Эмэгтэйчүүд анхны жирэмслэлтийн үедээ хамгийн их айдастай байдаг

72969558

Анхны жирэмслэлтийн үед төрдөг айдсаас салах арга

Жирэмслээд сар ч болоогүй байхад олон асуудалд санаа зовж эхэлдэг. Гарах хүүхэд тань хэнтэй адилхан байх бол? Шоколад идвэл хүүхэд харшилтай болчих болов уу гэхчилэн идэх уух, унтах, явахтай холбоотой болно боллохгүй гэсэн олон асуудал үүсч, стресст орж эхэлдэг. Анхны жирэмслэлтийн үед юунд ихэвчлэн санаа зовдог юм бол ?

1. Хүүхэд эрүүл бус төрөх болов уу

Төрөх хүртэлх есөн сарын хугацаанд энэ талаар эмэгтэй хүн илүүтэй санаа зовнидог. Эмч болон ойр дотны бусад хүмүүсээс авсан элдэв сөрөг мэдээллийг эрүүл саруул ухаанаар ялгаж салгаж хүлээн ав.

2. Юу хийх хэрэгтэй вэ?

Жирэмслэхээс өмнө та “Би залуу тул яасан ч яахав” гэсэн бодолтой амьдардаг байсан бол харин одоо таны амьдралын хэмнэлд ихээхэн өөрчлөлт гарч, аливаа зүйлд илүү буйртай, болгоомжтой байхыг шаардана. Үүнээс гадна төрөх хугацаа ойртсон үед туршлагагүйгээс болж гэртээ төрөхгүйн тулд танил эмч, туршлагатай найз нарынхаа утсыг тэмдэглэж авах, гэртээ ганцаар байхгүй байх гээд урьдчилсан арга хэмжээг заавал авсан байх хэрэгтэй.

3. Төрөхөөс айх

Анхны төрөгчид, төрөхөөс илүү их эмээдэг. Тэгвэл энэ айдаст автахын хэрэггүй. Учир нь төрөх үед эмэгтэй хүний цусанд “аз жаргалын” даавар эндорфин их хэмжээгээр ялгардаг тул хүүхэд гарах агшинд өвдөлтийг мэдэрдэггүй байна. Хэрэв ямар нэг хүндрэл гарвал эмч нар хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэсэг газрын мэдээ алдуулалт хийдэг юм. Юутай ч шинээр мэндэлсэн бяцхан үрээ харсан тэр мөчөөс эхлэн эмэгтэй хүн өмнөх бүх таагүй зүйл, өвдөлтөө мартдаг юм.

4. Урьдын бие галбир өөрчлөгдөнө

Энэ бодол нь хувиа хийчээх үзэлтэй ямар ч холбоогүй. Зарим эмэгтэйчүүд төрснөөр өөрийн гуалиг төрхөө алдана гэж үздэг ч, хэсэг хугацааны дараа багахан хүч гаргахад түүнийг эргүүлээд олж болно. Гол нь айх бус харин тэмцэх хэрэгтэй.

5. Нөхөр, эцэг байхад бэлэн бус байгаа

Анхны хүүхэдтэй болох үед эр хүний айдас эмэгтэй хүнийхээс эрс өөр байдаг. Бяцхан бас эмзэг “үл таних” хүнээс бус харин өрхийн тэргүүн болж буйдаа, өөрт ирж буй үүрэг хариуцлага, өөрөөсөө илүү айдаг. Энэ бүхнийг давч гарахад, өөртөө итгэлтэй байхад нь таны тусламж хэрэгтэй. Түүнийг сайн эцэг байна гэдэгт итгэлтэй байдгаа ил тод хэлж байгаарай.

Харин эмэгтэйчүүд, нөхрийнхөө урьдын халамж, урьдын секс байхгүй болчих вий хэмээн эмээдэг. Ийм тохиолдлоос зайлсхийхийн тулд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үүсгэхийг байнга хичээж байх хэрэгтэй.

Анхны жирэмслэлтийн үед:

Жирэмсний хордлогын үед дасгал хийх, ургамлын ханд уух, хоол ундаа зохицуулах хэрэгтэй байдаг. Зарим үед В6 аминдэмийг хэрэглэхэд хордлогоос гарахад тустай байдаг юм.

Жирэмсэн үедээ амархан ядарч, сульдаад байвал энэ нь таны бие организм амрах хэрэгтэйг сануулсан хэрэг. Энэ үед та хөнгөн дасгал хийж, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан йогийн дасгал хийж, явган явах нь ихээхэн тустай. Мөн жирэмсний амралтаа эрт авах эсвэл ажлын цагаа богиносгох хэрэгтэй.

Заримдаа шөрмөс татах үе тохиолддог. Энэ үед нь магни болон кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Мөн кофейн бага хэрэглэ.

Жирэмсний үед долоо хоног тутамд 230- 460 грамм жин нэмдэг нь есөн сарын хугацаанд нийтдээ 11 кг болно гэсэн үг. Үүнд санаа зоволгүй аминдэм, эрдэс баялгаар баялаг чанартай хоол хүнс идэж байх шаардлагатай.

Мөн жирэмсэн үед гэдэс орчмын арьс сунах тул Е аминдэм хэрэглэж, гэдэсний орчим тос түрхэн зөөлөн иллэг хийж арчилах хэрэгтэй. Энэ төрсний дараа гэдэс орчмын арьсанд язралт үүсэхээс сэргийлдэг юм.

3 Comments

  1. woman says:

    баярлалаа.хэрэгтэй мэдээлэл бн.би анхний хүүхдээ гаргах гэж бн. одоо 1 сартай жирэмсэн.хордлого өгөөд ёстой хэцүүдэж бн.өдөржин сулбагар биетэй унтаад л юм идэж чадахгүй.дотор муухайраад л.тэгвэл в6 витамин авч ууя даа

  2. Lolipop says:

    Сайхан мэдээлэл байнаа. Би 2 дох хүүхдээ тээж байгаа. Анхных биш ч гэсэн адилхан айдастай л байдаг юм байна.

  3. Анхных нь бүтэхгүй болвол бүүр ч их айдастай байдаг юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.