Сэтгэлдээ тээгээд үлдсэн юм байдаг юм болуу?

Би 25-тай эрэгтэй, бараг 2 жил үерхэж байгаа найз бүсгүйтэй. Надаас 2 эгч. Ер нь анхнаасаа бараг хамт амьдарсан. Саяхан ээж эгч дээр нь очиж танилцсан, нас нь ч гэрлэх нас болохоор, надтай гэрлэхийг хүсч байгаа. Надад ч татгалзаад байх юм байхгүй л дээ, надад маш их таалагддаг. Гэхдээ надад хайртай эсэх дээр нь эргэлзээ үүсчихдэг юм даа.

Юу вэ гэвэл тэр сексийн тал дээр тэр хэзээ санаачлага гаргадаггүй. Байрлал солихоос эхлүүлээд бүгдийг би санаачлахгүй бол  санаачилдаггүй. Бүр тэвэрдэг ч үгүй. Өөрөө санаачлаад үнсэж байсныг нь ч санадаггүй. Онгоцны буудал дээр салах уулзахдаа л үнсэж байсан байх. Би зөвхөн оролдуулж таашаал авдаг сексийн чиг хандлага байх л гэж боддог байсын. Одоо бодоод байхад надад хайргүй ч юм шиг. Саналаа хуваалцаач хүмүүс ээ.

Бас хардах 1 юм байдын. Надтай танилцахдаа эхнэртэй хүний нууц амраг байсан. Биднээс 10 орчим ах
ч би бас мэддэг, надад үеийнхэн дотроо нэлээн амжилттай карьер хийж яваа хүн шиг санагддаг байсан. Одоо бол замбараагүй баяныг нь мэдээд сүжиг буурсан. Дан ганц шудрагаар л тэгж баяжив гэж дээ, манайх шиг оронд.

Найз охинтой ирээдүйн талаар ярьж байхдаа өөрийнхөө төсөөлж байгаа карьерийн жишээ болгоод тэрний нэрийг дурдаж байсан ч санагддаг. Тэр үед тэр 2-г танил гэдгийг мэддэггүй байсан. Танилцаад удаагүй байхдаа найз охиныг тэр хүнтэйгээ ярьж байхыг харсан. Маш их сэтгэл хөдлөл догдлолтой ярьж байсан. Надтай олж тэгж сэтгэл хөдлөл байдггүй л дээ. Надтай танилцсанаас хойш түүнтэй уулзаагүй байхоо, гэхдээ сэтгэлдээ тээгээд үлдсэн юм байдын болуу гэж хардаад байдаг боллоо. Хэрэв тийм бол гэр бүлийн амьдралд ямар нөлөө байж болох уу?

9 Comments

  1. Зочин says:

    25-хан насандаа эргэлзэн эргэлзэн хүнтэй суух гэж яарах хэрэг байна уу

  2. зочин says:

    Суух гэж яараад яах юм. Өшөө 2 жил явалдаад үз. Тэгээд ийм санаачлагагүй бгааг нь хэлээд яамайг санаачилдаг болсон үед сууя гэж хэл. Яахав тийм санаачлаггүй хүн заавал хайртай хайргүйдээ биш, ердээ л тийм зантай хүн байж болно.

  3. tee says:

    чамайг тэвэрдэггүй, үнсдэггүй бол ерөөсөө хайргүй гэсэн үг шд. чамайг л яахав нөхөр болчих гайгүй залуу байна гэж л дуртай дургүй суух гэж байгаа юм байна. зарим охид хүүхнүүд өөрт нь хайртай хүнтэй суух хэрэгтэй гээд итгэцэн байдын, хайрлуулна халамжлуулна нөмөр нөөлөг гээд. та 2 суувал чи л үргэлж бүх юмыг санаачилдаг хэвээрээ л байна, тэгсэн ч зүгээр гэвэл суу.
    тэрний оронд чамайг хараад баярладаг, хэрэлддэг, бие биенээ аймар хүсдэг, аймар хардалцдаг, хамт байхад догдолдог баярладаг тийм хүн бол хайр гэсэн үг.
    чи ч бас учиргүй хайртай биш л юм шиг байна. та 2 аль аль нь convenience – ээ бодоо л суух гэж байна

  4. Jjjjjj says:

    Huuhded bitgii yaaraarai, yashkatai suujaad huhndeesee bolood salj chadku bn geed post bichih vii dee

  5. PARTIZAN says:

    Eedee 2 jiliin daraa xaramsawdaa zaluu min. Chamd chin setgeleesee xanddag xvvxen l xani bolno doo. Yag l minii exner shig gd xelchvvl adgiin teneg exneree magtsan bolchdiin boluu xexe

  6. Guru says:

    uuriig chin gesen uchuuhen ch bodol baihgui uchraas yamar ch sanaachlaga gargahiig husehgui baigaa hereg.
    tiim huneer yaahiim bee, chamaig gesen bodoltoidoo bish zugeer l nuhur heregtei baigaa uchraas chamtai zuuraldaad bgaa hereg, yaran jirmeeduulehees zaaval sergiileh heregtei yum bna.

    bi baisan bol tiim huntei gerlehgui ee, hairan saihan maidral, alban yosoor gerlenguut l jinhene aash ni todorno,
    uuruu sain bodood shiiddee, sain bodooroi, harxvv min. ert hamt amidarch ehelsen bolohoor odoo zam huue gevel minii hairan saihan 2 jiliig urlee bla bla geh bhdaa.

  7. sas says:

    Tiim ehnertei l bailaa setgeld ni hureh yum gej baihgui zaaval neg oo sev oldog mash ih mongo olj baival bayarladag 2 r huuhedtei bolson ch shunaliin guitshee baigaad salsan daa

  8. Хүү says:

    Өвчин л дөө наадах чинь, өөрийгөө хөөрхөн сайхан гээд бодцон тэнэг хүүхнүүд алийг тэр гэхэв.Наадахаа Номт момт, Алтан дорнодын банзал ах дүүс нтрт нь үлдээгээд хань болох бүсгүйтэй суу ккк.

  9. Гүнтүшиг says:

    Цуутай хүүхэн хуримгүй гэдэг үг байдаг даа, тэдний л нэг. Та хоёр цуг байсан ч жилийн дотор наад эмэгтэй чинь салая гэж хэлнэ гээд 20к мөрий тавьчихъя. guntushig@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.