Яг үнэндээ яах учраа олохгүй байна. Сүүлийн 1 сар манай дээд айл хэрэлдэж зодолдож байна. Шөнө болохоор л хэрэлдэнэ зодолдоно, юмаа авч шидэлнэ. Нэгнийгээ алчих вий гэж санаа зовно. Маш олон удаа үхлээ аллаа гэж эхнэр нь орилох. Очоод хаалгыг нь нүдлээ, чамд хамаагүй гэр
орондоо байна гэнэ. Гэртээ ороод л амь авраарай аллаа үхлээ гэж орилох.
Цагдаа дуудаж нөхрийг нь эхнэрийг нь бүгдийг нь саатуулж үзлээ. Цагдаа дуудсан гээд манайд бөөн өс хонзон. Хаалга үүд өшиглөөстэй машин тэрэг зураастай. Цагдаа дуудна ирээд зүгээр байна гээд явна сүүлдээ манайх цагдаа дуудсан буруутай. Ингэж байж энэ дээд давхарт хүн амины хэрэг гарах вий.
Эрүүлд нь хэллээ, согтууд нь ч хэллээ. Цагдаад ч барьж өглөө, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ч мэдэгдлээ. Ямар ч нэмэр алга. Одоо эхнэр нөхөр хоёр бид хоёрыг ингэж хэрэлдэж зодолддогийг бүгд мэднэ гээд бүр ичиж зовохоо ч болилоо.
Яасан эргэн тойрноо боддоггүй ичиж зовдоггүй хүмүүс байдаг юм. Нэг нэгнийгээ алчих гээд байгаа хүмүүс ч хүнээс ичих үзэл нь аль эрт сөнөө биз. Одоо ч хэрэлдсээр хараал идсэн хоёр хүүр нэг нэгнийгээ алж гай болох вий дээ. Тэр цагдаа нь ийм малнуудыг яаж ч чаддаггүй юм байна өө.
3 Comments
Олон жил өнгөрчээ. 1р хороололд байхад дээд айлын нөхөр яг ингэдэг байж билээ. Хөөрхий эхнэр нь бичиг, 2 хүүхдээ орхиод амиа хорлосон . Зоддог нөхрөөс салсан нь дээр дээ
Tanaid uchirsan hohirol, tav duh alduulsan buh eder honogiig zaagaad bichgeer gomdol buyu ergedel gargaad egchih. Zugeer bol shiidegdehgui. Ergedel bichigiin hariug zaaval shiidverledeg. Eereer helbel procuroroor damjdag bolohoor zaaval shiidel egj ergedliig haadag uchraas iluu deer baidag.
Гүй ээ мөн тэгж алалцахаас наагуур юм болж байж хамт байгаад байдаг хэцүү амьдрал шүү. Архинаас л болж байгаа даа