлэдэг байна. Гэвч эмэгтэй хүн нэг л шийдсэн бол түүнийг зогсоох ямар нэгэн зүйл гэж үгүй бөгөөд энэ нь тэдний төрөлхийн зан чанартай салшгүй холбоотой юмсанж. Тиймээс тэднийг олон удаа гомдоож, сэтгэлийг нь өвтгөж, хуурч мэхэлсэн нөхцөлд хосуудын харилцаанд сайн зүйл огтхон ч тохиолддоггүй байна.
SOURCE: caak.mn
3 Comments
oshoo avah, ger bulee avarch uldeh nohriin hair halamj medrehee bolison iim 3 shaltgaan bn yronhiidoo.
ГАР ЧИНЬ БЯЦАРДАГГҮМУУ ГАР БАРИЛДААН ХИЙЖЭЛДЭЭ ХАХАХАХА ХЭН ЯЛСАН БЭ ХАХАХАХА
саяхан би маш их сэтгэл хѳдлѳлд автаж яг гэр бүлээ хуурах шахсан. одоо бол тм балай алхам хийгээгүйдээ ѳдѳр бүр баяртай байна. яагаад ѳѳр залуу хараад догдлоод байгаа тухайгаа ѳдѳр шѳнѳгүй бодсон. тгд хариугаа ч олсон.
дээр дурьдсан зүйлсээс ганц нэг асуудал манайд бсан. тэрийг би ѳѳрѳѳ олж хараад эхэлж нѳхѳртѳѳ гараа сунгасан. манай нѳхѳр чанга атгасан. одоо бол буцаад жаргалтай.