Европын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа зарим монголчуудын орлогын тодорхой хэсгийг хулгайн эд бараа эзэлдэг болсон нь нууц биш болжээ. Иймдээ ч монголчуудын гадаадад үйлдэгдсэн гэмт хэргийн 70 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна.
Энэ ноцтой асуудлыг нээлттэйгээр, тодорхой давтамжтайгаар ярьж хэлэлцэж байхгүй бол тун удахгүй бид Европт алхах эрхгүй, муу нэртнүүд болж мэдэхээр байна. Их эзэн Чингис хаанаар овоглон бахархдаг монголчууд Европ дахь энэ дэлхийн хамгийн муу нэртэй үндэстэн болохын ирмэг дээр байна гэж хэлбэл хэтрүүлэг болохгүй биз ээ.
Би лав хувьдаа эх орон нэгтний маань хулгайн үйлдэл “МОНГОЛ ХҮН” гэдэг нэгэн нэрээр тамгалагдаж, МОНГОЛЧУУД ХУЛГАЙЧ гэж сэтэр зүүх вий гэж эмээж, эмзэглэж байна. Европын аль нэг улсын дэлгүүрээр үйлчлүүлж явахдаа “Намайг хулгайч явж байна гэсэн нүдээр харж байгаа болов уу” гэсэн айдас, ичгүүртэй бодол тээж явмааргүй байна.
Гэтэл байдал санаснаас бүр дордож эхэлж байгааг сая Европоор явахдаа анзаарсан учир үзэг, цаас нийлүүлж сууна. Сэтгүүлчийн хувьд энэ асуудалд эмзэглэж байна. Ичиж байна.
Учир нь хулгайч монголчуудаас болж Европт очсон зарим монгол хүнийг дэлгүүрт нэвтэрч орохыг хориглож эхэллээ. Төрийн алба хашдаг нэгэн эрхмийг брэндийн дэлгүүрээр үйлчлүүлэхээр орох гэтэл хамгаалагч нь “Уучлаарай, таныг оруулж чадахгүй нь” гэж хэлсэн нь саяхны тохиолдол. Францад дэлгүүр хэсэн явж байсан бүсгүйн араас хамгаалагч нь дагачихсан “Хатагтай, танд юугаар туслах вэ” хэмээн инээмсэглээд явж байсан нь бас саяхан болсон явдал…
Одоо л бид үүнийг ямар нэгэн хэмжээгээр багасгах, эсвэл таслан зогсоохгүй бол дэлхийн түүхнээ “Жүүд хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичиг хадаатай байсан шиг тун удахгүй “Монгол хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичигтэй дэлгүүр хоршоо Европт борооны дараах мөөг шиг бий болоход ойрхон байна
Монголчууд бид Европт нэг бол “дагуул”-тай дэлгүүр хэсдэг, үгүй бол хаалган дээрээсээ хөөгддөг болоод эхэллээ. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг. МОНГОЛЧУУД ХУЛГАЙЧ гэдэг нэрээр дэлхийн түүхэнд хараар үлдэх вий дээ.
Швейцарьт болсон нэгэн тохиолдол: Монголоос төрийн ажлаар очсон эрхмүүдийг тэнд суурьшсан монголчууд хорхог боодог хийн дайлж цайлж нэгэн өдрийг дотно өнгөрөөсөн ба тэр зууртаа хаанаас юу, юу авахаар сонирхож байгааг нь танадаж мэдэн, тал үнээр нь авчрах тухай наймааг тохирсноор хэдхэн хоногийн дотор бараануудыг нь тал үнээр нь авчирч өгчээ.
Францад болсон нэгэн тохиолдол: Монголоос очсон зочид нь дэлгүүр хэсэхээр болоход тэнд суурьшсан танилууд нь дагаж явсан ба дэлгүүрт юм үзүүлэхгүй саад болон, “Би тал үнээр нь олоод өгье л дөө”, ”Наадахаа битгий ав, үнэтэй байна” гэхчлэн тухтай ч дэлгүүр хэсүүлэхгүй байсан тул хөөж явуулсан тухай ярих…
Бельгид болсон нэгэн тохиолдол: Монголоос ирсэн зочдын сургаар хамаатан нь нэгэн найзыгаа дагуулж ирсэн ба тэрхүү танил нь үнэт эдлэл, үнэртэй ус, цаг гэх мэт үнэт барааны наймаачин байжээ. Барааны ихэнх нь шошготойгоо ба уг үнээс тал үнээр зарим бараагаа зараад явжээ…
Эдгээр нь Европ дахь зарим монгол хүмүүсийн хулгайн гэмт хэрэг, тэдний бараа бүтээгдэхүүнээ зардаг аргуудыг харуулсан гурван жишээ юм. Тэд хулгайн бараагаа хэд хэдэн янзаар зарж борлуулж байх шиг.
Нэг бол Монголоос ирсэн зочны худалдан авахаар төлөвлөсөн барааг хулгайлж авчран тал үнээр нь борлуулах байдлаар амьдралаа зогоох нь байна. Эсвэл, цуг яван, барааг нь “тоочиглон”, улмаар хулгайлж хямд үнээр нийлүүлж байна. Үгүй бол, нэг төрлийн бараанаас олон тоогоор авчран, Европт олон жил амьдарсан борлуулагч нараар дамжуулан ашиг олж байна. Мөн Австриас хулгайлсан бараагаа Польшид аваачиж зарах мэтээр холбооны улс дотор зугаалан амьдралаа авч явж байгаа нь ч байна.
Эцэстээ хулгайч монголчууд нэг нэгэндээ хэрхэн “гоёор” хулгай хийснээ сайрхаж онгирох хэмжээнд хүрсэн байна. Дэлгүүрт байсан хамгийн том зурагтыг хулгайлсан нэгэн монголын тухай та лав дуулсан байлгүй. Удахгүй ютүб зэргээр монголчуудын хулгайн гэмт хэргийн түүвэр гэж гарахад гайхах, айх зүйлгүй болох нь.
Монголын Цагдаагийн дэд хурандаагийн Үндэсний телевизээр ярьсанчлан “Европын холбоонд амьдарч буй монголчууд, хүн бүр хулгай хийж амьдарч байна” гэдэг үг зарим хүнийг ихэд эмзэглүүлсэн. Дэд хурандаа ч энэхүү болчимгүй үгнээсээ уучлал гуйсан. Уучлал гуйсны дараагаас энэ шуугиан намжсан ч энэ сэдвээр ярих, хөөрөхөө болимгүй байна. Учир нь дээр хэлсэнчлэн, монголчууд бид “бараа бологч”-тойгоор дэлгүүр хэсдэг үндэстэн болж мэдэхээр байна.
Тэгэхээр та бүхэндээ хандан дараах зүйлийг уриалъя гэж бодлоо.
Европт зорчихдоо хулгайн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байцгаая! Хулгайчид болон хулгайн бараагаар амьдардаг борлуулагч нарыг өөгшүүлэхээ болъё!
Би хувьдаа Европт хулгайн бараа нэг удаа худалдаж авч байсан. Энэ явдлаасаа одоо ичиж байна. Дахин ийм зүйл хийж эх орон нэгтнийхээ хулгайн хэргийг өөгшүүлэхгүй гэж хувьдаа шийдсэн. Ойр тойрны хүмүүстээ ч тэгж уриалж, шаардах болно. Уншигч таныг ч гэсэн ингээсэй гэж хүсэж байна.
Мөн хулгайн бараа борлуулагчдын талаар зохих байгууллагад нь мэдээлж байя. Монгол улсын Гадаад харилцааны яам тусгай бодлого гарган, хулгайч монголчуудын талаарх мэдээллийг ЭСЯ болон ДТГ-аараа дамжуулан авдаг болмоор байна. Нээлттэй, цахим утас ажиллуулъя. Энэ мэдээллийг Монголоос очсон хүмүүс өгнө үү гэхээс Европт ажиллаж, амьдарч дундаа орсон хүмүүс өгнө гэж найдаж хэрэггүй.
Одоо л бид үүнийг ямар нэгэн хэмжээгээр багасгах, эсвэл таслан зогсоохгүй бол дэлхийн түүхнээ “Жүүд хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичиг хадаатай байсан шиг тун удахгүй “Монгол хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн бичигтэй дэлгүүр хоршоо Европт борооны дараах мөөг шиг бий болоход ойрхон байна.
Би лав хувьдаа үүнээс ичиж байна. Танд юу бодогдож байна?
SOURCE: Livetv.mn
12 Comments
Энэ бол Монголчууд.
zuv zuv uursduu yu ch hiihui monoldoo hevtcheed gadaadad bgaa ah duuseeree tejeelgej baij olon yum hutsatsgaanaa gadaadad bgaa ne mongol mongold bgaa 4 huniig tejeeedeg gesen stadistik sudalgaa bn shuuu
Ene humuus er ni galzuurchee, yu yu gene ve, Suuldee bur hulgai hiih ni zuv geed heden talaas ni tailbarlaad zuvtguud baih schiv dee
Uneheer oyunii doroitol, uhamsar gej baihgui bolsonii negeehen jischee ene bn daa.
er ni yamar ch nuhzuld bailaa gesen ichguur sonjuur, hun setgelee aldaj hulgai hiij yavaa adgiin humuusiig zuvtguh yamar ch schaltgaan baihgui!!!!
Mongol hunii zugeer suuj baigaad baahan mongotoi boloh huseliin neg heseg sth dee er ni bol. Ajil hiij hols huchee gargaj mongo oldog bish zugeer delguur hesej baigaad hussen umaa hulgaildag teriigee ajil hols huch uhaan ene ter geed oorsdiigoo oilgotson humuus baina sht dee. Denduu zalhuu archaagui hel surahgui ajil hiihgui tegeed mongoor tuilj baih sanaatai humuus hulgai hiij baiga. Hulgai hiigeed neg dassan bol mongoor um avch hezee ch chadahgui yaj ch bayajaad hulgailsaar l baih bolno tegeheer odoo mongold hulgailj baigaa bayan garuud ch zondoo baih ni araggui
Балиар юмнууд нээрээ ичмээр юмаа. Улс орныхоо нэр сүрийг бодох ухамсаргүй юмаа гэхэд өөртөө ч гэсэнлээ хулгайн нүгэл хурааж байх. Хулгайгаар баяжаад сайхан амьдардаггүй юм, буруу замаар олдсон юм шингэх ч үгүй буцаад гардаг
er ni zov heljee. solongost bhad mongolchuud asar ih hemjeegeer ih bagagui hulgai hiideg bsan. oyutanuud negiigee hulgai hiisengui yum hudaldaj avlaa hemeen t1 mangaraar duuddag blaa. hulgailsan baraagaa eej aavdaa yavuuldag. solongosiin tv geer mgl hulgaich uud geed manai tug namirch garch blaa. 10 jiliin omno tiim l bsan odoo bur ihsee biz dee. ohiduud avgai nar tsairtsan hulgaichuud bdiim.
haha chi mun ih yumnaasaa ichij bnaa juud hun nohoi 2 ch geh shig chi uuruu hulgai hiideggui hunuu chinii ajilj amidarch amisgalj baigaa chin aliv neg baidlaar hulgai heel hahuuli shahaanii biznestei holbogdoj l baigaa tegj baij gemeene chi udii zeregtei jon jon gej hutsah hemjeend baigaa baihaa chi uuriinhuu eej aav ah duu oir haviinhaa ah duu naiz nuhduu neg bodood uzeeerei . mongold hulgai hiideggui turiin alban haagch huviin hevshiliinhen gej baidag yumuu uls turiihun ni ulsiinhaa tom orduudiig hulgai hiij zaraad kazino toglood yavchihna dundaj davragiihan tsagdaa tsereg emch shuugch bugd l uursdiinhuu mesetendeeree heel hahuuli avch hulgai hiiine tegeed tsaaashlaad tseverlegch ni bok savangaa manaach ni tsement tuipuugaa hudaldagchid ni uursdiinhu baraanaas geed buh mestend eer iim hulgai baij baij unudur mongolchuud ochuuhen joohon tsalingaasaa gaduur ulmun tsulmun heregtseegee hangaj ami zogooj baigaa ni unen, emgeneltei ni ted nar bol mongoloosoo hulgai hiigeed gadagshaagaa gargaj uren taran hiij baigaa humuus esregeeree ene gadaadad hulgai hiij baigaa mongolchuud chin gadnaas hulgai hiigeed mongoldoo tsever hurungu oruuult hiigeed baigaa yum bishuuu. yag unendee iim ochuuhen bodoltoi baigaa chi uuruusuu ichih ni zuv hulgai hiiihiig zuv zuitei zuil gej bolohgui ch hulgai hiij amidral amia zogooj baigaa mongolchuudig buruutgah erh chamd baihgui deeree suudalaa olohgui bol dooroo guidelee olohguiee gedeg ene bol deeguuuree mongold shudraga yosiig togtoooj uls eh ornoo zuv udirdaj ner turtei baij gemeene dooduulaasaa shudraga niigem ner tur shaardah ni zuitei busuu chinii huvid enuuhen zuiliig olj harj chadaagui baij eldev urialga ene ter yarij setguulch metguulch gej uuriiguu doviilgood yaah ve duu min
Chi eruuluu uls ornii hemjeend ner hund yrij bhad ene hunii huviin uzel bodol talaas n yriad bhiin. Chamshig jijig hardag garuudaas bolj ekh ornii ner baasdaj bn. Joohon yumiig dalaitstai har. Chinii ah mah egch megch end padlii ch bhgui
Shaaldaa pizdaa min .muu hulgaich pizdaa hulgai hiij bgagaa uls turtei holbood yahav umhii hulgaich pizdaa min. Turiin pizdaa nar tatvariin mungunuus hulgailj idlee geed chi bolon cham shig halaasnii delguuriin hulgaich nar baritsaad bh shaardlaggui.pizdaa chi hulgai hiilgui ajil hiij amidrj boldii pizdaa min .eh ornii ner gutaasn cham shg hulgaich pizdaa naraas neeree unendee uuriguu mgl gj helehees ichih yum . Hulgaich pizdaa narig zgr tsaazaar avdg bol taarna
ene pizda lalariin hulgaich baina. Cham shig aalzuudiig haa taarsan azar ni nuhaha heregtei iimerhuu joomnii uutuudaas bolj gadagshaa garahaar Mongol gej helj chadahgui bolood baina.Lalaiin hunii sug hoshnognii us hulgaichuudiig haa taarsan gazar ni alah heregtei.Ed bol hun bish hulgaich
эзэмшсэн мэргэжилгүй боловсролгүй монголд олигтой ажил хийж байгаагүй монголчууд л ихэнхдээ гадагшаа гарч амьдардаг. тийм хүмүүс монгол гэдэг нэрийг бодно гэж байдаггүй. Ичмээр ш дээ ер нь байгаа байдал нь. яач ч гангалсан цаанаа л нэг ядуу.
Чи одоо болилдоо гадаадад бгаа н улсынхаа нэрийг боддоггүй малнууд ч гэх шиг. Харин ч эсрэгээрээ ярьдаг юмшдээ. Улс н авилгал хээл хауульд идэгдэж ард түмнээ бодоогүйгээс иргэд н гадаадад гарж хулгай хийж бна гэж ярьдаг юм. Гадны экспэртүүд бүгд монгол улс эдийн засгийн хямралд өртөөгүй дотоод авилгал хээл хахууль, дотоод хулгай н энэ орныг сөхрүүлж бна гэж ярьж бхад улс орны нэр хүндийг гадаад бгаа хулгайч нар унагалаа ч гэхшиг. Угаасаа европт гадныхныг бүгд л хулгайч гэж үздийшд. Хуучин соци орнууд, харууд, цыгаанууд, спаниуд гэд нэрлээд дуусахгүй. Монголд их бага ч бай ямар нэг хэмжээгээр авилгал хээл хахууль аваагүй найз нөхөд хамаатан садан бараг бхгүй. Зүүдээ ярихгээд хулгайгаа ярив гэгчээр сайн яваа найз нөхөд хамаатан садан бүгд л юманд холбогдсон байдагшд. Америкт 5000$ цалинтай хүн 30 жилийн гэрээтэй байр авж бхад монголд 500$ цалинтай хүн хэдэн зуун саяын байшинг бэлнээр авж байшд. Гадныхан монголчууд third world буюу ядуу буурай ороны ангилалд оруулж ярьдаг. Third world орны гадаад дах нэр хүнд гэж угаасаа байдгүйн.