Эцэстээ би буруудах гээд байдаг…

Сайн байна уу. Би нөхрийнхөө 2 дахь амьдрал нь юмаа. 1 хүүхэд урьдны амьдралд нь бий. Би өөрийн хүүхдийн минь ах эгч шүү гэж санаж харьцдаг л даа. Энэ асуудалгүй ээж нь ч нээх оролцоод байдаггүй ч үе үе их юм нэхэх юм.

Би болохоор хэрэгцээтэй үед нь чадлаараа тусална гэсэн л бодолтой байдаг. Нөхөр маань тийм үед стрэсстэж заримдаа надад уураа гаргах гээд байдаг. 2-р асуудалд бол нөхрийн орон нутгийн багын найзалж байсан хүүхэн чаат бичээд нөхрийг улаан цагаан өдөөд байх юм нөхрөөсөө салсан 2 хүүхэдтэй юм байна лээ.

Хүрээд ир анхны үнсэлтээ санаж байна уу, уулзая учрая буудалд орьё чи эр хүн байна даа 1 зориг гарга энэ тэр. Би нөхрийнхөө чаатыг санамсаргүй уншсан. Одоо гол нь яг тэр зүг рүү удаан хугацааны ажилд орох гээд байгаа. Амьдралд маань хэрэгтэй ч айгаад байна аа. Эмэгтэй нь урин дуудаад байхад эрэгтэй нь яах бол бас эхнэрээсээ холдож үзээгүй удаандаа 14 хоног л болсон. Тэр хүүхэн яг тэнд нь байдаг би яах вэ? Намайг мэдсэнийг нөхөр мэдээгүй байгаа. Уг нь чаатынх нь хандлагыг харахад нөхөр нээх зөвшөөрөөгүй ч үгүй гэхгүй байсан. Гэрт хааяа муудалцах үед тэрлүү чааталсан байдаг.

Та нар маань яах байсан бээ? Би шууд өөрийнхөө фб-с чи боль хүний нөхөр уруу татахаа би чамайг фэйсээр зарлана шүү гэлтэй биш. Нөхөртөө зүгээр байхад хэрүүлийн сэдэв болгож сануулмааргүй байна. Фб-с нь блоклоод дугаарыг нь блоклолоо гэхэд хавь ойроос нь олоол мэдчихнэ. Эцэстээ би буруудах гээд байдаг…

4 Comments

  1. hen says:

    Xuuhen hun eeree exelj nair tavisnaas l erchuud yavalddag. Tiim boloxoor l emegteichuudiig gichii gedeg baih. Ter gichiid uchir baigaa bolohoor ta 2 hereldeed yahavdee. Ter ajild ni bitgii oruul. Ter huuhentei yarisan neheriin nuuziig medsneech heleh hereggui. Zugeer l ter 2-t oir baih tiim bolomj bitgii olgo

  2. шүри says:

    Бүх юмын хадгалж аваад айлган сүрдүүл бүх нзуудруу гь энэ тухай явуулж мэдэгдэнэ гэж зоригтойгоор наад хачин хүүхэнээ айлгааа. Эрх биш эм юм хойно нэр нүүрээ бодоод айж ичих байлгүй дээ . Шууд л өөртөө итгэлтэй зоригтой дайчин харьц

  3. Зочин says:

    Нөхөрөөсөө салсан хүүхэдтэй хүүхнүүд бүр нэг увайгүй айж ичихээ мэдэхгүй чичирч дайрсан юмнууд болцон байдгий. Уул шугамдаа бол бусдын зовлонг ч өөр дээрээ тавьж үзээд ойлгодог болцгоох хэрэгтэй

  4. Даваасүрэн даажаа says:

    Наад хүүхэндээ шууд хэлээд.нэмэргүй ээ. Ернө эмэгтэй хүн нэг шуударвал зогсдгүй. Нөхөртэйгөө хамт явбал.боломжгүй юмуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.