Хойд аав дахиад зодох болвуу?

Би одоо 17-той. Хэд хоногийн дараа нэг нас нэмэх гэж байгаа. Хойд эцэгтэй л дээ. Гэхдээ аав маань намайг байнга загнахаас биш гар хүрж байгаагүй ээ. Манайх түрээсийн байранд амьдардаг юм. Би найз залуутай. Үерхээд 2 жил болох гэж байна. Нэг өдөр манай хүн надад хэрэгтэй бичиг цаасыг маань бариад өглөө эрт хүрж ирсэн юмаа. Тэгээд хамт гарах гэж байтал аав маань ирсэн. Намайг найз залуутай гэж хэлэхээр уурлаад таарвал тэр гөлгийг чинь ална шүү гээд байдаг болохоор би сандарсандаа цонхоор гарчих гэж хэлээд гаргатал аав нөгөө цонхоор харчихсан байсан хаалга өшиглөөд л ороод ирсэн.

Намайг алгадчихаад араас нь цонхоор буугаад манай найз залууг зодсон одоо би энийг чинь ална гээд л орилоод. Буцаж гэрт оруулж ирээд бид 2ыг загнасан. Эхлээд боловсрол хүүхдүүдээ гээд л уур нь гараад эвтэйхэн яриад цай уучихаад гар гэж хэлж байсан. Тэрнээс хойш намайг ахиад уулзаад үзээрэй би алчихаад шоронд орно шүү гээд л.

Харин сүүлийн үед аав маань надтай их гоё харьцаад л сайхан ааштай л байгаад байгаа өмнө нь утас дуугархаар хэн юм гээд л утсаар ярьж байхад би чамайг ална шүү гээд орилдог одоо тоохгүй л байгаа. Ээж маань намайг ядаж албан ёсоор танилцуулчихаад гэр орондоо авчирахгүй гээд л загнаж байсан. Удахгүй миний төрсөн өдөр болох гэж байгаа юм тэр өдрөө найз залуугаа аав ээж 2-тойгоо албан ёсоор танилцуулъя гэж бодоод байгаа.

Хэрэв тэгвэл ахиад зодох болвуу уурлах болвуу гэсэн бодол толгойноос гардаггүй ээ. Ядаж танилцуулчихаад айх айдасгүй уулздаг болмоор байна. Харин энэ тухайгаа яаж эцэг эхдээ хэлэх вэ гэж бодоод л байна. Хэлвэл үгүй юу яриад байгаа юм гэх юм болвуу. Гэхдээ би гайхаад байдаг юм. Би ямар бусад охид шиг одоо хүүхэдтэй болоод гэрийн дээд сахих гэж байгаа биш дээ. Та нар минь юу гэж бодож байна надад зөвлөөч гуйя. Сөрөг коммент битгий бичээрэй. Дэндүү нуршсан бол уучлаарай…

15 Comments

  1. Zz says:

    Hamgin gol n hoid aav chin yum bn shde bolgoomjtoi l bhgui bol hetsu shu emegte huhed tanai aaviin dotroo yu sanaarhaj yu bodoj yvaag burhan l medeh bh

  2. Цой says:

    Ахын дүү аавын чинь авир буруу ч санааг нь зөвөөр ойлгоорой. Дараа нь инээж ханиахыг бодоход бас яадгаа алдчихсан хүн биш бололтой. Гол нь миний дүү 17 нас дэндүү жоохон нас, олон юм яриад яахав яаж ч байсан их сургуулиа төгсөтлөө битгий жирэмслээрэй дээ. Хамгаалалтаа сайн хэрэглэрэй.

  3. Эр хүн says:

    Аавын зөв гэд бгаа хүмүүс хэт хуучинсаг үзэлтэй хөлдүү гарууд. Удаан үерхэж байгаа хүүхдүүд аав ээжтэйгээ таилцуулаад гэр орондоо амар тайван уулзаж учраад явбал аюул багатай. Хүүхэд залуучуудад чөлөөт цагаа аятайхан өнгөрөөх газар цөөхөн. Энд тэнүүгээр тэнээд баар, буудалд мөнгөө үрээд явснаас гэртээ сууж бсан дээр баймаар юм. Хүүхдээ зөв хүмүүжүүлж бгаа нэрээр цааш н түлхээд бгаагаа ойлгомлор юм.

  4. ATC says:

    Aawiin chn zow bn shdee yuin buruu bnaa yuin ch boloogui bj nz zaluu ntr gj sagsalzah hereggu ter bandias salsan deereee hicheel nomoo bodood

  5. hujaa tugaa says:

    ih surguulia tugstluu uyerheh tuhai yarih demii l dee yur ni 30 hureed huntei suuj huuhed garganaa l gej bodoh heregtei yun naiz zaluu ve

  6. jg says:

    Хүүхэд гаргах болоогүй гэж үзэж байгаа нь сайн бна. Одоодоо хэрэггүй. Хурдан сурах эсвэл ажил хийгээд бие даагаад гар гэртээ амьдрах хэрэггүй, одоодоо найз залуугаач танилцуулах хэрэггүй. Магадгүй чи хэдэнч хүнтэй үерхэж болно ирээдүйд тэр бүгдиийг гэрийнхэнтэйгээ танилцуулахуу, зүгээр л эхлээд бие дааж гарахаа л бод

  7. Man says:

    17 nastai, naiz zaluutai, uerheed 2 jil bolj bna geheer 15-daa naiz zaluutai bolson bh uu kkk. Odoonii ohid bogs boornii asuudal l chuhal yumaa daa gol ni bogs kkk

  8. shar semjilsen huur ve says:

    naad hoid etseg chin chamd sanaarhaj yvdag ym bn minii duu surguuulia tugsuud erthen tusdaa gar hun evgui bolson tsag shuu naad novshoosoo hold chinii ongoniiig uzchih geed naad zaluutai chin bulaatsaldaad bn

    • Даваасүрэн даажаа says:

      Шар сэмжилсэндээ ч бишээ. Төрсөн эцэг нь байсан ч 15тайдаа найз залуутай болж, эр эмийн ажилд эрт ороод явсан бол адилхан зодох л бсан.
      Харин ч сайн аав юм. Гэдсээ чирээд ирэх вий гэж болгоомжилж байгаа. Ямар над шиг 14тэйдөө хүсээгүй ч хүчинд автаж бсан биш.

  9. Их л эрт найз залуутай болжээ чи. Хойд эцгийн чинь санаа нь зөв боловч арай буруу харьцаа үүсгэжээ. 17 нас гэдэг чинь сурагчын ширээнээс салаагүй үе биздээ. Нялхаараа байж найз залуу гэчжээ. Чамаас болж гэр бүл чинь эвгүй байдалд орж мөн хавь ойрын хөршүүд чинь шивэр авир гээл шуугиж байгаа даа.

  10. Ooo says:

    Yag ene tohioldold hoid etseg chini novsh bna, Lolita yum uu haashaa yum. Amidraldaa aldahaas ailguigeer naad aimshgiin gazraasaa zail. Zuv ger bul bol huuhduudiin uyerhliig demjeed naiz bandiig chini hundelne. Zuv uyerhel saihan ireedui avchirdag. 45 tai hun bichij bna. Naad hoid etseg, novshiin ehee hayaad zugeer. Duu naraa hojim chadal tenheetei bolchihood harj Uzbek biz . Bi endees gaj don l haragdaad bna

    • Цой says:

      Чи пизда минь 45 хүрсэн юм бол ухаан сууж олигтойхон юм зөвлөөч. 17-той санхүүгийн хараат хүүхэд гараад хаа хүрэхийн. Амьдрах мөнгөө олохын тулд ажил хийж хичээл сурлага нь хойшилно, улмаар хаягдах ч боломжтой. Буруу явбал биеэ үнэлэхээс авахуулаад хамгаалах хүнгүй охидыг муусайн новшнууд яаж элэг барьдаг билээ. Ямар нийгэмд ямар зөвлөгөө өгөөд байгаа булдруу вэ чи. Хэр удаан хойд аавтайгаа байсныг хэн ч мэдэхгүй. Тэнэг ч гэсэн өөрийнхөөрөө л санаа тавьж амьдралд эрт хөл алдуулахгүй гэсэн л арга хэрэглэж. Тэгээд ч ойр орчин хүмүүс нь бүгд иймэрхүү бол охин ч яваандаа ийм болно. Чи битгий өөр хүрээллийн сансарын зүйл яриад бай.

  11. Hi says:

    Aaviin tumen zov, chi teneguu, chamd hiih bodoh sanah ymuu alguu. 17 huuhed iim ym yrj, helj chadaj bh ymas. Yaandaa, chi ene bdlaaraa ih ym uzehnee. Huurhii hoid aavch gesen chamd ih sainiig hussen bnaa,

  12. Ksjsn says:

    Hurgenee her sain zodoonch gedgii n shalgadiimuu haashaain

  13. Mogi says:

    haha negd ene site zahia huulsan gejiin 2 t chi het balchir bn yun aav eejdee boy taniltsuulah 17 toi kk. aaviin chin tumen zov. bi yag ingeh bsan muu bandiig alna chamaig ch bas nevshirtel zodno. oyutan togsoh kursdee boy olj ireed taniltsuul. ter boltol shaalgadag boovoo soliol yavaad bai za taniltsuulahguigeer. dashramd helhed hoid aav chin sain hun bn chamaig l gej bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.