Сайн байцгаана уу, би гадаадын нэг оронд Мастерт сурдаг 30 хүрч яваа залуу байна. Намайг явахад эхнэр охин 2 маань монголдоо үлдсэн. Би 25 нас хүртлээ хүн амьтантай үерхээгүй явж байгаад эхнэртэйгээ суусан. Суусныхаа дараа хэд хэдэн эмэгтэйчүүдтэй орооцолдож, тэр маань баригдаж, бөөн л юм болж байлаа, би ч бас гомдоож байсан л даа, тэгээд бараг л салах дөхсөн, тэгээд би наашаа ирсэн дээ, гадаадад ирснээсээ хойш бол би ганц ч хүнтэй ойртож, уулзаж явсангүй, гэтэл намайг энд хэн нэгэнтэй дотроо хардаад л байна, одоо ч бараг салах дээрээ тулж байх шиг байна.
Дээрээс нь эхнэр маань үргэлж л өнгөрсөн явдал ярьж хэрүүл нэхнэ, хүүхдийг маань ч надтай яриулахгүй, үргэлж доош нь хийнэ, ах дүү нарынхаа хажууд загнана, эвтэйхэн ярья гэхээр шууд л блок хийнэ, утас фэйсбүүкээсээ. Би ч дуугүй тэсээд л өнгөрдөг байлаа, хамт амьдарч байхад бол усанд ор гэж хэлэхгүй л бол 3, 4 хоног усанд орохгүй шүү. Хоол хийхээрээ гал тогоогоор нэг сав суулга болгоод хаячина, хэлэхээр тэгээд л хэрүүл, тэгээд л утсаа бариад суучна. Намайг энд байх хойгуур хэд хэдэн залуустай смс бичиж, танилцаж, заримтай нь нзууд болоод сүрхий л юм болсон байна лээ.
Нөгөө залуучууддаа өөрийгөө ганц бие гэж хэлсэн байгаан, би ч охиноо үнэхээр өрөвдөөд байх юм, уг нь салмааргүй хойд эцгийн гар харуулмааргүй л байдаг, тэгж хэлэхээр миний байр саванд болоод надаас салахгүй байна гэж хэлж байгаа юм (бидний амьдарч байсан байрыг ээж аав нь авч өгсөн). Эмэгтэй хүн нэг эргүүтчихээрээ бүр эргүүтчихдэг юм шиг байна, юу хэлээд яриад нэмэргүй. Бичиж байгаа зүйлээс нь хэрүүл, эсвэл энэ хорвоо дээр над шиг адгийн амьтан байхгүй юм шиг л бичнэ.
Хүний нутагт хүүхдээ санах шиг зовлон, амьдын там байдаггүй юм байна шүү, биеэрээ мэдэрч байгаа болохоор хэлэх ч үг олдхгүй юм, ядаж байхад яриулахгүй. Сонсох нь уулзсан, дайралдсан хүн болгондоо л намайг муу хэлдэг бололтой, за тэр залуустай явалдах нь бол бүр гаарсан биз. Би одоо яах хэрэгтэй вэ, зөвлөгөө өгөөрэй залуусаа, баярлалаа…
19 Comments
Сайн уу бүгдээрээ энэ өдрийн мэнд хүргэе. Энд бичихээр шийдлээ. Би гэдэг хүн 4 жилийн өмнө нэгэн залуутай танилцаж хөөрхөн хүүтэй болоод хамтдаа амьдарч эхэлсэн юм. /Суух хүмүүс хурдан гэж ярьдаг даа нэг мэдэхэд л нэг гэртээ орсон байсан юм./ Хүүгээ 1 нас хүртэл нь бид 3 манайд цуг амьдарч байгаад намайг жирэмсэн байхад бэр гуйгаад бид 3 тустаа гарч амьдарсан юм. Хадмынхаа авч өгсөн байранд юм юмтай айл болчихсон сайхан л амьдарч байсан үе. Ээж минь надад тусдаа гарахад хэлж байлаа за охин минь аз жаргалтай сайхан амьдарна шүү наад ааш араншингаа засаад тэвчээд чи их уур омогтой шүү гээд л….. тэр үед ээжийн хэлсэн үг одоо ч толгойноос гардаггүй юм. Би ер нь ээжийнхээ үгнээс гардаггүй л дээ, яг л ээжийнхээ хэлсэн үгээр байдаг хүн багаасаа л тэгээд хүмүүжчихсэн. За тэгээд нэг хэсэгтээ сайхан амьдарч байсаан тэр хүн ер нь уух дуртай, хамт ажилладаг хүмүүс найз нөхөд гээд л тойрон хүрээлэгчид нь ер нь л уучихаад байдаг хүмүүс. Эхэндээ ч нэг их уухгүй яахав намайг уурлахаар тэгсгээд больчихдог байв. Сүүлдээ тэр нь бүр даамжрав. Би ээлжийн ажилтай, намайг ажилтай үед ууна найз нөхдөө дуудна эсвэл ганцаараа пиво барьж орж ирээд ууна. Гэхдээ энэ нь бүр байнга биш ч гэсэн 7 хоногтоо 2 удаа лав байсан байх. Би өөрөө архи уусан хүнд их дургүй архи уусан харахаар яагаад ч юм зүрх салганаад хоолой ам чичрээд хэцүү болчихдог юм. Нэг өдөр архи ууж байгааг нь үйлдэл дээр нь барьж болиулъя гэж бодоод ээлжтэй хоносон өдрөө чөлөө аваад очтол нэг найзтайгаа түүний эхнэртэй 3 лаа байж байв. Ороод л гэнэт уур хүрээд та нар намайг байхад яагаад ирж ууж идэж болдоггүй юм бэ гэр орон эзгүйчлээд гээд баахан уурлаж байгаад найзынх нь нүдэн дээр уур хүрээ нэг цохиод авчихав. Тэгээд л над руу дайраад бөөн юм болж байж ажил руугаа явлаа. Тэгээд өглөө нь иртэл гэр орон гэж авах юм байхгүй аймар болгосон байв. Тэр үеэс хойш бидний амьдрал сонин болчихсон энэ архичин хүнтэй яаж хорвоог туулна даа, нөгөөх маань бас энэ ааштай хүүхэнтэй яаж хорвоог туулна даа гэж бодож байсан биз.. Түүнийг би хиртэй хувцастай өлмөн зэлмүүн явуулж үзээгүй ээ. Өөрийнхөө чадлаар л халамжилдаг байсан. Бас тэр хүнтэй сайхан ярилцаад ойлголцоод хамтдаа 3 лаа сайхан амьдархыг л хүсдэг байсан. Даан ч надтай тэгж ярилцаж байгаагүй, дуу шуу багатай дотогшоогоо хүн л дээ. Тэгээд яахав ойлголцохгой явсаар л байлаа. хэрүүл улам ихсээд л… Тэгээд нэг өдөр 3,08 МАРТ баярын өдөр тохиож манай байгууллага эмэгтэйчүүдээ хүлээж аваад нэг газар жоохон суулаа. Баяр эхлээд 2, 3 цаг болж байсан уу яасан нөгөөх маань утасдаж байна дуусч байна уу гээд арай болоогүй байнаа жоохон сууна гэж хэлэв нөгөөх маань юу ч хэлэлгүй утсаа тасалчихлаа. Жоохон суусаар нилээн халчихаж тэгээд за явах болж гэж бодоод шууд гарч яваад гэртээ ороод унтаад өгөв. Манай хажууханд байдаг Лоунж ойрхон л доо. Нэг сэрсэн чинь нөгөөх маань үнсэж таалаад л сайхан мэдрэмж төрүүлээд хийж байхын тэгээд л орон дотрооо чамдаа хайртай гэж хэлээд 2 лаа дахиж муудалцахгүй хүүгийнхээ хажууд хэрүүл хийхгүй байя гэж ярилцаад унтацгаав. Маргаашнаас нь нэг л сонин болсон байв. Дуугарч ядаад л хачин царайлаад л яав ийв юу болов гэхээр юу ч ярихгүй яаагаа ч үгүй ээ л гэнэ. Тэгээд орой зурагт үзээд суугаад байхаар нь унтахгүй юм уу гэсэн хэдэн пиво уугаад нилээн халсан янзтай сууж байна тэгснээ чи намайг хуурсан тэр орой нөгөөх чинь суначихсан байсан гэдэг юм байна. Би ч мэл гайхаж юу яриад байна гэж хэлээд гайхах ч биш гомдох ч биш сонин байдалд оров. хэрүүл болж нөгөөх нь зодоон болов. алуулах шинжтэй болохоор нь хүүгээ аваад шууд аав ээж рүүгээ ирсэн. түүнээс хойш эргэж очоогүй. үнэхээр тэр хүнд гомдож бас зэвүү хүрч байлаа яасан гэж тэгж байгаа юм бол????? өөрийнхөө гэсэн бүх юмаа хамаж аваа гэртээ ирсэээн надаас уучлалт гуйх болов уу гээд л их хардаг байж билээ ядаж залгаасай гээд л хаа нэг залгана гэхдээ хүн доромжлоно хүүгээ нэг ч удаа асуухгүй ёоооо арай л бишээ. өөрийнхөө юмыг хамж ирэхдээ байрных нь ордерыг хамж аваад ирсэн байв. манайд нэг ирээд байрныхаа ордерын авъя гээд новш царайлхаар нь урдаас нь базад шидчисэн ааааа нээрээ хүүгээ асуухгүй байж нэг угаалгын машинаа авъя гээд сүртэй асууж билээ. За тэгээд л хууль дүрмийнхээ дагуу салъя гээд тэтгэмж тогтоолголоо шүүхээр ороод байрнаас нь 10 сая төргөг гаргуулна гээд талыг нь аваад хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээлгээд хийчихэв сургуульд орохоор нь хэрэглэнэ гээд… үүнээс хойш хүүтэйгээгээ уулзуулаагүй 2 жил болов. Өөрөө ч уулзъя гэдэггүй. Саяхнаас хүүхдийн баяраар уулзъя гэхээр нь уулзуулсаан. Элэг гэж цаанаал өөр юм билээ Эцгээ хараад танихгүй байж л нүдэнд нь мишээл тодроод л. намайг их л харддаг байсан даа тэрийгээ тэгээд ил гаргахгүй согтуудаа бодоод л яваад байдаг. Гэхдээ гайхмаар нь би хардуулах юм нэг ч хийж байгаагүй. Яахав суухаасаа өмнө найз залуутай байсан тэр хүнээс суугаад бүр мөсөн харилцаагаа тасалсан. Зөөлөн байх тусам хайр даахгүй гарууд давардаг юм шиг ээ. Гэхдээ одоо ч тэр хүнд хайртай юм шиг байгаан бодохоор нүдэнд нулимс цийлэгнэнэ. Заримдаа уур хүрт алаад хаячихмаар санагдана. Гэвч зарим хүмүүсийн хувьд энэ салах, үр хүүхдээ өнчрүүлэх шалтгаан биш л байх л даа. дахиж хүнтэй суухгүй л гэж боддог. Хүний хүүхдийг өөрийнх шигээ хайрлах хүн ховорхон байх л даа. тэгж хүүгээ зовоож байхаар ганцаараа үйлийн үрээ үүрээд явж байвал таарах биз дээ. бичих гэж баахан нуршчихлаа.
чи ер нь эхнэрээсээ уучлал гуйж байсан уу?
Эхнэртэйгээ сайн ярилц. 1-т би чамайг хуурч байсандаа харамсаж байна. хүний газар, ганцаараа байгаа үедээ л хүн өөртөө хичнээн чухал хүнийг гомдоосноо ойлгож, харамсаж гэмшдэг юм байна. Чамайг гомдоож, хуурч байсандаа харамсаж байна. намайг хүлээж чадах уу? чадвал би эргэж очоод чамайг дахиж хуурахгүйгээр сайн нөхөр байхын төлөө хичээнээ. гэж гуй
2-т болж өгвөл мөнгөө сайн хадгалаад, ядлаа гэхэл лиүингийнхээ урьдчилгааг цуглуулаад оч. тэгээд эхнэртээ өөрийн хүчээр байртай болж чадахаа харуул. тэгээд өөрсдөө авсан байрандаа амьдар. аав ээжийн авч өгсөн байрыг яахав түрээслүүлээд, амтдралд нэмэр болох хэдэн төгрөг нь орж ирдэг бол сайн л биз.
3-т хэрэв эхнэр чинь тэнэг зангууд гаргаад, ажилсаг анхаатай байж чадахгүй, бүүр салахаар эргэлтгүйгээр шийдлээ гэхэд чи байртай бол шүүхдээд охиноо өөр дээрээ авах боломжтой. ядаж л байртай бол охиноо хааяаа өөр дээрээ авдаг байх боломжтой.
юу юу ч үгүй буцвал тэгээд л эхнэр салах нь зөв болно
Энэ чинь үйлийн үр юм шүү дээ . Өөрөө одоо засарсан ч өмнөх үйлдэж байсан үйлдэл бүрт чинь хариутай байдаг юм . Би шүтлэггүй гэхдээ үйлийн үр бүх оронд нэгэн зэрэг үйлдэгдэж байдаг шүү дээ. Салсан ч чиний хуучин эхнэр чинь үр хүүхэд чинь садаа болно бүр албан ёсоор салаад хүүхдээсээ харьцаагаа тасалсан ч чамайг өтлөөд хөгшрөөд тусламж шаардлагатай үед чинь нөгөө үйлийн үр чинь эргээд ирэх болно. Үйлийн үр (үр хүүхдээ хэрхэн хандсан тэр байдлаас чинь хамаарна даа.) Тэр үедээ чи ойлгох байхдаа. Монголчуудын 1 үг байдаг өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр . Энэ бол карма/ үйлийн үр
Erthen sal naad huuhneesee. uur ch yu heleh ve dee
Чи өөрөө бүр нэг биш хэд хэдэн удаа хуурчаад гадагшаа гараад хаяад явсан юм бншт. Нэг удаагынх.г бол уучилж болох л бх харин ингэж олон хууртагдсан эмэгтэй хүнээс юу хүлээсэн юм? Харин ч бүр чаг хэд хэд хуураад аятайхан хүнтэй учраасай чиний эхнэр.
Хха өөрийгөө ганц 2 хон удаа хүнтэй явалдсан өөрөө зүгээр тэнгэрийн амьтан гэчлээ тээ хха.Тийм ариухан хүн тэгсэн энэ ингэлээ бла бла. Тэгжл их охиндоо хайртай бсан бол эсвэл монголдоо эсвэл гадаадад цуг амьдрах нь яасымбдэээ. Эхлээд өөрөөсөө алдааг хай дараа нь ярилц хүн амьтнаас худлаа ам дамжсан хов сонсчоод энд муулхын оронд өөртэй нь ярилцаад үзээч эхлээд…
Өмнөх асуудлаа шийдэж чадаагүй зугтчаад одоо энд ингэхиймуу кк. Юу тарина түүнийгээ хураана шүү залуу.
Chi magistard surdiin bol F2 oor ehner hvvhedded awch bolno shde ygd yumiig setgej unshij sudlahgvi bgan tged naa neg ynhanaa tawital n shaadag yum shig araar n tawiad yaana daa golon naa surgaltiin viz ee sain sudal F2 eswel oor ulsad bgaa bol ijilhen yum bgaa
Би бас гадаадад сурдаг эхнэр 2 хүүхэд маань монголдоо байгаа. Холоос үл ойлголцож хэрүүл хийх нь маш хэцүү аль болох л эвтэй байх хэрэгтэй хэн хэн нь. Хүүхдээ бол аймар санан шдээ Байнга л зүүдэлдэг хүссэн үедээ тэврээд үнсээд үнэрлэчиж чадахгүй хэцүү одоо ганц сар тэсчүүл харьлаадаа
Би хүнд сал гэж хэлдэггүй хэлэх ч дургүй гэхдээ чм эхнэртээ хайргүй болсон бол хүүхдээр барьцаа хийхгүйгээр дахин амьдралаа шинээр эхлүүлэх хэрэгтэй. ээж аав нь бие биенднэ хайргүй хэрүүл уруул сэтгэлийн зовлонтой гэр бүлд өссөнөөс ээж аав нь 2 тусдаа аз жаргалтай байх нь дээр. Эхнэр чинь чамтай эд хөрөнгө үр хүүхджж өгнө авна гэж хэрүүл хийдэггүй бол салаад тэгээд 2 дахь амьдралаа жинхнээсээ өөрийн хүссэнээр хэзээ ч харамсахаарнүй хүнтэйгээ эхлүүлээрэй. нэг бодлын үр хүүхдээс болж насан туршдаа гаслантай амьдрах шиг хэцүү юм байхгүй. Нэг хүүхэдтэй гадаадад байгаа дээрээ цэвэрхэн сал. Харин үр хүүхэддээ мөнгө төгрөг өгч хадгаламж цуглуулж хариуцлагатай байгаарай
Чи өөрөө эхнэр охиноо орхиод гадаадад сурчихаад дараан битгий олон долоон юм донгосож байгаач. Тийм л юм бол хажуудаа аваад явхад яасан юм амиа хичээч гадаад явчихаад . Чи зөвхөн өөртөө боловсрол олох гэж гадаад явсан биздээ. Ажил хийх гэж явсан бол шал өөр.
hajuudaa avaad yavah bolomjgui ue bn, sanhuu hetsuu ue bn, hadmuud ni yavuulahgui ue bn, er ni hosuud heseg tur salj amidrah ue bn ene buhniig davdag yum chamd ch iim tsag irne bitii hoorhiig zagna hunii gazar yamar hetsuu bdgiig bi medne. ene hun sain bolovsrol olvol gants oort ni bish ger buld ni ashigtai mgl d heregtei bdiimshd ug ni.
Гол нь өөрөө гадаад сурхаар /бас Монголд байх хугацаандаа хүмүүстэй явалдаж байгаад баригдсан/ болоод гарчихаад олон долоон юм ярьж хардаад байгаан нь чухал. Аваад явж чадахгүй бол зүгээр л хичээлээ хийгээд байж байх хэрэгтээ шүүдээ. Элдэв юм бодоод тэрнээсээ болоод гоншигнох хэрэггүй
Nohoi chg gadaadad amdarna gej yaadgiin bol, Hun bolgon tiim bishuu, ym uzej, nud tailaa,,,
Naad ymaal hurdan suraad oligtoihon hel ustai boloid aytahan ajil hii, demii ym bodoj suuhaar. Salval ter l bz, aytaihan, chadaltai bolj ogvol gadaadad bsan busguitei suu.
эмэгтэй хүн нэг эргүүтхээрээ мал шиг болдог гэж үнэ л днн
gadaadiin surguuli ajilaa duusgaj ireel yariltsaad amidraad butehgui bval salah amarhan. ternees naana setgel zovood demii doo. naanaa l ochson zorilgoo taivan zaaval bieluul hoishoo sataarval ali ch ugui samgarddsag. odoo chi ehneree hardaj zovoolgui naad ajildaa l tovlorch amjilt ol ter tsagt ehner chin uhaarch amidral oilgoh ch yum biluu.
Naad ymaal hurdan suraad oligtoihon hel ustai boloid aytahan ajil hii, demii ym bodoj suuhaar. Salval ter l bz, aytaihan, chadaltai bolj ogvol gadaadad bsan busguitei suu.
nohoi shig amdarna gej naa chini shd