Сайхан хайртай л учирахыг хүсэж байна…

Сайн бна уу юуны өмнө сайтын хамт олонд мэнд хүргье. Олон л хүн янз бүрийн сэдвээр захидал захиа бичиж байхыг харж уншаад зориг орсон гэхүү сэтгэл шулуудаад захиа бичихээр шиидлээ. Миний хувьд Дээд боловсролтой ганц бие залуу. Өөрийн жоохон ч гэсэн амьдралын талаар бичих гэсийн янз бүриин секс энэ тэрийн талаар бичих гэсэнгүй ойлгоно биз ээ.

Шууд гол сэдэвдээ ороё доо. Минии хувьд бусдын л адилаар хүний газар ажил хийж амьдралаа дээшлүүлэх гэж Солонгос улсад олон жил болсоон, тэр үедээ үерхэж байсан бүсгүйгээ орхиод явсан ч өөр лүүгээ татах гэж байдаг мөнгөө Монгол руу гуйвуулж аргаа барсан даа. Архи тамхи хэрэглээд байдаггүй болохоор мөнгө ч сайн хураасан байсан харин найз бүсгүй минь тэр үед худлаа хэлж мөнгө авдаг байсныг би сүүлд мэдсэн юм.

Уг нь хүний газар 2-лаа хамтдаа ажиллаж амьдарвал сахйан л байдаг юм билээ даанч амьдрал минии хүссэнээр болоогүй ээ…

Гай газар доороос гэгчээр би үйлдвэр дээрээ ажиллаж байгаад нуруундаа хүнд гэмтэл аваад миний хувьд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч л болсон яг тэр үед муу ээж минь өөд болоод тун чиг хэцүү байсныг энд хэлэх нь илүүц болуу. Эр хүн чинь уйлдаг юм билээ үнэхээр хэцүү байсаан надад…

Муу ах минь ээжээс минь нэх удалгүй өөд болоод надад хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэж орилмоор үе байсан. Хүн зовлонг даадаг юм билээ. Аав маань ээж ахаас минь хойш 3  жилийн дайтай бурхны оронд явсаан би ирээгүй. Уулзаж чадаагүй юм. Одоо хүртэл харамсдаг. Би баян мөнгөтэй болно гэж боддог үе байсаан одоо бол үгүй ээ эцэг эхээ, хань ижлээ хайрлаж өвчин зовлонгүй эрүүл саруул элэг бүтэн амьдрах шиг амьдрал энэ хорвоо ертөнц дээр байхгүй байх аа.

Энэ бүхний эцэст зовлон намайг улам хатуужуулж намайг хөл дээр минь босгосоон одоо би цоо эрүүл. Энэ захиагараа өөрийгөө өрөвдүүлэх гэсэнгүй сэтгэлд байсан жоохон ч гэсэн зүйлээ гаргаж бичлээ. Дотор минь онгойх шиг л боллоо.

Надад юм бүхэн байгаа ч хүнд хүн л хэрэгтэйг л ойлгож авсаан энэ амьдралаас сайхан хайр байдаг гэдэг тийм сайхан хайртай л учирахыг хүсэж байна. Эцэст нь надаас одоо хүртэл яагаад эхнэр аваагүй юм бэ гэж бүү асуугаарай өөртөө анхаарах цаг байсангүй үнэндээ…

13 Comments

  1. Slayer says:

    Amjilt husey zaluu!

  2. Uka says:

    Chinii zaxiag unshaad bvr uillaa sh de…xvnd xvn l xeregtei baidag yum bna gedeg chini yutai vnen vg we…gantsaardax xichneen xetsvvg bie setgeleeree mederch bgaa boloxoor bvr uruwdchixluu bna…saixan xairtai uchrax yumsan…gej bodox l yimda..

    • Ганцаардал хэцүү says:

      Амьдрал хүнийг хатуужуулж чаддаг юм байна. Би залуу насаа өвчтэй ээж, балчир дүү нараа асарч л өнгөрөөсөн. Охин нь учраас харах нь миний үүрэг гэж бодож ээжийгээ бурхан болтол нь асарсан. Одоо аавыгаа асарч явна. Нас нилээн явсан. Нулимсаа нууж уйлчихаад юу ч болоогүй юм шиг инээж явдаг. Ганцаардлаа хэнд ч хэлмээргүй байдаг.

  3. Yka says:

    Saixan xair uchirnaa..zaluu mini.

  4. Tttt says:

    Сайн бна уу би захидлын эзэн залуу бнаа надтай холбогдож схан танилцах бүсгүй таныг хүлээж байяа минии хаяг
    amjilt_husie2012@yahoo.com

  5. lol says:

    nuhur iloldohgui, hugshirchihsun, adair aashtai shulamnuud ih bii shuu, yaridag yum ni er suv. yariad, goridood yavah yum.

    adair aashnaasaa bolood songogdohgui bgaagaa medku, noiton sormuustai baby unagaj uzeegui bolohoor
    hun gehed hetsuu yumtai taarchivdaa,. ary & tugy!

  6. hm says:

    Chi heden nastai yum be? End email hayagaa bichvel chamaig ayataihan huntei tanilzuulaad zuuchlaad egehuu?

  7. amidral says:

    Xani bolohgui hegiin huuhend belen menge egch baidag ih l teneg baina daa. Er ni eeriin ehner boloogui l bol menge zazah hereggui. Eeriin ehnert ch ter uhaalagaar l egeh heregtei baidgiin. Tegeed ch hani bolj chadahgui iim belen menge hunees saasan huuhnuudiig shuud nulimah heregtei. Xund belen zagasiig bish, tuuniig barih argiig zaaj egeh heregtei baidgiin. Ger buliin hagazliin huvid erthen beed uzuuleh baijdee. Iimerhuu oir tohioldoj bui uheld chi haramsah hereggui. Ixevchlen deed tengeriin taalal, urid udamiin uiliin ur baidag.

  8. Shagdar says:

    sex iin tuhai l bichih yostoishd yu haduuraad yavchivaa bi ch bas koread bsan zovson geed bichih uu ai.

  9. Зочин says:

    Хүн өөрөө ямар байна тийм л хүнийг өөртөө татдаг. Чи сайн залуу бол адилхан сайн бүсгүй нэг л өдөр учирна даа учирна

  10. Hi says:

    Za amdral aguush Dee, zohisoltguil yvaad Bai, teglee geed suugaad bailtai bish. Amdral unheer baylagaa, och tochnoon hair, durlal bugd garaal irne. Jokon zolbootoi, setgelee changalaad , uragshaa har amdarval zugeer shuu, han boloh Hun udahgui garna Doo,,,

  11. oyun says:

    Gunugtai shuu zaluu nasaa hariin orond barah Adilhan l zovlontoin bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.