Жирэмсэн эмэгтэй хүний биед цоо шинэ, ойлгомжгүй үйл явц болж эхэлдэг. Сэтгэл хөдлөл, аппетит, толгой эргэх, хордлого өгөх, бие махбодийн өөрчлөлт гээд маш олон зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Энэ үед нөхрүүд сэтгэлийн дарамтанд орж, юу хийхээ огт мэддэггүй.
Мэдээж хосуудын харилцаанд хэр их хүсэмжит хүүхэд вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Мөн хосууд хоорондоо хайр сэтгэлээ хэрхэн илэрхийлдэгээс хамаардаг байна.
Жирэмсэн эхнэртэйгээ харьцах нь нөхрөөс маш их ур чадвар, ойлголт, тэвчээр хэрэг болдог. Тиймээс бид эрчүүд та бүхэнд энэ хүнд хэцүү үеийг даван туулахад тус болох зөвөлгөөг хүргэж байна.
Өөрийнхөө хийж чадахгүй зүйлийг ойлгохыг хичээ.
Эрэгтэй хүн хэзээ ч эмэгтэй хүнтэй юу болж байгааг биеэр мэдэрч чадахгүй. Тиймээс та түүнийг яаж байна, юу мэдэрч байна, юунд санаа зовж байгаа зэргийг асууж байгаарай. Энэ нь түүнийг ойлгоход илүү тус болох юм.
Ахуйн ажлыг өөрөө хий.
Эхнэрийн хүслийг сонс. Хогоо хаяж, угаасан хувцасаа хатаагчин дээр тавьж, аяга таваг угаах зэрэг ажлыг хий. Түүнд таны ямар ч хамаагүй туслалцаа маш их хэрэгтэй. Магадгүй та эхнэр гэрт бүгдийг хийж, нөхөр ажил хийх ёстой гэж боддог байж болно. Гэхдээ энэ бодлоо хаях хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Энэ үзэл бодол бол эмэгтэй хүнийг ажил хийж эхлэхээс өмнө, эрт дээр үед баримталдаг байсан.
Эхнэрээ асарч, халамжил.
Эхнэр тань аймшигтай, ааштай шулам мэт болсон санагдаж болно. Гэвч энэ тийм биш юм. Учир нь эмэгтэй хүний биенд гормонууд жинхэнэ дайн зарласан байдаг. Эхнэр тань таныг шийтгэх гэж албаар ингээгүй юм. Шөнө дунд ямар нэгэн зүйл идэхийг хүсвэл та татгалзалгүй хүссэн зүйлсийг нь авчирч өгөөрэй.
Жирэмсний үед эмэгтэй хүмүүс маш ихээр ядарч, сульддаг. Түүний бага зэрэг ядаргааг тайлахын тулд оройд иллэг хийж өгч байгаарай. Мөн бусад жижиг сажиг бүхий л зүйлсэд түүнд туслахыг санал болгоорой. Эхнэр тань маш ихээр баярлах болно.
Эхнэрийнхээ жирэмсний хугацаанд сөрөг зүйлсээс хол байлга. Хамаатан садан дунд сөрөг энергитэй, тааламжгүй хүмүүс, аймшгийн, харгис хэрцгий кино, нэвтрүүлэг, хүүхэд төрөх үйл явцын талаарх аймшигт тохиолдлуудын талаарх яриа гээд хол байлгах зүйлс бишгүй олон.
Жирэмсэн эмэгтэй хүн хэт мэдрэмтгий, ургуулан боддог учир тэрээр стресстэх магадлал өндөртэй. Үүний оронд аз жаргалтай гэр бүл, хайр дурлалын талаар кино үзүүлэх хэрэгтэй.
Хайраа хэвээр нь үлдээхийн тулд хичээ.
1-3 жилийн дараа хайр дурлалын харилцаа уналтанд орж эхэлдэг. Энэ зөвхөн жирэмслэлттэй хамааралтай ч биш юм. Тиймээс яг л энэ үед эрэгтэй хүнээс маш их санаачлага хэрэг болдог. Бүх зүйл таниас шалтгаална. Та ямар нэгэн үйлдэл хийх тусам таны хайр асаж, бадрах болно. Хэрэв юу ч хийхгүй, гараа хумхиад суугаад байвал асуудал буруугаар эргэнэ. Хайраа илэрхийлж, хайртай гэдгээ хэлж, халамжилж, болзоонд урьж, эхнэрийгээ ойр ойр баярлуулж бай. Тэгвэл гэр бүлийн харилцаа үргэлж шинэ мэт байх болно.
SOURCE: ugluu.mn
1 Comment
Ehner avahgui bhd l bloshd ggez.