Эрхтэний наймаа гаарч буй Хятад улсыг зорьсон залуусынхаа араас эрэл сурал тавих цаг болсон юм биш үү

1216895426_kiss_01

Саяхан БНХАУ цаазаар хороогдсон ялтануудынхаа эд эрхтэнийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд ашигладаг болохоо албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Яг үнэндээ бол өөрсдөө нэг их сайхан сэтгэл гаргаж албан ёсоор зарласан юм биш л дээ.

Таг дарж, тас нууж байсан зүйл нь өөр ямар нэгэн шугамаар илэрчихсэн болохоор өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.Түүнээс биш хятадууд юу боллоо гэж бид жил болгон 11780 хүнийг цаазаар хороож, тэдгээр хүмүүсийнхээ эд эрхтэнийг цэвэрлэн авч эмнэлэгийн орон дээр донор эрхтэнээ хүлээж хэвтээ мөнгөтэй хүмүүст зарж үлэмж хэмжээний ашиг олдог гэж тайлагнах билээ дээ. Хүний эрхийн олон улсын байгууллагууд ч Хятадын нэг жилд цаазаар хороодог хүний тоо 11780 гэдэг дээр итгэл муутай хандаж байгаагаа нуугаагүй.

Жишээ нь зөвхөн ганц Гуандун мужид он гарсаар 4200 хүнд цаазаар хороох ял оноочихоод байхад бүхэл бүтэн улс даяар жилдээ 11780-хан хүнийг цаазаар хороох билээ. Хүний эрхийн байгууллагуудын үзэж байгаагаар Хятадад жилдээ ойролцоогоор хамгийн доод тал нь 45-55 мянган хүнийг цаазаар хороодог гэсэн өөр нэгэн тоо бий. 1989 оны Тянь-Ань-Мэний бослогын үеэр тэмцэгч оюутанууд үүнээс ч илүү, жил бүр 200 мянган хүн ялын дээд хэмжээ сонсч цаазаар авахуулдаг гэсэн үстэй толгой арзаймаар их тоог гарган тавьж байсан билээ.

Ийм их хэмжээний цаазын ялтануудынхаа эд эрхтэнийг бүгдийг нь донор болгож зардаг бол Хятадын шүүх засаглал мөнгийг хүүдийлж өгдөг юм байна даа гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Саяхан интернэтээр цацагдсан мэдээллээс үзэхэд Хятадын томоохон эмнэлэгүүд хүний эд эрхтэнийг их өндөр үнэ ханшаар худалдаж авдаг болох нь тодорхой дарааллаар гарсан байна лээ. Тэнд бичсэнээр бол эрүүл элэг 150 мянган ам.долларын үнэ хүрдэг бол өрөөсөн бөөр 30 мянган ам.доллар, эрүүл зүрх 100 мянган ам.доллар, уушиг 60 мянган ам.доллар, ходоод 25 мянган ам.доллар, түрүү булчирхай 18 мянган ам.доллар гээд л хэн нэг цоо эрүүл ядуу хүн бие цогцосондоо муухан банкны дайтай хөрөнгө агуулж явдагийг харуулсан байна лээ. Хятадад сүүлийн үед эд эрхтэн солиулах мэс засал дээд зэрэгтээ хүртэл хөгжсөний улмаас цаазаар хороогдох ял сонссон хүмүүсийн нь тоо цөөдөх болсон гэдэг чих дэлдийм яриа ч дуулдаж байгаа юм.

Эмнэлэгээс байнга нэхэгдэж буй донор эд эрхтэний хэрэгцээг хангахын тулд өдөр бүр улам олон хүн цаазлах шаардлага гарч ирээд байна гэсэн үг шүү дээ. Үүнийг нотлох мэт саяхан Хятад улс согтуугаар автомашин жолоодож яваад аваарь осол гаргасан анхны хүнийг цаазаар аваачиж үүнээс хойш согтуугаар жолоо барьж яваад осол гаргасан бүх хүмүүсийг нөгөө ертөнц рүү илгээж байх болсоноо зарласан билээ.

Энэ нь магадгүй нөгөө л донор эд эрхтэний захиалгын ачаалалаа хөнгөв-члөхийн тулд цаазаар хороох хүмүүсийн тоо толгойг зориуд олшруулахын тулд гаргасан арга хэмжээ ч байж болох юм. Удахгүй Хятад улсад гудамжинд тамхи татсан эсвэл найтаасан хүмүүсийг цаазаар хорооно гэсэн хууль гарч ч мэднэ. Эд эрхтэний наймаа Хятадын төр засгийн хуулинд хүртэл нөлөөлөхүйц өндрөө аваад байгаа үед манай улсаас урд хөршид хамгийн доод тал нь 3000-5000 орчим охид хүүхнүүд биеэ үнэлэхээр очиж байгаа гэсэн мэдээлэл байгаа нь харамсалтай.

Мөн манай улсын иргэдийг Дундад улсад суралцуулах, ажилд оруулах нэрийдлээр хил давуулан аваачаад худалдах явдал ч сүүлийн үед эрс нэмэгдээд байгаа билээ. Зөвхөн энэ онд л гэхэд Хятад улсад очин худалдагдах дөхсөн 51 хохирогч эмэгтэй ямар нэгэн аргаар зугтан ирж Замын-Үүд дэх хамгаалах байранд хандсан явдал гараад байгаа юм. Түүнчлэн энэ оны эхний зургаан сарын байдлаар 2800 орчим залуу урд хөршид мэргэжил дээшлүүлэх юм уу ямар нэгэн ажил төрөл эрхлэхээр одсон болох нь судалгаагаар гарсан байгаа юм. Гэтэл цаад хятадууд нь эд эрхтэнийг авч худалдахын тулд цаазлах хүмүүсийнхээ тоог нэмсэн хууль батлаад байдаг. Энэ тохиолдолд Хятад улсыг зорьсон залуусынхаа араас эрэл сурал тавих цаг болсон биш үү…

Ноцтой мэдээ

5 Comments

  1. baldag says:

    төр засаг ч гэж дээ одоо идэж ууж ханмаар юм даа монгол чинь мөхөхнээ

  2. beegii says:

    Унэхээр аймшигтай…

  3. Lonsdale says:

    тэгээд аль дээрээс сонин хэвлэлээр яриад байхад хууртагдаад байдаг охид нь дэндүү тэнэг юмаа

  4. Хужаа нар монголоос хүн хулгайлах нь ихэсч байгаа нь дээрхтэй холбоотой. Хүний наймаа газар авлаа ш дээ.

  5. Jocker says:

    Сексуальный у вас сайтик )

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.