Өлөн царайлсан юм үзэж нүд тайлаагүй жоохон охидууд болиосой…

Tel Aviv, Israel. Eastern European prostitutes in an Israeli brothel.

Манай эрчүүд яачихсан юм бээ нийгэм нь ийм болчихсон юмуу? Энэ тэндгүй л ууж идсэн, хүүхэн шуухантай холбогдсон хүмүүс байх юм. Эрчүүд минь үнэнч шударга, хүн чанар, сайхан сэтгэл хаачсан юм бэ? Найзын маань нөхөр нь төрийн албанд ажилладаг гайгүй сайн хүн шиг харагддаг, бүгд л тэгж боддог, эхнэр нь ч гэсэн өөрийгөө сайн хүнтэй суусан гээд баяртай, маш аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Тэд гэр бүл болоод 10 гаран жил болж байна. 2 охинтой, эхнэр нь гэр бүлдээ бүх зүйлээ зориулдаг, ажлаа хийнэ өдөр бүр гэртээ ирээд бараг шөнө хүртэл гэрийн ажил бүх зүйлээ хийж амжуулна.

Нөхөр нь улсын ажил хийдэг гээд ажил ихтэй, эхнэр нь ажлын садаа гээд fb-ч ордоггүй бас хараа муутай болохоор утсаа сайн хардаггүй гээд утас оролддоггүй. Тэгсэн саяхан том охин нь аавынхаа утсаар оролдож байгаад аавынхаа чатыг олоод харчиж тэгээд ээждээ үзүүлсэн байна. Нөгөө итгэж хүндэлж явдаг, амьдралынх нь утга учир болсон эр нөхөр нь 3-н 3-н хүүхэнтэй явдаг байсан байна. Нэг хүүхэн нь өөрийн үеийнх, нөгөө 2 нь бүр жоохон охидууд байна гэнэ. Эхнэр нь бүгдийг нь олж мэдчихээд золтой л зүрх нь хаагдчихаагүй гэсэн. Нөхөр нь барагтай л бол оройтдоггүй, хааяа гадагшаа ажлаар явдаг, тэр нөхөр ажлын цагаар л амжуулдаг байсан юм байна. Манай зарим хүүхнүүд костюм өмсөж, зангиа зүүсэн л бол том ажил хийдэг, баян гэж бодож тийм эрчүүдэд нүүр өгдөгөө болимоор юм.

Өлөн царайлсан юм үзэж нүд тайлаагүй жоохон охидууд болиосой. Тэр нөхөр гаднаа тэгж харагддаг ч амьдрал дээрээ айлын ганц эрх хүүхэд, амьдралаа аваад явах чадвар муу, цалин багатай, одоо хүртэл аав ээж бараг эхнэрээрээ тэжээлгэдэг арчаагүй амьтан гэнэ шүү. Тэр өмсөж зүүгээд байгаа сайхан костюм, цамц, өмдийг нь эхнэр нь нөхрөө хүнд муухай харагдуулахгүй гээд өдөр бүр ядартлаа угааж цэвэрлэж, индүүдэж өгдөг юм. Тэр сайхан эхнэрийн тэр сайхан сэтгэлийг яаж байгаа юм бэ? Одоо энэ айлын амьдрал яана? Эрчүүд,эмэгтэйчүүд минь өөрийн болон бусдынхаа амьдралыг хайрлаачээ гэж хэлмээр байна…

10 Comments

  1. tank man says:

    zugeer l er hun shig er hun baihgu bolood bna tseregt yvtsgaa uhne hatna zoddog tsohidog geed zugtaad ch baih shig er hun shig nunjigtei hii gesniin hiigeed tsohihod n urdaas n gurelzeed baij baigaa eriig yaaj ch chaddaguin ymrch eriin shinjgui 40garchaad batsaan shinjtei ymnuud haa saigu boljee

  2. Ok says:

    Нийгэм маань дээрх дээдсээсээ эхлээд л доорх борчуудаа хүртэл ёс суртахуун, ухамсрын ялзралд орчоод байна.

  3. Зочин says:

    Ийм дүр зураг дэндүү их болоод байна. Мэдээж хүний нийгэмд байдаг л асуудал мэт боловч Монгол улсад дэндүү их хавтгайрсан үзэгдэл болоод байна. Үр дагавар нь наад тал нь гэр бүл хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөөр илэрч байна. Цаад тал нь эдгээр хүүхдүүд ирээдүйд нийгмийг ямраар бүтээх бол гэдэг асуудал.

  4. H says:

    Ёстой үнэн зүйл бичиж дээ энэ хүн… Юутай үнэн бээ.

  5. Дамбаев says:

    Арчаагүй годил байна даа. Охин хүүхэд эмзэг байдаг тэр эхнэр энэ тэрийг нь авч үзэхээ больё. Эхийгээ их мэдрэмтгий болдог эх нь уйлж унжих сэтгэлээр унах сэтгэл санааны тогтворгүй орилж чарлах юу эс болох билээ түүнийг нь охин хүүхэд онцгой гүн шокоор хүлээж авдаг. Да ялангуяа өсвөр насны охин сэтгэл зүйн гэмтдэг эцгийгээ үзэн ядах цаашдаа эр хүнд итгэх итгэл бүр мөсөн унтрах өөртөө итгэлгүй болох,бүх сайн сайхан зүйл нь ард нь дурсамж болон үүрд үлдсэнээр төсөөлдөг. Хичээлдээ муудах,найз нөхөдөөсөө зайгаа барих дуугаа хураах амьдралын өнгө утгыг таньж ядан буй бяцхан оюун нь нөхөж барашгүй согог суулгаж буй нь тэр. Мөнгөний ба сэксийн хэт шунал ямар ч хүнийг сүйрэл рүү унгадаг. 2 цэцэг цэвэрүү шиг охид л хэцүү байна. Хүнд гар яахав дээ амьдралаасаа хойшоо нэлээн хэд алхам хойшилсон тэр хүртэх ёстойгоо хүртэж л таарна.

  6. Хүү says:

    Төрийн албаныхан хийх ажилгүй болохоороо тэгдэг бхоо, их нийтлэг дүр шүү.

  7. Mogi says:

    hend ch hereggui yum bichihii. ene bdal ali ch ulsad hamgiin ondor hogjiltei gazar ch bdiimshd hezee ch arilahgui geed bod doo. er em humuusiin amidrald zaaval irdeg dairaad gardag asuudal uuniig davah l heregtei yaj davah ve gedeg ali aliniih ni uhaan medeh hereg. ternees oort ni iim yum ireegui yum shig nohort ni asuudal bhguim shig yarih hereg ogt bhgui. gaihaad blgui ooroo hulee chamd irne yaaj shiidehee bod bas busdaas suralts. chinii ohin shig hun nohoriin chin booviig hohno, chinii ohin ch ene zamaar yavj bolno chi ooroo ch bj bolnoshd. haa saagui bh sexees ger bulee buten uhaalgaar avj garahaa bod. ternees bish ogt asuudalgui ail ger gej haa ch bhgui shuu, hudlaa surgamjlah hereggui.

    • Zochin says:

      Dandaa l sorog ym bichij hutsaj bdiin. Gantsara baliar bodoltoigoo bai. Zaaval svvlerch zavaarah estoimu? Mongo sex arhi tamhinaas tsaash ym harahaa bjde hoorhiis tamiin togoondo bj bgaal nasiig barnada. Busdiig bvv tiisheegee tat. Bdg zuil chigshig hol ochij huts bdg bsanch iim zuiliig jigsen zevuutsej boliulah estoi bizde. Heregtei niitlel bna shd jahan ohiduudiig iim zuilees ylanguya hol bailgah heregtei niited il tod bolgoj hvnii nvvrlvv harj chadahgui bolgoj busdad ni surgamj bolgoh heregtei. Umuuruud bga hvnvvs huilgaichiig umuurch bgagas ylgaa yu bn

      • uka says:

        бодит амьдрал ийм л байгаашдээ охид ийм л байдаг ийм байсаар байх болно, жигшээд байх юу ч алга. хэн мөнгөтэй чадалтай нь бүхнийг авна. чадалгүй нь чацга царайлаад худлаа жигших хэрэгтэй буруу боль моль гээд гуцаад амьдардийм

  8. Reply says:

    hen hendee baigaa godgonson ohind ch bgaa boowoo zahiraagvi zangiatand ch bgaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.