Сайн байцгаана уу? Та бүхэн надад сайхан зөвлөөд туслаад өгөөрэй. Би одоо 21-тэй манай нөхрийн дүү 22-той охин байдаг. Асуудал юу вэ гэвэл анх үерхэж эхэлсэн цагаас дүү нь намайг үнэхээр авч хэлэлцээгүй. Дургүй ч биш дуртай ч биш ер нь хүн гэж тоодоггүй. Хүү маань төрөхөд 1 удаа урилга заллага болж байж төрөх эмнэдэг дээр ирээд хүүг маань тэвэрчихээд л өөртэйгөө адилханг гайхаж инээж2 надаас бол биеийг маань ч асуухгүй хүүг маань л асууж байгаад явсан.
Түүнээс хойш хүүг маань огт харалцаж тусалдаггүй. Баас шээснээс нь их сэжиглэдэг. Ер нь хүүхдэд таатай байдаггүй. За цааш нь яръя л даа. Зун бол гадаад дотоодоор яваад л эрхлээд тэнээд л аялаад л явдаг. Аав ээж нь их дэмждэг маш нээлттэй байдаг. Гадуур гарахдаа эсвэл орой шоудахдаа хүртэл ээж аавдаа хэлээд гардаг. Энд тэнд клубд орохдоо тэр 2-т залгаж дүрсээ харалцаж байнга л хаана юу хийж яваагаа харуулна. Нэг их уухгүй хааяа амсана тэрийг нь аав ээж 2 нь тоохгүй харин ч зугаацаж байгааг нь магтдаг.
Гэхдээ онц сурдаг маш хөөрхөн охин. Байнга л өөрийгөө арчилж торддог үнэхээр арчаатай. Найзуудтайгаа маш дотно нээлттэй. 2 минутын зайтай л хүмүүс утасдаж асуудлаа ярина өөдөөс нь бодож шийдвэр бодлоо их цэгцтэй хэлнэ. Би яг л тийм найзтай болохыг хүсдэг. Гэхдээ намайг үнэхээр хүн гэж тоож хардаггүй. Надтай сайн уу ч гэж мэндэлдэггүй. Би хэрэндээ л хичээдэг. Их гоё хоол хийдэг болохоор нь хоолных нь жорыг асуухад ч тоож хэлэхгүй. Ер нь бусад хүмүүсийн хувьд бол сахиусан тэнгэр шиг л халуун дулаан хүн надтай яг мөс шиг л байдаг.
Яг үнэндээ ярдаглаад уурлаад байдаг бол амар л даа. Гэвч надтай бүр огт харьцдаггүй. Ахтайгаа бол ноцолдоод л аялаад ирэхдээ ахдаа бас хүүд маань бэлэг авчраад надад байхгүй. Би бараг тэр хүнд харагддаггүй байх.
Нэг удаа нөхөртэйгөө маргаад аавд нь утасдаад хэлсэн чинь фэйсбүүкдээ “Гаднаас орж ирсэн ганцхан хар толбо цагаан цасыг алаг болгодог” гээд биччихсэн байсан би их гэмшсээн яг үнэндээ… Тэр хүнээс их эмээдэг. Найз залуу нь хүртэл эрэгтэй найзуудтай нь харддаггүй хамт амралтанд хүртэл явуулчихдаг найз залуутайгаа их гоё харьцаатай байдаг гэсэн. Хүмүүсээс сонсохнээ нэг ч ам мурийж байгаагүй юм гэнэ лээ. Найз залуугаа хүртэл байнга л халамжилна тэр 2 харьцаа нь бүүр атаархмаар.
Гэхдээ яагаад надтай л ийм байдаг юм бол? Намайг ярихаар дүлий царайлдаг намайг үл оошоодогоос нь болж нөхөртэйгөө нэг биш удаа маргаж байсан. Нөхөр надад “Нэг л шийдсэн бол тийм л байдаг хүн одоо яая гэхэв би бодолд нь орж чадах биш өөрөө зөв гэснээ л хийдэг ээ” л гэж хэлсэн. Би яаж анхаарлыг нь татаж найзаа болгох вэ? Надад туслаач.
21 Comments
Ataarhaad bgamuudaa zuger l toohgui orhichoh tgel boloo
Уучлаарай постны эзэн !
Дээрх эхний сэтгэгдэл бичдэг хүнийг үг тэр охины үндсэн занг хэлж харин та хоёрын зөрчилийн хувьд та тэрнээс 1 насаар дүү байж ахтай нь суусан гэтэл тэр таниас 1 насаар эгч бдаг дээр нь та хоёрын төрлөх зан асуудлыг чимээгүй хурцатгаж байна. Мэдээж хэрүүл хиих муухай тэр охины хувьд чимээгүй бдалаар таныг хэн бэ би хэн бэ чи бид 2 ийн зөрүү хэр вэ гэдгийг ясанд чинь тултал мэдрүүлмээр бгаа хэрэг гэхдээ чимээгүй юу ч болоогүй яагаачгүй анхаарах сөхөөгүй бдлаар оролдоод бгаан Сөрсөн арга хэрэглэ ! Өөртөө нь адил анхаарахгүй тоохгүй бай ! Мэдэж байгаа хэрнээ мэдээгүй царайл ! Хоёулаа бхдаа үл тоож мааж Олон хүний дэргэд гэнэхэнээр инээмсэглэж бгаад Өө чи иимхэн зүйл мэдэдгүй гэж үү ? Би уг нь чамайг ЛАГ гэж хүндэлдэг гэхдээ чи ингэж бна гэхээр сонин юм аа гээд зугуухан довтлоод бай ! Гэнэт тэсрээд барицаа алдангуут ёстой битгий тоо нөхрөө халамжлаад бөөциилөөд бай
Илүү дэлгэрэнгүйг batboldgru@gmail.com оор холбогдоорой. Хахаха
Manupilator буюу сэтгэхүйн хүчирхийлэгчидийн шинж. Чамд тэрнээс илүү тэрний уурыг бардаг нэг илүү зүйл байна. Гэхдээ чи ѳѳрийгѳѳ үнэлж мэддэггүй бололтой. Ѳѳрийгѳѳ үнэлж хүндэлж амьдралын сайхныг харж чадахгүй нэг сэтгэцийн асуудалтай , нарциссист хүний тойроод л бүх амьдралаа баллаад байна. Бүх зүйл оройтохоос ѳмнѳ наад хүнээсээ анхаарлаа салга. Ийм хүмүүс бусдад ямар ч тѳгс ѳѳгүй харагддаг гэвч дотроо ямагт нэг зүйл дутуу байх нь бий. Учир нь ѳѳрийн дутуугаа хүлээн зѳвшѳѳрѳх тэнхээгүй, үргэлжийн тѳгс сайхан байх дарамтанд явдаг. Тэр дутуугаа хэн нэгнийг сэтгэлээр чимээгүй шаналгаж, энергийг нь сорж байж нѳхдѳг. Чи тэр бай нь болсон байна. Зүгээр л ѳѳртѳѳ анхаарал хандуул
yag end l unen helsen bndaa. tugs hun gj bhgui
daramtlaagui.bj bga mn l ene, t1 huuhentei haritsmaargui bvl yahiin
Магадгүй чи түүнтэй нас ойролцоо чамд эхнээсээ дургүй гэдэг нь ахтай нь суухаасаа өмнө хийж байсан таагүй түүхийг дүү нь мэддэг байж болох юм. Жишээ нь чиний унтаж байсан залуус гэдэг ч юм уу
yaalt ch ugui zevuu hurmeer gehdee huleen zovshoorohoos argagui hms bdiimaa, chi ooroo ooriinhoo davuu taliig l olj harah heregtei. nohor chin tiim yum olj harsan uchraas l chamtai bgaa. chi zugeer l duud ni ataarhaad bn, ataarhaj bgaagaa il gargaval nohort chine ontsgui sangdana shuu. zugeer haya.
naad humuustee het anhaaral handuulahaa boliod, oortoo anhaaraad nohroo halamjlaad huuhdee sn osgo. bas duugees n bolj nohorteigee margah, nohorteigee muudaad aavd n helne gedeg teneg. oorsdiigoo ih yumand bodtson humuus bololtoi. aav n odoo chamaig har tolbo oorsdiigoo tsagaan tsas geed bgaan bh daa shal ineedtein, bas teriigee fb deer bichne ain. chi nohorteigee l shan hariltsaatai huuhdee sn osgoj bval busad hen ch hamaagui, bitgii hun bur luu tsarai aldaj gui
Hamgiin zuv arga bol … Uuriig ni yag adilhan toohgui bai…! hereldeh muudalzah hereggui, hereg garval zugeer baigaagaaraa harizaad neg ih ach holbogdol buu ug.
chi het duviilguud baigaa yum bn ter ohiniig. ter chin yag unendee yag cham schig l baigaa .
Uuruu ayandaa chamaig geed irne , Amidral tiim l baidag yum daa. ter hoolnii jor ene ter bol yarschig l bn.chamaig doligonood baina gej bodood bn sch dee ,
Миний бодлоор наад бүсгүй чинь ахтайгаа сэксийн холбоотой байсан байх.Тэгээд чамтай дотроо хардаад харамлаад дис хийгээд байгаам байна.Би нэг ийм түүх мэднэ.Чиний хувьд яг л тэр юм шиг санагдаад байна.
Тийм төгс охидууд дотроо маш том асуудалтай байдаг
Уучлаарай би постны эзэн байна. Найз залуу нь анхны эр хүн нь байсан гэдгийг нь бүгд мэднэ найз залуу нь ч бардам хэлдэг. Би хэлий зовиуртай байгаа ч ингэж хэлж болохгүй ээ
Тэнэг юм сэтгэж бичнээ өнөө цагийн сэтгэц нь бохирдсон хүмүүс
zugeer l ul too, ter huntei dotno baisangui geed yu boloh geed bna, chi ch ul too, duugarahgui huntei hucheer duugarah gej buu orold, tovchhondoo tiim hun bhgui gej bod. uurtuu itgeltei, bie daasan, bai, doligonoh uildel gargaad demii dee, tiim bayan targan humuus bol humuus doligonosoir bgaad surgachihsan bdg yum.
Ямар гээчийн сонирхолтой амьдралд байгаагаа чи өөрөө анзаардаг ч болоосой. Өөрийгөө битгий гол. Бусдыг битгий хэт дөвийлгө. Зүгээр л хийх ёстой гэсэн зөв юм аа л хий.
namaig baga bhiin l manai aaviin duu nar eejiig gaduurhdag , tooj haritsdaggui bsan, ih tsarailag nuruulag huurhun egch nar bsan odoo ch huurhun heveeree. Manai eejiig namhan m huduunii hormoigoo chirsen ymiig manai ah yaj tooson ym be gej il dald shoolood ner hoch ugdug bsan , eej ch gomdohdoo gomdood ineehdee ineegeed bgaagaaraa bdag bsan amidraliin yvtsad amidraldaa aldaj onood hetsuudsen uedee manaihiig baraaddag bsan ue bii , eejiin min hun chanar halamj shan haritsaand ni zoolrood naaldaad irdeg ym bnalee, Aaviig ajiltai , ajilgui , arhind orson ali ch ued ni halamjilj mongo togrog ajil amidralaa zohitsuulj yvsaar odoo ted aavd heldeg ym gesen eejiin bhguid , minii ber egch l bhgui bol ta hetsuudne shuu gej , Bas eejid buh l asuudlaa yrij shan haritsaat bdag
Онц сурдаг хөөрхөн охидууд их зантай зантай үнэн. Та нарын насан дээр үeийн бусад хүмүүс л сайн сайхан харагдаад өөрөө болохгүй байгаа мэт санагдан итгэлгүй болох нь байдаг. Тэр хүнийг чи ч гэсэн адилхан л огт тоохгүй гэхдээ эeлдэг өөлөх сэжим гаргахгүй харьц.
chamaig iim teneg bolohoor chin toohgui baihgui yu
Чи ч гсэн тоохоо байчих тэгээ л болоошд. Хэрэггүй юмнаас болж нөхөртэйгөө муудалцаад өөрийнхөө үнэлэмжийг унагахаа боль.
chi nohortoo huuhed toruuleed hadmiindaa ner olood ooriin amidralaa emhleed chambai yavbal duu ni btugai hadamuud chin chamaig hundelne, ter tsagt ter duu ni ooroo ireed yaria odno, ter boltol bair suuria olool bjii yarah hereggui. zovhon chi l hadmiinhaa udamiig urgeljluuleh bolno zovhon chi. duu ni hezee ch chadahgui em hun hunii l udmiig osgodog. uuniig hadam chin medej bgaa. Tiimees hadamuud chin ireeduid chamaig ihed hundleh bolno. chi harin tsetsen ber bh heregtei. uhaan zarj nohoroo amidralaa jolood.
Хаяааа . Тэр хүнд биш өөртөө л төвлөрөөч лай байдаг байгаадаа
Hergiin uchir chinii yadarsan setgehuind l bna daa. Nuhurteigee margaldaad aavd ni utasdaad helj baigaagaar chn l chamaig dugneh yum bna. Attention whore gedeg ug bdgiim. Chi yag ter bololtoi. Chinii huuhdiin baasiig ugaagaad haraad yavah uu? Chi joohon egchirhehgeed bgamaa daa yanz ni. Nmg toosongui bla bla gd. Yag teriig chn bga bdlaas chn medchiheed chmg havituulahgui bga ym shde. Cham shg humuus gar barina gar bariad bugui barina tgd davraad l bdag ym. Uuriiguu hicheej amidar.