Сайн байцгаана уу эрхэм уншигчидаа. Хэдэн өдрийн турш хэнтэй ч ярилцаж чадахгүй явсаар энэ сайтыг олж үзлээ. Зовлон гэхэд зовлон биш ч, хүссэн амьдрал минь мөн үү гэхэд бас л биш байнаа. Би айлын том хүүхэд, одоо 23 настай. Их сургуулиа төгсчихсөн. Хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг. Хангалуун тансаг амьдардаг. Одоо 7сартай жирэмсэн. Өөрөөр хэлбэл гэр бүлтэй гэх үү дээ. Нөхөр гэж хэлж арай л чадахгүй нь. Учир нь гэрлэлтээ батлуулаагүй. Тиймээс найз залуу гэе даа. Охин биеэ, тээж яваа хүүхдийхээ аавд зориулсан. Миний анхны гэх юм бүгдийг тэр авсан. Би гэгээн дэврүүн хүсэл мөрөөдөлтэй, бардам бас цоглог, дээр нь өөрөөрөө бахархдаг бас айлын том ч гэлээ нилээн эрх охин байлаа л даа. 19 настай байх даа л охин насаа үдсэн. Үнэхээр хайртай байсан болохоор, миний амьдралын анхны хүлээн зөвшөөрч өөртөө ойртуулсан эр хүн байсан учраас би харамсдаггүй л дээ. Гэхдээ сэтгэл дотроо гонсойж, цаанаа л хувь тавилан дутуу юм шиг санагдах зүйл байх юм. Би үерхэж байгаагүй, тэр бүү хэл болзоонд ч явж үзээгүй үедээ л энэ найз залуутайгаа учирсан. Бусдын хэлдэгээр юм үзээгүй гэнэн тэнэг охин байсан. Тэгээд л гэрийн хүмүүжил нөлөөлдөг үү анх тэврүүлсэн тэр өдрөөсөө л энэ хүний эхнэр болно гэж зүтгэсээр одоо эхнэр нь болох гээд л байж байна. Зүтгэсэн гэдэг нь анхандаа нөхөр маань надад хайртай байгаагүй юмаа. Ямар ч бэлтгэлгүй байхад чи миний амьдралд гэнэт гарч ирсэн гэдгийн. Яг үнэндээ тэр ч гэсэн гэнэт л миний амьдралын салшгүй нэг хэсэг болчихсон байсан. Ингээд бичихээр би юунд шаналаад байгаагаа та бүхэнд ойлгуулж чадахгүй байх л даа. Ойлгуулж чадахгүй болохоороо улам бүр давчдаад, уйлмаар санагдахын. Гол асуудлаа шууд бичье.
Охин хүүхэд байж би өөрөө хайртай гэж гүйгээд арай л үнэ цэнэгүйгээр охин насаа алдсан юм шиг санагддаг байсаан. За яахав ийм л заяатай байсан биз гээд хэсэгтээ хүлээн зөвшөөрөгдөж, хайртай хүн нь болох гэж хичээсэн. Одоо хэдийгээр надад хайртай гэдэг ч цаад сэтгэл нь тийм биш юм шиг санагддаг. Зөвхөн санагдсан байж болох л доо. Гэхдээ л хамтдаа эвтэй байхад тэр хачин их халамжтай. Яг л миний аав шиг ханддаг юмаа. Гэхдээ уурлаж, муудалцсан үед яадаг гээ. Нэг нүдээрээ ч харахгүйн дээр, намайг уучлалт гуйхаас нааш түрүүлж дуугардаггүй. Өнгөрсөн хугацаанд би, миний жаахан ч гэсэн зөв байсан ч түрүүлж уучлалт гуйдаг байж л дээ. Саяхан бас маргалдлаа. Гэтэл намайг алгадаад авсан. Хацар халуу дүйгээд л, чих шуугиад явчихсан. Ядахнээ гадаа цастай хүйтэн байсныг ч хэлэх үү… Би юу болоод байгааг ойлгоогүй. Хэрүүл бүрийн дараа юу гэдэг гээ… Миний ааш их муухай гэнэ. Дураараа, гэнэтхэн муухай аашилж, тэвчихийн аргагүй болгодог гэнэ, бас тэгээд үргэлжийн мөнх уурлаж байдаг, эр хүн гэж өөрийг нь хүндэлдэггүй гэж л хэлдэг юм. Сүүлийн үед ууртай байгаагаа хүлээн зөвшөөрнө. Жирэмсэн болсноос хойш сэтгэл санаа үнэхээр тогтворгүй байдаг л даа. Юм болоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Яаж дургүйг нь хүргэлээ гэхэд жирэмсэн эхнэрээ алгадаж болох уу даа. Би бодох бүрт л гомдоод байна. Салах бас тийм том шалтгаан алгаа. Салах тухай юм бодогдохгүй ч, сэтгэл дотроо гомдолтой явах хэцүү юм. Сүүлийн хоёр хоног ганцаараа орондоо унтаж, тэр өөр өрөөнд унтсан. Гэтэл шөнө бүр гэдсээр хатгуулж, нуруу чилдэг гээ. Санаа нь зовдог юм уу үгүй юу мэдэхгүй. Би алийн болгон түрүүлж уучлалт гуйх вэ гэж бодоод энэ удаад өөр шиг нь байх гэж хичээж байна. Үнэхээр надад хайртай хүн ингэхгүй л байх гэж бодохоор гол харлаад… Хүүхдээ бодоод тайвшрах гэж хичээвч хэн нэгэнд хэлэхээс нааш тайтгарч өгөхгүй нь. Зовлонтой хүний хажууд зовлон биш ч миний хүүхэд байхдаа хүсч байсан амьдрал энэ бишээ. Иймэрхүү нөхцөлд ажлаа ч сэтгэлээсээ хийж чадахгүй, юм юм л бүтэлгүйтээд байх шиг. Дээр нь жирэмсэн байна, хүүхэд хэвлийдээ тээнэ гэдэг үнэхээр их биеийн болоод сэтгэлийн хувьд ядраадаг юм байнаа. Ээжийгээ шаналахаар миний хүүхэл бас зовж байгаадаа гэж бодохоор л нүднээс нулимс гарна.
Эцэст нь ийм байдалд оруулах гэж арай ч дээ хэмээн нөхөртөө гомдох юм. Аав ээждээ хэлмээр л байна. Санаа нь даанч зовчих байх даа. Миний л амьдрал юм чинь тийм биз дээ. Цаашид надтай юу тохиолдох бол… Охин биеэ зориулсан хүнтэйгээ суусан эмэгтэй бурхан шиг хүндлэгддэг гэж сонссон. Гэтэл жирэмсэн байж алгадууллаа шүү дээ. Аймар юм.
cekc.mn дээр ирсэн захидал
34 Comments
уучилах хэрэггүй э жирэмсэн байхад чни алгадаж байгаа юм чини дараа ни зодох юм бн.бууж огч болохгуй хун болгон онгон занданаараа суудаггуй эрчүүдэд охин биэ оглоо гээд тэд нар чамайг хайрлахгуй хуухэдтгээ сxн амидраа салах ни зов за
Нэг юм хэлэх үү. Хүнтэй амьдарна гэдэг чинь тийм амархан зүйл биш шдээ. 2 өөр орчинд өссөн, 2 өөр зүйл бодож мөрөөдөж явсан, тэс өөр гаригаас ирж дэлхий дээр амьдарч байгаам чинь гээд бод доо. Ер нь гэр бүлийн ноён нуруу юун дээр тогтдог гээч- Эмэгтэй хүний тэсвэр, тэвчээр дээр шд. Гэхдээ тэсвэр тэвчээр гэхээр алгадуулаад, зодуулаад бай гэсэн үг биш шүү. Алдааг эхлээд өөрөөсөө хай яах гэж өөртөө хайргүй хүнтэй суусын гээд л эхлэнэ. Чамд үнэхээр тэр чухал байсан бол тэр хүнд өөрийгөө ойлгуулахыг хичээ, өөртөө гар хүрэх боломжийг бүү олго, тайван бай. Хүүхдээ харахаар ямар ч эрэгтэй хүн уярдаг ч гэхэд хаашаа юм гэхдээ өөрчлөгддөгийм байна лээ. хүүхдийнхээ төлөө гээд зүтгэж байтал дараагийнх нь гарна. Тэгээд амьдрал үргэлжлээд л…. Юун чамтай мантай л болно шд. Гэхдээ ухамсартай эрчүүдийн хувьд шүү.Танай хүнийг гайгүй хүн чанартай, ухасарлах чадвартай гэж найдая.
manai nz zaluu yamarch ued nadad urgelj buult hiideg…tanai ter neg yum chin bas tiim boltsiin bna..tegehdee ug n khairtai l bol chamaig oilgood chamas uuchlalt guih yostoi..yagad gevel ter chamd gar hursen bna sh dee..ter buur zaaval uuchlalt guih yostoi..ter uurlaj bolno buhindaj bolno.yasan ch bsan uuriinhuu jirensen ehneree zohij bolohgui…uuriiguul algaddag yum bgaz ..tgj ih uurlaj buhimdad bval..davartsan bna..hel am bhad yagad helj boldoggui yum..bitgii davar gj hel..hichneen udaa chi guih yostoi yum..amidrald eelj daraa bdag yum..hichneen manai nz zaluu nadaas urgelj uuchlalt guidag ch bi teriigee oilgoj zarimdaa uuchlalt guih tohioldol bsan l yumdag…davarsan bandi vee.. her udsan gj tgej bgan .zaluu hun bolohgui sh dee…
сайнуу? би уншлаа бас бодлоо миний эхнэр ч бас 8сарай жирэмсэн би эхнэртэй хайртай хайрлах ч болно гэхдээ нөхөртэй чин адилхан алдаа гарагсан уурандаа алагдсан дараа зөндөө харамссан яагаад алагдсан гэдэг ни бас л урт түүх би нэг л юм хэлий анонумауз гэнээ энэ хүнтэй санал нийлэхгүй бн иймэрхүү хүмүүс үр хүүхдийнхээ өрөөл бусдийн амидралаар тоголдог юм шиг санагддаг энэ хунийхээр бол алагна гэдэг хэтсүү тэрний оронд хүүхдээ өнчрийлчих гэж бгаатай адилхан санагдлаа өнчин хуний зоблон ямар бдгийг би мэдэх учираас ингээд хэлчлээ өршөөгөөрөө, чи яг л манай эхнэр шиг шартай юм шиг бн олгой хаграб ч тогоо ни дотороо гж үг бдг би яг одоо чиний бичсэн зүйлээс эхнэр мини юу бодож бснийг уншчих шиг боллоо чамас болон эхнэрээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж бнаа аа гэхдээ бардам зан юунд ч хүргэхгүй
Хүний амьпралын аз жаргалын хамгийн анхны нөхцөл нь ханиа зөв сонго гэж хэлдэгдээ!!! Хайр сэтгэл ч юм уу сэтгэлийн хөдөлгөөн ч юм уу мэддрэмжэиндээ хөтлөгдөөд гэр бүл зохиох нь харамсаж барахгүй үр дагаварт хүргэж болдогийг анхаарахх ёстой шүү! хэрэв нэгэнт энэ чиний хүссэн амьдрал биш бол асуудал хүндрээгүй дээрээ хурдхан шиг сал! наад залуу чинь хожим чамайг зодох шинжтэй юм байна, амьдралаа там болгохоос нааш хурдхан шиг сал, хүүхдээ өөр дээрээ ав!!!
Nuhur chini manai nuhur shig l hun yum. Manai tom odoo 3 nas hurne, baga odoo gedsend baigaa. Bi sayahnaas l ene hun nadad jinheneesee hairtai yum daa gej bodoj ehelj baigaa. Gerleed udaagui, tom huuhdee gedsend baihad margaldaad nadaas uuchlalt guihgui, buur bolohoo bolivol gertee harichihaad namaig guihaas naash ergej irdeggui geh meteer asuudal zunduu baisan. Gerleed udaagui baihad ger buld yanz buriin asuudal garna, ter buriig chi uuriinhuu uhaanaar l zohitsuulna shuu dee. Amjilt huseye!
наадахаа эхнээс нь хашраах хэрэгтэй байхаа та хоёр аль аль нь тэвчиж амьдрах гэдэг юм байдагийг мэддэггүй бололтой нэг нь үсчиж уурлаал нөгөө нь тэр дор нь аргадаад л юу болоод байгаан бэ энэ чинь одоо
yag uneniig helehed ene bol hetsuu,zovlontoi ,heruul margaantai amidraliin ehlel. yavaanda chamaig hundlehee baij yu ch bolj bolno,tegeheer ih setgeliin tenheetei baih l chuhal daa.huuhed garaad,huuhde haraad buh yum saihan bolno gej buu itgeerei,ulam dorddog yum,huuhed neg talaasa mash ih stress baidag.tegeed deer ni nuhur chine ingeed baival tevchihed berh l bolno doo.yadag yum baigaa yum,tegeel yu bolohiig harj dee.
Сайн уу.
Чи их дураараа бүхнийг авах гэж зүтгэдэг охин санагдлаа. Ийм хүмүүс хүсэл нь биелэхгүй болохоор их өөрийгөө зовоодог юм даа. Нөхөр чинь чамайг хайрлах сэтгэлтэй болж амжаагүй байхад чи өөрийн болгосон байна. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд /эхнэртээ/ нэг л гар хүрсэн бол асуудлыг мөн л гар хүрч шийдэх гээд байдаг юм байна лээ. Би өөрөө тэгдэг болсон байсан. Чи тэгэхдээ эхэлж гуйх хэрэггүй. Гүрийгээд л бай тэгэхийн бол цаадах чинь гуйгаад л ирнэ, тэгэхийн тулд чамаас их л тэвчээр шаардана даа. Чи эхэлж гуйж хэрхэвч болохгүй шүү. Бас тэгээд нөхөртөө анхаарал тавихгүй байгаа юм шиг царайлаад л бай. Үүнийг л зөвлөе дөө. Амжилт
анх манай нохор бас над хайргуй байж билээ би бур бараг орилж уурлаж байж гэрлэлтээ батлуулсан учир ни би жирэмсэн байсан болохоор хучээр шахуу хэхэ
инээх ч юу байхав тэр уэдээ хун гуйж ингэж амидрах гэж дээ гээд уйлж байж билээ гол ни би хайртай байгаад байдаг
би оортоо их оорчлолт хийсээн нохортоо улам халамжтай болж байгаад би салчсаан
тэгээд яхавдээ мани хун эргээд ирсэн анх салахдаа ашгуй гээд салаад явсан чин надаас оор хуухэнд хайртай болж чадахаа байчихсанаа мэдчихгүй ю
хамт бхдаа мэдээгүй салсний дараа миний хайр халамж хамт байдаг бух юмаа угуйлээд эргээд ирсэн би нуур угухгуй байж байгаад уучилсан
тсаг хугатсаа явсаар одоо бид 2уулаа биэ биэдээ хайртай бна ямарч байсан хайртай болох хун бас байдаг юм байна лээ л гэж хэлэх гэсэн юм
Ene bol asuudal bish, chi yuch uzeegui bna. Iim yumand setgeleer unah hereggui. Naad zaluugaasaa salaad ch hereggui. Chinii tom hun boloh tsag ni boljee. Odoo yahav jiremsen bga bolohoor taivan bai, torsoniihoo daraa nohortoo halamj tavi, ooriinhoo zangaa zas. Chamaas aimaar zovlontoi hetsuu humuus haa saigui l bga
Миний бодлоор чи тэр хүнийг яг өөрийнхөөрөө байлгх гээд бүтэхгүй болохоор нь уурлаад муухай зан гаргаад байгаа юм биш үү. Гэртээ аав ээжийгээ дарамталдаг шигээ эр нөхрөө тэгж дарамталж болохгүй ээ
Za daa chi ch neg l sonin baidaltai baigaa yumaa daa. Tegeheer yunii umnu huuhdee bod doo. Tegeed ali boloh taivan baihiig hichee. Eri ni hetsuu ued ene buhnii daraa yu bolbol hamgiin muu ve geed bodoj bai. Jishee ni naad zaluu chini chamaig orhiod yavlaa gej bodii, chi huuhedteigee uldene, ene bol bodit unen. Mun naad nuhur chini chamaig hairlaj baigaa ni medegdehgui iimerhuu baigaad baval ta 2 hezee negen tsagt salne. Ene buhen unen, medeej hatuu hetsuu l sanagdaj baigaa bh. chi ene buhniig ehleed bodchihvol za odoo yahav dee geed dotor chini arai deer bolchihnoo. Tiim bolohoor alivaa asuudliin daraa garah muu ur dung ehelj bodood taivshirch sur aa. Er ni bol chi sanaa zovloo geed uurchilj chadahgui yum gej bii shdee. Za tegeed yamar ch baisan huuhdee turuul ee. Huuhdee turuhud etseg ni hajuud ni baival zugeer shdee. Tegeed bolbol baga baihad ni bas hamt baihiig bod. Za tegeed jaahan boijood ireh hurtel ni salaad yahav. Gehdee ene hugatsaand bukh zuil heveeree baival salah tuhai dotroo bodood l taivan huleej bai. Eri ni tegeed odoo bol chi buult hiij bolohgui, chi yamar gariinh ni ayasaar huduldug huuheldei yum uu, uuchlalt guival sain biz, guihgui bol ter l biz gej bod aain. Za za neg iimerhuu l zuvluguu ugii duu. Gehdee er hun ehneesee husej temuuleegui bukh zuil ayasaaraa bolson bol neg l haluun dulaan medremjgui baidgiin baina lee shuu. Yahav aajimdaa chamd hairtai bolood chamgui baij chadahgui gedgee medech boloh l yum daa.
1 л сонгосон чиний амьдрал бараг эхлээч үгүй байж дүгнэлт гаргах гэж яарах хэрэггүй байхаа тэвчээртэй л бай ийм юм олон тохиолдоно шүү
чамд шууд зөвлөхөд байнаа эрэгтэй хүн эмэгтэй хүний итгэмтгий занд эхлээд татагдаад дараа нь залхдаг юм. энийг эмэгтэй хүмүүс ойлгодоггүй. ямар ч байж болно гэхдээ л эмэгтэй хүн итгэмтгий байж болохгүй шүү
Жирэмсэн хүний сэтгэл тавгүй, бүхнийг өөрийнхөө хүссэнээр байлгах гээд байдгиймаа. Гэхдээ нээрээ чамд бас асуудал байх шиг байна. Одоо өөрийгөө л бод. Тэгээд юм болгонд эмзэглэж, уурлаад хэрэггүй ээ. Амьдралд юм юм тохиолдоно. Тэр бүгдийг чи туулж л таарна. Тийм болохоор уужуу тайван, ухаалаг, хүлээцтэй байж сурах хэрэгтэй. Чи цагаан сэтгэлтэй, эрх дураараа, амархан уурладаг мөртлөө уур нь хурдан гардаг хүн шиг санагдлаа. Ийм зантай хүмүүс өөрсдөө амархан уур нь гарчихдаг, сэтгэлийн зовлонгүй мөртлөө хажуудахаа их зовоодог юм шиг байгаан. Нөхөр чинь чамайг уурлахаар их хэцүү байдаг байх л даа, тэгээд чиний уур гараад инээгээд уучлал гуйхаар тэнэг санагддаг байх, тэгээд л эхлээд уучлал гуйдаггүй байх гэж таамаглаж байна. Тийм зантай хүмүүс зөндөө байдгийн, чамд хайргүй болохоороо тэгэж байна гэж бүү бодоорой. Хүүхдээ гаргаад амьдрал үргэлжлээд ирэхээд тэр хүн чамд бүр их хайртай болно. Тийм болохоор чи түргэн уураа хичээж, ухаантай амьдраарай. Чамд аз жаргал хүсэе.
Ягаад монголд ийм олон хуний амидрал яг ингэж адилхан байдаг байнаа. Манай найз залуу ч гэсэн яг иймэрхүү ааштай шд. хамт байхдаа хачин сайхан ааштай мортлоо холдхоороо гэнэт ю болов гэмээр л ааш ни олдохоо боличдийн. Манай найз залуу ч бас эхлээд надад сайн хайртай гэж хэлдэггүй байсаан. Тиймдээ ч тэр юм уу, надад ч бас чам шиг би нэх гуйж байгаа юм шиг санагдаад заримдаа унэхээр их бачимддаг. Би ч бас чамтай ижил 23тай. Гэхдээ бид 2 хуухэдтэй болох болоогуй байгаа л да.би энэ хунтэй нийлэх эсэхээ бодод л эргэлзээд л байгаа. Гэхдээ бусгуй мини чамд амжилт хүсий.
yagaad huuhed chini turuh bolchihood bhad gerleltee batluulaagui bgaa ym be.bas iim olon jil uerheed yvsan bj naad 1ym chini chamaig er ni boddiimuu
За найзаа Чи бол яг л миний өнгөрсөн үеийн Би байна шүү дээ. Одоо чамайг алгадаж байгаа хүн мэдэхгүйй. Намайг алгадаж байгаагүйээ. Гэхдээ эцэст нь бид 6 жилийн дараа салсан. Тэр хүний хувьд би бас яг л гэнэт гарч ирсэн юм байхаа. Чиний бичсэн шиг. Ер нь чи яг намайг бичжээ. Чамд гэж хэлэхэд чи үнэхээр хайртай, бүх юмаа зориуллаа гээд тэр хүн чамд хайргүй л бол амьдрал чинь ямар ч баталгаа байхгүй. Хүүхэд чинь гараад хэсэг тэр хүн хүүхдээ харж баясна, уягдана. Тэгээд л жаахан том болоод гараас гарахаар нь яваад өгнө дөө. Хатуу ч гэсэн үнэн үг шүү. Би чам шиг л байсан юм.
ер нь бол эрх танхи охин зангаасаа салвал яасан юм бээ? айлын эзэгтэй болоод одоо хүүхдийн эх удахгүй болно. Тэгээд л нялхраад ээж аав дээрээ бгаа юм шиг аашлаад байвал чиний хажууд эр хүн байтугай эрлэг хүртэл тэвчихгүй боловуу?Чи сэтгэл зүйч дээр очооч, ер нь тэгээд өөрийн хайртай хүнийхээ боол нь болж явсанаас өөртөө хайртай хүнийхээ хатан нь болж яв гэж үг байдаг шдээ. Яадаг ч бсан гэсэн одоо нөхрийгөө даврааж ахиж уучлалт гуйгаад хэрэггүй. Тэр чигээр нь хая өөрөө өөртөө анхаарлаа хандуул. Танай наад нөхөр чинь энэ надаа хайртай юм чинь яасан ч яадгийн гэсэн бодолтой юм бишүү? Үргэлж чи ганцаараа буулт хийнэ гэж юуу байсан юм . Тэгээд ч алгадсан гэсэнүү ? Нэг бол чи тэр хүний уурыг нь эцсийн шатанд оруулаад алганы амт үзсэн нэг бол тэр хүн чамд хайргүйн дээр бүүр нэг бүдүүлэг нөхөр байнадаа… (Охин биеэ зориулсан хүнтэйгээ суусан эмэгтэй бурхан шиг хүндлэгддэг гэж сонссон)-Бүх хүн хүндлэгддэггүй юмаа өөрийг чинь гуйж байж охин биеийг чинь аваагүй харин чи өөрөө гүйсээр бгаад өгсөн юм чинь чамайг энэ тал дээр нээх тэгтэл тахиж шүтэхгүй бхоо. Заза бүсгүй өөрийгөө л бод амаржих хүртэлээ аль болох хэрүүлээс зугтаж явсан нь дээр бхоо.
харин тиймээ гол нь чи өөрийгөө л бодох хэрэгтэй шүү анхны төрөлт анхны хүүхэд болохоор юм юм давхацааад хэцүү байгаа байх гол нь өөрийгөө тайван байлгаж тайвшираарай
хөөрхөн хүүхэд чинь төрөхөөр та хоёр гайгүй болох байхаа санаа зовох зүйлгүй ээ
мөн удахгүй ээж болох гэж байгаад чинь баяр хүргэе аз жаргал хүсье
ongon bsan geed burhan shig bna gej uu baihav dee. amidraliin naana tsaaniig hen ch uzne shdee. yarch l jiremselj dee.odoo yahav dee.ta 2 houylaa zaluu bna. huuhed garaad ireheer um um bolnoo. ene uu ch bish. gehdee algadana gedeg chin muu l bna daa.yavaandaa zodoh ch um biluu.jinhene er hun hichneen uurlasan ch emegtei hun luu gar dalaidaggui um daa.
hi.nadad ch iim zowlon tohioldoj bsan.setgelee bariad salsan n deer bolow u da
hi.shudarga helwel salsan n deer de.nadad ch bas iim yawdal tohioldoj bsan ghdee torohoos 20d honogiin omno hamgiin hairtai anhii bvhnee zoriulsan hvndee zoduulj bsiima.adilhan emegtei hvn bolohoor oilgoj bna.sain bodoj bgad salsan n deer bh da.uuchlaarai
Чи миний найз охинтой үнэхээр ижилхэн юм, бүр гайхчихлаа. Чамтай дэлгэрэнгүй ярилцмаар байна. xero_247@yahoo.com
чиний эрх өссөн энэ тэр бол амдралд чини их саад болно доо чамаас өөрөөс чини болх шуу дээ жаахан ухаантай хулээцтэй бай сайхан амдраарай
Yunii turuund eej boloh gej bgad ni bayar hurgeye. Uudrug saihan zuilin tuhai bod. Goyo nom zohiol avch unsh, Uuriiguu zavgui bailga, uurtuu anhaaral tavi, Heruul uruul ungursun zuilsin tuhai tur ch gesen bodohgui zungur ni orhi. Amidraliin uur olon saihan zuilsig olj har l daa. Buh yum shan bolno oo. Bitgii sanaa zov, Shan nom unsh sain huntei yarilts gehde zovhon saihan zuiliin tuhai. Za chamd amjilt husye.(I’m 23 too. :))
Чи өөрөөсөө л болсон байна ш дээ. Тэвчихийн аргагүй байхаар чинь бурхан байсан ч чамайг алгадна ш дээ. Тэгээд ч жирэмснээрээ далимдуулаад байвал хэн дуртай байх вэ дээ
чи үнэхээр эрх юмаа болио
тайван бай даа .салах шалтгаан биш байна . чи дотроо онгон бие ээ огсон тэгээд заавал тэгж хайрлах ёстой гэж бодоод хэтэрхий ач холбогдол огоод байгаа байх . чи оорийнхоо бодол санаагаа оорчил . цаанаас ни нэг юм зохицуулдаг юм . хэтэрхий ач холбогдол огоод байгаа хуний бодол санааг нураах гэж яг эсрэгээр ни зохион байгуулдаг . амжилт . бага хэрэлдээрэй
Харин тийм тайван байж сур л даа, бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэж яаж байхав дээ хө. Нээх сүртэй асуудал биш бн аа
bitgii sanaa zov doo busgui min davhar bietei yum chin oortoo anhaaral sain tavihiig hicheegeed uzeerei ali boloh alivaa asuudald ach hgolbogdol ogolgui ooriigoo en eedreetei asuudlaasaa choloolj bodol sanaagaa taivan bailgaarai.
turuulj yasan ch uuchlalt guij bolohgue bainga tegeed surgaad baival er hun chin urgelj l nogoo huneere guilguulj baij evlereh handlagatai boldog yum shuu tiim bolohoor ene udaa chi ter hun chamas uuchlalt guital bitgii harits bas aih hereggui hamgiin gol ni tevcheertei bai ter hun unen setgeleese uuchlal guij ireh hurtel tuuniig buu too.hediigeer chi ooroo guij bgad suusan geh bolovch uneheer chamd ochuuhen todii hairtai l bol chamaas ooroo uuchlal guih bolno ter boltol hamgiin gol ni udsan baisan ch hamagui tevcheertei bai za yu busgui min ehelj l bitgii dugraarai
2 т орлоо. чи жаахан тайван бай л да .
1 т орлоо.