Огт секс хийхгүй эсвэл дотно харьцаанд байнга орохгүй байх нь эмэгтэй хүний бие организм болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг ажээ. Секс хийхгүй удсан эмэгтэй хүн уур, уцаар ихтэй, бухимдуу хатуухан хэлбэл яхир ааштай болдог байна. Гэхдээ бүсгүйчүүд ийм янзтай байгаа нь сексийн амьдрал нь хэвийн бус байгаагийн илрэл гэдгийг мэддэггүй ажээ.
Харин ийм л зан араншинтай хүн мэтээр өөрийгөө төсөөлж байдаг байна. Тиймээс сексийн харьцаанд тогтмол ороод эхэлбэл аяндаа ааш зан зөөлрөөд ирэх гэнэ.
Сексийн харьцаанаас хол байх нь эмэгтэй хүний сэтгэл зүй, бие организмд маш хөнөөлтэй гэнэ. Учир нь сексийн үеэр авсан сэтгэл ханамж болон дур тавих үед ялгардаг эндорфин хэмээх бодисын дутагдал эмэгтэй хүнийг сэтгэлийн гүн хямралд оруулдаг байна. Харин үүнийгээ эмэгтэй хүн ихэвчлэн амттай зүйлээр “тайлдаг” аж. Ингэснээр илүүдэл жин хуримтлуулах нөхцөл үүсдэг бөгөөд ексийн үед эмэгтэй хүн нэг удаагийн ойртолтоор 300 ккл илчлэг шатаадаг гэнэ шүү.
Мөн секс нь зүрх судасны үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлдэг. Тиймээс зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гайхалтай “хэрэгсэл” болдог байна. Бэлгийн тогтмол харилцаа нь тархины эд эсийг идэвхжүүлснээр эмэгтэй хүний оюуны чадамжийг дээшлүүлж байдаг. Энэ нь нас ахиж яваа хүмүүст ялангуяа ихээхэн чухал юм.
Түүнчлэн сексийн харилцаанд удаан хугацаагаар орохгүй явах нь дархлаа сулруулдаг байна. Эрдэмтдийн судалгаагаар тогтмол бус бэлгийн харьцаа болон огт секс хийхгүй байх нь эмэгтэй хүний дархлааг 30 хувиар бууруулдаг болох нь батлагджээ. Ялангуяа хамгаалалтгүйгээр секс хийх нь эмэгтэй хүний дархлааг дэмждэг юм байна. Учир нь эр бэлгийн эсд олон төрлийн эрдэс бодис, даавар агуулагддаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдэд маш сайн нөлөөтэй гэнэ.
Сексээс хөндий байх нь эмэгтэй хүний бие организм дахь дааврын фоныг өөрчилдөг. Өөрөөр хэлбэл эр даавар ихээр ялгарч эхэлдэг гэсэн үг. Ингэж удаан явах нь эмэгтэй хүний арьсны байдалд муугаар нөлөөлж, батгаших, илүүдэл үсний ургалт түргэсэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.
Харин тогтмол бэлгийн харьцаанд орох нь эмэгтэй хүний биед коллагенийн ялгаралтыг нэмэгдүүлдэг аж. Коллаген нь арьсны уян хатан чанарт нөлөөлдөг. Тиймээс сексээс хол хөндий байх нь наснаасаа эрт хөгшрөх явцыг үүсгэдэг байна.
Тиймээс энэ олон таагүй зүйлсээс зайлсхийхийн тулд бэлгийн тогтмол нэг хамтрагчтай байх нь эмэгтэй хүнд тулгамдсан зайлшгүй зүйлийн нэг ажээ.
8 Comments
Zugeer l neg taliig barij tuilshirsan medeelel bna daa
Sex hiihgui bhaar umain hana nimgerch sex hiiheer uvddug mun dur tavilt, serel udaan boldog… er n sex er em geltgui zaaval heregtei …. humuus nuugaad l amidarch bga, tegeed l ert tseversheed l …
hah
Sex .gui urt hugatsaand yawah muu muu. Sex ooroo bas l neg torliin amidraliin kife shuu dee.
Dugaara hiieee
Хүний өөрийн ухамсар хүмүүжлээс л ааш зан шалтгаална дө. Сeкс их хийдгээрээ болдогсон бол биeэ үнэлэгчид л хамгийн сайхан ааш зантай байх нь
Iim shinjleh uhaanii undeslelgui hudlaa ym bichij ohid zaluusiig sadar samuund uruu tathaa bolz uz.
harin tiim, endorphin collagen 2iig avah shig amarhan yum alga