Залуухан эр үерхээд удаагүй байгаа хайртай бүсгүйнхээ төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөхөөр шийджээ. Юу авч өгөхөө удаан бодож эргэцүүлсний эцэст бээлий авч өгөх нь хамгийн тохиромжтой гэж бодсон байна. Учир нь энэ нь бас ч гүй романтик боловч хэтэрхий дотноссон хүний бэлэг биш юм. Тэгээд хайртай бүсгүйнхээ дүүтэй хамт их дэлгүүрт очиж хос цагаан бээлий худалдан авчээ. Харин найз бүсгүйнх нь дүү нь өөртөө турсик авав. Авсан зүйлсийг боож байхдаа худалдагч будилж турсикыг залууд, бээлийг хайртай бүсгүйнх нь дүүд өгчээ.
Боодлын доторхыг шалгалгүйгээр мань залуу бэлгээ боолгож, гэнэтийн бэлэг болгох үүднээс бэлгэнд юу байгаагаа дурдалгүйгээр, доорх үгийг бичсэн цэцэгтэй ил захидлын хамтаар болзоот бүсгүйдээ хүргүүлж гэнэ.
Захидалдаа бичихдээ:
Бид хамтдаа орой зугаалахад чи минь миний энэ бяцхан бэлгэнд байгаа зүйлийг огт өмсдөггүйг чинь анзаарсан учраас би үүнийг сонгохоор шийдсэн юм. Хэрэв би дүүтэй чинь хамт явж байгаагүй бол арай уртыг авах байлаа, харин дүү чинь тайлахад амархан богинохоныг өмсдөг юм билээ, тэгээд надад өөрийнх шигийг авахыг зөвлөсөн юм. Нэлээд тансаг гялалзсан өнгөтэй учраас амархан элэгдэх болов уу гэтэл надад үүнийг зарсан худалдагч эмэгтэй өөрийнхөө өмсөж байгааг үзүүлсэн юм. Тэр өөрөө бараг 3 сар солилгүй өмссөн гэсэн, гэхдээ бараг хуучраагүй байсан. Тэгэхээр нь би түүнд чамд авсаныгаа өмсүүлсэн чинь их хөөрхөн харагдаж байна лээ. Мэдээж би чамтай уулзаж амжихаас өмнө зөндөө олон хүний гар үүнд хүрэх тул би өөрөө очиж өөрийнхөө гараар чамд анх удаа өмсгөж өгөхийг ямар их хүсч байсан гээч. Ер нь өмсөхөд аяндаа их бохирддог болохоор тайлангаа дотор тал руу нь үлээж байгаарай. Энэ жил чи үүнийг надтай уулзах болгондоо өмсөнө гэхэд надад сайхан санагдаж байна. Энэ бэлгэнд байгаа шиг юмыг би хэрэглэхээ болиод удаж байна л даа. Энд тэнд явж байхдаа тайлаад мартчихаад байдаг юм. Яарч сандарсан үед бол тайлахад бүр ч хэцүү байдаг юм. Тэгээд хамгийн сүүлд авсаныгаа 2, 3 хоног өмсөөд тайлаад цааш нь хийчихсэн. Хэрвээ чи минь миний үнэрийг санаад байвал би чамд тэрийгээ өгч болно шүү. Чи дэрэн доогуураа хийгээд унтаж байхгүй юу.
Хайр нь.
19 Comments
энд тэнд тайлаад мартчихдаг юм хахахахха
яарч сандарсан үед тайлахад хэцүү байдийн хахаха татла дэхүү
охин нь тэгээд юу гэх бол УЙЛАХ байх даа
кккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк
hehehe tanil uguulleg bh jin…surgamjit oguulleg deer baidag bilvvvv……
Ядаж байхад дүүгийнхийг нь худалдагчийнхтай нь цуг үзээд амжчихсан байхдаа яахав дээ хөөрхий. Элэг хөшөөд үхлээ….(Dead)
тасарчжээ тасарчиж xаxаxаxxа унэхээр тачаангуй
элэг хөшөөд эвхэрч унлааа хааааааааахааааааааааахаааааааааааа
estoi ergui mal yumaa
хэхэхээ бwwр татачихлаа юун хоорхийн xэxэxэ
хэхэхээ бввр татачихлаа юун хоорхийн xэxэxэ
ккккккккк
сэргэчилээээ
Хэхэ инээдтэй ийн савж уналаа, ингэж таараад бхаараа яхав дээ тээ,…гоё бичиж!
xаxаxа нээрээ бээлий гэсэн чинь нэг юм бодогдчлоо. Би бас төрсүөн өдрөөрөө нэг хүнээ ув улаан өнгөтэй савхин бээлий авч бсан юм бна тэр үед шал сонин санагдаж байсан очиж очиж бээлий байхдаа яахуудээ
хаха
хахахахахахаха
яасан хөөрхөнийн хэ хэ
ooo shit eleg hoshloo. goyo setgej bichsen bna.
tataad unachihlaa.hogtei umaa.