Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү айдастай байдаг

3052924_785dd7e9

Эрэгтэйчүүд үхлээс айдаг
Төрсөн болгон нь үхдэг нь хорвоогийн жам. Үхэл гэдэг нь эрт, орой хэзээ нэгэн цагт хэнд ч тохиолдож болно. Хамгийн гол нь энэ тухай бодож, шаналах хэрэггүй юм. Харин зуурдын үхлээс сэрэмжлүүлэхийн тулд элдэв хорт зуршлаас салах хэрэгтэй. Эрчүүд амьдрал дээр хамгийн их шантрамтгай байдаг учраас архи, тамхинд орох нь амархан. Энэ нь хүний биед ямар их хортойг мэддэг ч амьдралын жижигхэн бүтэлгүй асуудлаас болж, зуурдын үхэл болох хорт бодисыг сонгодог. Үнэхээрийн урт насалж, насан туршдаа сайхан амьдрахыг хүсч байвал ямар ч төрлийн хорт бодисыг бүү сонгоорой гэж зөвлөх байна.

Хүн бүр өтлөхөөс айдаг Ялангуяа залуу зандан, эрч хүчтэй явах үедээ гоё сайхан царай зүстэй, баяр хүч ихтэй, захиран тушаах эрх мэдэлтэй, баян чинээлэг явсан хүмүүс хөгширч өтлөхөөс маш их айдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Энэ айдас нь сэтгэл зүйн хувьд маш аюултай үр дагавар агуулдаг. Иймд оюун санаагаараа залуу байхын төлөө тэмцэх хэрэгтэй. Өтлөх гэдэг нь биологийн хөгшрөлт юм. Энэ үйл явцыг удаашруулна уу гэхээс зогсоож чадахгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.

Хайрлах нь бас нэг айдсын хэлбэр
Хэн нэгэнд хэтэрхий шунан дурлаж, хэт хайрласны улмаас энэ айдас бий болдог. Эцэг эх нь үр хүүхдээ хэт хайрлах нь ч эцэс сүүлдээ тэднийг аминдаа арчаагүй, бие даах чадваргүй нэгэн болгон хувиргадаг. Үүнийг хайрын айдас гэдэг. Мөн хайр сэтгэлийн хардалт хэмээх айдас ч бий. Утга учиргүй хайр нь айдас төрүүлэх төдийгүй хүнийг сэтгэцийн эмгэгтэй болгодог муу талтай. Тиймээс янз бүрийн айдсын талаар мэдлэгтэй байж, түүнийг өөрөөсөө зайлуулах алхмыг хийж байх хэрэгтэй. Мөн шүүмжлэлээс айж, зугтаадаг хүмүүс бий. Шүүмжлэлийг сонсохыг ч хүсдэггүй хүн байдаг. Гэхдээ бодитой шүүмжлэл амьдралд тань тустай гэдгийг мартаж болохгүй. Өөртөө дүгнэлт хийж сурах хэрэгтэй. Аливаа нэг шүүмжлэлд хэт эмзэг хандахаас болгоомжлоорой.

Сэтгэл зүйчид эр хүн дараах зургаан айдастай гэж үздэг
-Хайртыгаа алдахаас айх айдас. Ийм айдсаас салахын тулд хайртай хүнээ цаг үргэлж хардаж шүүмжлэх хэрэггүй. Харин хайраа аль болох ойр ойрхон илэрхийлж байх хэрэгтэй.

-Ядуурахаас айдаг эрчүүд их байдаг. Энэ нь таныг санаачлагатай, эрч хүчтэй амьдрахад саад болно. Өөртөө итгэснээр л үүнээс салж болно. Өөрөөр хэлбэл ирээдүйдээ итгэлтэй байж, өөдрөг үзлээр амьдрах хэрэгтэй.

-Өвдөж зовохоос эрэгтэйчүүд маань эмэгтэй хүнийг бодоход илүү их айдаг. Үүнээс ангижрахын тулд түргэн эдгэх багахан зовиурыг мартах хэрэгтэй.

-Шүүмжлэхээс айх айдас. Бусдын шүүмжлэл зүрх зоригийг мохоож, бүтээн байгуулах чадварыг унтраадаг. Гэхдээ ганцхан намайг л шүүмжиллээ гэсэн байр сууринаас хандалгүй энэ саадыг даван туулах хэрэгтэй.

-Хөгшрөлтөөс эрчүүд их айдаг. Тэдний хувьд өвчтэй, арчаагүй нэгэн хүнээр асруулахад хүрнэ гэж айдаг. Үүнээс салахын тулд ухаан санаа, бие махбодио үргэлж идэвхтэй байлгах хэрэгтэй. Нас ахих тусам хүн амьдралыг илүү ойлгож, ухаалаг болдгийг санаарай.

-Эрэгтэйчүүдийг эмэгтэй хүнтэй харьцуулахад үхлээс их айдаг эмзэг байдаг. Үхлийн тухай бодохын тулд үргэлж ажилтай байх хэрэгтэй. Ирээдүйнхээ төлөвлөгөөг байнга боловсруулж, завгүй яваа хүнд бодох зав гарахгүй.

/Монголчуудын амьдрал/

4 Comments

  1. bi bol bi says:

    ene Ug ni ch gedeg nohor bichij bgaa yumniihaa utgiig sain uhaaraagui boltoimaa. Chi eejteigee,egchteigee,ohin duuteeigee,ohin urteigee bas ihenhdee untdiimu,haha..gomdooh vii gej aij bas bolno shd. teneg yum bodoj bichitsgeeh yumaa.

  2. Mr.Erelash says:

    xаxа тийм шдэээ !!!!!!!!!!!

  3. Уг нь ч says:

    Арчаагүй эрчүүд гэж гарчигаа засмаар юм аа. Би лав хүүхнүүдээс айдаггүй. Тэдэнтэй ихэнхдээ унтдаг

  4. baldag says:

    болох юм болно штээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.