1. Ханийгаа хүүхэд шиг харж, хандахаа боль. Ханьд чинь халамжит \”гэргий\” хэрэгтэй болохоос дахиад нэг ээж хэрэггүй.
2. Нөхөртөө үйлдлээрээ ямар нэг юм ойлгуулж эсвэл амаараа хэлээгүй байж нөхрөөсөө \”ойлгочих байх\” гэж найдан өөрийгөө бүү зовоо. Шууд юу бодож, яамаар байгаагаа аятайхнаар хэлж сур.
3. Нөхрөөсөө илүү үр хүүхдүүдээ нэн түрүүнд тавихаа боль. Таны хүүхэд аав ээж нь нэг нэгнээ халуунаар хайрлаж байгаагаар амар тайван болж, хамгаалагдсан мэдрэмжийг авдаг болохоос мянга өөрсдийг нь хайрлаад ханийгаа анхаарахгvй бол энэ бvх хайр чинь хайр биш болж орхино.
4. Ханийг чинь хүндэлдэггүй эсвэл ер нь ханилсан ханиа муулдаг, хов жив ярьдаг найзуудаасаа холд. Хэзээ ч танд тус болохгvй мөртлөө таны гэр бvлийн амьдралд vргэлж гай тарих болно.
5. Өөр эрчүүдтэй бүү сээтэгнэ. Энэ нь та өөрийнхөө сонгосон ханиа голж байгаа л гэсэн үг. Цагаахан сээтэгнүүр байж болно шүү дээ гэж зарим нь бодож магад. Овоохой босгоогүй бол шаазгай юу гэж суухав. Та найзууд гэж бодож байхад нөгөөх чинь юу ч гэж бодчихсон явааг мэдэхгүй шүү дээ.