273 сая доллар хожсон эрийн экс эхнэр нөхөртэйгөө эргэж суухгүй

Салсан нөхөр нь сугалаагаар 273 сая доллар хожсон ч эхнэр нь түүнтэй эргэж нийлэх бодолгүй байгаа гэнэ. Эйлин Мюррэй гэх энэ бүсгүй өнгөрөгч 10 дугаар сард 15 жил хамт амьдарсан нөхөр Майк Вейрскигээсээ салсан аж. Тэрээр “Нөхөр маань гэнэт ийм их мөнгөтэй боллоо гээд надад буцаад сайн болохгүй” хэмээжээ.

Мюррэй нөхөртэйгөө хамт амьдардаг байхдаа мөнгө төгрөгний бүх асуудлыг зохицуулдаг байсан бөгөөд нөхөр нь ажилгүй байсан аж. Гэхдээ одоо нөхөр нь сугалаанаас их хэмжээний мөнгө хожсон, гэхдээ Мюррэй бүсгүй нөхөртэйгөө буцаж нийлэх санаа бодолгүй байгаа аж.

“Би юу ч хийхгүй ээ. Надад ухамсар гэж бас бий шүү. Надад байгаа бүхэн минь миний ажил. Би юуны төлөө ажиллаж буйгаа мэднэ. Энэ талаар бодоод үз л дээ. Би хичнээн жил ажилласан билээ? Би хичнээн жил тэрнийг тэжээлээ? Салсныхаа төлөө би түүнд маш их мөнгө төлөх хэрэгтэй болсон. Үүнээс илүү ёс суртахуунтай өөр юу байх билээ. Тэр намайг мөнгөнд нь гараа дүрэх гэж оролдоно гэж бодож байгаа байх. Гэхдээ би тэгэхгүй ээ. Би зөвхөн түүнд сайн сайхныг хүсэж, сайн хүмүүс түүнийг хүрээлээсэй гэж бодох болно. Тэр мөнгөө зөв зүйлд зарцуулна байх аа гэж найдаж байна” хэмээн Мюррэй бүсгүй ярьжээ.

Азтай эр Вейрски ч сугалаанд хожсоных нь дараа эхнэр нь огт залгаагүй гэдгийг хэлсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

3 Comments

  1. man says:

    Одоо тэгээд их мөнгөтэй болсон юм чинь хүүхнүүдийг ёстой шилж сонгож байгаад унтана шүү дээ. Мөнгөний хойноос нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шуламтай л таарчихгүй бол

  2. A says:

    Ooriigoo hundeldeg ooriinhoo une tseniig meddeg jinhene emegtei bna daa.

  3. Lelz says:

    Aztai geheesee iluu azgui er yum iim saihan busguig aldaj baidag. Hun chanartai uuriiguu hundeldeg iim emegtei odoo ch hovor shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.