“Хүн хүссэн хэмжээгээрээ л аз жаргалтай байдаг” Авраам Линкольн
Хэн ч тохиолдлоор аз жаргалтай болдоггүй. Амьдралын зарчим, хэв маягаас шалтгаалах нь олонтаа. “Аз жаргалтай байхыг та хэр их хүсч байна, төдий чинээ аз жаргалтай байдаг” гэж Авраам Линкольн хэлжээ. Энд гарах 8 зуршлыг хэрэгжүүлж, дадвал та амьдралын бэрхшээлийг даван туулж, аз жаргалтай байж чадна.
Таны талаар хүмүүс юу гэж боддог талаар санаа бүү зов
Аз жаргалтай хүмүүс сөрөг энергитэй хүмүүсийг давраадаггүй, өөрөөр хэлбэл тоодоггүй. Тэднийг юу ч ярьж байсан сонсдоггүй.
Бүх юмыг эерэгээр хар
Хорвоогийн бүх юм хоёр талтай. Ямар ч муу зүйлд сайн тал заавал бий. Үнэхээр сайн зүйл үгүй бол аз жаргалтай хүмүүс өөрсдөө зохион боддог. Ингэлээ гээд огт харамсдаггүй. Хэрэв сайн сайхан байсан бол баяр баясгалантай, муу зүйл тохиолдсон бол сайхан туршлага болжээ гэж бод.
Үргэлж нөхөрсөг бай
Аз жаргалтай хүмүүст та ямар хувцас өмссөн, хаанаас ирсэн огт хамаа байхгүй. Тэд таныг шинэ танил, хамтдаа хөгжилдөн, нөхөрлөж болох хүн гэж л харна. Тэд хүмүүст баярласнаа хэлэх цаг зав заавал гаргадаг.
Эерэг байж, инээмсэглэж яваарай
“Бид аз жаргалтай болохоороо инээдэггүй, инээж байгаа болохоороо аз жаргалтай байдаг” Уильям Жеймс
Инээмсэглэл, инээд бол аз жаргалтай хүмүүсийн хамгийн гол шинж. Эргэн тойрны хүмүүс, хамт олон бидний сэтгэл санаа, үзэл бодолд нөлөөлдөг. Өөдрөг сайхан хүмүүстэй хамт байх тусам амьдрал өнгөтэй байдаг.
Энэ дэлхийд өв тэгш зүйл гэж үгүй
Мэдээж хамаг юм эмх замбараатай байх сайхан. Гэхдээ бүх юманд хэмжээ гэж бий. Ямар нэг зүйлийг 100 хувь сайн хийж чадсангүй гээд өөрийгөө буруутгаад байх шаардлага үгүй. Харин хийсэн бүтээснээрээ бахархаж, баярлаж байх хэрэгтэй. Төлөвлөсөн ёсоор ажил явахгүй байсан ч бүү бухимд.
Одоогоороо амьдар
Аз жаргалтай хүмүүс юм хүлээдэггүй. Шинэ машин, байр, утас авах гэж хүлээгээд, Баасан гарагийн орой, Ням гарагийн өглөө хурдан болоосой гэж боддоггүй. Өвөл болоосой, намар ирээсэй гэж гунигладаггүй. Юм хүлээнэ гэдэг та “Амьдарч байгаа биш тээш хадаглах газарт амьдралаа хүлээж байгаа” хэрэг юм.
Сайн үйл бүтээх
Аз жаргалтай болох шилдэг арга бол сайн үйл бүтээх. Сайн үйл гэхээр заавал хүний амь насыг авраад гал түймэр унтраах биш. Зүгээр л хэн нэгэнд инээмсэглээд, нэг нэгэндээ туслахад л болно.
Сур, сур, бас дахин сур
Аз жаргалтай хүмүүс сониуч байдаг тул шинэ ертөнц, шинэ зүйлийн талаар мэдэхийг үргэлж хүсдэг. Бидний мэдэхгүй зүйл энэ хорвоод маш олон. Амьдралд сонирхолтой, идэвхтэй байх нь танд эрч хүч хайрлаж, бодол санааг чинь хөгжүүлдэг.
“Аз жаргал гэдэг тухайн хүний зан төрх юм. Нэг хэсэг хүмүүс аз жаргал ирэхийг хүлээж байдаг бол нөгөө хэсэг нь үргэлж хайна. Харин зарим нь хаа ч явсан аз жаргалтай байдаг” Эльчин Сафарли
Ингээд үзэхээр Аз жаргалтай байх эсэх нь танаас өөрөөс шалтгаалах нь. Жижигхэн зүйлээс ч таашаал мэдэрч байвал аз жаргал өөрөө хүрээд ирнэ. Гадаа саравчинд мөхөөлдөс идэх, муур илэх, солонго харах гээд ийм л зүйлээс аз жаргал эхэлдэг юм шүү.
1 Comment
Mongol shig novshiin khumuustei novshiin ulsad iim baikh bolomjguiee