Хоёр асуудал байна аа…

Сайн байцгаана уу хаанаас нь эхэлж, яаж бичихээ мэдэхгүй л байна та бүхэн чадах ядахаараа зөвлөгөө өгөөрэй. Жирийн нэгэн залуу дээрээ нэг эгчтэй эцэг эхийн хамт амьдардаг. Манайх ер нь боломжийн айл хамаатан садан дундаа ч үнэлэгдсэн гайгүй айл гэж боддог. Гэвч хоёр асуудал байна. Эгч маань 3 жилийн өмнө нэг хүнтэй суугаад дундаасаа нэг хүүтэй тэр хүн нь манайд цуг байдаг байлаа одоо бол салсан. Цуг байхад ээж маань тэр хүнийг нь хүн чинээ авж үздэггүй олхиогүй унхиагүй эрийн сүг гэрийнхэн нь ядуу ухаан муутай гээл хөөрхий тусдаа гарж чадахгүй 3 жил
байсаар байгаад салсан.

Хадмын хаяанд өглөө гараад шөнө 11-12-н үед орж ирнэ өрөөний буланд шигдээстэй тусдаа гарах гэхээр манай ээж
гаргахгүй эгч маань ээжийн өөдөөс үг дуугарч чаддаггүй хадмууд нь дургүй тэгсээр байгаад салсан. Өөрөө ч олигтой эр биш одоо тэгсэн эгч маань одоо ажлынхаа эхнэртэй хөгшин хүнтэй яваад байгаа бололтой ямар ч ирээдүйгүй зүйл хийгээд байдаг. Яаж хэлж ойлгуулах вэ ярилцах гэхээр түр тар гээд чи юу мэддийн гээд өөдөөс хэдэрлээд юу ч ярихгүй. Би бол тийм зүйлд үнэн голоосоо дургүй нөгөө хүнийх нь утсыг олоод эхнэртэй байж битгий ингээд байгаачээ гээд мсж бичсэн таг ээждээ хэллээ тэрүүхэн тэндээ санаа зовоод байдаг тэгээд мартчих юм.

Хоёр дах асуудал нь би өөрөө найз охинтой боллоо суух болоод ирдэг тэгсэн манай ээж бас нөгөө охиныг авч хэлэлцдэггүй намайг тусдаа гарах тухай ярихаар л өөдөөс хэрүүл хийгээд эхэлдэг, чи тусдаа гарч яахнуу чи тусдаа гараад амьдарч чадахгүй архичин гуйлгачин болоод дуусна гэдэг. Намайг насаараа ганц бие өөрийнх нь хажууд амьдар гээд байгаа бололтой. Найз охинтой боллоо түүнтэйгээ уулзана ажлаа тараад уулзаад орой гэртээ ороход гэртээ байсангүй ийшээ тийшээ тэнэлээ гээд хэрүүл эхэлдэг яаж би гэдэг, бас нэг бие хүн өөрийн амьдралыг босгох гээд явна
гэдгийг ойлгуулах вэ?

Надад ерөөсөө итгэдэггүй заримдаа ажил их оройтож сууж байгаад гэртээ ирэхээр хар тамхи татаж явсан уу хаагуур
тэнээд ирэв л гэдэг. Уул нь намайг дэмжээд надтай ярилцаад ойлгоосой гэж боддог даанч ярилцахаар хэрүүл болоод ирдэг эсвэл надад асуудал байна уу?

15 Comments

  1. Bad boy says:

    Одоогийн эхнэр авсан хэдэн залуучуудад санаа өгью л гээд. Эхнэр авч үр хүүхэдтэй болсон бол насанд хүрсэн эр хүн шиг бай. Юун буцаж ээж ах эгч. 40 нас гарнаа. Их хурдан. Ээж аав бол бхгүй. Ах эгч дүүс чинь бүгд тусдаа амьдралтай. 1 хаалганы цаана 1 гэр бүл, чамд түй ч хамаа бхгүй тэдний гэр бүлийн асуудал. Чинийх ч гэсэн. Асуудалгүй амьдрал гэж хаа ч бхгүй. Чи өвдөнө эсвэл баларна. Чамайг гэх ганцхан юм яг тэр үед бдгийг мэдэх үү. Тэр 1хан юм бол чиний гэр бүл – чиний эхнэр, чиний хүүхэд. Хэрэв чи чин сэтгэлээсээ бсн бол тэд чамд чин сэтгэлээсээ хандана. Хэрэв чи ээжтэйгээ ахтайгаа эгчтэйгээ нийлж өөрийнхөө амьдралд оролцуулж сэтгэл чинь 2дож бсан бол хохь нь. Эр шиг эр, өрхийн тэргүүн шиг бх чинь чамаас л шалтгаална. Аав ээж ах дүү нартаа туслаж дэмжилгүй л яахав гэхдээ чиний хувийн орон зай чиний гэр бүл чиний л гэх нандин юмаа аар саархан юмнуудтай хутгаддаггүй л бхгүй юу. Бас дээрээс нь битгий эхнэртээ хүнд ачаа үүрүүл. 

  2. Молор-Эрдэнэ says:

    Надад 10 жилийн 1 найз байлаа. Чиний бичсэн комментийг уншаад шууд тэр найз маань санаанд орчлоо.
    Өсвөр нас, эрийн цээнд, 30 насанд хүрсэн хойно нь ч гэсэн ээж, эгч, ах нар нь байнга хойноос нь чаргууцалдаастай явдаг байсан.
    Чи манай дүүг дагуулж явсан янз бүрийн юм болбол чамтай холбоотой шүү, чи хариуцлагыг нь хүлээнэ шүү гээд л.
    Тэр үед бид нар тоглохоос өөр зүйл мэддэггүй л байлаа. Нөгөө найз маань хүүхэн шуухан эргүүлэх тас хориотой, бид нартай ч нийлэх хориотой шахуу байдаг байлаа. Ах, эгч нар нь байнга араас нь дагаастай, тандаастай, мөрдөөстэй. Тэгж явсаар байтал 40 хүрсэн, одоо гэр бүл ч үгүй, ажил ч үгүй, ганц бие архичин өвгөн болсон байна лээ.
    Эцэг эх, ах эгч нь мөнхийн дэргэд нь байх юм шиг буруу хүмүүжлээр явуулсан нь эцэстээ түүнийг ийм байдалд оруулсан гэж боддог. Тийм зүйл цөөхөн монголчууд бидэнд хэрэггүй, тийм хүмүүжил бүр ч хэрэггүй.

    • Нэрээ нууцалсан зочин says:

      за за ийм болчихгүйхэн шиг л байя даа. Би ч энэний замаар орох гэж байгаа юм байна даа одоо 28 тай анхааръя

  3. дандаг says:

    одоогийн монголын хөгшчүүл тэнэг ээ тэнэг, зайгаа барьж явсан л дээр шүү, тийм болж болхгүй.

  4. Busgui says:

    Endees yuga asuudiin bee, asuugaad suuj bgag bodohod chi ch bas egch shige uuriin bodolgui archaagui hun bn sht. Odoo yaay gehev eej chn ta 2iig iim blgj humuujuulsen hoino eej shigee chinii asuudliig shiided yavchih ayataihan huntei tsaashdaa suugarai

  5. njjj says:

    za ingeel eej nar huu nariinha amidralaar omnoos ni togloos bdin ma eej bs tgsendee ulaan arhichin eejiig baraadsan l hun bn, hamgiin baga tuldaa eejiin noloo bas surtald ni baga ortoj ooriinhooro bn daa, chadaltai bol lisinf aw tusdaa gar eserguuts yron zaawal huntee suuhgui ymaa ghd gantsaara biye daana gdg erh choloo, yun eej bee

  6. ZOCHIN says:

    ийм ээжүүд байдаг юмдаа . Эртхэн зээл аваад тусдаа гар гэж хэлье . Манай ээжтэй төстэй юм. ер нь 40,50 хүмүүс цаанаа 1 яг бүр сэтгэцийн хурц гэхэд ч биш 1 тийм сонин болцон одоо үеийн

  7. зочин says:

    Эх чинь хүүхнийхээ амдралыг алдагдуулсан одоо чинийхийг…Тайлбарлаж, хэрэлдэх хэрэггүй, эцсийн эцэст чи ханьтайгаа л үлдэнэ. Тийм болохоор зүгээр гэр орноо бэлдэж байгаад бэлэн болохоороо нэг өдөр яваад өг, тэгээд эхээ өөрийн амьдралдаа битгий оролцуул

  8. ebi says:

    батсүмбэрт аваачаад өгчих авахгүй гэвэл шар хадны эмнэлэгт хая. лаларын авгай вэ

  9. fsf says:

    Holhon bai naad eejeesee. erthen zaigaa av. uur heleh yum alga

  10. Хм says:

    Үүрээ орхиод нисэх цаг чинь болжээ. Эцэг эх чинь чамд амьдрал бэлэглэсэн ачтан ч гэсэн чи тэдний хүслээр амьдарна гэсэн үг биш. Өөрийнхөө хүссэн амьдралаар сайн сайхан амьдрах чинь л ачыг нь хариулж байгаа хэрэг шүү дээ.

  11. Lol says:

    pee iim awgai bdagaa, chimeegui tusdaa garchih, ugend ni buu or. Tegeed l bolloo, egchhiig chin salgasan, odoo araas ni chi.

  12. оллоо says:

    СОЛИОРЦОН ЮМ БЭ. НААД СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ЭХЭЭСЭЭ ХОЛДОХГҮЙ БОЛ АМЬДРАЛ ЧИНЬ СҮЙРНЭ ШҮҮ. ЕР НЬ ДЭЭР ҮЕЭС Л УУЛ УСНЫ ОЙР НЬ УРАГ САДНЫ ХОЛ НЬ ГЭХ ҮГ БАЙСАН. ЭГЧИЙНХЭЭ АРААС ОРОХООС ӨМНӨ ЖААХАН ЭР ХҮН ШИГ БАЙ

  13. Mogi says:

    ooriin toloo temtsej chadahgui bol busdiin bool bolood yav. egch chin temtsej chadalgui nohoin zamaar orsniig harj bgaa biz. chi ooriinhoo toloo temtsej chadahgui bol ailiin ohiniig buu zovoo. hen aminiihaa toloo amidraliinhaa toloo temtsej chadsan hun ni amid uldej bugdiig olj avdag shirengiin huuli uurd uilchleh bolno gedegiig hatuu sanaj yav mangar batsaanaa. gehdee bitgii uurla chi chadii gevel chaddag minii mongoliin ireedui shuu.

    • Hi says:

      Ymar sonin eej ve, ene hamgiin buruu humuujil. Ern Tom bolson humuus neg door bj bolohgui, niilehgui tegeed ch Gert bhaasaa iluu olon huntei ulzaj , sonirholtoi chadaltai Bai,,,,estoi mu BN.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.