Куба улс ХДХВ буюу Хүний Дархлал Хомсдолын Вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх эмийг туршиж эхэлсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.
Өдөр тутмын “Granma” сонинд мэдээлснээр, халдвар тархах магадлалыг 90 хувиар бууруулах боломжийг судлах зорилгоор дээрх туршилтыг өдөр бүр нэг эм ууж байгаа 28 өвчтөнд явуулж байгаа аж.
Туршилтыг Кубын хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж буй Матанзас мужийн баруун нутагт байрлах Карденас хотод явуулж байгаа аж. Тус хотод одоогоор ХДХВ-ийн халдвар авсан 234 тохиолдол бүртгэгджээ. Карденас хотод жил бүр ХДХВ-ийн халдвар авсан 30 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа ажээ.
Үүний зэрэгцээ халдвар авсан байх магадлал өндөртэй хүмүүст эмийг үнэгүй хүргэж өгч байгаа гэнэ.
2017 оны 10 дугаар сарын байдлаар Куба улсад ХДХВ-ийн халдвар авсан 23.282 тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөнүүдийн 86 хувь нь үнэгүй эм тарианы үйлчилгээ авч байгаа аж.
SOURCE: sosa.mn
2 Comments
Дэлхийн хүн ам өсөх тутам хоол ундны хомсдол үүсч, ахуйн хэрэглээ нэмэгдэж тэр чинээгээр дэлхий ертөнцөө, байгалиа сүйтгэх болно. Энэтхэг, хятад мэтийн орнууд хүн амаа замбараагүй өсгөх юмаа. Ажиглаад байхад уур амьсгалын дулаахан, чийглэг таатай бүсийн хүн ам өсөлт ихтэй байх юмаа. Заавал дулаан сууц гэхгүй гудамжиндаа амьдраад хэмжээ хязгааргүй хүүхдүүдээ төрүүлээд үржээд байх юмаа.дэлхий ертөнц хэт их хүн амын өсөлтийг даахгүй шүү дээ.Цаанаас нь үхэл, тахал, байгалийн гамшиг, дайн самуун гарч хүн төрөлхтний өсөлтийг бага ч гэсэн сааруулдаг байх
Сайн байна уу. ДОХ-ийг бол ер нь хэдэн жилийн өмнөөс эмчлэх аргаа олсон шдэ. Зүгээр л энэ чинь бодлого яваад байна. Халдвартай олон одод, улс төрчид байна. Тэдгээр хүмүүс бол мөнгөтэй учир эмчилгээгээ хийлгэсэн байгаа. Бүх нийтээр нь эмчлээд ирвэл хүн амын өсөлтөө дийлэхгүй байгаа улс орнууд болон дэлхий даяаараа хүсэхгүй байга шүү дээ.