Хүн бүр янз бүрээр л хариулах байх. Гэхдээ Харвардын их сургуульд хийсэн 75 жилийн судалгааны үр дүнд үүний хариултыг олсон байна (түүхэн дэхь хамгийн урт хугацааны судалгаа)
Хариулт: Биднийг эрүүл аз жаргалтай болгодог зүйл бол Сайхан харилцаа
Судалгааны талаар товчхон: Нийт 724 эрэгтэй хүмүүсийг сонгон авсан (Нэг хэсэг нь Харвардын их сургуулийн оюутнууд байсан бол нөгөө хэсэг нь Бостон хотын хамгийн ядуу дүүргийнх байсан).
2 жил тутам бүх хүмүүстэй холбогдож анкет, эрүүл мэндийн байдал ( цусны шинжилгээ, толгойн зураг авах гэх мэт), эцэг эх, эхнэр, хүүхэдтэй ярилцлага хийх гээд цогцоор нь судалдаг байсан.
Харилцааны талаар дараах 3-н чухал дүгнэлтэнд хүрчээ:
1. Бидэнд нийгмийн харилцаа маш сайнаар нөлөөлдөг ба шаардлагатай зүйлсийн нэг. Гэр бүл, найз нөхөд, хөршүүд гээд аль болох олон төрлийн дотно харилцаатай байсан хүмүүс илүү эрүүл байж урт насалдаг. Харин ганцаардал бусдаас тусгаарлагдсан байдал маш сөрөг нөлөөтэй ба бидний насыг богиносгож байдаг. Гэхдээ хүн олон хүмүүсийн дунд ч гэсэн ганцаарддаг тиймээс дараагийн нэг чухал дүгнэлт бол
2. Олон найз нөхөд эсвэл байнгын хамтрагчтай байх бол гол нь биш ба дотны хүмүүстэйгээ бий болгосон харилцааны чанар их чухал. Тоо биш чанарт анхаарлаа хандуулах нь чухал. Үргэлж хэрүүл тэмцэлтэй хайр халамж бага байх нь салалтаас илүүтэйгээр бидний эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. 50 настайдаа өөрийн харилцаанд хамгийн их сэтгэл хангалуун байсан хүмүүс 80 настайдаа илүү эрүүл байсан
3. Сайхан харилцаа нь зөвхөн биеийг хамгаалахаас гадна бидний тархийг хамгаалдаг. Өөрийн харилцаандаа сэтгэл ханамж өндөртэй байсан хүмүүсийн ой санамж илүү удаан хугацаагаар сайн хэвээрээ байдаг. Гэхдээ огт хэрүүл маргаангүй амьдардаг гэсэн үг биш юм. 80 гарсан ч гэсэн хэрүүл хийдэг байсан. Хамгийн гол нь хэрүүл хийж байх үедээ хэцүү хүнд үед хамтрагчдаа найдаж итгэж болно гэдгийг мэддэг бас мэдэрдэг байсан. Ийм хэрүүл нь тархинд сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг илрүүлсэн.
4. Баян болвол эсвэл алдартай болвол та өөрийгөө жаргалтай болно гэж битгий бодоорой. Жинхэнэ аз жаргал таныг хүрээлж буй хүмүүстэй бий болгосон харилцаа юм шүү.