Манай хүн харин эсрэг бодолтой юм шиг…

Сайн байцгаана уу? Захидал хүрэх өдрийн мэнд хүргэе. Найз нөхөд, аав ээж, ах дүүтэйгээ ч ярилцмааргүй зүйлсээ энд захидал болгон бичдэг байх. Заримдаа орж уншаад өөрийн мэдэх, зөвлөх зүйл байвал бичээд
явдаг. Харин энэ удаа та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцмаар байна.

Эхнэр бид 2 гадаадад танилцсан юм. Хэн хэн маань 30 дөхөж явсан болохоор битүүхэндээ боломжийн хүн тааралдвал амьдрал зохиох хүсэлтэй явсан. Магадгүй тийм ч учираас танилцаад удаагүй ч үгүй нэг хөнжилд
орсон. Гэтэл эхнэр нутаг буцах гэнэтийн шаардлага гараад би 1 жилий дараа араас нь ирсэн юм. Тэр үед бид 2 танилцаад удаа ч үгүй 2, 3-хан сар болж байсан. Жилийн хугацаанд бие биенээсээ хол, хэн хэнийгээ
сайн мэдэж амжаагүй сайндаж муудах үе ч байсан. Жилийн дараа би ч ирлээ. Хэн хэндээ шинэ учраас хамтдаа байр түрээслээд тусдаа хэсэг амьдарч үзсэн юм.

Нэг өдөр найзуудтайгаа шоудлаа. Гэртээ бид 2 нилээд халамцуу ирээд дахиад 1 шил вино хувааж уулаа. Тэгсэн дахиад ууна гэхээр нь би одоо хэтрүүлж хэрэггүй гээд хорисон юм. Тэгтэл гэртээ харилаа гээд өвлийн хүйтэнд харанхуй шөнө гэрийнхээ хувцастай гарч гүйх гээд би болиулах гэтэл цээж гар урж маажаад хэлэх хэлэхгүй үгээр харааж доромжлоод шөнөжингөө ноцолдоод хоносон. Түүн шиг ариухан, алдаа дутагдалгүй хүн байхгүй мэт санаж явсан миний архи ч гараад тийм үйлдэл гарахаар нь шоконд орлоо. Өөрөө тэр тухайгаа огт санахгүй согтуу байсан гэж надад ярьсан.

Тэр явдлын дарааа би хэнтэй учирчихав, надад таарах хүн биш байна гэж дотроо бодоод гутраад тэр охиноос салах гэтэл жирэмсэн болчихсон байв. Айлын охиныг гомдоож, алдаа дутагдал дээр нь түлхэж чадсангүй. Тухайн үед би аав ээжтэйгээ цуг амьдарч байсан учир надтай хамт амьдрах болсон юм. Гэдэс нь томорч
төрөх дөхсөөр. Тэр болсон явдлыг дотроо уучилсан боловч санасны зоргоор мартагдаж өгөхгүй санаа бодол зөрөх таарамжгүй үе тохиолдоход өнөөх болсон явдал ой санамжинд тодорч ирдэг, энэ хүнтэй ирээдүйгээ
төсөөлөхдөө гайхаж эргэлздэг байв.

Эхнэр төрлөө би баярлалаа ч гэж хэлсэнгүй. Нялх биетэй эмзэг байхад нь хүү төрүүлж өгсөнд баярлалаа
гэж хэлээгүй явдал хүнд туслаа. Ингээд бид 2 бие биенийхээ сэтгэл рүү ус цацчихсан юм. Одоо 3-уулаа болсон гээд бид 3 аав ээжийнхээс гараад байр түрээслээд амьдарсан юм. Түрээсийн байранд 8 сар амьдрахдаа мөн ч олон удаа сайндаж муудаж салж сарних дээрээ тулж байв. Юм л бол сална болино гэж айлгахаар нь сүүлдээ уур ч хүрдэг болов. Нэг удаа салж байна гээд хамаг юмаа аваад ээжийнх рүүгээ яваад сар гарны дараа буцаж нийлсэн юм. Хэн хэн маань хүүгээ өнчин өрөөсөн өсгөхгүй юмсан гэсэн хүсэлтэй байдаг.

Хэсэг эв найртай, муудаж маргалгүй овоо хэдэн сар болов. Эхнэр дахиад бие давхар болсон байлаа. ЭХО-д харуултал охин гэв. Бид 2 бөөн баяр. Би ажлаасаа гарсан хувиараа үйлдвэрлэл эрхлэх санаатай байсан юм. Эхнэр жирэмсэн тонус хордлого гээд хувийн ажлаа хойш тавиад хүүхдээ харах, гэр орны бүхий л ажил над дээр бууж ирэв. Хүүхдээ хөхүүлэхээс бусдыг нь хийж 3, 4 сар гүрийлээ. Жирэмсэн тонустай гээд уурлаж уцаарлах үед нь аль болох аясаар нь чадах ядахаараа халамжлахыг хичээлээ. Саяхан надаас бүрмөсөн салаад явлаа. Тэр бол миний буруу байсан юм.

Учир мэдэхгүй хүүгээ үгэнд орсонгүй гээд загначихсан хэрэг л дээ. Тэгсэн манай хүн хүү бид 2-г ад үзлээ,
төрөхөд нь ч баярлаагүй биз дээ. Би цаашдаа ингэж амьдарч чадахгүй гээд салаад явчихлаа. Хоёулаа өнгөрсөнд болсон таагүй явдлын талаар мартахыг нь мартаад, уучилахыг нь уучилаад цаашид явж болохгүй юм уу? гээд асууж ч үзсэн. Яг үнэндээ эхнэр бид бие биендээ хайргүй болсон ч бид 2-ыг хүү маань л холбож байна. Эхнэрээ би өрөвдөж байна хоёрын хоёр нялх хүүхэдтэй надаас салаад цаашид яаж амьдралаа болгоно гэж бодож байгаан бол. Надаас бүх харилцаа холбоогоо тасалсан. Хүн юм болохоор надад алдаа дутагдал бий. Тааламжгүй бодлоггүй, гомдоох үг хэлж байсан ч явдал надад бий. Би бол хүүхдээ бодохоор салмааргүй байх юм. Манай хүн харин эсрэг бодолтой юм шиг. Яах ёстой вэ? Та бүхэн зөвлөөч.

16 Comments

  1. Y says:

    Өөрт чинь хайргүйдээ л 2-н 2 хүүхдийг чинь төрүүлж өгөв гэждээ? Хамт амьдрана болгоно бүтээнэ хайртай дуртай тулдаа л өдий хүртэл явсан байлгүй дээ. Одоо ч гэсэн өөрийг чинь ирээд уучлалт гуйх байх буцаад нийлэх байх гээд харуулдаад сууж байгаа байлгүй. Эрэгтэйчүүд ямар сэтгэл ойлгох биш… Бас архи хүнийг галзууруулдаг болохоос мөн чанарыг нь гаргаж ирэхгүй.

  2. Deny says:

    Анхнаасаа сайн таньж мэдээгүйм бол яагаад унтсын? Хуцалгүй хариуцлагаа хүлээж сур. 2-Ын 2 үр удмыг чинь яс махаа урж тастан байж төрүүлж байхад чиний гуйх юу юм бэ? Яасан нэг эмэгтэйг сэтгэлийн сэргэтэл сэмбийтэл нь аргадаад,уурлахад нь тайвшруулах чамд тийм хэцүү бна уу? Тэгэхэд тэр хүн 2 ч удаа маш хэцүү өвдөлтийг тэсч гарсан за юу.Эрчүүд ийм сэтгэлийн хатгүй,буурьгүй болохоор л гэр бүл салалт их байгаан.Чи өөр дээрээ бод.Аав чинь ээжийг чинь яг чам шиг байдлаар гомдоож салсан бол чамд ямар байх уу? Эмэгтэй хүн угаасаа төрөөд маш эмзэг болдог.Жоохон зүйл дээр баярлаж гомддог.Төрөхөд нь ганц цэцгийн баглаа худалдаж аваад баяр хүргье гээд хэлчиж чадахгүй байж бас эр хүн гэчижээ.Ямар чамайг цэцэг тарьж ургуулаад тастаад түүгээд аваад ир гэсэн биш.Чиний сэтгэлгүй үйлдэл харилцан ийм байдалд хүргэсэн бна за.Ямар ч эмэгтэй хүнийг баярлуулаад,чи минь хөөрхөн шүү гоё шүү ухаантай шүү гээд эр нөхөр нь магтаад урамшуулаад дэмжээд бхад саллаа гэдэггүй л байхгүй юу

    • Dutaad ug says:

      Хөөе мал минь, өнгөрснийг ухрааж болдог байсан бол энд ингээд ийм юм бичээд суухгүй нь тодорхой байлгүй, чи хүнийг шүүдэг хэн юм бэ? хүн болсон зүйлээ засах туслалцаа хүссэн байна, туслаж чадахгүй бол зүгээр зайлаад өгөөч чиний наадахыг чинь хэн ч тоохгүй.

  3. Gsg says:

    Ийм хоёрын хооронд юман дээр эхнэрээ аргалж чадахгүй салсаар байгаад Монголоор дүүрэн ганц бие ээжүүд байгаа байх даа. Монголд хаашайн 30 хүртлээ хүнтэй суухгүй болохоороо шулам болчдынмуу зарим тэнэг юмнууд амаа мэдэж бичмээр юм. Харин ч шалгуур өндөртэй шалгуурт нь таарку болохоор ганц бие явсан нь амар байдаг биз.

  4. Hh says:

    torsnii daraa maaash chuhal bdg ter uyd halamjilj hairlaj chadsan bol nasaara martahgui chmd bayarladag harin tmerhu setgel gonsgor blgasan bol mdj gomdol martahguide neg chig, ta 2 l yriltsana ta ehner bid 2 ih tosteij bi law odoo nuhrusu tm zuil husehee boliod goliison tgl orhison ooriigo zugatsuulj l bndaa ywaanda hdn jilees salna bh gol n huuhduude tom blgoh huseltei, zgr yrilts harin erchuud yrij ogdoggui ih ydargaatai dotrool bgd bdg helee hazaad ygd bdin buu md

  5. Хүн шиг амьдар says:

    Энэ сал гээд зөвлөөд байгаа амьсгаануудаа. Наана чинь 2 хүүхэд өнчирх гээд байгаан бишүү. Ганц эхнэрийнхээ учрыг олоод эв зүйтэй амьдарчиж чадахгүй нялбайсан хар шаар вээ чи. Чи тэгээд өөр хүүхэнтэй учраад амьдрал чинь сайхан болохуу. Эсвэл хоосон хөндий гэрт ганцаараа байхад жаргалтай санагдахуу. Хүн юм чинь сайдаж муудах зөндөө л гарна. Тэр бүртээ салж сарнина гэдэг новшийн үгийг байхгүй юм шиг л санаж уртаар амьсгаа аваад урдах амьдралаа арай холоор сэтгэж эр хүн шиг амьдар ….

    • Dutaad ug says:

      Тэр хүн нь салаад харилцаа холбоогоо таслаад байна, чи ер нь бичсэн юмыг нь бүрэн уншсан уу? эрэгтэй хүнийг зүгээр үзэн ядцан малууд энэ сайтаар дүүрэн байдаг юм биш үү?

  6. ZOCHIN says:

    Наад хүүхнээ хаяа харваас сэтгэц өөрчлөлт орсон байна . Тэр тусмаа эмэгтэй хүн 30 хүртлээ ганц бие байна гэдэг 1 учиртай аашны тулам(сэтгэц) Чамаас нээх муухай хардаж архидан согтуурсан, танхайрсан эхнэртээ гар хүрсэн гэсэн түй ч үг гараагүй байна . Наадах чинь 1 юмтай хүүхэн 1 бол ааштай ч иймэрхүү маягаар аашилж байгаад олон залуусыг гайхшруулсан хүүхэн байна . Сал сал сал

  7. нэг says:

    салах гэдэг буруу муу зүйл биш шдээ, тэглээ ч та 2 хэн хэн нь хайргүй болсон бол заавал хамт амьдарч өөрсдийгөө шийтгэж яадаг байна. эхнэр чинь ч чамтай хамт байхыг тэгтлээ хүсэхгүй байгаа юм байна шд. салаад харин хүүхдүүдээ эргэж тойрдог, мөнгө төгрөгөөр тусладаг бай. чи ч эхнэр чинь ч өөртөө илүү таарч тохирсон хүнтэй нийлээд илүү сайхан амьдрах боломжтой шд. хүүхдүүд чинь ч ийм салж нийлсэн хэрүүл уруултай гэрт байснаас аавгүй эсвэл хэрэлддэггүй хойд аавтай байвал хамаагүй дээр

  8. sas says:

    salna gesen bodoltoi huuhen saldag l yum baina lee bi argadaj guij toigloj 2 r huuhdee unchin usguhgui gej 10 jil hicheej irsen amidral ch hangaluun bolson ch yuruusuu setgel ni tsaddaggui yum baina lee bainga l oo sev haigaastai taalagdah yum gej ugui bolchihdog yum baina lee tegeed salaad sanaa amarsan daa odoo 1jil garan bolchhoj

    • baigaa says:

      тийм хүүхнүүд бий бий, жаахан зүйлээс хэрүүл нэхээд, нүдэнд нь өргөс орцон юм шиг аашлаад, юм бүхэнд уурлаж уцаарлаад, гэрт нэг хог харагдвал хүүхдүүдээ загинаж зодоод, ажлаа тараад гэртээ ирэнгүүт ярваганачихаад утсаа маажааж сууж байгаа царай нь бүр тодоос тод санагдаад байх юм.

  9. ddddd says:

    хэцүү ч юмаадаа

  10. Kkkkk says:

    salahaar dalailgasan iim hetsuu huuhnuud bii bii, odoo tegeed 2 iin 2 joohon huuhedtei huuhen chamaas bair sav, huuhdiin tetgemj nehej ter munguuruu amidrah bhdaa, huuhnuud ch shulam zangaa sin nuudag shg bgaa yum, hichneen hetsuu bsan ch ireeduigee bodoj bai, hen l nasaaraa heruultei amidrahg huseh vedee

  11. Даваасүрэн даажаа says:

    Яасан нялцганасан хүүхэн бэ.

  12. eegii says:

    Setgel zuichtei uulzah heregtei shuu… zaawal….

  13. зочин says:

    Салах бол шийдэл биш. Гэхдээ та 2-т гэр бүлийн хувьд шийдвэрлэх асуудал бна. Ямар нэг холбоо барих хэрэгслээр 2 хүүхдийн ирээдүйг бодоод ямар нэг хэрүүлээ багасгаад амьдрах хүсэлтээ байгаагаа хэл. Харин хувьдаа бие даасан байдалтай байж нялганах хэрэггүй. Ухаарч аятайхан харьцаж байхыг эхнэрээсээ гуй. Эхнэртээ ганцаараа хүүхдүүдтэйгээ байх цагийг нь өгөөд өөрөө ажилдаа анхаар. Хэрэв эхнэр ухаантай бол буруугаа хүлээгээд, ааш раншингаа засаад хүрээд ирнэ. Ирэхгүй бол өөрийнхөөрөө л амьдар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.