Хосуудын амьдралын хамгийн чухал үесийн нэг бол шинэ хүн мэндлэхийг хүлээх явц билээ. Бүсгүй хүний хэвлийдээ хүүхэд тээх үе өөрөөс нь төдийгүй нөхрөөс нь хариуцлага, анхаарал халамж ихээр шаардаж байдаг. Иймд эр хүн танд эхнэрээ жирэмсэн үед юу мэдэж байх ёстой, түүндээ хэрхэн хандах, юугаар туслах ёстойг сануулъя.
Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ? Эхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ?
1 Хамгийн хэцүү зүйл бол хордлогын үе
Зарим эмэгтэйчүүд жирэмсний үед огт хордлогод ордоггүй бол заримд нь цухалдах, ядарч сульдах байдлаар хордлого илэрдэг. Мөн хордлогын үед дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, хоолны дуршил буурах гэх мэт зовиур илэрч болно.
Энэ үед та эхнэртээ үнэнч байх нь хамгийн чухал зүйл. Түүнчлэн энэ үед түүнд өмнөхөөсөө илүүтэйгээр халамж тавьж, туслахыг хичээгээрэй.
2 Тусламж үзүүлэхээс бүү татгалз
Жирэмсэн эмэгтэй өөрийн бие дээрээ нэмээд дахиад нэг хүний биеийг авч яваа гэдгийг санах хэрэгтэй. Тиймдээ ч “хөл хүнд” бүсгүй гэж нэрлэдэг шүү дээ.
Гэвч бүсгүйчүүд тийм хүнд ачаатай яваа гэдгээ аль болох ойшоохгүй байхыг хичээж, асуудал байхгүй мэт дүр үзүүлдэг. Иймд эхнэр тань тусламж хэрэггүй мэт аашлахыг үл тоон заавал түүнд тусалж, халамжлахыг бодоорой.
3 Бие давхар гэдгээ мэдсэн өдрөөс л бүсгүйчүүд төрөхөд бэлтгэж эхэлдэг
Хэрвээ бие давхар эхнэр тань хүүхдэдээ ямар тэрэг авах талаар танаас асуувал цааргалалгүй шууд хариулаарай. Дааврын ялгарал нь дээд цэгтээ хүрсэн хүнтэй маргана гэдэг тийм ч зөв зүйл биш. Тиймээс түүнтэй аль болох бүх зүйл дээр санал нийлж байх нь зүйтэй.
4 Нэрний сонголтон дээр уян хатан хандаарай
Хүүхдэдээ нэр өгөх тал дээр ихэвчлэн аав нь давуу эрхтэй байдаг. Гэвч бүсгүй хүнийг хүүхэд тээх, төрүүлэх цаашдаа өсгөх гээд олон хэцүү зүйлстэй тулгардгийг бодолцоод эхнэртэйгээ зөвшилцөж байж нэр сонгоорой гэж зөвлөе.
5 Өөрчлөлтөд бэлтгэлтэй бай
Гэр бүлд шинэ хүн нэмэгдсэнээр та хоёрын дотны амьдралд дагаад өөрчлөлт гарна. Таны физиологийн шаардлага хүүхдийн эрүүл мэндтэй харьцуулагдах зүйл биш гэдгийг санах хэрэгтэй.
6 Дааврын өөрчлөлтийн үр нөлөө гарна
Эхнэр тань шөнийн гурван цагт гэнэт давсалсан загас идмээр байна гээд таныг сэрээж магадгүй. Энэ үед та инээмсэглээд хүслийг нь гүйцэлдүүлэх хэрэгтэй.
Бүсгүй хүн жирэмсэн үедээ дааврын нөлөөнөөс болж энэ мэтийн хачин зүйлс хүсэж, тунирхаж эрхлэх нь ихэсдэг. Хайр халамж, түүнийг гэсэн сэтгэлээ энэ үед л үзүүлээрэй.
7 Таныг сандаргаж мэднэ
Эхнэр тань долоо хоногт хэд хэдэн удаа “төрлөө, эмч дууд” гэж таныг сандаргаж магадгүй. Энэ үед та түүнийг худал хэлж байна эсвэл анхаарал татахыг хичээж байна гэж бодож болохгүй. Ингэх нь энгийн үзэгдэл бөгөөд түүний бие махбод төрөхөд бэлтгэж байна гэж ойлгож болно. Түүнтэй хамт эмчид хандсанаар энэ асуудал шийдэгдэх болно.