Одоогийн зарим гоо бүсгүйчүүдээс ялгаатай эд гоо сайхны мэс засал гээч зүйл үгүй үед амьдарч байсан тул үзэсгэлэн ёстой л нэг “оригоороо” гэж болно.
Айони Брайт
Бродвейн жүжигчин энэ бүсгүй талаарх мэдээлэл хомс. Театрын тайзнаа 30 жил янз бүрийн дүр бүтээхдээ гол төлөв туслах дүр бүтээжээ. Түүний жүжиглэх авьяасын талаар мэдээлэл байхгүй ч хосгүй үзэсгэлэн гоогийнх нь тухай одоо ч яригддаг аж.
Клод де Мерод
Энэхүү франц бүжигчин бүсгүйд Бельгийн хаан Леопольд сэтгэл алдаж хатан хаан болгох шахсан гэдэг. Тэрээр урлаг, соёлын олон алдартнуудын гэгээн муза явжээ. Тухайлбал, Дега, Тулуз Лотрек зэрэг алдартай зураачид бүсгүйг бүтээлдээ мөнхөлжээ.
Каролина Отеро
Францын өөр нэг бүжигчин бүсгүй Каролинад Оросын хаан ІІ Николай, Германы хаан ІІ Вильгельм, Испаний хаан ХІІІ Альфонсо гээд олон хаад ноёд сэтгэл алдарч байсан байдаг.
Рита Мартин
Рита нь дэлхийн хамгийн анхны фото зурагчин эмэгтэйчүүдийн нэг. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх цогтой тэмцэгч. Мэргэжлийнхээ дагуу өөрийнхөө зургийг цөөнгүй дардаг байсан нь өдгөө XX зууны эхэн үеийн гоо эмэгтэйчүүдийн канон болон үлджээ.
Лили Элси
XX зууны эхээр Британид амьдарч байсан энэ бүсгүй ил захдлын модаль болсноор дэлхий даяар алдаршсан байдаг. Дэлэхийн нэгдүгээр дайны үеийн Британийн бараг бүх цэргүүд түүнд дурласан байдаг гэдэг.
Жин Эйлвин
Шотланд гаралтай энэ бүсгүй 1910-д оны үед Английн театруудын од байсан юм.
Мэри Пикфорд
Дуугүй кинон супер од энэ бүсгүйг “Бурханлиг хүүхэлдэй”, “Дүрсгүй охин” гэж нэрлэж байсан юм. Түүний нэр алдар Чарли Чаплинтай дүйцэж байв. Тэрээр 200 гаруй кинонд дүр бүтээсэн бөгөөд 1930 онд “Оскар” авсан байдаг.
Габриэла Рэй
Жүжигчин, дуучин, бүжигчин Габриэла нь XX зууны эхэн үеийн хамгийн алдартай фото модель байсан юм. Тухайн нэр алдартай фото зурагчид түүний зургийг авах гэж дугаарлан зогсдог байсан гэдэг.
Румыни хатан хаан Мария
Румын хаан Фердинандтай гэрлэсэн Британи гүнж нь румынчуудын жинхэнэ шүтээн болж чаджээ.
Агнес Эйрс
Агнес нь XX зууны эхэн үеийн киноны супер одууд болох Рудольфо Валентино, Чарли Чаплин зэрэг одуудтай хамт кинонд тоглож байсан юм.
Анна Павлова
Мариины театры гоцлол бүжигчин, XX зууны хамгийн агуу балтетчдын нэг.