Үнэнч байхын үнэ цэнэ

89870159

Сайн байцгаана уу? Юуны өмнө миний захидлыг уншиж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Би одоо 21 настай. Яахав дажгүй л залуу. Найз охинтой. Түүнтэйгээ 3 жил үерхэж байна. Би түүндээ маш их хайртай. Тэр маань ч гэсэн надад хайртай. Гэхдээ би түүнийгээ хуурчихлаа. Гэхдээ өөр хүнтэй унтаж хэвтээгүй л дээ. Сэтгэлээрээ хуурчихлаа.

Би сарынн өмнөөс ч билүү дээ нэг охинтой чатаар танилцаад яахав зүгээр нэг байдаг л мессенжерний найзууд байлаа. Тэгсэн 7. 8 хоногийн өмнө билүү дээ тэрэнтэй мессенжерт таараад нилээд ярьж чатласан. Тэр найз залуугаа сайн хүн гэж боддог тэгэхдээ тэр нэг л хэвийн уйтгартай байдаг болсоноо надад ярьсан. Тэгээд удалгүй тэр охин миний тухай сонирхож эхэлсэн. Нас, өндөр, царай зүс гээд… Би ч бас тэрнийг сонирхож тэрний тухай илүү ихийг мэдэхийг хүссэн. Тэгээд хэсэг нэг нэгнийхээ тухай асууж сонирхож хайр сэтгэл энээ тэрээ ярьж ярилцаж байгаад бид 2 бие биенийхээ нууц амраг болвол ямар байх талаар ярилцсан. Надад сонирхолтой юм шиг санагдаж байсан ч найз охин минь нүдэнд харагдаад хэцүү сэтгэлд сэвтэй санагдаж байсан. Тэгсэн ч нөгөө охин бид 2 нэг нэгэнтэйгээ холбоотой байж амрагийн харьцаатай байхаар тохиролцлоо. Мессенжерээр шүү дээ. Тэгээд яахав орой болгон мессенжерт уулзаад хааяа мессеж бичээд утсаар ярьж секс, нууц амраг, бас өөрсдийнхөө тухай ярилцаж зургаа солилцдог болсон. Би буруу зүйл хийж байнаа гэдгээ мэдсээр байж л тэр охинтой харьцаад л байсан /мессенжерээр/.

Найз охинтойгоо уулзахаар түүнийгээ өрөвдөөд би тэрнийхээ өмнө дааж давшгүй их буруутай юм шиг санагдаж байсан. Ер нь л сэтгэлд сэвтэй их хэцүү байсан л даа. Энэ хэцүү байдлаас ч болоод тэр үү найз охин минь намайг чи их хөндий байна гэж уурлаад би гэж тэнэг өөрийгөө анзаарахгүй үгүй би зүгээр байна гээд тэгээд л маргаан хэрүүл үүсдэг болсон. Би тэр охинтой уулзаагүй зөвхөн мессенжерээр л харьцдаг байсан. Яагаад ч юм нууц амраг гэхээр сонирхолтой сайхан байна байх гэж л төсөөлсөн. Тэгээд би нэг шөнө бүх юмыг бодож тунгаагаад тийм биш юм байнаа гэдгийг ойлгосон. Маргааш нь би мессенжерт ороод нөгөө охиндоо 2уулаа энэ харьцаагаа ингээд дуусгая, надад хэцүү байна гэдгээ бичээд явуулчихсан. Ингээд би цаашид найз охиноо хуураад байхыг хүсээгүй болохоор өөр охинтой холбогдсон энэ харьцаагаа дуусгасан. Яг тухайн үед нөгөө охин мессенжерт байгаагүй л дээ. Аан тийм. Та нар намайг тэр охинтой удаан холбоотой байсан гэж бодож байна уу? Бид 2 өнөөдрөөс 6 байна уу 7 хоногийн өмнө л амрагийн харьцаатай байхаар тохиролцсон. Энэ хугацаанд ганц ч уулзаагүй байсан. Тэгээд би өнөөдөр түүнтэй үүсгэсэн энэ харьцаагаа гүнзгийрээгүй байгаа дээр нь дуусгаж байна. за тэгээд эцэст нь хэлэхэд эрэгтэй эмэгтэй хөгшин залуу хэн ч бай үнэхээр хайртай хүнээс чинь илүү гарах хүн хаана ч байдаггүй юм байна. Үнэхээр чи тэр хүндээ хайртай л бол… Хажуудаа байгаа тэр хөөрхөн охин сайхан залууг харалгүй илүү харсанаараа бид юу ч хожихгүй юм байна гэдгийг л хэлье. Найз охин маань найз залуу маань уйтгартай байна, өөр хүн… гэж хэлдэг ч эцсийн эцэст бид өөрсдөө л энэ уйтгартай хөндий хүйтэн таагүй байдлыг хүний хүн рүү илүү харсанаараа л үүсгэдэг юм байна гэдгийг би энэ 7 хоногт маш сайн ухаарлаа. Чи өөр хүний тухай бодлыг дотроо тээх юм бол хайртай хүнд чинь энэ байдал хүссэн хүсээгүй таагүй байдлаар мэдэгддэг юм байна лээ. Ганц л амьдрах юм чинь яадийн гэж ярьдаг ч энэ бол дэндүү амиа бодсон арчаагүй бодол юм шиг санагддаг. мэдээж миний санаа бодол хүн бүрийнхтэй нийлэх албагүй. Энэ бол миний л бодол. Янз бүрийн юм болоогүй дээрээ өөрийгөө татаж авсандаа баярлаж байгаа ч ингэж хуурсаныхаа бас ингэж сайн зүйлд ухаарсаныхаа хариуг нэг өдөр авах байхаа. За ингээд хүн бүр нийтлэлээс минь үнэнч байхын үнэ цэнийг өөр өөрсдийхөөрөө олж харна биз дээ. Баярлалаа. /Comment унших гэж биш та бүхэндээ зөвлөх гэж бичив/

cekc.mn дээр ирсэн захидал

16 Comments

  1. lol says:

    haha uur ohin hardaggu genuu hartsan bj tenegiin ugaan hojuu gedeg bhaa
    ккккк

  2. itgeerei says:

    haha uur ohin hardaggu genuu hartsan bj tenegiin ugaan hojuu gedeg bhaa

  3. zochin says:

    эр хүн ч бол доо чи,хүний охиныг эхнэрээ болгоо ч үгүй байж нууц амраг эд нар ч гэх шиг.

  4. xaxa says:

    xэxэ xоорxоон юм бичиж бас зондоо инээлээ. маш ухаарсан хуний захидал бна xаxа

  5. minava says:

    ёоо миний найз залуу надад ийм л хайртай байгаасай билээ.унэндээ эхлээд удаагуй болохоор жаахан айгаад л байгаа.тэрнийг намайг хуурах болуу гээл,энэ бух жаргал хэзээ дуусах бол гэхээс унэндээ би ухтлээ айж байна.хөдөө явчихсан тэгээд 2хоног холбоогуй байхад тэрэнд ямар их дассанаа мэдэрч байх шиг байна,санаад яг галзуурахнээ

  6. suma says:

    хэхэ жоохон хүүхдүүд хөөрхөн юмаа нээх их нууц амрагтай болчихсон хүн харамсаж үхаараад л хэхэ. Айл гэр болж тоголдог шиг л юм болж дээ.

  7. Someone says:

    Hey man! That’s what I’m talking bout hommie! Hope all guys would be like u! Not only the GUYS!

  8. jeki says:

    яах тэгж байгаад биэрээ хыырдаг болно санаа зоволтгуй

  9. baldag says:

    хөөрхөн бичжээ болооштээ

  10. Orkhon says:

    хошин юм яридаг бацаан байна

  11. wow says:

    мдээж ш дээ хажууда бга аз жаргалийг л мэдрэх хэрэгтэй алдсанийха дара ухаарснаас л энэ н дээр шдээ тийм биз дээ

  12. baldan says:

    би бол чиний хажууд бүүр болохоо байцан амьтан юм байна л даа. тээ. энхийн цагаан тагтаа минь. хэхэ.

  13. zaluu says:

    ха ха за за дүүгийн зөвөлгөөг хүлээж авлаа.

  14. basn says:

    yum uzeegui huuhdeeree bn da huuhed iimdeeree huurhun shu ene udaad yahav daraachin udaaga iim bgarai chadah u medeej chadna gej bodjiigoldo chadah bha neere chadaj magadgui yum shu chadahgui bol yanaa chadsaan geed yavj bh blguide eede chadahgui yum bish bizde za araich de

    amjilt

  15. Aruinaa says:

    чамаар бахархаж бн Монголийн маани залуус бугд ийм ухаантай бгаасай. Угаасаа бодол санаагг боовондоо захируулах биш оюн ухаандаа захируулж явдаг хумуус л аз жаргалтай унэ тсэнэтэй хун шиг амидардаг юм даа. чи залуу хун болохоор сонуйч зандаа хутлугдууд иймэрхүү зуйл хийсэн ч оюн ухаан чини чамайг захирч чаддаг юм бна. та 2 т аз жаргал хусиэ

  16. chibaa says:

    zov l um yarij bna.dandaa iim baigaarai daa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.