Яваандаа намайг хэр их дарамтлах бол?

Зөвлөгөө авах хүн санаанд орохгүй байхаар ийшээ бичиж байнаа. Би 29-тэй өмнө нь гэрлэж байгаагүй залуу. Манай найз охин надаас 1 эгч. Бид хоёр үерхээд 1 жил болж байна. Бид хоёр хоёулаа хартай. Хэд хоногийн өмнө найз охин маань шоудчаад согтуудаа ингэж ярьлаа.

Бид хоёрыг анх удаагаа унтахаас 2 хоногийн өмнө гэрт нь нэг залуу ирээд унтсан. Мөн 2 сарын өмнө бид хоёр 3 долоо хоног салсан байсан. Тэр хооронд салаад удаагүй байтал 2-3 залуутай интернэтээр танилцаад, уригдаад, эцсийн дүнд унтсан гэж ярилаа.

Одоо эрүүл болсны дараа энэ бүгдийг үгүйсгээд: “Хайр нь тоглосон юмаа, чи намайг тоохгүй байхаар хардуулах гээд санаанаасаа зохиогоод ярьсан юм” гээд байнаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй байна.

Найз охин маань надад их халамжтай, өглөө, өдөр, орой надад хоол хийж өгдөг, массаж гэх мэт намайг арчилж торддог. Тийм болохоор хэлснийг нь мартаад өнгөрөөх үү, эсвэл салах уу? Бие биендээ дассан болохоор ганц бие боллоо гэхэд их сонин, ганцаардмал мэдрэмж төрөх гэж байна. Яах вэ? Өрөвдөөд, уучлая гэхээр боломжтой, гэхдээ эмэгтэй хүн нь ингэж өөрийнхөө амнаас хэлж байхад эрэгтэй хүн нь тэнэг юм шиг юуч сонсоогүй өнгөрөөх нь зөв үү?

Би бизнестэй, ажилтай, амьдралын хэрэгцээгээ өөрийн хүчээр хангаад явж байдаг. Найз охин маань ажилгүй, орлогогүй боловч сайхан, мөнгөтэй гэр бүлээс гаралтай, ар тал сайтай. Найз охин маань одоогийн байдлаар манайд ирж хонодог. Мөн би төрөл бүрээр үнэт эдлэл, шуба хувцас цүнх гэх мэт хэрэгцээг нь хааяа авч өгдөг, ажилтай болгохын тулд төрөл бүрийн курст суулгаж, өөрийнх нь наймааа арилжаанд 2 сая төгрөгөөр буцалтгүй тусламж олгож дэмжиж байсан. Эмэгтэй хүнийг эрхлүүлж, бэлэг сэлт их өгөхөөр тэрэндээ хорогдоод надаас салж чадахгүй байгаа юм болвуу?

Өөрийн хэлж буйгаар надаас хүүхэдтэй болохыг мөрөөддөг, гэр бүл болохыг мөрөөддөг гэж ярьдаг. Гэхдээ согтуудаа, салвал чамаас илүү залуучууд надад зөндөө олдоно гэж томорсон. Тэгсэн сая надтай байрнаас болж нийлсэн гэж бас хэллээ, согтуудаа.

Найз охин маань их хурц ааштай, хөгжилтэй хүн. Би бол тайван, үг цөөтэй. Өмнө бид хоёрыг салсан байхад би нэг охинтой фэйсбүүкээр бичсэн байсныг харсан. Миний утсыг аваад үзчихдэг. Тиймээс, найз охин маань үе үе миний гаргасан алдааг надад сануулж намайг дарамталдаг. Бид хоёрыг албан ёсоор үерхэж эхлэхээс өмнө энэ явдал гарсан. Тэр үед би салах боломжтой байсан ч, тууштай яваад үерхэе гэж өөрөө санал болгосон. Энэ хүнийг орхимооргүй байсан.

Ярьсан юмыг нь яах вэ? Гэр бүл болох боломжтой ч яваандаа намайг хэр их дарамтлах бол?

13 Comments

  1. Зочин says:

    Анударь аа энэ чи бна шд ээ. Ичээч
    Энэ залуу нь ч гэсэн өрөвдөлтэй юм.

  2. owl says:

    энэ чинь аль дээр нийтлэгдэж байсан шдээ, битгий коммент бичиж цагаа үр хүмүүс ээ

  3. Uran uchig says:

    Grow up, both of you!

  4. Zochin says:

    Яасан ч их согтдог хүүхэнб дээ ядахдаа

  5. Даваасүрэн даажаа says:

    Ядаргаатай яран салтаатнууд бөгс бөбрнөөс өөр юу ч боддоггүй, одоогийн хүмүүс яачихаа вэ. Хөгшин залуугүй бүгд завхайгын туйл, бөгс бөөрнөөөс өөр сэтгэж чадах зүйлгүй мөхсөн ард түмэн

  6. partner says:

    Yu helsen ni sonin bish. Gol ni naad huuhen chini chamd heregtei yu gedeg l bna. Ajilgui zaluu hun her hol yavah ve, chamaig nasaar chini l daramtalj idne gesen ug. Ajil olj hiihgui belenchleed baival chamd hereggui.

  7. elbegee says:

    30tai avgaig naiz ohin gehee boliochee pizdaa ve ahaha

  8. Хос зүрх says:

    Naad emegtei chini chamd hani bllohgui ee. Erhluulj beleg seleg ogch sanhuigiin tal deer hangaad bhad hezee ch naad hvn ajild orohgui chamaas awsaar l bh bolno. Tegeed ch ooroo duu muutai yum bol nasaaraa daramtluulj amidarnaa. Ternii orond salaad chamaig unen setgeleesee hairlah bvsguig olj aw. Ene baidlaaraa naad hvvhen chini chamaig hoosolj duusna.

  9. Boogyg says:

    Chamag saaj amidraad salj chadku bgaan bn, oortoo hairtai hunee olood saihan amidar, 30 nastai ajilgui huuhen gj yu ch gsn vgiin. Yagaad ajil hiidgvin. Ymr sonin zalhuu belenchleh setgehuitei ym
    Be

  10. Po says:

    30.tai ohin gj hezee ch bku e. Bs massage hj ogdog bol ih l ym uzcen awgai bnda

  11. Behee says:

    Chi yamar shalchganasan pizdaa vee. Oyutan huuhees doloon yum yariad bhii. Chi bodit turh chin neg doojoo muutai hund amarhan deerhluuleheer turanhai namham pizda bh. Gomooduu styletei. Chi deerhluuled suuj bh sda bna. Gohi n. Naad nz ohiniig chin harin hed balbamaar bna. Contactiin uguurei.

    • WAVY says:

      Гөлөг л юм даа. Гэхдээ энэ асуултын эзэнд хэлэхэд, наад бүсгүй чинь чамд хань болохооргүй хүн шиг л санагдлаа, гэхдээ чи түүний хажууд байсны хувьд өөрийнхөө зүрх сэтгэлийг дагасан нь дээр байлгүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.