ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ИЙМ Л ЯЛГААТАЙ

Гурван найз бүсгүй хамт гарч, хоолонд орлоо гэхэд бие биенээ Сараа, Нараа, Чимгээ гэхчлэн нэрээр нь л дууддаг. Харин эрчүүд дотно найзуудыгаа үргэлж элдэв хочоор нь дууддаг…

#Тооцоо_хийх: Хоолны тооцоо 35,000 гарлаа гэж бодоход 3 найз залуу тус бүр 20,000-тын дэвсгэрт чулуудах бөгөөд нэг нь ч хариулт авах буюу тооцоог хуваах тухай яриа үүсгэхгүй, ам ч ангайхгүй. Харин найз бүсгүйчүүд бол халаасны жижиг тооны машин гаргаж ирээд, тэнцүү сайхан хувааж тооцоогоо хийх нь олонтаа.

#Мөнгө: Эрчүүд өөрт нь хэрэгтэй гэсэн 10,000 төгрөгний зүйлийг 20,000 төгрөгөөр ч хамаагүй авна. Харин эмэгтэйчүүд өөрт огт хэрэггүй 20,000 төгрөгний барааг 10,000 болон хямдарсан байвал шууд авдаг

#Угаалгын өрөө: Эрчүүдийн угаалгын өрөөнд 6 л зүйл байдаг, үүнд шүдний оо, сойз, сахлын хутга, шампунь, саван бас алчуур багтана. Харин эмэгтэйчүүдийнхэд дунджаар 337 ширхэг элдэв зүйл байх бөгөөд тэдний 90% нь чухам юу болохыг эрчүүд хараад ч мэддэггүй.

#Маргаан: Маргааны хамгийн эцсийн өгүүлбэрийг эмэгтэйчүүд л хэлж дуусгадаг, ингэх ч ёстой гэж эмэгтэйчүүд үздэг. Эрчүүд дахиад нэг үг нэмж хэлвэл тэр нь шинэ маргааны эхлэл болно.

#Ирээдүй: Эмэгтэйчүүд нөхөрт гаран гартлаа ирээдүйнхээ тухай тасралтгүй санаа зовнидог. Харин эрчүүд эхнэр автлаа ирээдүйнхээ талаар огтхон ч санаа зовдоггүй.

#Амжилт: Амжилттай эр хүн гэдэг нь эхнэрийнхээ үрдгээс илүү их мөнгө олж чаддаг хүнийг хэлнэ. Харин ийм эр олж чадсан бүсгүйг амжилттай эмэгтэй гэнэ.

#Гэрлэлт: Эмэгтэйчүүд таалагдсан залуугаа өөрчлөгдөнө гэж итгээд гэрлэдэг, амьдрал дээр тэр залуу нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Харин эрчүүд таалагдсан бүсгүйгээ өөрчлөгдөхгүй гэж итгээд суудаг, гэвч эмэгтэй нь маш их өөрчлөгддөг

#Гангалах: Эмэгтэйчүүд дэлгүүр гарах, хог асгахдаа хүртэл гангалдаг бол эрчүүдийн олонхи нь хуриманд очихдоо л гангалдаг.

#Байгалийн төрх: Эрчүүд унтахдаа ямар харагдсан тэр чигтээ л босч ирдэг. Харин эмэгтэйчүүдийн царай зүс яагаад ч юм шөнөдөө маш их өөрчлөгдөнө, гэхдээ онцгүй тал руугаа.

#Эмэгтэй хүн хүүхдүүдийнхээ хичээлийн цагийн хуваариас аваад найз нөхөд, дуртай хоол хүнс, элдэв нууц гээд бүгдийг нь маш сайн мэддэг. Харин эрчүүд гэр дотор гүйлдээд байдаг жижигхэн хүмүүс бий гэж гадарлах нь гадарлана.

#Нэмж_хэлэхэд: Гэрлэсэн эр хүн өмнөх муу зуршил, алдаа дутагдлуудаа шууд мартах хэрэгтэй. Учир нь тэдгээрийг маш сайн мэддэг бөгөөд дахин дахин сануулах дуртай нэг хүн гэрт чинь бий шүү дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.