17 настай охин хэвлийдээ тээсэн үрийнхээ хамт хорвоог орхилоо

Өглөөхөн л бид цагдаагийн алба хаагч өндрөөс унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан тухай гэгээн мэдээгээр энэ өдрийг эхлүүлж, алба хаагчаар бахархаж байв. Гэтэл төд удалгүй зургаан давхраас унасан эмэгтэй нас барсан гэх хар бараан мэдээ сонстлоо.

ЭХЭМҮТ-д өчигдөр /2019.03.26/ 17 настай А гэгч эмэгтэй амаржихаар очжээ. Түүний төрөх үйл явц тухайн өдрийн 16.55 цагт эхэлсэн, 39 долоо хоног тээсэн ургийнх нь зүрхний цохилт, амьсгалын тоо хэвийн байж. “Ураг орчмын шингэн эрт гарсан” гэх оноштойгоор тус төвийн төрөх өрөөнд эмч нарын хяналтан дор хэвтэн эмчлүүлж байжээ. Өрөөнд түүний адил төрөгч эх байсан бөгөөд ургийн бичлэг хийлгэхээр явсан хойгуур нь 17 настай А гэгч эмэгтэй зургаан давхрын цонхыг онгойлгож доош үсэрсэн байна. Түүний эл үйлдлийг харсан цагдаагийн алба хаагч болоод ард иргэд тусламж үйлчилгээ үзүүлж унах хүчийг бууруулж амь насыг нь аварсан.

Улмаар ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагчид үзлэг шинжилгээг хийж, ГССҮТ-ийн эмчийг дуудаж тусламж үйлчилгээг үзүүлсний дараа төрүүлэх үйл явцыг эхлүүлэн 3 кг, 50 см урттай амьгүй ургийг төрүүлжээ. Төрөх үйл явцын үед А гэгч эмэгтэйн оюун ухаан, орчны харилцаа хэвийн байсан аж. Гэсэн хэдий ч өндрөөс унаж доргилт аван хүнд гэмтсэнийг тогтоож ГССҮТ-д хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч харамсалтай нь амь насаа алдсан гэдгийг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Г.Баттулга хэллээ.

Талийгаач эмэгтэй жирэмсний хяналт, шинжилгээндээ бүрэн гүйцэд хамрагдсан, хяналтын явцад онц анхаарал татах асуудалгүй байсан төдийгүй төрөх үйл явцын үед ч гойд анхаарал татах зүйл илрээгүй байна. ЭХЭМҮТ насанд хүрээгүй төрөгч эхийн ар гэрийнхнийг төрөхийн өмнөх тасагт нэвтрүүлдэг. Энэ тухай мэдээллийг ар гэрийнхэнд нь дуулгасан ч ирэхээс нь өмнө эмэгтэй цонхоор үсэрч амиа алджээ.

17-хон настай охинд амиа хорлох шалтгаан юу байв. Хэвлийдээ тээсэн үртэйгээ хамт хорвоог орхих сонголтыг хийх хүртэл түүнийг хэн гомдоож, хэн бачууруулав…Үүнийг цагдаагийн байгууллага тогтооно.

Ямартай ч цэл залуухан ээж, ертөнцөд дуугаа хадааж амжаагүй үрийнхээ хамт хорвоог орхилоо. Хайран амь, хайрлам 17 нас….

Г.Сүрэн
SOURCE: www.shuud.mn

7 Comments

  1. Jjjjjj says:

    Etseg eh enend ymr
    Hamaatain be har bagaasaa boov haisan sanagdav. Tom hunii togloomoor nasand hureed toglohod yadgin

    • 20r zuuniihand zoriulaw says:

      yhara buruugu bdag ym hamgiin ih buruutai hun hamgiin ih noloo uzuulj bga hun ni ar gershde ymar ih daramtand bsan bolod ter ohin amia horlohowdee oilgomjtoishd etseggu huuhed deern ger buliin daramt bsan ch ym biluu odor shongu uglen zaginan tiim daramtan dund hun huuhed toruulii gsn bodol teehgushde hedii etseggu huuhed teesench gsn ar geriinhn ni aytaihan yriltsad oilgoltsood zow shiideld hursen bol ymar hun bh baisan ym mdehgushde odoonii ene etseg ehchuud 20r zuunaasaa garaagu 21r zuund amidarch bj ali neg balagsiin ueiin setgelgeegeereel bsar bgashde yrij bga helj bga ingeh heregtei tgh heregtei gll ugasa osson orchin ni oor ymchin oor l hun bolj tolowshiishde tgl hudlaa har psdanar odii bagasa boow erguuled gj hutsad odoonii huuhduudiin setgehui ymar bga bilee yu surch bga bilee ta nar ednariin nasander bombog oshiglool shoroon dund l osoo bzde oorsdoosoo buruuga ehelj harsan deershd ym l bol huuhedruge dairdag ergu zanga bolih heregtei hun niigemee dagdag bolhoos ta nariin ter hotsrogdson 20r zuund bhgushde

      • Zssssss says:

        tgd 17 toi huuhduud jiremsleed bh zov uu tee, belgevch gj yma avah chadalgvi ymtai untaad yvsang n bodhod noiliin nogoon teg bsn bololtoi.

      • PHHHHH says:

        ter bol ter huuhduudiin asuudalshd hun aldaj boliishde hen aldaj bolohgu gd bgan chi hamgaalaltgu hiij bgaguyu bitii iim bailda hha bi 17toi eej boloh zow gj bol helegu ghde iim ym bolloo ghed ger bul hamgiin ih hamaaraltai noloo uzuuleh humuus l gj helsiishde chi etseg ehiin buruu gj hele bzde

      • zalruulaw whahahah says:

        buruu bish gj helee bzde

  2. Хос зүрх says:

    ???

  3. Монгол хүн says:

    Бид бүгдэрэ насанд хүрээгүй жирэмсэн болсон охидыг муулж гадуурхан янхан банзал гэж ялгаварлахын урьдаар энэ охиныг им болсны хамгийн том буруутан нь хариуцлагагүй хүслээ хангах зорилготой залуу хараа хайхрамжгүй эцэг эхээс л болсон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.