Эрсдэл багатай үр хөндүүлэх

Миний энэ бичиж байгаа зүйл олон хүний дургүйг хүргэх байх. Гэвч хэрэгтэй нэгэнд нь тус болох байхаа.
Янз бүрийн шалтгаантай хүсээгүй жирэмслэлт болсон охид эмэгтэйчүүд ганцаараа яахаа мэдэхгүй байх тохиолдол байдаг. Итгэж хэлж ярих хүнгүй дотроо шаналж явсаар аюултай хориотой газар үр хөндүүлэх хориотой эм ууж эрсдэлд ордог.

Хэрэв хүсээгүй жирэмслэлт болсон сайн бодоод үр хөндүүлэх шийдвэрт хүрсэн бол охид бүсгүйчүүдээ. Ямарч хамаагүй эмнэлэгт эход харуулаад мазокын шинжилгээ өгөөд. Тэр 2-гоо бариад дүүргийнхээ харьяа нэгдсэн төрөх эмнэлэгийн амболтороор очоод нөхөн үржихүйн тасагт хандаарай. Иргэний үнэмлэх эхо шинжилгээний хариу 3 л байхад болно. Тэнд хэн ч чамайг буруу шаахгүй эмч нар чамайг зэмлэхгүй. Тайлбар шаардахгүй загнахгүй.

Аль болох зөвөлгөө өгч аюулгүйгээр үр хөндүүлэх болно. Соруулах, эм уух гэсэн 2 арга байдаг. Гэхдээ энэ үйлчилгээ нь төлбөртэй ч гэсэн хувийн эмнэлгүүдээс нэг дахин бага. Энэ бол дэлхий нийтийн бүх л эмэгтэйчүүдэд тохиолддог эмзэг асуудал. Тиймээс ганцаараа айж ичиж цаг алдалгүй харьяа дүүргийнхээ эмчид заавал хандаж зөвөлгөө аваарай.

3 Comments

  1. Chch says:

    Em n 50 ym bol soruulahad hed grin bol ulsiin emneleg

  2. Telmen says:

    Hi bysgyichyydee. Yr hundyylj baihaar nadad hyyhdee uguuch. Bi nuhurtuiguu suugaad olon jil ungursun bolowch ogt hyyhedtei bolj bolohgyi bainaaa. Bid ynheer hyyhded hairtai hymyys bainaa.

  3. Romance says:

    Олон охид бүсгүйчүүдэд хэрэг болох байх. Энэхүү нийтлэл. Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалааа. Ганцаараа шийдвэр гаргахаас авахуулаад бөөн айдаст орсон охид бүсгүйчүүд зөндөө байгаа шүү. Эцэст нь хэлэхэд биеэ бодох үүднээс эцсийн муу үр дагавар гарахаас өмнө өөрийгөө эрүүл мэнд аюулгүй байдлаа бодоод бэлгэвчтэй хийж байгаарай зөвлөх минь. Дотны харьцаанд ороод удаж байгаа ч гэсэн хамгаалалт хэнд ч хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.