Чипс буюу шарсан төмсийг хүүхэд залуус төдийгүй насанд хүрсэн хүмүүс ч идэх дуртай байдаг. Гэхдээ хүүхэд, өсвөр насныханд халтай хэмээн хорьдог ч эрчүүдэд бүүр ч их халгаатай болохыг Харвардын Их сургуулийн эрдэмтэн, судлаачид баталжээ.
Судлаачид 19-өөс 50 хүртэлх насны гурван мянган эрчүүдийг хамарсан судалгаа хийгээд эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсэнд муугаар нөлөөлдөг болохыг илрүүлсэн байна. Түүгээр ч зогсохгүй чихрийн шижин, таргалалтын гол шалтгааны нэг болдог аж.
Эх сурвалж www.wikimon.mn