Даанч салж өгдөггүй зууралдаал байдаг, үнэндээ залхаж байна…

Нэг тийм ойлгомжгүй харилцаа байх юмаа. Нэгэн цагт бүхнээ зориулж хүүхдийн нь хүртэл гаргах гээд томоо гэдэстэй байхад хаяад өөр хүүхэн дагаад явж билээ. Надад хэцүү цаг нулимстай өдрүүд зөндөө байсан. Амиа хорлоод үхчихмээр амьдралд өвдөг сөхөрмөөр байсан ч хүүхдээ хараад бүхнийг тэвчээд одоо хүртэл явж байна. Нөхрийг минь дагуулаад нялх биетэй намайг элдвээр доромжилсон тэр хүүхэнд би голдоо ортол гомддог.

Охин маань одоо ой гарантай юмаа, цэцэрлэгт өгөөд өөрөө ч ажилдаа ороод зүрхний минь шарх одоо л жоохон анигдаж байхад гэнэт гарж ирээл та 2-гоо санаад байна, уулзмаар байна гээд л бид 2 дээр ирсэн. Охиноо тэврээд зөндөө уйлсан тэгэхээр нь бас өрөвдөөд буцаад нийлэх гээд байгаа юм уу гэхээр бас үгүй ч юм шиг яваад алга болчихно. Таг чиг байж байгаа л удалгүй хүрээд ирнэ, чамайг алдахыг хүсдэггүй л гэдэг хардаж сэрдээд байдаг хэрнээ заримдаа би хүүхдээ авая, чи амьдралаа бодооч гэж байх шиг.

Яах ёстой юм болоо, үнэндээ охиныгоо зөндөө өрөвддөг. Хүний хүүхдүүд аавдаа эрхлээд явж байгааг нь хараад аавтай нь байлгахыг хүсдэг. Аав нь тэврээд сууж байхыг харахаар сайхан санагддаг. Надад уулзаж учирдаг хүн амьтан байхгүй. Тэр нөгөө хүүхэндээ болохоороо миний хажууд хүртэл утсаар хэлж байсан. Эхнэр хүүхэддээ хайртай гээд тэр нь салж өгдөггүй доромжлуулчаад л наалдаад байдаг нь юуных юм бол доо. Хэнийх нь буруу юм сүүлдээ бүүр өөрийгөө ч буруутгах шиг. Хэцүү бүхнээ туулаад гарснаа бодоод мартаад сайхан амьдрах хангалттай хүч чадал байна. Даанч салж өгдөггүй зууралдаал байдаг, үнэндээ залхаж байна.

4 Comments

  1. GANGSTA says:

    Naad muu teneg archaagui, zayagui muu lalriin pizda-g zugeer hayaach, muu archaagui, zayagui novshiin erchuud ih olon boljee pizda gej…..

  2. erguu dagz says:

    naaad erguu atsaa hayachee. Jiremsen baihad chini um ni chinee bodohgui boovnii jargal hoogood yavsan huniig uhsen baasaa huleegeed ingej amidrna veee? naadah chini hajuud cini baisan ch hani bolohgui hardaad zodood lai bolno erthen zailuulj bie tsegtselj av amidral bayalag saihan zaluu ohiniig chini tevereed aav shig yavah hun zondoo,

    • э says:

      яг үнэн. ямар тэнэг юм бэ. хүүхдээ ганцаараа төрүүлээд бүр 2 нас хүртэл нь өсөгчихөөд эргээд ирэхээр нь хүлээж авч байдаг. ийм аавтай байснаас аавгүй байсан нь дээр. ёооох. хүүхдээ өрөвдөөд ч гэх шиг. тэр хүүхэн луу амбаардаад хөөгөөд явуулаад. амьдралаа өөрийхөө гарт аваач. гоншигносон ийм хүүхнүүдэд уур хүрээд байх юм

  3. Kkkk says:

    asuudlaa shiidej baij ir geed huuguud yavuulaach, 40 duhsun ch nuhur toohgui garuud sariin temdegiin tsustai darsaar tataad bgaa biz, lol.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.