Охин хүүхэд ирээдүйн ханиа сонгохдоо өөрсдийнхөө аавтай ижилхэн хүнийг сонгох тохиолдол элбэг. Яагаад? Охин чинь танаас ирээдүйн ханиасаа юу хүлээж, яаж харилцах цагаан толгой заалгадаг.
Эдгээр асуултын алинд ч эерэг хариу өнөөдөртөө өгч чадахгүй байсан ч, урам хугарах хэрэггүй. Танд алдаагаа засах боломж байна. Охинтойгоо дотно ярилцаж өөрийнхөө алдаа оноог асуугаарай. Ирээдүйн нөхөр нь өөртэй нь яаж харьцах ёстойг үлгэрлэн заа.