Тюмений оршин суугч 73 настай Мария Павловна Кондрашкинаг шүүхэд шилжүүлжээ…
Тэрээр 2017 оны 1-р сарын 17-ны өдөр тэтгэврийг нь аваачиж өгсөн шууданчийг цахилгаан бороохойгоор цохиулж ухаан алдуулж унагаад скочоор хүлж орхингуутаа 126 орчим сая төгрөгийг нь дээрэмджээ. Тэр мөнгө нь өөр 41 хөгшний тэтгэврийн мөнгө байсан байна. Тэгээд тэр оройдоо билет худалдаж аваад Тайланд нисчихсэн аж.
Өнөө шууданчийг нь 3 хоногийн дараа хөрш нь мэдэж цагдаа дуудсан байв.
Харин танхай эмээ эргүүлж төлөхгүй гэсэн санаа бодолтойгоор байраа банкинд барьцаанд тавиад 166 орчим сая төгрөг бас зээлдчихсэн байсан нь хожим нь илэрхий болжээ.
Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар 2017 оны 12-р сарын 10-нд тэтгэврийн хөгшний байгаа газрыг олж тогтоов.
Тайландийн Пхукет хотын цагдаагийн ажилтнууд түүнийг баривчилж эх оронд нь илгээснээр 2018 оны 2-р сарын 12-нд танхай эмээ орос эх орондоо газарджээ.
Мань хөгшинд үлдсэн мөнгө нь ердөө 6 сая орчим төгрөг л байсан гэнэ. Бусдыг нь бүгдийг нь зугаа цэнгээнд үрчихсэн байв.
Тайланд хүмүүсийн ярьснаар Мария Павловна мөнгийг ёстой нэг харамгүйгээр цацаж байсан гэнэ. Наран шарлагын газрын дэргэд бассейнтэй тансаг байшин түрээсэлж авч. 2 долоо хоног тутамд өөрт нь үйлчилдэг хувийн массаажчинтай болж, тэр ч байтугай стриптизийн бүжигчнийг хэд хэдэн ч удаа захиалсан гэнэ.
Техник хэрэгсэл ашиглаж дээрмийн халдлага үйлдсэн гэх зүйл ангиар одоо түүнд 9 жилийн хорих ял төлөвлөөд байгаа аж.
Хийсэн хэрэгтээ Мария Павловна огтхон ч гэмшиж харамсаагүй байгаа бөгөөд боломж гардаг юм бол дахиад ч тэгэх болно гэж ярьжээ. Тиймээс өгөх ял шийтгэлийнхээ хамгийн дээд хэмжээг л өгөөрэй гэж прокуророос хүсэж байгаа гэнэ.
2018-10-22
2 Comments
Хөгширчөөд ингэж явчаад хийсэн хэрэгтэй гэмшихгүй байвал болоодоо. хаха Тултал нь хийхгүй дээ. Зоригтой байна
Шийдсэн хегшин хун алах нь